| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00105/И |
| Дугаар | 287 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 287
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 156/ШШ2017/00287 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00105/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батширээт сум, Норовлин багт оршин суух, Дагвын Жамъяны /РД:СТ34052001/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Жамъян нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие Төв аймгийн Баянзүрх сумын Сүхбаатарын зам нэгдлийн гишүүн байсан юм. ... Би 1961 оны 4 дүгээр сараас 1967 оны 9 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй 6 жил малчин, саальчнаар ажиллаж байсан. 1979 онд Төв аймгийн Баянзүрх сум татан буугдаж Хэнтий аймагт амьдрах болсон. 1991 оны 4 дүгээр сарын 17 өдөр гэр маань шатаж нэгдэлд ажиллаж байхдаа авсан баярын бичиг болон бусад бүх бичиг баримт шатсан. ... Миний улсад ажилласан жил дутуу тул хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарсан.
... Иймд миний 1961 оны 4 сарын 01 өдрөөс 1967 оны 09 сарын 01 өдрийг хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. ” гэжээ
Шүүх хэрэгт цугларсан /хх 2, 4, 11-14, 16/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Жамъян нь Төв аймгийн Баянзүрх сумын Сүхбаатарын зам нэгдлэлд 1961 оны 4 сарын 01 өдрөөс 1967 оны 09 сарын 01 өдрийг хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Д.Жамъян нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.Жамъян нь 1961 оны 4 сарын 01 өдрөөс 1967 оны 09 сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Баянзүрх сумын Сүхбаатарын зам нэгдлэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн Батширээт сумын засаг даргын тодорхойлол /хх 2/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 11-14/, 1961 оноос 1979 оныг хүртэл хугацаанд Төв аймгийн Баянзүрх сумын их эмчээр, 1979 оноос 1996 оныг хүртэл хугацаанд Төв аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газар мал бэлтгэлийн конторт малын их эмчээр ажиллаж байсан гэрч Д.Хасгаваагийн мэдүүлэг /хх 28/ зэргээр тогтоогдож байна.
Д.Жамъяны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1961 оны 4 сарын 01 өдрөөс 1967 оны 09 сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Баянзүрх сумын Сүхбаатарын зам нэгдлэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн үтогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Д.Жамъяны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашням нь нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дагвын Жамъян нь Төв аймгийн Баянзүрх сумын Сүхбаатарын зам нэгдлэлд 1961 оны 4 сарын 01 өдрөөс 1967 оны 09 сарын 01 өдрийг хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн үтогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.Жамъян нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхноминд даалгаж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА