Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 279

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00234/И

 

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багт оршин суух, Бор овогт Доржийн Намнан /РД:СА60110718/-гийн нэхэмжлэлтэй

          Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сундуйсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.Намнан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд тракторчноор орж, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Иймд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сундуйсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний нөхөр Д.Намнан нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тракторчноор ажиллаж байсан. Мөн 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Барилгын цэргийн 013 дугаар ангид цэргийн алба хаасан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Бор овогт Доржийн Намнан нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, түүнчлэн 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тракторчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Барилгын цэргийн 013 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх нэхэмжлэгч Д.Намнангийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Бор овогт Доржийн Намнан нь Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, түүнчлэн 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 18х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 9х/, Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1977 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 71 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 5х/, Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1978 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 6х/, Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 163 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8х/, Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9х/, Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 10х/, гэрч Д.Сосорын мэдүүлэг /хх-ийн 20х/, гэрч Б.Цэрэндолгорын мэдүүлэг /хх-ийн 22х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

 

        Мөн нэхэмжлэгч Д. Намнан нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Барилгын цэргийн 013 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болох нь №400269 дугаартай цэргийн батлахны хуулбараар тогтоогдож байна.

         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бор овогт Доржийн Намнан /РД:СА60110718/-г Хэнтий аймгийн Батноров сумын Социализмын зам нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд, түүнчлэн 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тракторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

            2. Нэхэмжлэгч Д.Намнан нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Барилгын цэргийн 013 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Д.Намнанг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

 4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР