Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 297

 

 

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

         Дугаар 156/ШШ2017/00297

         Хэнтий аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00248/И

 

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 4-3 тоотод оршин суух, Жамсран овогт Жамцын Үнэнбүрэн /РД:ЛД58010811/-гийн нэхэмжлэлтэй

          Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Үнэнбүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ж.Үнэнбүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 023 дугаар ангид цэргийн алба хаасан. 1981 оны 09 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажилласан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

 

            Нэхэмжлэгч Ж.Үнэнбүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Барилгын цэргийн 023 дугаар ангид цэргийн алба хаасан. 1981 оны 09 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажилласан. Сүхбаатар аймгийн архивын тасгаас холбогдох тушаалыг шүүлгэхэд баримт гарч ирээгүй болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Жамсран овогт Жамцын Үнэнбүрэн нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, түүнчлэн 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Барилгын цэргийн 023 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хааснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэгч Ж.Үнэнбүрэнгийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Жамсран овогт Жамцын Үнэнбүрэн нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 11х/, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 362/15 дугаартай албан бичиг /хх-ийн 6х/, гэрч С.Жагдагийн ...Ж.Үнэнбүрэн нь 1977 оноос 1980 он хүртэл цэргийн алба хааж, 1980 онд цэргээс халагдан ирж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар орж тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 15х/, гэрч Ш.Өвгөнхүүгийн... Ж.Үнэнбүрэн нь 1981 оноос Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

     

       Нэхэмжлэгч Ж. Үнэнбүрэн нь 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Дорноговь аймгийн Зүүнбаяны Барилгын цэргийн 023 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын №10299 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 5х/-аар тогтоогдож байх тул энэ байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жамсран овогт Жамцын Үнэнбүрэн /РД:ЛД58010811/-г Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          2. Нэхэмжлэгч Ж.Үнэнбүрэн нь 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Барилгын цэргийн 023 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Үнэнбүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР