| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00205/И |
| Дугаар | 300 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 300
| 2017 оны 5 сарын 25 өдөр | Дугаар 156/ШШ2017/00300 | Хэнтий аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00205/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т164 дугаар байрны 07 тоотод оршин суух, Худай овогт Гарамын Жаргалсайхан (РД:СЮ-62072121)-д холбогдох,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүүгийн 14 285 248 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.Жаргалсайхан нь 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 16 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 05 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг зээлийн гэрээнд зааснаар сар бүр төлж 2017 оны 5 дугаар сарын 25-нд 16 000 000 төгрөгийн зээл, 1 083 4375 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 13 500 000 төгрөгийн зээл, 450 4375 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна.
Иймд иргэн Г.Жаргалсайханаас төрийн мөнгө болох 13 500 000 төгрөгийн зээл, 450 4375 төгрөгийн хүү, 334 8105 төгрөгийн алданги, нийт 14 285 248 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )
Хариуцагч Г.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сум хөгжүүлэх сан”-гийн 14 285 248 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг миний хувьд бүрэн зөвшөөрч байна. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 22 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь хариуцагч Г.Жаргалсайханаас “зээл, зээлийн хүү, алдангийн 14 285 248 төгрөг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн “зээл, зээлийн хүү, алдангийн нийт 14 285 248 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Г.Жаргалсайханд холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, алдангийн 14 285 248 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Г.Жаргалсайханаас 114 688 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ