| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00255/И |
| Дугаар | 305 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 305
| 2017 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 156/ШШ2017/00305 | Хэнтий аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00255/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Капитал банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Саригийн А24 дүгээр байрны 5 тоотод оршин суух, Боржигон овогт Жавзандуламын Сайхантуяа /РД:КЮ76042508/-д холбогдох
“зээл, зээлийн хүүнд 62 593 197 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Капитал банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал М.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Ж.Сайхантуяа нь манай банкнаас 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2040002640 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгон дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Хэнтий аймаг, Хэрлэн сумын 5 дугаар баг Өндөрхаан Ц-03 тоот 187 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай обьект /Ү-1817003589, ГД-000360193/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Малчдын хороо 01 тоот , 3500 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /Г-1817000947, ГД-000143572/. Зээлдэгч Ж.Сайхантуяа нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 3 511 039 төгрөг, зээлийн хүүнээс 7 850 782 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92 047 төгрөг, нийт 11 453 868 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин, зээлээ 2016 оны 03 дугаар сараас хойш төлөөгүй. Иймд Ж.Сайхантуяагаас үндсэн зээл 46 488 960 төгрөг, зээлийн хүү 15 573 539 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 530 697 төгрөг, нийт 62 593 197 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн1х/
Хариуцагч Ж.Сайхантуяа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Капитал банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Орон сууцны 8 хувийн зээл зогссон байгаа учраас байранд орсон айлуудын зээл батлагдан гарахгүй хүлээгдэж байна. Үүнээс болж зээлийн эрсдэл гарсан...гэжээ /хх-ийн 15х/
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Капитал банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Ж.Сайхантуяад холбогдуулан зээл, зээлийн хүүнд 62 593 197 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.Сайхантуяа нь Капитал банкны Хэнтий аймаг дахь салбараас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийн зээл авсан болох нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-2040002640 тоот зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 5-14/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 15х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Капитал банкны Хэнтий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Сайхантуяа нь хүлээн зөвшөөрч 62 593 197 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Капитал банкны Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Сайхантуяад холбогдох 62 593 197 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Хэнтий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 470 916 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Сайхантуяагаас 235 458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР