| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00174/И |
| Дугаар | 288 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 288
| 2017 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 156/ШШ2017/00288 | Хэнтий аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00174/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг Хийдийн 17-12 тоотод оршин суух, Гомбосүрэнгийн Сайханбаяр /РД:СЮ84031817/,
Хэнтий аймаг Хэрлэн сум, 3 дугаар баг Баянмөнхийн 5-42 тоотод оршин суух, Цэрэнпунцагийн Гантуяа /РД: СЮ80050503/ нарт холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 5 567 867,69 төгрөг гаргуулах тухай,
ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 14 өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 17 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Иргэн Г.Сайханбаяр, Ц.Гантуяа нар нь 2014 оны 03 дугаар сарын 06 өдөр Хэрлэн суман дахь ХААН банкны төв тооцооны төвөөс 7 700 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар, 2014 оны 07 дугаар сарын 8 өдөр 4 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй хувийн хэрэглээний зориулалтаар нэмж зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд дөрвөн ханатай гэр, буйдан, шкаф, зурагтын тавиур зэрэг зүйлсийг барьцаалсан. Г.Сайханбаяр, Ц.Гантуяа нар нь 2017 оны 03 дугаар сарын 14 өдрийн байдлаар үндсэн зээлд 4 750 555,80 төгрөг, зээлийн хүүд 758 315,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 58 996,63 төгрөг төлсөнөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.
Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Г.Сайханбаяр, Ц.Гантуяа нараас 2017 оны 03 дугаар сарын 14 өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4 750 555,80 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 758 315,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 58 996,63 төгрөг, нийт 5 567 867,69 төгрөгийг гаргуулж, 2014 оны 07 дугаар сарын 08 өдрийн ЗГ/772 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\288-Ш-И.docx
Хариуцагч Г.Сайханбаяр, Ц.Гантуяа нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“ХААН банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 4 750 555,80 төгрөг, зээлийн хүү 758 315,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 996,63 төгрөг, нийт 5 567 867,69 төгрөгийг гаргуулж, 2014 оны 07 дугаар сарын 08 өдрийн ЗГ/772 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах болон бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо. Энэ хэрэгт дахин гомдол гаргахгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь хариуцагч Г.Сайханбаяр, Ц.Гантуяа нарт холбогдуулж үндсэн зээлийн төлбөр 4 750 555,80 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 758 315,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 58 996,63 төгрөг, нийт 5 567 867,69 төгрөгийг гаргуулж, 2014 оны 07 дугаар сарын 08 өдрийн ЗГ/772 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Сайханбаяр, Ц.Гантуяа нар нь нэхэмжлэлийн шаардлага 5 567 867,69 төгрөгийг төлж барагдуулах болон 2014 оны 07 дугаар сарын 08 өдрийн ЗГ/772 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нар бичгээр тайлбар гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Сайханбаяр, Ц.Гантуяа нарт холбогдох, ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, “үндсэн зээл 4 750 555,80 төгрөг, зээлийн хүү 758 315,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 996,63 төгрөг, нийт 5 567 867,69 төгрөгийг гаргуулж, 2014 оны 07 дугаар сарын 08 өдрийн ЗГ/772 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 104 036 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сайханбаяр, Ц.Гантуяа нараас 52 018 төгрөг, улсын орлогоос 52 018 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Г.Сайханбаяр, Ц.Гантуяа нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА