Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00236/И

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Жаргалтхаан сумын 3 дугаар баг, Баян-Эрдэнэ гэдэг газарт нутаглах,  Шаравын Пүрэвжав  РД:/СМ55101118/-гийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жаргалсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ш.Пүрэвжав нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн Чулуут, Баян-Эрдэнэ бригадад 1971 оны 06 сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан юм. Өндөр насны тэтгэвэр гарах гэхэд ажиллаж байсан жил нь баталгаажаагүй байгаа учраас Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн юм. Иймд Ш.Пүрэвжавыг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн Чулуут, Баян-Эрдэнэ бригадад 1971 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 5, 6-7, 8-15, 23, 25, 26, 28/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Пүрэвжав нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн Чулуут, Баян-Эрдэнэ бригадад 1971 оны 06 сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

 

D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\283-Ш-И.docx

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ш.Пүрэвжав нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

 

Хүсэлт гаргагч Ш.Пүрэвжав нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн Чулуут, Баян-Эрдэнэ бригадад 1971 оны 06 сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх 6-7/, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн зөвлөлийн даргын 46, 32, 30, 88, 91, 84 дугаартай тушаалууд /хх 8-15/, 1973 оноос 1987 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэлд тракторын жолоочоор, 1987 оноос 1991 оныг хүртэл хугацаанд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэрч Гомбожавын Пүрэвбатын мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 23,25/, 1967 оноос 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэрч Цэдэнгийн Намхайдагвын мэдүүлэг /хх 26/, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн ерөнхий хорооны даргын тушаал /хх 28/ зэрэг болно.

 

Ш.Пүрэвжавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн Чулуут, Баян-Эрдэнэ бригадад 1971 оны 06 сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Уулын отог овогт Шаравын Пүрэвжав  РД:/СМ55101118/  нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн Чулуут, Баян-Эрдэнэ бригадад 1971 оны 06 сарын 01 өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн          60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Ш.Пүрэвжавд мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.АРИУНАА