| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0123/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/138 |
| Огноо | 2021-08-19 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э,
Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогтой Ц.Бд холбогдох эрүүгийн 2107 00033 0162 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ...................................................... тоотод ам бүл 5 эхнэр, гурван хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар , ******* овогт Ц.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах улсын тусгай хамгаалалтын газар буюу Торхи-Тэрэлж байгалийн цогцолборт газар" болох "Ёл-Уул" гэх газраас 9,5-26 см диаметртэй тус бүр 1,6 метрийн урттай 11 ширхэг модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс болон хэргийн оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“... Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би урьд нь ингэж мод авдаггүй байсан..“ гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....хэрэгт авагдсан материалаар 786897 төгрөгийн хохирол учирсан байсан. Үүнээс шүүхийн шатанд 400000 төгрөгийг нөхөн төлсөн. Үлдэгдэл хохирол 386897 төгрөгийн төлбөрөө
төлчихвөл гомдол санал байхгүй...”гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд судалгаа шинжилгээ, байгалийн нөөц, мэдээллийн сангийн мэргэжилтэн ажилтай юм. Тухайн ажлыг 2015 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл хийж байна. Намайг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 21/356 дугаартай албан бичгийн дагуу Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр "Ёл уул" гэх газраас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэргийн улмаас 262.299 төгрөгийн экологи-эдийн засгиийн хохирол учирсан хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заалтын дагуу учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг тул буруутай этгээдээс уг хохирлыг нэхэмжилнэ... Манай тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэхдээ Байгаль орчны сайдын тушаалын дагуу тухайн жилд бэлтгэх мод болон газрын хуваарийн дагуу мэргэжлийн байгууллага гэрээ байгуулж талбай тусгаарлалт хийлгээд мод бэлтгэдэг. Иргэд түлээний зориулалтаар мод бэлтгэх бол мэргэжлийн байгууллагаас эрхийн бичиг авч талбай тусгаарлалт хийгдсэн талбайгаас бэлтгэдэг. Ахуйн зориулалт буюу хашаа барих, байшин барих зэрэг тохиолдолд тухайн орон нутгийн засаг захиргааны байгуллагад өөрийн хэрэгцээ, шаардлагын дагуу мод бэлтгэх тухай өмнөх онд хүсэлт өгч шийдвэрлүүлж, сум орон нутгаар манай байгууллага руу ирүүлдэг. Үүний дагуу тухайн жилд мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн судалгаа, бэлтгэх гэж байгаа модны хэмжээ зэргийг тусгасан судалгааг Байгаль орчны яам руу хүргүүлдэг...” /хх-80-82/ гэх мэдүүлэг,
Гэрч С.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ц.Бын төрсөн эгчийнх нь нөхөр буюу хадам ах нь байгаа юм, бид хоёр бол ойр дотно байдаг, би энэ хэдийн төлөө нааш цаашаа байдаг ганц хүн нь байгаа юм... Ц.Б мод хөрөөдөж байгаад цагдаад баригдсан гэж өөрөөс нь сонсож мэдсэн юм. Тухайн үед ойр зуурын түлээний мод бэлтгэх гээд л явж байсан юм билээ, ер нь бол мод унагаж хөрөөдөж модоо бэлтгэдэггүй, би ер нь түлээ нүүрсийг нь бэлдээд өгчихдөг, Ц.Б ч гэсэн Налайхаасаа авчихдаг юм. Яахав ойр зуурын түлээний мод хэрэгтэй гээд л гишүү түүж байгаад л бүдүүн мод уначихсан байхаар нь хөрөөдөж байтал цагдаа ирсэн гэж байсан. Надад бол яг өөрөө харсан үзсэн зүйл бол байхгүй... Миний мэдэхээр бол Ц.Б өмнө нь мод бэлтгэж байгаагүй, голын дэргэд бургастай газар байдаг болохоор тэндээсээ уначихсан мөчир, гишүү бол түлдэг, ямар нэгэн байдлаар мод зарж борлуулж байсан юм байхгүй. Ер нь өмнө нь ургаа мод огт хөрөөдөж байгаагүй... Манай хадам аав, ээж нар Ц.Бтай хамт айл болоод тусдаа гэрт зэргэлдээ амьдарцгаадаг. Манай хадам аав, ээж нар 80, 85 настай хүмүүс байдаг юм, нас дээр гарчихсан учраас би хааяа эм танг нь дөхүүлж өгдөг юм. Ц.Б өөрөө эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь ажилгүй, өөрөө ч гэсэн ажилгүй цөөхөн хэдэн бог малаа маллаж амьдардаг. Ц.Б ахуй амьдралын хувьд сайнгүй дунджаас жаахан доогуур талдаа байдаг, Монгол гэрт амьдардаг юм. Харин зан байдлын хувьд, элдэв янзын ааш, авир байхгүй, чих зөөлөнтэй, аливаад уриалгахан, ажилд сайн, ямар ч ажлыг голохгүй хийчихдэг, архи дарс уугаад байдаггүй, томоотой залуу байгаа юм. Урьд нь бол миний мэдэхээр элдэв хэрэгт орооцолдож байгаагүй юм...” /хх-29/ гэх мэдүүлэг,
Гэрч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2016 оноос хойш Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн засаг даргын ажлыг хийж байгаа... Баруун талаараа Налайх дүүрэг, Зүүн талаараа Эрдэнэ сумын бусад багуудтай хиллэлдэг.. Хойшоогоо Тэрэлж рүү давдаг Их Ёл уул гэх газар нь Улаанбаатар хот Налайх дүүргийн харьяаллалд багтдаг газар юм....” /хх-31/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ёл уулын баруун энгэрээр адуундаа явж байхдаа энэ газраас ганц нэгэн мод түлээнд хэрэглэх боломжтой юм байна гэдгийг харсан. Тухайн үед мод бэлтгэх санаа төрдөг нь тэнгэр муухайрна, хөл хорио тогтооно гэсэн зүйл ярьж байсан болохоор хүйтэнд хар мод нь илчтэй байх гэж бодсон. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед тухайн газраасаа мод авахаар өөрийн эзэмшлийн ISUZU Wizard маркийн машинтайгаа Налайх дүүрэгт байдаг гэрээсээ явсан. Тэгээд Ёл уулын баруун энгэрт очиж машинаа байрлуулчихаад гэрээсээ авчирсан гар хөрөөгөөр ургаа 2 хар модыг тайрч унагаасан. Мөн тэнд унасан байсан 1 хар модыг хөрөөдөж машины ар багаажинд багтах хэмжээгээр нь тайрч 11 хэсэг болгосон. Уг моднуудаа ачаад байж байхад Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаа ирээд зураг аваад сумынхаа цагдаагийн хэсгийн байр луу авч явсан. Гар хөрөө болон мод ачсан тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх байгаа юм....” /хх-26/ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-12/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-18/,
Эд мөрийн баримт битүүмжилсэн тухай мөрдөгчийн тогтоол /хх-19/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-22/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-50/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-66-67/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрлийн хуулбар /хх-68/,
Ойн судалгаа хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-88-90/,
Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан тоот /хх-93-94/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-108-109/,
“Хос Итгэл төгс” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-115-120/,
Хаан банкны лавлагаа /хх-122-135/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороонд байрлах улсын тусгай хамгаалалтын газар буюу Торхи-Тэрэлж байгалийн цогцолборт газар" болох "Ёл-Уул" гэх газраас 9,5-26 см диаметртэй тус бүр 1,6 метрийн урттай 11 ширхэг модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгалийн нөөцөд 262 299 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..."Ёл уул" гэх газраас 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэргийн улмаас 262.299 төгрөгийн экологи-эдийн засгиийн хохирол учирсан хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын дагуу учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг тул буруутай этгээдээс уг хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, Гэрч С.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед ойр зуурын түлээний мод бэлтгэх гээд л явж байсан юм билээ, ер нь бол мод унагаж хөрөөдөж модоо бэлтгэдэггүй, би ер нь түлээ нүүрсийг нь бэлдээд өгчихдөг...”гэх мэдүүлэг, Шүүгдэгч Ц.Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ёл уулын баруун энгэрээр адуундаа явж байхдаа энэ газраас ганц нэгэн мод түлээнд хэрэглэх боломжтой юм байна гэдгийг харсан. Тухайн үед мод бэлтгэх санаа төрдөг нь тэнгэр муухайрна, хөл хорио тогтооно гэсэн зүйл ярьж байсан болохоор хүйтэнд хар мод нь илчтэй байх гэж бодсон. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед тухайн газраасаа мод авахаар өөрийн эзэмшлийн ISUZU Wizard маркийн машинтайгаа Налайх дүүрэгт байдаг гэрээсээ явсан. Тэгээд Ёл уулын баруун энгэрт очиж машинаа байрлуулчихаад гэрээсээ авчирсан гар хөрөөгөөр ургаа 2 хар модыг тайрч унагаасан. Мөн тэнд унасан байсан 1 хар модыг хөрөөдөж машины ар багаажинд багтах хэмжээгээр нь тайрч 11 хэсэг болгосон. Уг моднуудаа ачаад байж байхад Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаа ирээд зураг аваад сумынхаа цагдаагийн хэсгийн байр луу авч явсан. Гар хөрөө болон мод ачсан тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх байгаа юм....” гэх мэдүүлэг, Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримт битүүмжилсэн тухай мөрдөгчийн тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрлийн хуулбар, Ойн судалгаа хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, “Хос Итгэл төгс” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг гүйцэтгэн хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нь уг гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоож байна.
Шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Ц.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлтийг хянаад шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан гар хөрөө 1 ширхгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлж, 9,5 см диаметртэй 1,6 метр урттай, 22 см диаметртэй 1,6 метр урттай, 19 см диаметртэй 1,6 метр урттай, 12 см диаметртэй 1,6 метр урттай, 9 см диаметртэй 1,6 метр урттай, 14 см диаметртэй 1,6 метр урттай, 16.5 см диаметртэй 1,6 метр урттай, 22 см диаметртэй 1,6 метр урттай, 21 см диаметртэй 1,6 метр урттай, 17,5 см диаметртэй 1,6 метр урттай, 26 см диаметртэй 1,6 метр урттай нийт 11 ширхэг модыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар” заасан ба хэрэгт битүүмжлэгдсэн , шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 4 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 93-28 УБС улсын дугаартай Исүзү Визард маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Хос Итгэл төгс” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №01/40 шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул худалдан борлуулан хохирлыг нөхөн төлүүлж, илүү үнийг нь улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 262299 төгрөгийн хохирол учирсан болохыг Ойн судалгаа хөгжлийн төвийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19 ны өдрийн дүгнэлтээр тогтоосон тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсгийн 1-т “ ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 786897 төгрөг гэж тогтоосноос төлөгдөөгүй 386.897 төгрөгийг шүүгдэгч Ц.Бас гаргуулан хохирогч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД