| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00263/И |
| Дугаар | 282 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00263/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сумын 8 дугаар баг, Тахилгат тосгонд оршин суух, Пүрэвжавын Байгалмаа РД:/СЖ62041503/-гийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Байгалмаа, нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Байгалмаагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 1978 онд эвлэлийн илгээлтээр Өндөрхааны сангийн аж ахуйн 1 дүгээр фермд 1982 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. 1984 оноос 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд малчнаар ажилласан юм. Миний бие өндөр настны тэтгэвэрт гарах болоход ажиллаж байсан жилүүдийн баримт дутуу учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн юм. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 5, 6, 7-8, 14, 17, 19, 20, 22/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Байгалмаа нь Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1978 оны 08 дугаар сарын 01 өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд малчнаар, Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1984 оны 08 дугаар сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийн дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор П.Байгалмаа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\282-Ш-И.docx
Хүсэлт гаргагч П.Байгалмаа нь Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1978 оны 08 дугаар сарын 01 өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд малчнаар, Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1984 оны 08 дугаар сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийн дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хэнтий аймгийн архивын тасгийн тодорхойлолт /хх 5/, Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх 6/, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, /хх 7-8/, Хэнтий аймгийн Өндөрхааны САА-ын даргын 190 дугаартай тушаал /хх 14/, 1975 оноос 1978 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд малчнаар, 1981 оноос 1983 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдэлд үхэрчнээр, 1983 оноос 1985 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Биндэр сумын Бүтээлч нэгдлийн хоёрдугаар бригадын хэвлэл түгээгчээр, 1985 оноос 1991 оныг хүртэл хугацаанд тус бригадын тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан гэрч Р.Сүхбаатарын мэдүүлэг /хх 17/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 19/, 1956 оноос 1992 оныг хүртэл хугацаанд Өндөрхааны сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан гэрч Н.Сүхбаатарын мэдүүлэг /хх 20/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 22/ зэрэг болно.
П.Байгалмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1984 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Пүрэвжавын Байгалмаа РД:/СЖ62041503/ нь Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуйд 1978 оны 08 дугаар сарын 01 өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд малчнаар, Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдэлд 1984 оны 08 дугаар сарын 01 өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 өдрийн дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч П.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг П.Байгалмаад мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА