| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0022/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/131 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 10.1.1, |
| Улсын яллагч | Г.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч Э.Баттулга,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Г.Гэрэлчимэг /томилолтоор/,
Хохирогч Т.О,
Шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогтой С.Над холбогдох эрүүгийн 2007003450237 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, Налайх дүүргийн ........................................ сургуульд хөдөлмөрийн ******* ажилтай, Налайх дүүргийн ........................................ тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар / /, ******* овогт С.Н.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 8 дугаар сарын 07-оос 08-ны шилжих шөнө Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ-Налайх хорооллын 7 дугаар байрны гадна хохирогч Т.Отай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаа болон хардалтын улмаас маргалдан түүний толгойн тус газарт нь гараараа цохиж газарт унахад нь цээж хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж улмаар зүүн хөлний шагай орчимд замын боржур мэт зүйл шидсэний улмаас биед зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны далд зөрүүтэй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн хохирогч Т.О нь өөрт учирсан дээрх гэмтлийн өвдөлтийн улмаас хэсэг хугацаанд ухаан алдаж улмаар сэргэн "миний хөл хугарсан байна одоо намайг зодохоо боль, би гэр рүүгээ орчихъё" гэхэд яллагдагч С.Н "чамайг гүйцээгээд өгье" хэмээн түүний хоолойг уяагаар уяж чирсний улмаас хохирогч Т.Оыг дахин ухаан алдуулж амнаас нь хөөс гарч, өмдөндөө шээх зэргээр
шокийн байдалд оруулж түүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “..Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. .. ” гэв.
Хохирогч Т.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би өөрөө ******* хүн. С.Н бас ******* хүн. Ийм хэрэгт холбогдож байгаа нь харамсалтай байна. Би өөрөө хоёр хүүхэдтэй нэг нь хоёр настай нөгөө нь 4 настай. С.Ныг 5 хүүхэдтэй гэдгийг сүүлд мэдсэн. Надаас албан ёсоор уучлалт гуйгаагүй ч гэсэн энэ хүнийг уучилсан. Гомдол санал байхгүй. Энэ хэргийг хурдан шуурхай шийдэж өгсөн Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллага болон тухайн үед намайг хүргэж өгсөн гэрч Сод баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Миний зүгээс энэ хүнд гомдол байхгүй учраас хорихоос өөр, өөрт нь тохирсон ял оноож өгнө үү. Тэр өдөр шалихгүй жижиг зүйлээс болж маргалдсан. Би өөрөө англи хэлний ******* хүн. Мөсний баяраар мөсөн уул хийе гээд тэрнээс болоод маргалдсан. С.Н өөрөө технологийн ******* хүн. Эхнэртэйгээ хардсан. Би нэг сургуульд *******илдаг болохоос эхнэрийг нь сайн мэдэхгүй. Тэр үед эхнэр нь том гэдэстэй жирэмсэн байсан... ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад манай сургуулийн ******* Ц.Б орж ирээд уугаад 1 том савтай пиво аваад уух гээд байж байтал манай эхнэр гэртээ 11 цагийн үед ирсэн юм тэгээд дэлгүүр орчхоод ирье гээд явсан тэгтэл манай найз ажлын залуу болох Б орж ирсэн. Тэгээд бид нар авсан пиво уучхаад гаргаж өгөөд тэндээс Бийд Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралд байдаг гэрт нь очсон. Тэднийхээс гараад Ц.Б айлд орчхоод явъя гээд Бадралд айлд очсон. Ямар учиртай хүн юм гэхэд манай ******* байгаа юм гээд тэдний гэрт ороод С.Н нэг шил архи авчихсан байсан, архийг нь Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хороололтой ойролцоо Цагаан хаалганы тэнд гурвуулаа уусан. Би тэр архинаас нь 2 хундага л уусан. Тэгээд тэнд юм ярьж байгаад ******* нар нийлээд юм хийсэн гээд ярьтал С.Н нь "та нар шиг хүмүүс урлаг хийдэггүй юм, үзэх үү хоёулаа зодолдъё" энэ тэр гээд байхаар нь чамтай зодолдохгүй гэж хэлсэн. Тэр үед архи дуусаж байсан тул явахаар бостол Ц.Бг явуулаад нэг *******ийнхаар орно гэж хэлээд Бадралд байдаг Э гээд *******ийнхаар дагуулаад явахаар болсон Ц.Б гэр рүүгээ орлоо гээд 7 дугаар байрны 1 дүгээр орц руу орсон. Тэгээд би С.Нтай хамт Э *******ийн гэр рүү явсан. С.Н замдаа дэлгүүрээс архи авсан. Тэгээд Э *******ийнд ортол Э ******* найзуудтайгаа сууж байсан. Тэгээд бид хоёрт хоол хийж өгөөд авчирсан архиа задлаад бүгдээрээ ууцгаасан би 2 хундага л уусан юм. Тэгээд архи дуусаад Э ******* эхнэртэйгээ гаргаж өгөөд С.Нын гудамжинд очтол гудамжинд хар өнгийн Приус маркийн машин зогсож байсан. Машиныхаа гадаа эхнэр нь зогсож байсан. Машинд ороод арын суудал дээр суухад жолоочийн хажуу талд нэг эрэгтэй хүн байсан. Машинд суугаад С.Н "Арчаагүй банди минь цаашаа суу" гэх зэргээр өдөж эхэлсэн. Тэгээд Шинэ-Налайх руу явсан эхнэр нь машинаа бариад явсан. Тэгээд 7 дугаар байранд очоод зогсоол байхгүй байсан тул хорооллын дундах зам дээр зогсчих гээд 7 дугаар байр руу эргэдэг хэсэг дээр зогссон. Би машинаас буугаад "чамтай ойлголцохгүй юм байна" гэж хэлээд цаашаагаа явж 6-7 алхам алхтал араас С.Н гүйж ирээд толгой руу цохиод авсан тас гээд л явчихсан, эргээд хартал зүүн талын нүд рүү цохиод авсан. Тэгээд цохиулсныхаа дараа доошоо тонгойтол нүүр рүү өшиглөөд би газар унасан, тэгтэл тал талаас өшиглөөд байх шиг байсан. Тэгээд ухаан алдчихсан байсан нэг сэрэхэд зүүн талын хөлний тавхай эргэчихсэн. Би өөрөө хажуу талаараа харчихсан С.Н цээж рүү өшиглөж байсан. Хажууд нь эхнэр хүн аллаа гээд зогсож байсан. Тэгэхээр нь би "миний хөл хугарсан байна одоо намайг зодохоо боль гээд гэррүүгээ орчихъё" гэхэд "чамайг гүйцээгээд өгье" гээд өндийх үед дээр гарч суугаад хоолой боосон. Би ухаан алдсан ухаан хальт хальт орж гараад байсан тэгэхэд С.Н "энийг одоо яах вэ үхчихлээ жалганд аваачаад булчих уу" гээд ярьсан, эхнэр нь "хүн аллаа" гэж хэлж байсан. Тэгээд хоолойноос нэг юмаар чирээд яваад байсан. Юугаар чирсэнг мэдэхгүй. Ямар ч байсан би гараараа хоолойнд хийсэн юмны завсраар нь хийсэн. Тэгэхгүй бол хоолоо боогдоод амьсгалж чадахгүй байсан юм. Тэгээд цементэн дээр чирээд байсан. Би намайг алах юм байна гэж бодож байтал чирэхээ больсон. Би босоод явах гэхэд хөл явж болохгүй унасан тэгтэл С.Н гүйж ирээд чи муу гээд нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд дахиад босох гэтэл дахиад цохисон хамаг бие сулраад ухаан алдчихсан тэгээд нэг сэрсэн гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байсан юм. .... Ямар ч байсан нэг ухаан ороход эхнэр нь урт эрээн юм өмссөн зогсож байсан ба болсон асуудлыг харж байсан. Энэ гэмтлүүдийг С.Н учруулсан. Өөр хүн учруулаагүй. Юугаар учруулсныг хараагүй. Хальт санахад хэдэн хүмүүс сүүлд ирчихсэн харагдсан. Хэн гэдгийг нь мэдэхгүй" /1хх-15-18/ гэх мэдүүлэг,
"...Манай байрны гадна очоод би машинаас буугаад 4 байна уу, 5 алхахад миний толгойн ар дагз хэсэгт хатуу зүйлээр цохихоор нь би эргээд хартал шууд нүд рүү гараараа нэг удаа цохиход нүд оч маНд явчихаар нь би доошоо тонгойгоод суухад миний толгой руу өшиглөөд би газар унасан. Тэгтэл миний цээж хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд би доошоо харсан хэвтэж байгаад дээшээ өндийхөд хоолойноос гараараа боогоод би хэсэг ухаан алдсан юм шиг байна лээ. Хөл янгинаад өвдөөд сэргээд хартал С.Н миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон ба би хөл рүүгээ хартал зүүн хөл шагай хэсгээрээ эргэсэн байхаар нь би “миний хөл хугарчихлаа, намайг одоо битгий зодоочээ“ гэхэд “чамайг гүйцээчихье гээд хоолойноос боосон. Би дотроо бодохдоо юмаар боосон болов уу гэж бодоод байгаа. Хөл хугасан байсан болохоор өвчиндөө ухаан орж гараад байсан ба нэг хартал цэнхэр эрээн цэцэгтэй халаадтай эмэгтэй “хүн алчихлаа шдээ” гээд орилоод байгаа нь харагдсан. Тэгээд дахиад хэсэг ухаан орж гараад нэг сэрэхэд С.Н хоолойноос боосон чигтэй чирч явж байсан ба "энийг одоо яах уу багажинд хийгээд жалганд хаячих уу" гэж ярьж байгаа нь сонсогдсон ба чирч байгаад болихоор нь би өндийгөөд босох гэтэл хөл хугархай босож чадалгүй буцаад унасан. Би тухайн үед бомбор буюу захгүй куртиктэй байсан. Дараа нь үзэхэд хоолойд мөр гарсан байхыг үзэхэд юмаар боосон юм болов уу гэж бодоод байгаа. Яг юугаар, хэрхэн яаж боосныг мэдэхгүй байгаа. Ямар ч байсан "алчихъя, гүйцээчихэе" гээд дайраад байсан" /1хх-19-21/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2020 оны 8 дугаар сарын 06-ны орой нэлээн орой Улаанбаатар хотоос ирээд гэртээ байж байгаад 01 цагийн үед тамхи татах гээд гэрийнхээ болкон дээр гараад хартал байрны доод хэсэгт байр руу эргэдэг засмал замын төгсгөл дээр нэг халаадтай хүүхэн “авраарай” гээд нэг эрэгтэй хүн уначихсан тэр хүүхэн нь тэр залуугаа татаад байгаа юмуу давхралдаад уначихсан юмуу мэдэхгүй байсан. Тэгээд сайн хартал хажууд нь нэг эрэгтэй хүн тэр залууг үстээд байх шиг байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад яваад очтол нөгөө газар уначихсан байсан залууг нөгөө хажууд нь байсан залуу хоолойгоор нь уяагаар уячихсан хүзүүнийх нь ард зангидчихсан уяанаасаа чирч байсан. Хүүхэн нь тэр залууг тавиулах гээд ноцолдож байгаад салгаад нөгөө чирч байсан 174 см бололтой өндөртэй цээж нүцгэн залууг бариад автал намайг "тав л тоолно тэгэхгүй бол ална" гэж хэлэхээр нь би тавилгүй тонгорч унагаад нэг удаа нүүр рүү нь алгадсан тэгтэл цаанаас 2 залуу гүйж ирээд тэр залууг бариад авсан би нөгөө газар унасан залуу дээр очиход хоёр гараа урагш нь болгосон, хоёр хөлөө дээш нь өргөсөн байдалтай амнаас нь цагаан хөөс гарчихсан таталт өгсөн байдалтай байж байсан намайг буцаад тэр залуу дээр очиход нөгөө хажууд нь байсан хүүхэн байхгүй болчихсон байсан юм. Тэгээд би тэр залууг сэрээх гээд зөөлөн хацар дээр нь алгадсан. Эрүүн доор нь дарахад бие нь сулраад хөдөлгөөнгүй болчихсон тэр үед манай эхнэр болкон дээр гарч ирэхээр нь би цагдаа, түргэн дуудчих гэж хэлсэн. Би тэр залууг сэрээх гээд оролдоод байж байтал ухаан ороод “ хэн бэ гэж хэлснээ, баярлалаа ирж аварсанд” гэж хэлээд уйлахаар нь босгох гэтэл “би 8 дугаар байранд байдаг” гэж хэлснээ эргээд ухаан алдсан. Тэгээд машиндаа суулгаад эмнэлэг дээр ирсэн юм. Тухайн үед хоолойгоор нь уяагаар уячихсан хүзүүнийх нь ард хэсэгт уячихсан байсан нь хоолойд нь ором тогтсон байсан. Анх тагтан дээрээс харж байхад юм шидэх чимээ гарч байсан юм тэр залуугийн зүүн талын хөл нь шагайнаас доош хавдчихсан санжигнасан байсан юм. Нүүр нь битүү хавдчихсан, зүүн талын хавирга орчим зулгарсан чирүүлсэн шарх харагдсан..." /1хх-22-23/ гэх мэдүүлэг,
“... 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн "...2 залуу ирээд хараад зогсож байсан. ... хараад зогсож байсан хоёр залууг "нөгөө махлаг залууг очоод босго" гэхэд нэг өндөр залуу нь "за" гээд махлаг залуу дээр очоод "хөгшөөн зүгээр үү" гээд асуугаад байгаа бололтой байсан ба над руу хараад "ахаа энэ чинь амьсгалахгүй байгаа юм бишүү" гэхээр нь би нөгөө залууг хаяад яваад очтол туранхай өндөр залуу дахиад ална гээд хүрээд ирэхээр нь махлах залууг сэрээх гэж байсан өндөр урдаас нь очоод суган доогуур нь тэврээд явуулахгүй зогсоохоор нь би махлаг залуу дээр очоод хамран дээр нь гараа тавиад үзэхэд амьсгал мэдрэгдэхгүй байхаар нь эрүүн дээр нь очоод хумсаараа хатгасан чинь муухай дуугараад толгойгоо өндийлгөснөө буцаад хойшоо хэвтээд өгсөн. Тэгэхээр нь эргээд хартал эхнэр тагтан дээр зогсож байхаар нь "цагдаа дуудаарай" гэж хэлчхээд махлаг залууг ажиглаад байж байтал өмдөндөө шээгээд ...бүр ухаангүй болчихлоор нь сандраад гэррүүгээ гүйж ороод машины түлхүүр аваад буцаж гарч ирэхэд махлаг залуу ганцаараа хэвтэж байсан ба туханхай өндөр залуу Приус машинд суусан хаалгаа онгойлгох гээд халаадтай эмэгтэй хаалгыг нь дарсан байдалтай зогсож байсан. Тэгээд би очоод махлаг залууг өргөөд машинд суулгаад шууд Налайхын эмнэлэг дээр очиж эмнэлгийн тусламж авсан. Тухайн үед туранхай өндөр залууг татаад тэврээд сууж байхад 2 залуу ирсэн. Тэр хоёр залууг одоо харвал таньж мэдэхгүй... 20 орчим насны багахан л залуучууд байсан. Машины түлхүүр аваад гараад ирэх хооронд явчихсан байсан. Намайг тагтан дээр анх гарч ирээд харахад махлаг залуу газар унасан дээр нь туранхай өндөр залуу толгой хэсэгт нь суусан чирээд байгаа харагдсан. Тэгээд гараад очтол махлаг залуугийн хүзүүнд уяа юм уу юу юм мэдэхгүй ямар ч байсан хүзүүнд нь нэг юм байсан. Тэгээд би дотроо хоолойг нь боогоод чирч байсан юм байна гэж тухайн үед бодож байсан юм. Яг юугаар хоолойг нь боосныг би анзаараагүй учир нь туранхай өндөр залуу дайраад дахиад зодох гээд би салгах гээд ноцолдоод анзаараагүй. ...хэзээ нь тэр уяа алга болсныг би мэдэхгүй байна. Харин намайг орцноос гараад алхаад очиж байхад туранхай өндөр залуу махлаг залууг газарт хэвтэж байхад нь замын боржур юм уу хагархай бетон юм уу жижгэвтэр юм аваад шидээд махлаг залуугийн өвдөгнөөс доогуур онож байгаа харагдсан" /1хх-24-27/ гэх мэдүүлэг,
“.... 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн "Туранхай өндөр залуу нь эхнэрээ махлаг залуутай хардаад зодолдсон бололтой намайг очиход туранхай өндөр залуу "би тэнэг хүн биш шүү лалар минь та хоёрыг мэдээд байгаа шүү" гэхэд эмэгтэй нь "наад асуудлаа гэртээ очоод яръя миний хайраа тайвшир" гээд байсан. Тэгэхээр нь би хардаад зодоод байгаа юм байна гэж бодсон. Махлах залуу анх гарч ирэхэд л ухаангүй хэвтэж байсан. Тэрнээс хойш огт босоогүй. Амнаас нь хөөсөрхөг зүйл бага зэрэг гарсан байсан. Сүүлд нь би очоод хамрын доор нь хумслаад сэрээх гэж дарахад муухай хоржигнож дуугараад толгой өндийлөгснөө буцаад унаад өгсөн" /1хх-28-29/ гэх мэдүүлэг,
Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2020 оны 08-р сарын 06-ны өдөр 12 цаг өнгөрч байхад найз Т.Оын эхнэр хүүхдийг нь эргээд очсон юм тэгэхэд Т.О Ц.Б нар нь юм яриад сууцгааж байсан. Т.Оын 1 том савтай пиво ууцгаагаад 16 цагын үед тэндээс гараад манайх руу явцгаасан Бадралын 1-8 тоотод манайд Т.О, Ц.Б бид гурав ирсэн манайд ирээд 1 тос савтай пиво уучихаад манайхаас гараад явсан түүнээс хойш уулзалдаагүй яасанг бол мэдэхгүй байна. 18 цаг өнгөрч байхад Т.Оын эхнэр нь над руу залгасан байсан тэгэхэд гэртээ очоогүй байсан юм. 22 цагын үед эхнэр рүү нь чат бичихэд бас ирээгүй байна гэж хэлж байсан юм.. тэр хоёр хоёулаа эрүүл шахуу гарцгаасан. Согтож барьсан зүйл байгаагүй. Өнөөдөр гэр рүү орж явахад хөх өнгийн приус маркын тээврийн хэрэгсэлтэй залуутай Ц.Б мэнд мэдээд салсан тэрнээс хамт бол яваагүй.... Т.О нь манайхаас гарахдаа биедээ ил харагдах гэмтэл шархгүй зүгээр гарсан юм. Хүнтэй маргалдаж мууцалдаагүй зүгээр л гарсан юм. Ц.Бтай маргалсан юм байхгүй харих гэж гарсан юм...”/1хх30-31/ гэх мэдүүлэг,
Гэрч У.Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Тэр хоёр миний хажууд л маргаладж мууцалдсан асуудал огт байхгүй. Т.Оын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй зүгээр байсан юм... Т.О" бид хоёр өглөөнөөс хойш пиво уусан нилээн согтуу байсан харин С.Н нь гайгүй байсан бид гурав 0,75 граммын архыг гурвуулаа хувааж уусан юм. Өөр юм бол уугаагүй.... Налайх дүүрэг 7-р хороо Шинэ налайхын урд талд тоосгон хашааны тэнд гадаа зүлгэн дээр уусан би архи ууж байхдаа нилээн согтоод харих гээд гэр рүүгээд дөхсөн юм гэрийнрээ гадаа очоод Т.О, С.Н хоёр Т.Оын байрных нь орц руу явсан....” /1хх-32-33/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрийн цонхыг хүн тогшихоор нь хартал манай хойд талын гудамжинд байдаг М гэдэг ******* байсан тэгээд Н О хоёр манайд ирээд жоохон согтчихлоо доороос хоёуланг нь дийлэхгүй байна хоёулаа хөтлөөд оруулахаая гэхээр нь би гэрийнхээ халаадыг өмсөөд гудманд гартал С.Н, Т.О нар нь хүзүүгээрээ бие биенээ түшчихсэн унаж тусаад ирж яваа харагдахаар нь очоод С.Нын сугадаад хашаанд оруулсан Т.Оыг М ******* дагуулаад орж ирсэн юм. Т.Оыг танайх хаана байдаг юм бэ би гэрт чинь хүргээд өгье гэхэд манайх Шинэ налайхад байдаг тэг хүргээд өг гэхээр нь би хүргэж өгөхөөр гарахад манай нөхөр би бас цуг гарна хамт хүргэж өгнө гээд хамт машинд суугаад явсан. Шинэ налайх хороолол руу явж байхад тэр хоёр ярихдаа эелдэг үг хэлээр ярилцаж байсан Шинэ налайх хорооллын гадаа ирээд аль байр юм бэ гэхэд 8 дугаар байр гэж хэлсэн тэгэхээр нь би 8 дугаар байрны ард очтол биш болж таараад дахиад буцаж яваад 7 дугаар байрны урд талд нэг зогсоол байхаар нь очоод зогссон С.Н, Т.О хоёр 5-10 минут хэртэй машинд юм ярьж суусан "........................... сургуульд очоод намайг асуугаарай хоёулаа гое найзууд болно" гэх зэргээ ярилцаж байсан тэгээд ярьж байгаад Т.О буугаад араас нь С.Н буугаад машины ард зогссон юм тэгэхээр нь би Т.Оыг дөхүүлж өгөх гэж байна гэж бодоод машин дотроо сууж байгаад толиндоо хартал хоёулаа газзр уначихсан С.Н "Чи намайг яаж байгаа юм бэ ганц хүндэлдэг *******ийндаа аваачиж байхад ингэж байгаа юмуу" гээд Т.О нь бас "Чи намайг яаж байгаа юм бэ" гэж хэлээд маргалдаж байсан ба маргалдах хугацаандаа бие биенээ нүүр нүүр рүү хэд хэдэн удаа ээлжлээд гараараа цохиод байсан ба хөл дээрээ тогтож чадахгүй унаад байсан унахдаа хойшоо саваад унасан нэг хөл дээрээ хальт гишгээд унах хажуугаараа унах зэргээр унаж байсан тэр газар нь уруу газар байсан тул тогтож чадахгүй унаж байсан энэ үйл явдал 5-10 минут болсон ба зодолдоод байсан тул би дундуур нь орж салгахыг хичээсэн ба ойр хүмүүс байж магадгүй гээд салгаад өгөөч гээд тусламж гуйж дуудсан тэгтэл үүд хэсгээс ирсэн бололтой 3 залуу хүрээд ирсэн анх бодохдоо цуг явж байгаа гэж бодсон чинь бие биенээ танихгүй байсан. Ирээд салгаж өгөөд хажууд нь зогсож байсан ба 10 дугаар байранд нөхрийн дүү байдаг тул 10 дугаар байр руу дүүг нь дуудах гээд явсан гэрт нь очиход хүнгүй байсан ба буцаад ирэхэд тэд нар бүгдээрээ байрандаа зогсож байсан. Т.О зодолдож байсан газраасаа босоод анх машин зогсоож байсан газарт боршур дээр суугаад байж байсан юм би нөхрийгөө авч явах гээд манай нөхөр согтуу байсан учраас орилоод надаас зугтаад байсан тул араас нь хөөгөөд 10 дугаар байр руу нэг уруудаад, дээшээ үүд рүүгээ нэг өгсөөд хашааны гадаа гарсны дараа машиндаа суу гэхэд суугаад гэр рүүгээ харьсан юм. Энэ хооронд би Т.Оаас дээшээ өгсөж явахдаа чи яасан зүгээр рүү би гэр рүү чинь оруулаад өгөх үү гэж асуухад зүгээр би одоо ингээд яваад орчихно гэж хэлсэн тэр үед нөгөө хоёр залуу дээшээ өгсөөд яваад өгсөн, цээж нүцгэн намхан 165-170 см өндөртэй 30 орчим насны бага зэргийн махлаг залуу Т.О сууж байсан байрны орцны тэнд үлдсэн юм. Тэгээд би нөхрийгөө аваад харьсан юм...” /1хх-34-35/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Дарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....2020 оны 8 дугаар сарын 07-ны орой 00 цаг өнгөрч байхад манай нөхөр хүүхэд бид гурав Улаанбаатар хотоос гэртээ ирээд байж байтал гадаа эмэгтэй хүний хашхирах чимээ гарахаар нь цонхоор хартал нэг залуу доошоо хараад хагас атиралдсан байдалтай дээр нь нэг залуу гарсан цохиод байгаа харагдсан. Тэгтэл манай нөхөр тагтан дээр гараад харснаа буцаж орж ирээд шууд гараад явахаар нь араас нь тагтан дээр гараад хартал нэг нь хэвтсэн хэвэндээ нөгөө нь дээрээс нь цохиж байгаа харагдсан ба тэр хоёр залуугийн цаанаас хоёр залуу ирээд салгаж байгаа харагдсан. Нөхрөө "чи орооч" гэхэд цагдаа дууд гэхээр нь би утсаа аваад цагдаа дуудчихаад хүүхэд уйлаад байсан болохоор дахин цонхоор хараагүй" /1хх-40-41/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би дахиад манай хөрөгчинд байсан 0,5 литрийн бүтэн шилтэй хараа нэртэй архи гаргаж ирээд задлаад рүнкэнд хийгээд өгөхөд Т.О, С.Н нар 2 уулаа архиа ч ууж чадахгүй рүнкээ унагаж асгаад л хэл ам нь дальдчаад ирэхээр нь би та 2 харьцгаа гэж хэлээд манай эхнэр М 2 ууланг нь дагуулаад гараад явсан. Тэгээд л удалгүй манай эхнэр ороод ирсэн С.Нын гэр нь манай урд талын гудамжинд байдаг ойролцоогоор 500 орчим метр байдаг байх эхнэр орж ирэхдээ Г.Эт хүлээлгээд өгчихлөө гэж хэлж байсан...” /1хх-43/ гэх мэдүүлэг,
Гэрч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....22 цагийн үед байх манай урд гудамжинд байдаг С.Н, Т.О нар орж ирсэн. Тэгээд гэрт ороод цай, хоол хийжөгөөд суужбайтал С.Н, Т.О нар нь авчирсан бололтой ширээн 1 шил 0,75 литрийн соёрхол нэртэй архи гаргаж ирээд тавьсан байсан. Тэгээд Э -тэр 3 архиа хувааж ууж дуусгаад дахиад 1 шил 0,5 литрийн хараа нэртэй архи манай нөхөр хөргөгчнөөсөө гаргаж ирээд задлаад уух гэтэл С.Н, Т.О нар нь нилээн согтсон ууж чадахгүй байхаар нь Э харьж амарцгаа гэж хэлэхэд зөвшөөрөөд 2 уулаа босоод гарах гэхээр нь би очоод гадаа зассан явган хүний зам дээр гишгэж магадгүй гэж бодоод очоод 2 уулангийнхан голд нь ороод сугадаж аваад л хашаанаасаа гараад С.Нын хашаа манайхаас 500 метр орчим зайтай байдаг болохоор шууд хашааныхан үүдэнд очиход С.Н, Т.О нар гадаа суугааи: үлдэхээр нь би дотогшоо эхнэрийг дуудахад Г.Э гарч ирэхээр нь Т.О С.Н нар гадаа байна шүү гэж хэлээд л буцаад гэртээ очсон...” /1хх-44/ гэх мэдүүлэг,
Гэрч М.С.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ..намайг жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 01.30 минутанд Т.О бусдад зодуулсан гээд эмчилгээ хийлгэсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай , зүүн хөлний шилбэний доод шагайны дээд хэсгээр битүү хугаралтай , хүзүү , нүүр 2 гарын тохой хэсэг зулгарсан шархтай байсан биеийн байдал хүндэвтэр байсан.хоолойнд ямар ч байсан зулгарсан шархтай байсан гэж яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байна гэсэн мэдүүлэг /хх-42/,
Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... хүний бие махбодид сэтгэл санаа болон бие махбодийн хариу урвал үзүүлж шокын болон комын байдал үүсч болдог. Жишээ нь шокын байдлын хувьд хөөс сахрах , шээх , эвгүй дуу гаргах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба тухайн үед өөрийн бодол ухамсарт үйлдлээ хянах боломжгүй болно. Ингээд хэсэг хугацааны дараа ухаан алдаж болох ба ухаан сэргэснээр дээрх шинж тэмдэгүүд арилна. Шок үүсгэсэн шалтгааныг түргэн хугацаанд арилгах шаардлагатай ба тэгээгүй тохиолдолд амь насанд аюултай. Шокууд нь сэтгэл санааны хүчтэй цочрол гэмтлийн шалтгаантай өвдөлтүүд , хүчил төрөгчийн дутагдал гэх мэт бие махбодид үүссэн хүчин зүйлийн улмаас үүсэж болно. гэсэн мэдүүлэг /хх-54/,
Шинжээчийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 629 дугаартай дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 611 дүгээр дүгнэлт:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-4/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-6-8/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-09-13/,
Хохирогч Т.Оын биеийн гэмтлийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-99 /,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-62-64/,
Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1хх-116-117/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бичгийн бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Н нь 2020 оны 8 дугаар сарын 07-оос 08-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ-Налайх хорооллын 7 дугаар байрны гадна хохирогч Т.Отай урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаа болон хардалтын улмаас маргалдан түүний зүүн хөлний шагай орчимд замын боржур мэт зүйл шидсэний улмаас биед зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны далд зөрүүтэй хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Хохирогч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Н нэг шил архи авчихсан байсан, архийг нь Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх хороололтой ойролцоо Цагаан хаалганы тэнд гурвуулаа уусан. ... Тэгээд архи дуусаад Э ******* эхнэртэйгээ гаргаж өгөөд С.Нын гудамжинд очтол гудамжинд хар өнгийн Приус маркийн машин зогсож байсан. Машиныхаа гадаа эхнэр нь зогсож байсан. Машинд ороод арын суудал дээр суухад жолоочийн хажуу талд нэг эрэгтэй хүн байсан. Машинд суугаад С.Н "Арчаагүй банди минь цаашаа суу" гэх зэргээр өдөж эхэлсэн. Тэгээд Шинэ-Налайх руу явсан эхнэр нь машинаа бариад явсан. Тэгээд 7 дугаар байранд очоод зогсоол байхгүй байсан тул хорооллын дундах зам дээр зогсчих гээд 7 дугаар байр руу эргэдэг хэсэг дээр зогссон. Би машинаас буугаад "чамтай ойлголцохгүй юм байна" гэж хэлээд цаашаагаа явж 6-7 алхам алхтал араас С.Н гүйж ирээд толгой руу цохиод авсан тас гээд л явчихсан, эргээд хартал зүүн талын нүд рүү цохиод авсан. Тэгээд цохиулсныхаа дараа доошоо тонгойтол нүүр рүү өшиглөөд би газар унасан, тэгтэл тал талаас өшиглөөд байх шиг байсан. Тэгээд ухаан алдчихсан байсан нэг сэрэхэд зүүн талын хөлний тавхай эргэчихсэн. ...Би босоод явах гэхэд хөл явж болохгүй унасан тэгтэл С.Н гүйж ирээд чи муу гээд нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд дахиад босох гэтэл дахиад цохисон хамаг бие сулраад ухаан алдчихсан тэгээд нэг сэрсэн гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байсан юм. ... Энэ гэмтлүүдийг С.Н учруулсан....Манай байрны гадна очоод би машинаас буугаад 4 байна уу, 5 алхахад миний толгойн ар дагз хэсэгт хатуу зүйлээр цохихоор нь би эргээд хартал шууд нүд рүү гараараа нэг удаа цохиход нүд оч маНд явчихаар нь би доошоо тонгойгоод суухад миний толгой руу өшиглөөд би газар унасан. Тэгтэл миний цээж хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд би доошоо харсан хэвтэж байгаад дээшээ өндийхөд хоолойноос гараараа боогоод би хэсэг ухаан алдсан юм шиг байна лээ гэх мэдүүлэг, Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Анх тагтан дээрээс харж байхад юм шидэх чимээ гарч байсан юм тэр залуугийн зүүн талын хөл нь шагайнаас доош хавдчихсан санжигнасан байсан юм. Нүүр нь битүү хавдчихсан, зүүн талын хавирга орчим зулгарсан чирүүлсэн шарх харагдсан..." гэх мэдүүлэг, “...намайг орцноос гараад алхаад очиж байхад туранхай өндөр залуу махлаг залууг газарт хэвтэж байхад нь замын боржур юм уу хагархай бетон юм уу жижгэвтэр юм аваад шидээд махлаг залуугийн өвдөгнөөс доогуур онож байгаа харагдсан" гэх мэдүүлэг, “.... 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн "Туранхай өндөр залуу нь эхнэрээ махлаг залуутай хардаад зодолдсон бололтой намайг очиход туранхай өндөр залуу "би тэнэг хүн биш шүү лалар минь та хоёрыг мэдээд байгаа шүү" гэхэд эмэгтэй нь "наад асуудлаа гэртээ очоод яръя миний хайраа тайвшир" гээд байсан. Тэгэхээр нь би хардаад зодоод байгаа юм байна гэж бодсон. " гэх мэдүүлэг, Гэрч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинэ налайх хороолол руу явж байхад тэр хоёр ярихдаа эелдэг үг хэлээр ярилцаж байсан Шинэ налайх хорооллын гадаа ирээд аль байр юм бэ гэхэд 8 дугаар байр гэж хэлсэн тэгэхээр нь би 8 дугаар барйны ард очтол биш болж таараад дахиад буцаж яваад 7 дугаар байрны урд талд нэг зогсоол байхаар нь очоод зогссон С.Н, Т.О хоёр 5-10 минут хэртэй машинд юм ярьж суусан "........................... сургуульд очоод намайг асуугаарай хоёулаа гоё найзууд болно" гэх зэргээ ярилцаж байсан тэгээд ярьж байгаад Т.О буугаад араас нь С.Н буугаад машины ард зогссон юм тэгэхээр нь би Т.Оыг дөхүүлж өгөх гэж байна гэж бодоод машин дотроо сууж байгаад толиндоо хартал хоёулаа газзр уначихсан С.Н "Чи намайг яаж байгаа юм бэ ганц хүндэлдэг *******ийндаа аваачиж байхад ингэж байгаа юмуу" гээд Т.О нь бас "Чи намайг яаж байгаа юм бэ" гэж хэлээд маргалдаж байсан ба маргалдах хугацаандаа бие биенээ нүүр нүүр рүү хэд хэдэн удаа ээлжлээд гараараа цохиод байсан ба хөл дээрээ тогтож чадахгүй унаад байсан унахдаа хойшоо саваад унасан нэг хөл дээрээ хальт гишгээд унах хажуугаараа унах зэргээр унаж байсан тэр газар нь уруу газар байсан тул тогтож чадахгүй унаж байсан энэ үйл явдал 5-10 минут болсон ба зодолдоод байсан гэх мэдүүлэг, Гэрч Б.Дарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....2020 оны 8 дугаар сарын 07-ны орой 00 цаг өнгөрч байхад манай нөхөр хүүхэд бид гурав Улаанбаатар хотоос гэртээ ирээд байж байтал гадаа эмэгтэй хүний хашхирах чимээ гарахаар нь цонхоор хартал нэг залуу доошоо хараад хагас атиралдсан байдалтай дээр нь нэг залуу гарсан цохиод байгаа харагдсан. Тэгтэл манай нөхөр тагтан дээр гараад харснаа буцаж орж ирээд шууд гараад явахаар нь араас нь тагтан дээр гараад хартал нэг нь хэвтсэн хэвэндээ нөгөө нь дээрээс нь цохиж байгаа харагдсан ба тэр хоёр залуугийн цаанаас хоёр залуу ирээд салгаж байгаа харагдсан. Нөхрөө "чи орооч" гэхэд цагдаа дууд гэхээр нь би утсаа аваад цагдаа дуудчихаад хүүхэд уйлаад байсан болохоор дахин цонхоор хараагүй" гэх мэдүүлэг, Гэрч М.С.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ..намайг жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 01.30 минутанд Т.О бусдад зодуулсан гээд эмчилгээ хийлгэсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай , зүүн хөлний шилбэний доод шагайны дээд хэсгээр битүү хугаралтай , хүзүү , нүүр 2 гарын тохой хэсэг зулгарсан шархтай байсан биеийн байдал хүндэвтэр байсан. хоолойнд ямар ч байсан зулгарсан шархтай байсан гэж яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байна гэсэн мэдүүлэг, Шинжээчийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 629 дугаартай дүгнэлтэнд “Т.Оын биед зүүн шагайн гадна болон дотор хавчаар ясны далд зөрүүтэй хугарлыг эвлүүлэн бэхэлсэн мэс заслын дараах байдал /ГССҮТ 2020.08.11/ зүүн шагайн үений хагас мултрал, нүүрэнд цус хуралт, нүүр, зүүн тохойн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл , Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогч Т.Оын биеийн гэмтлийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас зэргээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н нь: “...бид харилцан зодолдсон. Би түүнийг алах ямар ч санаа байгаагүй. би хүзүүгээр боогоогүй гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч нь “ улсын яллагчаас шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласныг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрч С уягаар татсныг харсан ч хохирогчийн хоолойноос ямар юмаар чирснийг тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтэнд хоолой гэмтснийг заагаагүй учраас энэ зүйл ангийг хэрэгсэхгүй болгоно уу “ гэсэн гэм буруугийн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч С.Н нь 2020 оны 8 дугаар сарын 07-оос 08-ны шилжих шөнө Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ-Налайх хорооллын 7 дугаар байрны гадна Т.Оыг зодсон гэмтлийн өвдөлтийн улмаас хэсэг хугацаанд ухаан алдаж улмаар сэргэн "миний хөл хугарсан байна одоо намайг зодохоо боль, би гэр рүүгээ орчихъё" гэхэд шүүгдэгч С.Н "чамайг гүйцээгээд өгье" хэмээн түүний хоолойг уяагаар уяж чирсний улмаас хохирогч Т.Оыг ухаан алдуулж амнаас нь хөөс гарч, өмдөндөө шээх зэрэг хохирогчийн амь нас алдагдах эрсдэлтэй нөхцөл үүсгэн алахыг завдсан болох нь Хохирогч Т.Оын өгсөн: “.... Машинд суугаад С.Н "Арчаагүй банди минь цаашаа суу" гэх зэргээр өдөж эхэлсэн. Тэгээд Шинэ-Налайх руу явсан эхнэр нь машинаа бариад явсан. Тэгээд 7 дугаар байранд очоод зогсоол байхгүй байсан тул хорооллын дундах зам дээр зогсчих гээд 7 дугаар байр руу эргэдэг хэсэг дээр зогссон. Би машинаас буугаад "чамтай ойлголцохгүй юм байна" гэж хэлээд цаашаагаа явж 6-7 алхам алхтал араас С.Н гүйж ирээд толгой руу цохиод авсан тас гээд л явчихсан, эргээд хартал зүүн талын нүд рүү цохиод авсан. Тэгээд цохиулсныхаа дараа доошоо тонгойтол нүүр рүү өшиглөөд би газар унасан, тэгтэл тал талаас өшиглөөд байх шиг байсан. Тэгээд ухаан алдчихсан байсан нэг сэрэхэд зүүн талын хөлний тавхай эргэчихсэн. Би өөрөө хажуу талаараа харчихсан С.Н цээж рүү өшиглөж байсан. Хажууд нь эхнэр хүн аллаа гээд зогсож байсан. Тэгэхээр нь би "миний хөл хугарсан байна одоо намайг зодохоо боль гээд гэррүүгээ орчихъё" гэхэд "чамайг гүйцээгээд өгье" гээд өндийх үед дээр гарч суугаад хоолой боосон. Би ухаан алдсан ухаан хальт хальт орж гараад байсан тэгэхэд С.Н "энийг одоо яах вэ үхчихлээ жалганд аваачаад булчих уу" гээд ярьсан, эхнэр нь "хүн аллаа" гэж хэлж байсан. Тэгээд хоолойноос нэг юмаар чирээд яваад байсан. Юугаар чирсэнг мэдэхгүй. Ямар ч байсан би гараараа хоолойнд хийсэн юмны завсраар нь хийсэн. Тэгэхгүй бол хоолоо боогдоод амьсгалж чадахгүй байсан юм. Тэгээд цементэн дээр чирээд байсан. Би намайг алах юм байна гэж бодож байтал чирэхээ больсон. Би босоод явах гэхэд хөл явж болохгүй унасан тэгтэл С.Н гүйж ирээд чи муу гээд нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд дахиад босох гэтэл дахиад цохисон хамаг бие сулраад ухаан алдчихсан тэгээд нэг сэрсэн гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байсан юм. ... Тэгтэл миний цээж хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд би доошоо харсан хэвтэж байгаад дээшээ өндийхөд хоолойноос гараараа боогоод би хэсэг ухаан алдсан юм шиг байна лээ. Хөл янгинаад өвдөөд сэргээд хартал С.Н миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон ба би хөл рүүгээ хартал зүүн хөл шагай хэсгээрээ эргэсэн байхаар нь би “миний хөл хугарчихлаа, намайг одоо битгий зодоочээ“ гэхэд “чамайг гүйцээчихье гээд хоолойноос боосон. Би дотроо бодохдоо юмаар боосон болов уу гэж бодоод байгаа. Хөл хугарсан байсан болохоор өвчиндөө ухаан орж гараад байсан ба нэг хартал цэнхэр эрээн цэцэгтэй халаадтай эмэгтэй “хүн алчихлаа шдээ” гээд орилоод байгаа нь харагдсан. Тэгээд дахиад хэсэг ухаан орж гараад нэг сэрэхэд С.Н хоолойноос боосон чигтэй чирч явж байсан ба "энийг одоо яах уу багажинд хийгээд жалганд хаячих уу" гэж ярьж байгаа нь сонсогдсон ба чирч байгаад болихоор нь би өндийгөөд босох гэтэл хөл хугархай босож чадалгүй буцаад унасан. Би тухайн үед бомбор буюу захгүй куртиктэй байсан. Дараа нь үзэхэд хоолойд мөр гарсан байхыг үзэхэд юмаар боосон юм болов уу гэж бодоод байгаа. Яг юугаар, хэрхэн яаж боосныг мэдэхгүй байгаа. Ямар ч байсан "алчихъя, гүйцээчихэе" гээд дайраад байсан гэх мэдүүлэг, Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2020 оны 8 дугаар сарын 06-ны орой нэлээн орой Улаанбаатар хотоос ирээд гэртээ байж байгаад 01 цагийн үед тамхи татах гээд гэрийнхээ болкон дээр гараад хартал байрны доод хэсэгт байр руу эргэдэг засмал замын төгсгөл дээр нэг халаадтай хүүхэн “авраарай” гээд нэг эрэгтэй хүн уначихсан тэр хүүхэн нь тэр залуугаа татаад байгаа юмуу давхралдаад уначихсан юмуу мэдэхгүй байсан. Тэгээд сайн хартал хажууд нь нэг эрэгтэй хүн тэр залууг үстээд байх шиг байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад яваад очтол нөгөө газар уначихсан байсан залууг нөгөө хажууд нь байсан залуу хоолойгоор нь уяагаар уячихсан хүзүүнийх нь ард зангидчихсан уяанаасаа чирч байсан. Хүүхэн нь тэр залууг тавиулах гээд ноцолдож байгаад салгаад нөгөө чирч байсан 174 см бололтой өндөртэй цээж нүцгэн залууг бариад автал намайг "тав л тоолно тэгэхгүй бол ална" гэж хэлэхээр нь би тавилгүй тонгорч унагаад нэг удаа нүүр рүү нь алгадсан тэгтэл цаанаас 2 залуу гүйж ирээд тэр залууг бариад авсан би нөгөө газар унасан залуу дээр очиход хоёр гараа урагш нь болгосон, хоёр хөлөө дээш нь өргөсөн байдалтай амнаас нь цагаан хөөс гарчихсан таталт өгсөн байдалтай байж байсан намайг буцаад тэр залуу дээр очиход нөгөө хажууд нь байсан хүүхэн байхгүй болчихсон байсан юм. Тэгээд би тэр залууг сэрээх гээд зөөлөн хацар дээр нь алгадсан. Эрүүн доор нь дарахад бие нь сулраад хөдөлгөөнгүй болчихсон тэр үед манай эхнэр болкон дээр гарч ирэхээр нь би цагдаа, түргэн дуудчих гэж хэлсэн. Би тэр залууг сэрээх гээд оролдоод байж байтал ухаан ороод “ хэн бэ гэж хэлснээ, баярлалаа ирж аварсанд” гэж хэлээд уйлахаар нь босгох гэтэл “би 8 дугаар байранд байдаг” гэж хэлснээ эргээд ухаан алдсан. Тэгээд машиндаа суулгаад эмнэлэг дээр ирсэн юм. Тухайн үед хоолойгоор нь уяагаар уячихсан хүзүүнийх нь ард хэсэгт уячихсан байсан нь хоолойд нь ором тогтсон байсан ... би махлаг залуу дээр очоод хамран дээр нь гараа тавиад үзэхэд амьсгал мэдрэгдэхгүй байхаар нь эрүүн дээр нь очоод хумсаараа хатгасан чинь муухай дуугараад толгойгоо өндийлгөснөө буцаад хойшоо хэвтээд өгсөн. Тэгэхээр нь эргээд хартал эхнэр тагтан дээр зогсож байхаар нь "цагдаа дуудаарай" гэж хэлчихээд махлаг залууг ажиглаад байж байтал өмдөндөө шээгээд ...бүр ухаангүй болчихлоор нь сандраад гэррүүгээ гүйж ороод машины түлхүүр аваад буцаж гарч ирэхэд махлаг залуу ганцаараа хэвтэж байсан.... Тэгээд би очоод махлаг залууг өргөөд машинд суулгаад шууд Налайхын эмнэлэг дээр очиж эмнэлгийн тусламж авсан. ...Намайг тагтан дээр анх гарч ирээд харахад махлаг залуу газар унасан дээр нь туранхай өндөр залуу толгой хэсэгт нь суусан чирээд байгаа харагдсан. Тэгээд гараад очтол махлаг залуугийн хүзүүнд уяа юм уу юу юм мэдэхгүй ямар ч байсан хүзүүнд нь нэг юм байсан. Тэгээд би дотроо хоолойг нь боогоод чирч байсан юм байна гэж тухайн үед бодож байсан юм. Яг юугаар хоолойг нь боосныг би анзаараагүй учир нь туранхай өндөр залуу дайраад дахиад зодох гээд би салгах гээд ноцолдоод анзаараагүй. ...хэзээ нь тэр уяа алга болсныг би мэдэхгүй байна. Харин намайг орцноос гараад алхаад очиж байхад туранхай өндөр залуу махлаг залууг газарт хэвтэж байхад нь замын боржур юм уу хагархай бетон юм уу жижгэвтэр юм аваад шидээд махлаг залуугийн өвдөгнөөс доогуур онож байгаа харагдсан...намайг очиход туранхай өндөр залуу "би тэнэг хүн биш шүү лалар минь та хоёрыг мэдээд байгаа шүү" гэхэд эмэгтэй нь "наад асуудлаа гэртээ очоод яръя миний хайраа тайвшир" гээд байсан. Тэгэхээр нь би хардаад зодоод байгаа юм байна гэж бодсон. Махлах залуу анх гарч ирэхэд л ухаангүй хэвтэж байсан. Тэрнээс хойш огт босоогүй. Амнаас нь хөөсөрхөг зүйл бага зэрэг гарсан байсан. Сүүлд нь би очоод хамрын доор нь хумслаад сэрээх гэж дарахад муухай хоржигнож дуугараад толгой өндийлөгснөө буцаад унаад өгсөн гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хоёулаа газзр уначихсан С.Н "Чи намайг яаж байгаа юм бэ ганц хүндэлдэг *******ийндаа аваачиж байхад ингэж байгаа юмуу" гээд Т.О нь бас "Чи намайг яаж байгаа юм бэ" гэж хэлээд маргалдаж байсан ба маргалдах хугацаандаа бие биенээ нүүр нүүр рүү хэд хэдэн удаа ээлжлээд гараараа цохиод байсан ба хөл дээрээ тогтож чадахгүй унаад байсан унахдаа хойшоо саваад унасан нэг хөл дээрээ хальт гишгээд унах хажуугаараа унах зэргээр унаж байсан ....би дундуур нь орж салгахыг хичээсэн ба ойр хүмүүс байж магадгүй гээд салгаад өгөөч гээд тусламж гуйж дуудсан тэгтэл үүд хэсгээс ирсэн бололтой 3 залуу хүрээд ирсэн анх бодохдоо цуг явж байгаа гэж бодсон чинь бие биенээ танихгүй байсан гэх мэдүүлэг, Гэрч Б.Дарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".... гэртээ ирээд байж байтал гадаа эмэгтэй хүний хашхирах чимээ гарахаар нь цонхоор хартал нэг залуу доошоо хараад хагас атиралдсан байдалтай дээр нь нэг залуу гарсан цохиод байгаа харагдсан. Тэгтэл манай нөхөр тагтан дээр гараад харснаа буцаж орж ирээд шууд гараад явахаар нь араас нь тагтан дээр гараад хартал нэг нь хэвтсэн хэвэндээ нөгөө нь дээрээс нь цохиж байгаа харагдсан ба тэр хоёр залуугийн цаанаас хоёр залуу ирээд салгаж байгаа харагдсан. Нөхрөө "чи орооч" гэхэд цагдаа дууд гэхээр нь би утсаа аваад цагдаа дуудчихаад хүүхэд уйлаад байсан болохоор дахин цонхоор хараагүй гэх мэдүүлэг, Гэрч М.С.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ..намайг жижүүрийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 01.30 минутанд Т.О бусдад зодуулсан гээд эмчилгээ хийлгэсэн. хоолойнд ямар ч байсан зулгарсан шархтай байсан гэж яаралтай тусламжийн хуудсанд бичигдсэн байна гэсэн мэдүүлэг , Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... шокын байдлын хувьд хөөс сахрах , шээх , эвгүй дуу гаргах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба тухайн үед өөрийн бодол ухамсарт үйлдлээ хянах боломжгүй болно. Ингээд хэсэг хугацааны дараа ухаан алдаж болох ба ухаан сэргэснээр дээрх шинж тэмдэгүүд арилна. Шок үүсгэсэн шалтгааныг түргэн хугацаанд арилгах шаардлагатай ба тэгээгүй тохиолдолд амь насанд аюултай. Шокууд нь сэтгэл санааны хүчтэй цочрол гэмтлийн шалтгаантай өвдөлтүүд , хүчил төрөгчийн дутагдал гэх мэт бие махбодид үүссэн хүчин зүйлийн улмаас үүсч болно. гэсэн мэдүүлэг, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогч Т.Оын биеийн гэмтлийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт , Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд , хүзүү зулгарсан шархтай гэж тэмдэглэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, нотлох баримтуудаар тогтоогдож байна .
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ “ гэж гэмт хэргийн завдалтын талаар зохицуулсан.
Шүүгдэгч С.Нын бусдын алах зорилгоор хохирогчийн хүзүүнээс уяагаар уяж чирсэн үйлдлийг түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл болох гэрч Д.С болон үл таних 2 эрэгтэй хүн таслан зогсоож хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлснээр хохирогчийн амь нас аврагдсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийг тогтоосон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэргийн оролцогч нарын мэдүүлэг авах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгчийн үйлдлийг ялласан улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримтын хүрээнд үндэслэлтэй болсон гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийн үйлдлийг гэм буруутай гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлттэй тохирч байна.
Иймд шүүхээс ******* овогтой С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талууд дараах байдлаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтүүд гаргасныг шүүх хянан хэлэлцлээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсонтой холбогдуулан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулж хэрэгсэхгүй болгох , эрүүгийн хуулийн Ерөнхий 2.8 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялыг оногдуулахаар дүгнэлтийг, Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан үйлдэлдээ гэм буруугийн талаар маргаж байгаа учраас эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргахгүй гэснийг тус тус шүүх хянан үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийн 2020 оны 08 дугаар сарын 08 ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарах бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “ энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ...үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгчийн хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн зүйлийн дээд хэмжээнээс гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр мөн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс их буюу тухайн зүйлийн төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас бага байхаар тооцож 3 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй, гомдолгүй саналгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан СӨХ-ийн хяналтын камерын бичлэг 1 ширхэг сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзэв .
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан СӨХ-ийн хяналтын камерын бичлэг 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.ЧИНЗОРИГ
Э.ЭНХЖАРГАЛ