| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00208/И |
| Дугаар | 302 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 302
| 2017 оны 5 сарын 25 өдөр | Дугаар 156/ШШ2017/00302 | Хэнтий аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00208/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 1-17 тоотод оршин суух, Дожоод овогт Хайдавын Цэндсүрэн (РД:СО-77071707)-д холбогдох,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүүгийн 13 246 678 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Х.Цэндсүрэн нь 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 12 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, 0.25 хувийн хүүтэйгээр 15 тоот гэрээ байгуулж авсан юм. Тухайн зээлийг гэрээнд зааснаар сар бүр төлж 2016 оны 04 дүгээр сарын 30-нд 12 000 000 төгрөгийн зээл, 553 950 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас графикт хугацаанд төлөхгүй 11 813 950 төгрөгийн зээл, 1 299 534 төгрөгийн алдангийн хугацаа хэтрүүлээд байна. Иймд иргэн Х.Цэндсүрэнгээс төрийн мөнгө болох 11 813 950 төгрөгийн зээл, 1 299 534 төгрөгийн хүү, 133 194 төгрөгийн алданги, нийт 13 246 678 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )
Хариуцагч Х.Цэндсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас 12 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн 13 246 678 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 16 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нь хариуцагч Х.Цэндсүрэнгээс “зээл, зээлийн хүү, алдангийн 13 246 678 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.Цэндсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн “зээл, зээлийн хүү, алдангийн 13 246 678 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Х.Цэндсүрэнд холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, алдангийн 13 246 678 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Х.Цэндсүрэнгээс 112 092 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ