Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                  

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Хохирогч Т.Ч,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Боржигон овогт Э.Б, Тайж овогт Х.Б нарт холбогдох эрүүгийн 2007 00000 0267 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн Эрэгтэй, 34 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ....................... ХХК-д жолооны багш ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ..............................................тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

С.Э овогт Э.Б /РД: /,

Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт төрсөн Эрэгтэй, 44 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, ....................... ХХК-ны кранист ажилтай, ам бүл 2, эхнэр 2 хүүхдийн хамт ......................................................тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,

******* овогт Х.Б /РД: /,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч  С.Э овогтой Э.Б нь Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны эцсийн буудал орчим 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Т.Чтай маргалдаж зүүн нүд рүү нь гараараа цохиж түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* овогтой Х.Б нь Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны эцсийн буудал орчим 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 18 цагийн үед Т.Чтай маргалдаж гараараа тохойлдож нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс болон хэргийн оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүгдэгч Э.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...“ гэх мэдүүлэг,

 

            Шүүгдэгч Х.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй...“ гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Т.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...Миний хохирлыг барагдуулбал өөр хүсэх зүйл байхгүй. Зөвхөн хагалгааны зардал 2.800.000 төгрөг, ор хоолны мөнгө өдрийн 30.000 төгрөг гэсэн. Намайг хагалгаанд оруулаад миний шүд, хамрыг янзлуулаад өгвөл өөр гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Т.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 09 цагийн үед би Налайх дүүргийн 8 дугаар хороо 10 шард байх баз хүргэний охины бэр гуйлтад очсон. Бэр гуйхад бага хэмжээний архи уучхаад оройхон 17 цагийн үед баз *******тай уулзаад хүрч ирсэн, тэгээд би эхнэртэйгээ баз хүргэнээ гэрт нь оруулах гээд автобусны буудлаар явж байхад нэг залуу над руу ирээд "чи муу юу юм" гээд дайраад байсан яагаад дайрсан болохыг мэдэхгүй би тэр хүмүүстэй маргалдаагүй тэгээд нэг нь цохиж унагаад дээрээс цохиж зодсон. ...Тухайн өдөр С.Эн хүү намайг цохиж унагаад би босоод иртэл намайг туранхай өндөр залуу заамдаж аваад боогоод тохойгоороо 2 удаа нүүр лүү цохисон энэ үед би ахиад газар унасан ба босоод иртэл бас жижиг залуу миний өвдөг рүү өшиглөхөөр нь би хөлөөс нь барьж аваад дээш нь өргөөд тэр залууг газар унагаасан. Тэгтэл өндөр залуу дахиад ирээд барьж аваад зүүн гуя руу өшиглөөд  заамдсан чигтээ халааснаасаа гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудахаар нь би  цагдаа дууд та нар нийлж хүн зодлоо гэхэд тэг чи муу энд ирэхдээ хүнд зодуулсан ирсэн гэж хэлээд л ёжлоод байсан. Тэгээд тухайн залуу намайг тавихгүй болохоор нь би зуурч аваад тавихгүй зогсож байгаад л цагдаа дуудсан...” /1хх-8-9, 29/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 10 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй бэлтгэлдээ орох гэж яараад гэрээсээ гараад явж байтал нэг ах таараад намайг Т.Чын дүү мөн үү гэхээр нь тиймээ гэхэд танай ахыг хүн зодоод байна миний дүү очоод хэлээд аваарай гэхээр нь би хаана гэхэд хуруугаараа заагаад С.Эн дэлгүүрийн цаана гэхээр нь гүйгээд очтол нэг залуу заамдаад авчихсан Т.Ч ах  унасан нөгөө хүн заамдсан чигтээ татаж бос гэж хэлээд татаад босгож байсан ба босоод иртэл нэг удаа зүүн тахим руу нь нэг удаа өшиглөсөн ба Ч.Б эгч газраас тонгойгоод юм авч байгаа бололтой байснаа Т.Ч ах нөгөө 2 залуу дээр очоод  боль доо хэдүүлээ эвээр ярилцъя гэхэд нь нөгөө заамдсан залуу гараараа татаж түлхээд байгаа юм уу цохиод байгаа мэдэхгүй Т.Ч ах гарынх нь аясаар хөдлөөд байсан. би айгаад ойртож чадахгүй байсан тул эгч ******* рүү залгаад хэлэхэд арай гайгүй зодолдохгүй хоорондоо ярилцаад эвээр ярья гэхээр нь би орхиод явсан. Намайг гүйгээд явахад хоёр залуу хараад зогссон нэг залуу болохоор Т.Ч ахыг газар унасан байдалтай байхад заамдаж татаад босгож ирээд зүүн тахим руу нь нэг удаа өшиглөөд байгаа нь яг цохиод байгаа бол биш би харахдаа савчуулаад заамдсан чигтээ гарынхаа ой юм уу гараараа хэд хэдэн удаа цохиод байсан. Найдвартай 2-3 удаа цохисон. Т.Ч ахаас арай жаахан намхан туранхай хүн байсан..." /1хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Т.Ч буюу ******* гэж хочилдог залуу эхнэрийн хамт мөн нэрийг нь мэдэхгүй зүс таних улаан ******* ахын хүү 3 хоорондоо маргалдаад байгаа бололтой чанга чанга дуугараад гарч ирээд ******* ******* ах бид 2-ыг таниад мэнд мэдээд хөгшчүүл энд байна гээд л их л танимхайраад байсан.... Т.Ч бусадтай зодолдсон талаар хараагүй..." /1хх-23-24/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 17 цагийн үед байсан байх Налайх дүүргийн 8 дугаар хороо автобусны буудлын дэргэдэх ******* дэлгүүртээ байж байтал гадаа нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн өөд өөдөөсөө хэрэлдээд л эрэгтэй нь авгайгаа заамдаад яв зайл гээд орилж хашгичаад байсан тэр үед манай нөхөр С.Э хажуугаар нь явж байгаад таарч байгаа бололтой тэр хоёрыг сапгаж байгаа харагдсан, тэгтэл нөгөө нөхөр нь манай нөхөр С.Эг гараараа заамдаж дарж байгаад 2-3 удаа цохисон, манай нөхөр ядаж байхад жаахан халамцуу  60 гарсан хүн тул өөдөөс нь цохиж чадалгүй зодуулаад байж байхад нь манай хүү Э.Б гүйж гараад аавыгаа салгаж аваад нөгөө хүнийг хойш нь түлхэхэд нь тэр хүн хөл алдаад нүүрээрээ унаад цус нөж болчихсон." /1-хх-28/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Эн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...манай хашааны зүүн талд эрэгтэй эмэгтэй 2 хүн хоорондоо хэрэлдээд байгаа бололтой чанга чанга дуугарч байснаа эрэгтэй нь эмэгтэйгээ түлхээд газар унагаахад эмэгтэй нь хөл нь сарвалзаад газар уначихаар нь би наанаас нь очиж болиоч ээ гэж хэлэхэд шууд үгүй зөрүүгүй чи юу юм бэ гэж хэлээд л заамдаж аваад шууд хажуу хашааны гадна зогсож байсан машины багаж руу түрээд би хойш нь  багажин дээр нь тулаад налаад зогсоход миний баруун зүүн шанаа 2-3 удаа цохисон. Тэгтэл манай хүү Э.Б ирээд нөгөө залуугийн араас нь татахад надаас салахгүй байсан тул Э.Б голоор орж ирээд нөгөө залууг түлхэхэд хойшоо унасан. Тэгээд л Э.Б намайг татсан чигтээ оръё гэхээр нь шууд дагаад хашаа руу ортол   хажуу талын хашааны гарч ирсэн чи хөгшин настай хүнийг яаж байгаа юм болиоч гэж тэгээд зогсож байсан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна учир нь шууд дэлгүүртээ орсон..." /1хх-32-33/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд цагдаагийн хэлтсийн шуурхай албанаас автобусны эцсийн буудал дээр хүмүүс хэрүүл маргаан үүсгээд байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад Т.Ч, нар нь хоорондоо зууралдсан байдалтай байсныг шуурхай албаны машинд суулгаж цагдаагийн хэлтэс дээр авчирч жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн..." /1хх-35/ гэх мэдүүлэг,

 

 Гэрч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...******* манай нөхөр бид 2-ыг дагаж гарч ирээд ******* түрүүлээд доошоо автобусны буудал руу алхаад явчихаар нь би яанаа наадхыг чинь очиж авахгүй бол согтуу унаж гэмтэж мэднэ гэж бодоод араас нь нөхөр бид 2 алхаад манай нөхөр түрүүлээд гүйцэж очоод *******ыг явъя гэхэд явахгүй гэхээр нь манай нөхөр тэгвэл 2 уулаа явъя гээд намайг хүчтэй татахад би газар уначихсан. Тэгээд би босож байхад нэг хүн урд талын дэлгүүрээс гарч ирж байгаа харагдсан ба мөн адил цаанаас нь 2 залуу ирж яваа харагдсан ба би хувцсаа гөвөөд эргээд хартал Т.Ч газар унасан нүүр нь  цус болчихсон босож ирж байсан. Тэгтэл нэг өндөр залуу Т.Чыг заамдаад авчихсан  нүүр рүү нь тохойгоороо цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би очоод голоор нь ороод салгах гэтэл салахгүй зууралдаад байж байтал цагдаа нар хүрээд ирсэн..." /1хх-36-37/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 17 цагийн үед байх одоо сайн санахгүй байна ямар ч байсан ажлаасаа гараад иртэл манай хашааны үүдэнд нэг эрэгтэй хүн С.Э багшийн гараас нь барьсан эрэгтэй нь заамдаад миний машин руу шахсан байдалтай зогсож байхаар нь би голоор нь ороод боль гээд 2 гараараа 2 тийш түлхээд холдуулахад нөгөө өндөр залуу чи юу юм гээд миний цээж рүү түлхээд би тухайн үед бага зэрэг архи уусан байсан болохоор хойшоо бөгсөөрөө газар унаад босож ирээд урдаас нь өшиглөхөд миний хөлөөс барьж аваад дээш нь өргөөд би ахиад газар унаад босоод иртэл С.Э багшийн хүү жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна ******* гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд С.Э багш нөгөө залуу дахиад барилцаад авсан байсан ба ******* голоор нь ороод түлхсэн үү яасан мэдэхгүй байна нөгөө өндөр залуу хойшоо унаад босож ирэхээр нь би 7023102 дугаарын утас руу залгаад дуудлага өгсөн..." /1хх-42-43/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 19 ны өдрийн 17 цагийн орчим 10 шар байрны ард ажлын машинаасаа буугаад алхаад автобусны буудал дээр байрлах дэлгүүр дээрээ 17 цагийн үед болох уу дэлгүүрийн булангаар эргээд гараад иртэл манай дэлгүүрийн цаана залгаа байрлах Загалын асгат жолооны курсийн үүдэнд нэг эмэгтэй газар унасан 2 хөл гозойлгоод хажууд нь нэг нэлээн том биетэй эрэгтэй хүн зогсож байхаар нь яах нуу гээд сонжсон байдлаар хараад алхаж явтал манай хадам аав С.Э наанаас нь очиж яваа харагдсан. Тэгтэл нөгөө эмэгтэй босож байгаа бололтой хадам нөгөө залуу дээр очоод яг юу хэлж байгааг нь мэдэхгүй ямар ч байсан юм хэлээд байсан. ..нөгөө өндөр залуу дахиад эхнэр рүүгээ дайраад дөхөөд алхахад хадам аав гараас нь татсан тэгтэл нөгөө эрэгтэй эргэж хараад хадам аавыг заамдаж аваад түлхээд тухайн хашааны гадна зогсож байсан тээврийн хэрэгсэл рүү шахахаар нь би маш хурдан гүйгээд дэлгүүр рүү ортол Э.Б зогсож байхаар нь аавыг заамдаад авсан байна гарч аваа гэж хэлэхэд Э.Б гарсан. би дэлгүүр дээр үйлчлээд зогсож байтал Э.Б аавыг дагуулаад ороод ирсэн...”/1хх-51/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Э, Н.Г нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-52/,

 

Хохирогч Т.Ч, гэрчээр асуугдсан шүүгдэгч Х.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-56/,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №08шэ/813 дугаартай "...С.Эн биед баруун зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт /1хх-61-62/,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №12082 дугаартай дүгнэлт:

  1. Т.Чын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, дээд үүдэн хоёр шүдний сулрал, зүүн хацар, баруун зовхи, баруун нүдний гадна булан, баруун шанаа, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." /1хх-65-66/ гэх дүгнэлт,

 

Шинжээчийн Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Дээд 2 үүдэн шүдний сулрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Т.Чын биед учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн хацар, баруун зовхи, баруун нүдний гадна булан, баруун шанаа, зэрэгт учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжтой учир нь гэмтлийн шинж чанар биеийн төвгөр хэсэг мөн зураасан зурагдал хэлбэрийн байна. Шүдэнд учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Унах үед үүсэх магадлал бага. Учир нь унах үед урууланд гэмтэл үүсдэг. Шүдэнд учирсан гэмтэл нь цохих үед үүсэх боломжтой. Урууланд гэмтэл үүсэхгүй байх боломжтой. Урууланд үүсэх гэмтэл нь тохойдох цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ аль алинд нь үүсэх боломжтой. Т.Чын биед учирсан зүүн өвдөгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." /1хх-67-69/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  "...2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 17 цагийн үед байх ....................... ХХК-ны хүнсний дэлгүүр дээрээ худалдагч хийгээд сууж байтал гадаа хүн орилоод зайл лалар минь гэх мэтчилэн чанга дуугарахаар нь би цонхоор хартал нэг эрэгтэй эмэгтэй хүнийг нүүрэн хэсэгт нь цохиод нөгөө эмэгтэй унаж байгаа харагдахаар нь би юу болоод байгаа юм бол гээд сонирхоод дэлгүүрийнхээ арын хаалгыг нээгээд хартал манай аав дэлгүүрийн урдуур нөгөө 2 хүнийг чиглээд алхаж байгаа харагдсан дэлгүүрийн хашааны хаалга болор караоке рүү харсан байдаг болохоор наашаа орж ирэх гэж байгаа юм байна да тийшээ очихгүй байлгүй дэ гэж дотроо бодсон ба энэ үед дэлгүүрт хүн орж ирж давхцаад би тухайн хүнд үйлчилж байхад манай эхнэр гаднаас орж ирээд аавыг хүн зодоод байна гэхээр нь би буцаад дэлгүүрийн арын хаалган дээр ирээд онгойлгоод хартал нөгөө эрэгтэй аавыг нэг гараараа боосон нөгөө гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон ба би гүйж очоод нөгөө эрэгтэйг араас нь татахад салахгүй аавыг дахиад цохихоор нь би голоор нь орж цааш нь түлхээд аавыгаа салгаж татаж авахад нөгөө хүн газар нүүрээрээ унасан. Энэ үед хажуу грашийн гэх залуу ирсэн болиоч ээ гэхэд нөгөө залуу босч ирээд ийн нүүр лүү цохиход хойшоо намайг налаад унахаар нь би өргөж босгоод шууд аавыг татаад дэлгүүр дагуулаад орсон. Ард болон нөгөө залуу нар хоорондоо маргалдаад үлдсэн ба цагдаа дуудаад цагдаа удалгүй ирсэн. ...Аавыгаа салгаж авч байхад , Х.Б нар байсан. Өөр хүн байсан эсэхийг мэдэхгүй байна..." /1хх-81-82/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  "...2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 17 цагийн үед би жолооны курст охиноо бүртгүүлэх санаатай ганцаараа найз Д.Тийн жолооны курс дээр явж очоод жолооны танхим руу яваад ортол Д.Т ганцаараа сууж байсан ба архи уучихсан байсан. Тэгээд бид 2 охиноо бүртгүүлэх талаар яриад зогсож байгаад хамтдаа тамхи татахаар гараад хашаан дотор зогсож байхад Д.Т Далай багшийг зодож байна гэснээ чи орж бай гэж хэлээд хашаанаас гарахад сая тогтоолыг уншаад нэрийг нь мэдлээ Т.Ч нь ийг түлхэж унагаад хөлөөс нь бариад авахаар би гүйгээд гартал намайг Т.Ч заамдаж авсан ба нэлээн согтуу бололтой байсан тэгээд би заамдсан гарыг нь барьж аваад түлхэж тавиулаад цагдаа дуудсан. Ийм л асуудал болсон /1хх-137-140/ гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /1хх-1/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/,

Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой бичгийн баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-88-91/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-92/,

Э.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-95/,  

Х.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-117/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-123-125/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-126-129/,

Яаралтай тусламжийн хуудас /1хх-143-144/,

ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн карт /1хх-145/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэлийн хуулбар /1хх-156-158/,

....................... ХХК-ийн тодорхойлолт /1хх-164/,

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* овогтой Х.Б нь Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны эцсийн буудал орчим 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 18 цагийн үед Т.Чтай маргалдаж гараараа тохойлдож нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :                  гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

            Мөн 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны эцсийн буудал орчим шүүгдэгч Э.Б нь дэлгүүртээ байхад гэрч О.Чийн хэлснээр гарч өөрийн төрсөн эцэг гэрч С.Эг  хохирогч Т.Чаас салгах гэж  түүнийг гараараа нүүр лүү нь цохин түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Б, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүгдэгч Х.Б, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талууд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар тохирох ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлэх талаар санал нэгтэй дүгнэлтээ танилцуулав.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт баримтлан мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэлээ.

            Хохирогч нь шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 28.165.000 төгрөгийг нэхэмжилснээс шүд янзлуулах, хамраа эмчлүүлэхтэй холбоотой 2.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан хохиролтой холбоотой баримтыг үндэслэн хянаад Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4  дэх хэсэгт “ Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.”  заасны дагуу хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлыг урьдчилан төлүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж үзлээ.

            Харин хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол болох шинжилгээтэй холбоотой 165.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч нар нь шүүхийн шатанд нөхөн төлсөн болохыг дурдлаа.

            Иймд хохирогч Ж.Т.Ч нь эрүүл мэндэд учирсан 2.800.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэлээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн этгээдийн энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Б, Х.Б нар нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

           Мөн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлэхэд хамаарна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Б, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.5 дугаар хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э.Б, Тайж овогт Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Боржигон овогт Э.Б, Тайж овогт Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан Шүүгдэгч Э.Б, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б, Х.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь Т.Чын 2.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б, Х.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД