| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00227/И |
| Дугаар | 285 |
| Огноо | 2016-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00227/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Биндэр сумын 8 дугаар баг, Мандалхаан гэдэг газарт нутаглах, Долгорын Намхайдорж РД:/СБ65030512/ -гийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Намхайдорж, нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Намхайдорж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд 1981 оноос 1983 оны 06 сарын 24-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл тус нэгдэлд малнаар ажилласан. Одоо миний бие хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгож тэтгэвэрт гарах гэхэд ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсэн юм. Иймд миний Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 5, 13, 15, 18, 19, 21-24/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Намхайдорж нь Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд 1981 оны 01 сарын 01 өдрөөс 1983 оны 06 сарын 24 өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 12 дугаар сарын 01 өдрөөс 1992 оны 06 сарын 30 өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д.Намхайдорж нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Хүсэлт гаргагч Д.Намхайдорж нь Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд 1981 оны 01 сарын 01 өдрөөс 1983 оны 06 сарын 24 өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 12 дугаар сарын 01 өдрөөс 1992 оны 06 сарын 30 өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хэнтий аймгийн архивын тасгийн тодорхойлолт /хх-ийн 3 тал/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /хх-ийн 5 тал/, 1981 оноос 1990 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Хурх бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан гэрч Д.Цогзолмаагийн мэдүүлэг /хх 19/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 21-24/, 1965 оноос 1987 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт малчнаар, 1988 оноос 1989 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд тус модны үйлдвэрт мужаанаар, 1989 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байсан гэрч О.Дамдиндоржийн мэдүүлэг /хх 13/, түүний хөдөлмөрийн дэвтэр /хх 15-18/ зэрэг болно.
Д.Намхайдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Долгорын Намхайдорж РД:/СБ65030512/ нь Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Намхайдоржын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг Д.Намхайдоржид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА