| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00185/И |
| Дугаар | 289 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 289
| 2017 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 156/ШШ2017/00289 | Хэнтий аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00185/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг А-24 дүгээр байрны 6 тоотод оршин суух, Намсрайн Лхагвасүрэн /РД:СЮ59052571/,
Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг А-24 дүгээр байрны 6 тоотод оршин суух, Сүрэнгийн Мөнхсайхан /РД:СЕ58011700/ нарт холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 31 895 422,32 төгрөг гаргуулах тухай,
ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 15 өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 21 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Иргэн Н.Лхагвасүрэн, С.Мөнхсайхан нар нь 2016 оны 01 дүгээр сарын 18 өдөр Хэрлэн суман дахь ХААН банкны төв тооцооны төвөөс 40 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй мал мах худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Хэнтий аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг А-24 дүгээр байрны 6 тоот гурван өрөө орон сууц, хөргөгч, зурагт, компьютер, хөлдөөгч зэрэг зүйлсийг барьцаалсан. Н.Лхагвасүрэн, С.Мөнхсайхан нар нь 2017 оны 03 дугаар сарын 15 өдрийн байдлаар үндсэн зээлд 31 441 750,45 төгрөг, зээлийн хүүд 453 671,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 00 төгрөг төлөөгүй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.
Иймд 2016 оны 03 дугаар сарын 15 өдрийн ЗГ/30, БГү/30 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлдэгч Н.Лхагвасүрэн, С.Мөнхсайхан нараас 2017 оны 03 дугаар сарын 15 өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 31 441 750,45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 453 671,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 00 төгрөг, нийт 31 895 422,32 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\289-Ш-И.docx
Хариуцагч Н.Лхагвасүрэн, С.Мөнхсайхан нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“ХААН банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид 2016 оны 01 дүгээр сарын 18 өдөр тус банкнаас 40 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан нь үнэн юм. ХААН банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 31 441 750,45 төгрөг, зээлийн хүү 453 671,87 төгрөг, нийт 31 895 422,32 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах болон бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь хариуцагч Н.Лхагвасүрэн, С.Мөнхсайхан нарт холбогдуулж үндсэн зээлийн төлбөр 31 441 750,45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 453 671,87 төгрөг, нийт 31 895 422,32 төгрөгийг гаргуулж, 2016 оны 03 дугаар сарын 15 өдрийн ЗГ/30, БГү/30 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Лхагвасүрэн, С.Мөнхсайхан нар нь нэхэмжлэлийн шаардлага 31 895 422,32 төгрөгийг төлж барагдуулах болон 2016 оны 03 дугаар сарын 15 өдрийн ЗГ/30, БГү/30 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нар нь бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Лхагвасүрэн, С.Мөнхсайхан нарт холбогдох, ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, “үндсэн зээл 31 441 750,45 төгрөг, зээлийн хүү 453 671,87 төгрөг, нийт 31 895 422,32 төгрөгийг гаргуулж, 2016 оны 03 дугаар сарын 15 өдрийн ЗГ/30, БГү/30 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 317 427 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Лхагвасүрэн, С.Мөнхсайхан нараас 158 713,5 төгрөг, улсын орлогоос 158 713,5 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Н.Лхагвасүрэн, С.Мөнхсайхан нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА