| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0120/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/127 |
| Огноо | 2021-08-10 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Эт холбогдох эрүүгийн 2107 00000 0140 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ................................................. тоотод ам бүл 3, эхнэр, 10 сартай хүүхдийн хамт оршин суудаг, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, ******* овогт Б.Э, регистрийн дугаар ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 6 дугаар сарын 05-аас 06-ны шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "........................."-ын газарт хохирогч Д.Згийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хуруугаа түүний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж улмаар түүнтэй хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. би хохирогчтой бэлгийн ажил хийсэн. Тавиагүй болохоор би урьд нь мэдүүлээгүй. Согтуугаар ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. хохирол төлбөрт 1200000 төгрөг өгсөн. ” гэв.
Хохирогч Д.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 21 цагийн үед найз Ч.Хгийн хамтаар Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж ............................... гэх амралтын газарт ирж амарсан... танил Ц.З гэх залуу руу залгаж "амралтад найзтайгаа хоёулханаа байна чи наанаасаа нэг виски аваад хүрээд ирээч" гэж дуудсан. Тэгээд үүрээр 4 бил үү 5 цагийн үед Ц.З над руу залгаад "Би хоёр найзтайгаа цуг такси бариад ирчихлээ бид хэдийг өөдөөс тосоод аваач гэхээр нь найз Ч.Хгийн хамтаар амралтын газраас гарч Ц.З руу очиж уулзаад хамтдаа амралтын байшинд ирцгээсэн. Би Ц.Зтай хамт хэвтсэн нөгөө орон дээр Ч.Х ганцаараа унтахаар хэвтсэн байсан. Тэгтэл Б.Э гэх залуу нь Ч.Хгийн хажуугаар орж хэвтээд түүнд "чи надад таалагдаад байна хоёулаа цуг унтъя" гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь Ч.Х уурлаад амралтын байшингаас ганцаараа гараад явчихсан. Удалгүй Б.Э Ц.З бид хоёрын хэвтэж байсан орон дээр хүрч ирж миний хажуугаар орж хэвтэнгүүтээ "гурвуулаа хамт унтъя" гэсэн чинь Ч.Ц.З уурлаад түүнд "чи юу яриад байгаа юм бэ холд" гээд орноосоо хөөтөл Б.Э түүн рүү уурлаж... байшингаас гараад явсан. Ардаас нь Ц.З ...байшингаас гараад явсан. Тухайн үед амралтын байшинд би ганцаараа үлдчихсэн байсан болохоор унтахаар тэр чигтэй хэвтээд байж байтал удалгүй Б.Э гэх залуу байшин руу ганцаараа орж ирээд шууд миний хажуугаар хэвтэнгүүтээ "Чи Ц.Зын юунд нь болдог юм бэ, би анхнаасаа чамайг сонирхдог байсан" гэж хэлээд миний өмсөж байсан жинсэн өмд, дотоож хоёрыг давхраар нь доошоо шувтлаад гараараа миний бэлэг эрхтнийг оролдож хуруугаа бэлэг эрхтэн рүү минь чихэж оруулаад хүчтэй нааш цааш нь хөдөлгөөд байсан. Тухайн үед би түүнийг эсэргүүцэж өвдсөндөө болоод Б.Эт "хөөе чи болиоч ээ, аймаар өвдөөд байна" гэж хэлээд түүнийг өшиглөж өөрөөсөө холдуулахаар түлхэхэд “би чамд таалагдахгүй байгаа юм уу” гээд миний хөл гарны хөдөлгөөнийг гар хөлөөрөө хязгаарласан. Би тухайн үед түүний гарыг амаараа хазсан шиг санагдаж байна би өөрөө их айж сандарсан байсан тул аль гарынх нь хаана нь хазсанаа санахгүй байна. Тэгсэн Б.Э "за за би болилоо" гэж хэлээд миний дээрээс боссон. Түүний дараа би түүнд маш их уурлаж цагдаа дуудна гэхэд миний гар утсыг булааж аваад өгөөгүй. Тэгэхээр нь би аргаа бараад цагдаа дуудахаар болилоо гэж хэлж хуурч байгаад утсаа аваад цагдаа руу дуудлага өгсөн. Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй..." /хх-12-13/ гэх мэдүүлэг,
хохирогч Д.Згийн мөрдөн шалгах ажиллагаан гэрчээр өгсөн: Б.Э гээд найз нь миний хажуугаар ороод намайг оролдож эхэлсэн бөгөөд миний өмдийг тайлаад миний бэлэг эрхтэн рүү гараа оруулаад хүчтэй хөдөлгөөд байсан. тэгээд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийгээд надтай бэлгийн харьцаанд орсон бөгөөд нэг их удалгүй би тийчэлсээр байгаад болиулсан. Гэсэн мэдүүлэг /хх 15р /,
Гэрч Ч.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би багын найз Д.Згийн хамтаар 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хоёулаа амралтад амрахаар Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж ............................... гэх амралтад 21 цагийн үед ирсэн. Амралтын газарт авчирсан виски 1 шилийг хоёулаа хувааж уунгаа хоорондоо ойр зуурын зүйлс ярилцаж сууж байтал Д.З гэнэт надад өөрийгөө саяхан танилцсан залуугийнхаа тухай хэлж хоёулаа жаахан уйтгартай байна, би найз залуугаа дуудлаа гээд Улаанбаатараас Ц.З гэх залууг дуудсан....Д.З бид хоёр дуудсан залууг хүлээнгээ шөнөжин унталгүй суусаар 04 цаг болж байхад Д.Згийн дуудсан залуу би хоёр найзтайгаа цуг ирчихлээ амралтын чинь газар ойролцоо засмал зам дээр байна, ирээд аваач гэхээр нь Д.З бид хоёр тэдгээр залуучуудыг өөдөөс тосож аваад амралтын газар аваачсан. Д.З надад өөрийнхөө дуудсан залууг танилцуулсан. Тэр залууг нь Ц.З гэж байсан. Харин хамт дагуулж ирсэн хоёр залууг Б.Э, нөгөөг нь Т гэж байсан....Ц.Зын авч ирсэн 0.75 литрийн Eden нэртэй архи 1 шил, 2 том савтай Сэнгүр нэртэй пиво зэргийг дагуулж ирсэн түүний найз Б.Э задлаад Д.З бид хоёрыг уу гээд хүчээр уулгах гээд шахаад байхаар нь бид хоёр архи уухгүй, зөвхөн виски л ууна гээд тэр архи, пивоноос нь ерөөсөө амсаагүй. Тэгсэн чинь тэр Б.Э гэх залуу нь тэгвэл би ганцаараа уулаа гээд архи, пивонуудаас уугаад суугаад байсан. Тухайн үед Д.З бид хоёр шөнөжин нойргүй хоносон байсан учир эртхэн унтаж амрахаар болоод Д.З, Ц.З хоёр нэг орон дээр хэвтэцгээсэн. Харин би тэр хоёрын хажуугийн орон дээр ганцаараа хэвтэж байсан. Харин Б.Э, Т хоёр амралтын байшинд орж гараад өөрсдийнхөө авчирсан архи, пивонуудыг ууцгаагаад байх шиг байсан Тухайн үед би нэлээн ядарчихсан байсан учир хэвтэж байгаад унтчихсан байсан. Тэгээд гэнэт сэрсэн чинь миний хажуугаар Б.Э гэх залуу орж ирээд "хоёулаа хамт унтчихъя чи надад маш их таалагдаж байна би чамайг яавал л гэж дээ" гээд байхаар нь би "үгүй чи өөрөө орон дээр унт, эсхүл би явлаа" гэж хэлээд түүнийг миний хажуугаас ерөөсөө босохгүй байхаар нь гэнэт миний дургүй хүрээд байшингаас гарч яваад машиндаа суугаад Улаанбаатар хот руу яваад өгсөн. Тэгээд өглөө нь 8 цаг 40 минутын үед над руу Д.З залгаад "чи яагаад намайг ганцааранг минь үлдээгээд явчихсан юм бэ би энд Б.Э гэх залууд хүчиндүүлчихлээ" гээд утасны цаанаас уйлаад яриад байсан.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.З гэх охинтой инстаграмм хаягаар танилцсан. Над руу би чамд дурлачихлаа гээд чат бичээд хоорондоо танилцсан. Тэгээд гэрт нь нэг удаа очиж уулзаж бэлгийн харьцаанд орж байсан бөгөөд ер нь танилцаад 2 хонож байгаа. Тэгсэн чинь өчигдөр над руу “би найзтайгаа Тэрэлжид амарч байна. Чи хүрээд ирээч” гээд хэлэхээр нь надад мөнгө байхгүй, Тэрэлж явах машин байхгүй болохоор нь найз Б.Э болон дүү Ттэй ярилцаад мөнгө олоод 40.000 төгрөгөөр Налайх руу такси бариад ирсэн. Тэгээд Налайхаас фэйсбүк хаягаар архи, пиво гэсэн зар оруулаад нэг хүнээс 2 том пиво, нэг шил Эдэн нэртэй архи аваад 10.000 төгрөгөөр Тэрэлж рүү яваад үүрээр 04 цагийн үед очсон. Тэгээд Д.Згийн байсан байшин руу ороод авсан юмнуудаа ууж эхэлсэн. Тэгтэл Д.З манай найз Б.Э, Т нар гол руу явна, явахгүй дээрээс болж маргалдсан чинь Д.З архины шил Т рүү шидээд хүзүүг нь маажсан. Тэгээд гол руу явахаа болиод ууж идээд унтахаар болсон. Тэгээд би Д.Зтай хамт унтаж байсан чинь Б.Э согтчихоод бид хоёрын хажуугаар ороод хамт унтъя гээд байсан чинь Д.З уурлаад чи зайл гээд хөлөөрөө цээж рүү жийгээд байсан. Тэгсэн чинь Б.Э надад уурлаад чи их гоё болчихжээ гээд уг хаяад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад Б.Этай уулзсан чинь надтай муудалцаад байж байтал Т ах нараа одоо болио гэхээр нь больсон. Тэгтэл Б.Э байшин руу цэнэглэгч авах гээд ороод Т бид хоёр засмал замын цаана гараад уухаар явсан. Тэгсэн чинь гэнэт орилох чимээ гарахаар нь гайхаад байшингийн зүг очтол Б.Э урдаас гараад ирчихсэн надад "чи яаралтай байшин руу орохгүй бол Д.З цагдаа дуудна гээд байна" гэж хэлэхээр нь байшин руу явж очоод Д.Зтай уулзахад надад "танай найз Б.Э чинь намайг хүчиндчихлээ" гээд уйлаад сууж байсан" /хх-20/ гэх мэдүүлэг,
“...Тухайн үед Тийн хамтаар амралтын газраас доошоо уруудаа засмал замын тэр хавьд амралтын газрын байшингаас нэлээн хол зайтай явж байсан. Харин Б.Э тухайн үед надтай муудалцсанаа ганцаараа байшин руу явчихсан байсан. Тэгээд удалгүй амралтын байшингаас Д.Згийн чанга орилох чимээ гарахаар нь гайхаад байшингийн зүг очтол Б.Э урдаас гараад ирчихсэн надад “чи яаралтай байшин руу орохгүй бол Д.З цагдаа дуудна гээд байна” гэж хэлэхээр нь байшин руу явж ороод Д.Зтай уулзахад надад “танай найз Б.Э чинь намайг хүчиндчихлээ” гээд уйлаад сууж байсан. Сүүлд Б.Эыг уг болсон асуудлын талаар утсаар ярихад надад “одоо найз яах вэ, чи Д.Згаас надаас илүү таних юм чинь очиж уулзаад миний өмнөөс уучлалт гуйгаад өгөөч” гэж ярьж байсан” /хх-24/ гэх мэдүүлэг,
Гэрч П.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед ******* ******* тоот гэртээ байж байтал намайг Ц.З, Б.Э нар дуудсан. Тэгээд би гэрээсээ гараад тэр хоёрын байгаа газрыг заалгаж очиход Ц.З надад “хэдүүлээ цуг Тэрэлж рүү яваад хүрээд ирье, миний саяхан танилцан нэг эмэгтэй дуудаад байна” гэхээр нь би зөвшөөрөөд тэр хоёртой цуг явахаар болсон. Ингээд бид гурав Тэрэлж явах такси хайж олоод замаасаа 0.75 литрийн Эдэн нэртэй архи 1 шил, 2 том савтай Сэнгүр нэртэй пиво аваад явсан. Бараг үүрээр 5 цагийн үед бид хэд Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж ............................... гэх газарт ирсэн.....Ц.З нөгөө охин руу залгаж дуудаад урдаас тосуулж авуулаад тэр охиных нь байгаа амралтын байшинд нь бөөндөө очсон. Тэндээ очиж хоорондоо танилцаж Ц.Зыг дуудсан охиныг Д.З, түүний цуг байсан өөр нэг охиныг ******* гэдгийг мэдэж авсан. Тухайн үед Д.З “хэдүүлээ бөөндөө гол явъя” гээд уриалаад байхаар нь би эсэргүүцээд “одоо явж яах гээд байгаа юм бэ, хэдүүлээ зүгээр эндээ сууцгаая” гэхэд надтай хэрэлдэж муудалцсан. Тэгэхэд нь би Д.Зтай хэрэлдсэн ууртаа амралтын байшингаас ганцаараа гараад явсан. Удалгүй Д.Згийн найз ******* бас нэлээн уурлачихсан байдалтай байшингаас гараад шууд машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэгтэл Б.Э, Ц.З хоёр хоорондоо муудалцаж маргаад байгаа бололтой байшингийн гадаа зогсож байгаа харагдахаар нь явж очоод тэр хоёрыг болиулаад өөрсдийнхөө авчирсан архи, пивонуудыг гадаа сууж уухаар болоод явж байтал Б.Э “би байшингаас цэнэглэгчээ авлаа” гээд ганцаараа байшин руу яваад өгсөн. Тэгээд би Ц.Зын хамтаар үлдсэн архиа уугаад сууж байтал байшингаас эмэгтэй хүний орилох чимээ гарахаар нь байшин руу очтол Б.Э Ц.З бид хоёрын өөдөөс гарч ирж таараад Ц.Зд "чи хурдан байшин руу Д.Зтай ороод уулзаадхаач цаадах чинь цагдаа дуудна гээд байна" гээд бага зэрэг сандарсан байдалтай гарч ирсэн" /хх-26/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 05-ны шөнө 21 цагийн үед ...................................... тоот гэртээ байж байхад манай найз Ц.З надруу залгаж "гэрийн чинь гадаа байна гараад ир" гээд дуудахаар гараад очсон. Намайг гараад очиход Ц.З аавынхаа Приус-11 маркийн машинтай байж байсан. Тэгээд бид хоёр тэр машинтай нь Нисэхийн тэр хавьд байх Ц.Зын гэрт нь очиж аавынх нь машиныг үлдээсэн. Замдаа Ц.Зын таньдаг дүү Тийг бас гэрээс нь дуудаж гаргаад уулзаад байж байсан. Ц.З Т бид хоёрт "Тэрэлжид миний өчигдөр танилцсан охин найзтайгаа байна гээд байна, хэдүүлээ цуг явчихаад ирье" гээд бид зөвшөөрөөд Тэрэлж явах унаа хайгаад ерөөсөө олдохгүй байсан. Тэгээд хайж явсаар байгаад шөнө 03 цагийн үед Тэрэлж явах такси олж бид Тэрэлжрүү явсан. Тэгээд бид хэд Налайхад орж ирчихээд Ц.З шагийн архи зардаг хүний утас олоод Налайх дүүргийн 1 дүгээр хороо Налайх захын хажууд байх Хаан банкны АТМ-ний урд 0.75 литрийн Eden нэртэй архи 1 шилийг, Сэнгүр нэртэй том савтай пиво 2 ширхэгийг аваад Тэрэлрүү явсан. Тэгээд замд явж байхад Ц.Зыг дуудсан охин түүн рүү байн байн залгаад "яачихваа, ирж байна уу?, хаана явна" гэх зэргээр дуудаад байсан. Тэгээд Ц.З нөгөө охиноосоо байгаа газрыг нь асууж ......................................гэх газарт байх амралтын газар байна гэхээр нь Ц.З, Т бид 3 таксинаасаа буугаад замаа дагаад алхаад явж байтал Ц.Зыг дуудаад байсан охин өөрийнхөө найз эмэгтэйтэй цуг бид гуравыг өөдөөс тосож ирж аваад амралтынхаа гэр аваачсан. Тэнд нь очих үед 04 билүү 05 цаг болж байсан тэгээд бид хэд хоорондоо танилцахад Ц.Зыг дуудаад байсан охиныг Д.З гэж байсан харин түүний найзыг Ч.Х гэж танилцуулсан. Тэгтэл манай найз Т Д.Зтай "гол явна, явахгүй" гэж маргалдахад Т уурлаад амралтынх нь гэрээс гараад явчихсан. Үүний дараа бид хэд унтаж амрахаар хэвтсэн тухайн үед Ц.З, Д.З хоёр нэг орон дээр хэвтэж байсан харин Ч.Х гэх охин ганцаараа хажуу талынх нь орон дээр хэвтэж байхаар нь түүний хажуугаар ороод хэвтчихсэн чинь тэр охин гэнэт орноосоо босоод гэрээс гараад явчихсан. Тэгээд удалгүй би Ц.Зд "уух гэж архи дарс авчирчихаад унтаад байх юм" гээд уурлаж үг хэлчихээд амралтын байшингаас гарч яваад гадаа Ттэй таараад бид хоёр холгүйхэн голын эрэг дээр очиж анх өөрсдийнхөө авчирсан архи, пивонуудаа хувааж уусан. Тэгтэл бид хоёрын араас Ц.З хүрч ирсэн. Тэгэхээр нь би буцаад амратынх нь байшинруу ганцаараа явсан. Байшин ороход Д.З ганцаараа орон дээр унтаж байхаар нь би түүний хажууд нь хэвтээд гараараа түүний бэлэг эрхтнийг оролдож хуруугаа дотор хийж хөдөлгөсөн. Тэгсэн чинь Д.З гэнэт надруу уурлаж "болиочээ" гээд орилохоор нь би шууд байшингаас гараад явчихсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан....Би түүнийг орон дээр ганцаараа унтаж байхад нь түүний бэлэн эрхтийг хуруугаараа оролдож дотор нь хуруугаа хийж хөдөлгөсөн. Тухайн үед Д.З уурлаж миний хөл, гар руу гараараа цохиж, өшиглөж намайг түлхээд орилоод байхаар нь би больчихсон юм..../хх-57-58/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2757 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-34/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2756 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-40/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2758 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-47-48/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7/,
Эд мөрийн баримт хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-8-9/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-59/,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-63-65/,
Шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн, хохирогч гомдолгүй саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөх хүсэлт /хх-94-95/,
Шүүгдэгч Б.Эын хувийн байдлыг тогтоосон бичгийн бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 6 дугаар сарын 05-аас 06-ны шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "........................."-ын газарт хохирогч Д.Згийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хуруугаа түүний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж улмаар түүнтэй хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Д.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Ардаас нь Ц.З ...байшингаас гараад явсан. Тухайн үед амралтын байшинд би ганцаараа үлдчихсэн байсан болохоор унтахаар тэр чигтэй хэвтээд байж байтал удалгүй Б.Э гэх залуу байшин руу ганцаараа орж ирээд шууд миний хажуугаар хэвтэнгүүтээ "Чи Ц.Зын юунд нь болдог юм бэ, би анхнаасаа чамайг сонирхдог байсан" гэж хэлээд миний өмсөж байсан жинсэн өмд, дотоож хоёрыг давхраар нь доошоо шувтлаад гараараа миний бэлэг эрхтнийг оролдож хуруугаа бэлэг эрхтэн рүү минь чихэж оруулаад хүчтэй нааш цааш нь хөдөлгөөд байсан. Тухайн үед би түүнийг эсэргүүцэж өвдсөндөө болоод Б.Эт "хөөе чи болиоч ээ, аймаар өвдөөд байна" гэж хэлээд түүнийг өшиглөж өөрөөсөө холдуулахаар түлхэхэд “би чамд таалагдахгүй байгаа юм уу” гээд миний хөл гарны хөдөлгөөнийг гар хөлөөрөө хязгаарласан. Би тухайн үед түүний гарыг амаараа хазсан шиг санагдаж байна би өөрөө их айж сандарсан байсан тул аль гарынх нь хаана нь хазсанаа санахгүй байна. Тэгсэн Б.Э "за за би болилоо" гэж хэлээд миний дээрээс боссон. Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг, гэрч Ч.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гэнэт сэрсэн чинь миний хажуугаар Б.Э гэх залуу орж ирээд "хоёулаа хамт унтчихъя чи надад маш их таалагдаж байна би чамайг яавал л гэж дээ" гээд байхаар нь би "үгүй чи өөрөө орон дээр унт, эсхүл би явлаа" гэж хэлээд түүнийг миний хажуугаас ерөөсөө босохгүй байхаар нь гэнэт миний дургүй хүрээд байшингаас гарч яваад машиндаа суугаад Улаанбаатар хот руу яваад өгсөн. Тэгээд өглөө нь 8 цаг 40 минутын үед над руу Д.З залгаад "чи яагаад намайг ганцааранг минь үлдээгээд явчихсан юм бэ би энд Б.Э гэх залууд хүчиндүүлчихлээ" гээд утасны цаанаас уйлаад яриад байсан.” гэх мэдүүлэг, Гэрч Ц.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл Б.Э байшин руу цэнэглэгч авах гээд ороод Т бид хоёр засмал замын цаана гараад уухаар явсан. Тэгсэн чинь гэнэт орилох чимээ гарахаар нь гайхаад байшингийн зүг очтол Б.Э урдаас гараад ирчихсэн надад "чи яаралтай байшин руу орохгүй бол Д.З цагдаа дуудна гээд байна" гэж хэлэхээр нь байшин руу явж очоод Д.Зтай уулзахад надад "танай найз Б.Э чинь намайг хүчиндчихлээ" гээд уйлаад сууж байсан", “...Тэгээд удалгүй амралтын байшингаас Д.Згийн чанга орилох чимээ гарахаар нь гайхаад байшингийн зүг очтол Б.Э урдаас гараад ирчихсэн надад “чи яаралтай байшин руу орохгүй бол Д.З цагдаа дуудна гээд байна” гэж хэлэхээр нь байшин руу явж ороод Д.Зтай уулзахад надад “танай найз Б.Э чинь намайг хүчиндчихлээ” гээд уйлаад сууж байсан. Сүүлд Б.Эыг уг болсон асуудлын талаар утсаар ярихад надад “одоо найз яах вэ, чи Д.Згаас надаас илүү таних юм чинь очиж уулзаад миний өмнөөс уучлалт гуйгаад өгөөч” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, Гэрч П.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Э “би байшингаас цэнэглэгчээ авлаа” гээд ганцаараа байшин руу яваад өгсөн. Тэгээд би Ц.Зын хамтаар үлдсэн архиа уугаад сууж байтал байшингаас эмэгтэй хүний орилох чимээ гарахаар нь байшин руу очтол Б.Э Ц.З бид хоёрын өөдөөс гарч ирж таараад Ц.Зд "чи хурдан байшин руу Д.Зтай ороод уулзаадхаач цаадах чинь цагдаа дуудна гээд байна" гээд бага зэрэг сандарсан байдалтай гарч ирсэн" гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байшин ороход Д.З ганцаараа орон дээр унтаж байхаар нь би түүний хажууд нь хэвтээд гараараа түүний бэлэг эрхтнийг оролдож хуруугаа дотор хийж хөдөлгөсөн. Тэгсэн чинь Д.З гэнэт надруу уурлаж "болиочээ" гээд орилохоор нь би шууд байшингаас гараад явчихсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан....Би түүнийг орон дээр ганцаараа унтаж байхад нь түүний бэлэн эрхтийг хуруугаараа оролдож дотор нь хуруугаа хийж хөдөлгөсөн. Тухайн үед Д.З уурлаж миний хөл, гар руу гараараа цохиж, өшиглөж намайг түлхээд орилоод байхаар нь би больчихсон юм..” гэх мэдүүлэг, хохирогч Д.Згийн гэрчээр өгсөн: Б.Э гээд найз нь миний хажуугаар ороод намайг оролдож эхэлсэн бөгөөд миний өмдийг тайлаад миний бэлэг эрхтэн рүү гараа оруулаад хүчтэй хөдөлгөөд байсан. тэгээд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийгээд надтай бэлгийн харьцаанд орсон бөгөөд нэг их удалгүй би тийчэлсээр байгаад болиулсан. Гэсэн мэдүүлэг , шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...би хохирогчтой бэлгийн ажил хийсэн. Тавиагүй болохоор би урьд нь мэдүүлээгүй. Согтуугаар ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. хохирол төлбөрт 1200000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2757 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2756 дугаар шинжээчийн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2758 дугаар шинжээчийн дүгнэлт, Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримт хүлээлгэж өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн, хохирогч гомдолгүй саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгөх хүсэлтийг Прокурорын зүгээс хангаж ирүүлснийг шүүх хэргийг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн, хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчтай тохиролцсон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Эт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд оногдуулах ялыг тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхийг тохиролцсоны дагуу оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн, хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь тэнсэн хянан харгалзах 1 жил 6 сарын хугацаандаа оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явах тохиолдолд эрх бүхий этгээдэд мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10
дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД