| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/784 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/784
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Мөнхбаатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Д.Нямбат,
Иргэдийн төлөөлөгч Т.Б,
Насанд хүрээгүй хохирогч У.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Б.У, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батаа,
Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 2005 02049 1314 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны Хилчиний ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг. Урьд Дорнод аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж ял эдэлж байхад нь дуудлагаар Улаанбаатарт хотод шилжүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Г.Т /РД:****/,
Холбогдсон гэмт хэргийн талаар : /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 05 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны 8 дугаар гудамжны 17 тоотод насанд хүрээгүй эмэгтэй, 12 нас 11 сартай У.Д-г сэтгэцийн өвчтэй нөхцөл байдлыг далимдуулан хүчиндсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай /1хх-04/,
- насанд хүрээгүй хохирогч У.Д-ийн төрсний гэрчилгээний хуулбар болон нас тоолсон тэмдэглэлээр гэмт хэрэг үйлдэгдэх үед 12 нас 11 сартай байсан байна /1хх-17-19/,
- насанд хүрээгүй хохирогч У.Д-ийн мэдүүлгүүд :
2020.01.31-ний өдөр өгсөн...2019 оны хавар байх эгч Н-ийн найз 1 хүн, нэрийг нь мэдэхгүй залуутай бэлгийн харьцаанд орсон.../1хх-33/,
2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн...2019 оны 7, 8 сард Н-ийн дүү Д-тэй цуг орой 23 цагийн үед Бүлээн дулаан гэх нэртэй дэлгүүр рүү хамт явсан. Дэлгүүрийн гадаа Н 2 эрэгтэй танихгүй хүмүүстэй хамт байсан ба Н-тэй уулзахад хамт айлд очоод ирье гэж хэлсэн. Тэгээд тэр 2 эрэгтэйн нэг нь Т гэх залуугийн гэрт бид нар очоод нэг шил архи хувааж уусан. Тэгэхэд Н энд 2 цаг унтчихаад явъя гэж хэлсэн. Д утсаараа тоглоод, Н нэг эрэгтэйтэй цуг нэг орон дээр, би баруун талын орон дээр Т гэх найзтай хамт унтсан. Би хувцастай унтахаар хэвтэж байхад Т миний хацар, уруул, хүзүүн дээ үнсээд хөх бариад байхаар нь би Н гээд дуудахад Д цаашаа “Н энэ найздаа хэлээч гэхэд Н унтаад л байсан. Тэгэхэд Т Д-г чи дуугай бай, би өөрөө мэдэж байна гэхэд Д чимээгүй болсон. Тэгээд Т миний цамыг тайлаад өмдийг шувтлаад дээгүүрээ хөнжил нөмөрч байгаад бэлгийн харьцаанд орсон. Тэр үед их өвдсөн бөгөөд маргааш өглөө нь 00 ороход цус гарсан байсан. Бид нар айлд гадуур хоносон болохоор Н, Д 2 чи ээждээ Саппора руу ундаанд явсан гэж хэлээрэй айлд хоносон тухайгаа хэлж болохгүй шүү гэж хэлсэн...би насаа хэлж байгаагүй бөгөөд Т, М гээд найзууддаа намайг 13 настай миний дүү гэж Н хэлж байсан.../1хх-37-38/,
2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өгсөн :...2019 оны 05 дугаар сард манай ээжийн төрсөн дүү Ш-ийн хүү Д-ын хамт дэлгүүр орж ундаа авах гээд явж байх үед Д-ын төрсөн эгч Н хоёр найзынхаа хамтаар дэлгүүр рүү ирж байсан. Дэлгүүр ороод гараад ирэхэд ээжийн төрсөн дүүгийн хүүхэд болох Д намайг эгчийн найзынх руу хамт явъя очоод хоол хийж идчихээд ирье гээд гуйгаад байхаар нь хамт явсан. Очсон айл маань Н-ийн найз Т-ийн гэр байсан ба шөнийн 11 цагт очсон санагдаж байна. Гэрт нь хүн байгаагүй. Д, Н, Т, Б бид 5 юм яриад хоол хийж идчихээд унтахаар болсон. Н намайг Төгсөөгийн гэрийн орон дээр Т-тэй хамт унт гээд байхаар нь би гэр рүүгээ явмаар байна гэхэд одоо харанхуй болсон байна эндээ хоноод маргааш явна гэж хэлсэн. Би Т гэх залуутай нэг хөнжилд орж хэвтээд буруу тийшээ хараад хувцастайгаа унтаад өгсөн. Шөнийн 01 цагийн үед Т намайг тэврээд үнсэх гээд байхаар нь би болиоч дээ, яах гээд байгаа юм гээд Д, Н хоёрыг дуудахад тоохгүй байсан. Т оролдоод зүгээр байлгахгүй өмд, цамц, бандааш, лэвчиг болон дотуур хувцсыг тайлаад миний дээр гарч хэвтсэн тухайн үедээ би дургүй болиоч ээ яах гээд байгаа юм гэхэд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд 10 минут орчим надтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед миний бэлэг эрхтэн маш их өвдөж цус гарсан...бэлгийн харьцаанд орж дууссаны дараа унтацгаасан. Би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлсэн боловч зүгээр бай гээд миний 2 гарыг дараад, гар руу 3-4 удаа цохисон...гэх мэдүүлэг /1хх-42-43/,
2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн :...миний бэлэг эрхтэн рүү Т боовоо хийгээд хөдлөөд байсан. Н-ийг дуудахад нойроо харамлаад унтаад байсан. Бид нар Т-ийн гэрээс шөнө 03 цаг өнгөрөөд гарсан. Т нөгөө найзынхаа гэр рүү явж юм ууна гээд явсан...”гэх мэдүүлэг /1хх-42, 47-48/, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- насанд хүрээгүй хохирогч У.Д-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт:....У.Д өөрийн амьдардаг гэрийн хаяг болох СХД-н **-р хороо Хангай ** тоот хашааны гаднаас Хюндай Соната маркийн автомашинаар ертөнцийн зүгээр урагш гудамж уруудан хамбын 7-р гудамжинд байрлах ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 2 давхар саарал өнгийн байшингийн урд буланд улаан өнгийн самбар дээр Бүлэн дулаан ХХК, Алтан буудай 8 нэрийн хүнсний дэлгүүрийг зааж энд тааралдсан гэснийг гэрэл зургаар бэхжүүлж авав. /1хх-20-22/,
- гэрч Б.Б-ийн 2020.05.12-ны өдөр өгсөн“...2019 оны 12 дугаар сарын эхээр өвөл би найз Ч, Э бид гурав 30 дугаар дэлгүүрийн ойролцоо явж байхад Т, Н хоёртой таралдсан. Тэр үед 22 цаг болж байсан. Т намайг андаа ганц юм архи аваад өгчих гэхээр нь би өөрийнхөө мөнгөөр 30 дугаар дэлгүүрээс 0,5 литрийн Хараа архи авч өгсөн. Архи авчихаад Т-ын гэр рүү би, Т, Н, Д, Н-ийн эрэгтэй дүүгийн хамтаар тавуулаа очсон. Гэрт нь очоод авсан архиа уухаар болоход Т тэр хоёр охиныг архиар шахаад байсан. Т, Н хоёр Н-ийн эрэгтэй дүүг архи уу гээд шахаад байсан. Би архинаас тийм их уугаагүй. Аяганы тал уусан. У.Д нь 15 орчим насны, харин Н-ийн эрэгтэй дүү 11 орчим насны хүүхдүүд байсан. Н, У.Д хоёр нэлээн уусан. Тэр архийг Н, Т, У.Д нар уугаад дуусгасан. Би Т-ээс надад архи хийгээд өг гэхэд Т энэ хэд рүү шахаж өгөөд дуусгачихъя гээд тэд нарыг архиар шахаад байсан. Архиа уугаад дуусахад Т унтъя гээд гэрийнхээ гэрлийг унтраасан. Унтахаар болоод Т, У.Д хоёр гэрийн баруун талын буйдан орон дээр унтсан. Төгсжаргал, Дэлгэрцэцэг хоёр орон дээр хувцастайгаа унтахаар хэвтсэн. Гэрэл унтарсны дараа би унтаагүй байж байхад Т, У.Д хоёр секс хийгээд эхэлсэн. Намайг унтаагүй байхад ор нь дуугараад эмэгтэй нь “оон оон” гээд дуугараад байсан. Т, У.Д нар 10 орчим минут бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж дуусаад Т гэдэг эрэгтэй гэрлээ асаа гэхэд Д гэрлээ асаасан. Гэрэл асаахад Т гэдэг эрэгтэй цамц, өмдөө өмсөж байсан. Нөгөө эмэгтэй нь левчикээ өмсөж байсан. Гэрэл асахад нь би харахад тэр 2 хоёулаа цээж хэсгээрээ нүцгэн хоёулаа өмдөө тал шувталчихсан байсан. Тэгээд хувцсаа өмссөнийхөө дараа гэр рүүгээ харихаар болсон. Т-ын гэрээс 01 цаг өнгөрч байхад гараад тэр 3-ыг гэр лүү нь дөхүүлж өгчихөөд манай гэр лүү Т бид 2 явсан. Манай гэрийн ирээд Т ус гаргаад өг гэхээр нь гэр рүүгээ ороод ус гаргаж өгөхөд уучихаад гэр рүүгээ явлаа гэсэн, би гэртээ орж унтсан...” гэх мэдүүлэг /1хх-50-51/,
- насанд хүрээгүй гэрч Ш.Д-ын 2020.05.11-ний өдөр өгсөн “...У.Д бид 2 манай гэрийн доор байдаг Бүлээн дулаан дэлгүүр рүү очоод ундаа авсан. Ундаа аваад гараад ирэхэд манай эгч Н дэлгүүрийн гадаа хэдэн банди нартай юм яриад байхаар нь хүүе аниа явъя гэхэд аниа явахгүй байсан. Н-тэй хамт байсан Төгсөө, бас нэг банди нарын хамтаар 30 дугаар дэлгүүр рүү архи авахаар явсан. У.Д бид 2 тэр дэлгүүрийн гадаа Н-ийг хүлээгээд байж байхад Төгсөө нь архи авчихсан хүрээд ирсэн. Н, У.Д, би, Т, нөгөө нэг банди бид 5 Т-ийн гэр рүү явсан. Н эгч У.Д бид хоёрыг хамт очъё гэсэн. Тэгээд гэрт нь байж байхад баруун гар талынхаа орны доороос Т газ гаргаж ирээд 100-н уутанд хийж байгаад үнэрлээд байсан. Тэгээд нөгөө архиа задлаад уугаад байсан. Над дээр ирээд нэг балгачих гээд байсан. Би уухгүй гээд асгачихсан. Тэр архийг Т, Н, нөгөө эрэгтэй 3 уусан. У.Д 2-3 удаа уучихаад, нөгөө хэдийг цаашаа харж байхад нь цагаан аяганд архиа хийсэн. Архиа ууж дуусахаар нь би Н аниаг явъя гэхэд байж байгаад явъя гээд байсан. Тэгээд манай аниа явахгүй гээд байсан. Т гээд эрэгтэй У.Д хоёр баруун талын буйдан дээр хөнжил нөмрөөд хэвтсэн. Н аниа У.Д эгчийг чи Т-тэй хамт буйдан дээр унтчих гээд байсан. У.Д, Т-ийн хамт хөнжил нөмрөөд хэвтэхээр нь би У.Д-г болиоч ээ чи хөөе гэж хэлэхэд болихгүй байсан. Тэгээд гэрийнхээ гэрлийг Т унтраачихсан. У.Д рүү харахад Т, У.Д-ийн дээр гарчихсан юм хийгээд байсан. Тэгээд байж байгаад гэр доторх гэрлийг асаагаад хүүе У.Д гэхэд Т нь У.Д-ийн дээр гарчихсан байж байгаад цаад тал руу нь болоод хэвтчихсэн. Тэр 2 хөнжил нөмөрчихсөн байсан. Би хөөе явъя л даа гэхэд У.Д байж бай гээд явахгүй байсан. Тэгээд би гэрлээ буцааж унтраачхаад тэр хоёрыг харахад асаагуурын гэрэл асаачихсан хоёр биеийнхээ хувцсыг тайлж байсан. У.Д өөрийнхөө хувцсыг тайлаад Т нь өөрийнхөө хувцсыг тайлаад байсан. Тэр хувцсаа тайлж дуусаад хэвтэнгүүтээ гэрлээ унтраачихсан. Би хүлээж байж байгаад гэрлийг нь асаагаад явъя гэхэд У.Д хөнжил рүүгээ ороод хувцсаа өмсөөд байсан. Төгсөө нь өмдөө өмсөөд цээж хэсгээрээ хувцасгүй байсан. Би явъя гэхэд Т дөхүүлээд өгье гээд байсан. Т бид нарыг Бүлээн дулаан дэлгүүр рүү хүргэж өгсөн...Гэр лүүгээ ирсэн чинь Н, У.Д хоёр хоёулаа Саппорагаас ирсэн гэж хэлнэ шүү гээд байсан. Н эгч та 2 саппорагаас ирсэн, надтай доор тааралдсан гээд хэлээрэй гээд байсан...Эхний удаа харахад дээр дээрээ гарчихсан, Т нь дээр нь гарчихсан, урагшаа хойшоо хөдлөөд байсан. Дараа нь гэрэл асаагаад харахад Т нь У.Д-ийн дээр нь байж байгаад цаашаа унаад хэвтчихсэн. Гэрэл тусгачихсан 2-лаа хувцсаа тайлаад байсан...У.Д, Т-ийн хамт унтсан гэх мэдүүлэг /1хх-27-28/,...надад өгсөн архинаас 2 удаа балгасан, өөр уугаагүй...Т, У.Д-ийн дээр гарчихсан юм хийгээд байсан гэж өмнө нь мэдүүлсэн ба тооноор гэрэл тусч байсан болохоор надад харагдаж байсан юм. Дээр нь гараад хөдлөөд байсан ба ямар чимээ гарсныг сонсоогүй гэх мэдүүлэг /1хх-61-62/,
- гэрч Б.Н-ийн “...Т-г танина. 2019 онд сарыг нь сайн санахгүй байна би гэр рүүгээ явж байтал миний төрсөн дүү Ш.Д, үеэл дүү У.Д 2 хамт дэлгүүр явж байхтай нь таарсан. Дэлгүүрийн гадаа Т, Б 2-той таараад юу хийж байгаа юм гэхэд Төгсөө уух гэж байна цуг уух уу гэхээр нь би зөвшөөрөөд У.Д-г хамт явъя гэж хэлсэн. Ш.Д болохоор зүгээр гэр рүүгээ явъя гэхэд Т “ахын дүү зүгээр хамт явчихаа удахгүй” гэж хэлсэн. Тэгээд бид нар Т-ийн гэрт очоод архи уусан. Би архиа гаргаад жаахан унтаж байгаад явъя гэсэн. Ингээд би Б-тэй цуг газар хивсэн дээр, Ш.Д буйдан дээр, нөгөө талын орон дээр У.Д, Т 2 хамт хэвтсэн. Гэрэл унтарсны дараа Төгсжаргал У.Д-ийн дээр нь гараад хөдлөөд бэлгийн ажил хийж байгаа нь сонсогдсон. 10-20 минутын дараа Ш.Д гэрэл асаахад У.Д өмдөө татаж байсан...өмнө нь Т надаас У.Д-г хэдэн настай бэ гэж асуухад нь 13 настай гэж хэлж байсан...Т-ийн гэрээс гараад доошоо алхаж байхад та 2 яасан гэхэд Т намайг оролдоод бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн...тухайн үед орыг харахад цус харагдаагүй...” гэх мэдүүлэг /1хх-64-65/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11344 дугаартай шинжилгээний “1/Г.Т нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. 2/Г.Т-ын шодойн урт 6см, хөвчирсөний дараа 9 см болж байна. 3/Г.Т нь бэлгийн замын халдварт трихомониаз өвчтэй байна. Цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт /1хх-68-69/,
- Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын “1/ У.Д нь сэтгэцийн хувьд F70.0 Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. 2/ У.Д-ийн F70.0 Оюуны хөнгөн хомсдол эмгэг нь төрөлхийн шалтгаант эмгэг болно. 3/ У.Д нь хэргийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлээ мэдүүлэх чадвартай байна. 4/ У.Д нь сэтгэцийн хувьд F70.0 Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна” гэсэн дүгнэлт /1хх-74-75/,
- Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын “1/Г.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2/ Г.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 3/Г.Т нь хэрэг үйлдэгдэх үед болон одоо хэрэг хариуцах чадвартай байна. 4/Г.Т нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 5/Г.Т нь өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байна” гэсэн дүгнэлт /1хх-79-80/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр У.Д-ийн биед шинжилгээ хийж 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 2180 дугаартай шинжилгээний дүгнэлт гаргасан байх ба үүнд “1/ У.Д-н охин хальс сууриа хүрсэн урагдалтай байна. Дээрх урагдал нь үзүүлэхээс 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 2/ Үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй ” гэсэн дүгнэлт /1хх-81-82/,
- Шинжээч О.Болороогийн 2020.05.08-ны өдрийн мэдүүлэг “...У.Д-г үзэхэд охин хальсанд үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Хуучин үүссэн гэмтлийн шинж тогтоогдоогүй. Өрцийн хувьд харахад урагдахгүйгээр бэлгийн харьцаанд орсон байхыг үгүйсгэхгүй. Цагираг хэлбэртэй, өндөр суурьтай, махархаг бүтэцтэй байсан...гэх мэдүүлэг /1хх- 83/,
- гэрч Д.Д-ийн...У.Д-ийн ангийг би 7 дугаар ангиас нь дааж авсан бөгөөд одоо 9 дүгээр ангид сурч байна. Манай сургуулийн хүүхдүүдийн онцлог нь юмыг удаан ойлгож амархан мартдаг. У.Д-ийн хувьд бусадтай боломжийн нийцтэй, худлаа яриад байдаггүй, юмыг ойлгохдоо бол удаан, юмыг мартдаг хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /1хх-54-55/,
- гэрч У.Э-ын “...би хугацааг нь сайн санахгүй байна, ямар ч байсан нэг өдөр дүү У.Д-г үеэл дүү Ш.Д-ын хамт гэрийн доохно байдаг дэлгүүр рүү орой 23 цагийн үед ундаанд явуулсан юм. Тэгтэл тэр 2 ирэхгүй байж байгаад шөнийн 03-04 цагийн үед буудлын дэлгүүр явчихаад ирлээ гэсэн. Тэр дэлгүүр нь манай гэрээс 2км орчим зайд байдаг тул яах гэж тийм хол явсан юм гээд загнаж байсан...” гэх мэдүүлэг /1хх-57/,
- шүүгдэгч Г.Т-ын “...манай гэрт архи ууж байгаад Б бид 2 дахиж архи авахаар дэлгүүр явж байхад Б-ийн танидаг 2 охинтой таарсан. Нэг нь миний зүс таних Н гэж охин байсан. Нөгөө охиныг нь бол танихгүй. Ингээд дэлгүүрээс нэг шил архи аваад Б, би, нөгөө 2 охин бид нар манай гэрт очоод архиа хувааж уусан. Тэгээд Н, Б 2 унтлаа гээд надаар шалан дээр ор засуулсан. Нөгөө охин миний орон дээр буюу баруун талын орон дээр унтаж байхаар нь би хаана унтах юм гэхэд Н, Б 2 тэр охины хажуугаар ороод унт гэж хэлсэн. Тэгээд би тэр орон дээр нөгөө охины толгойны эсрэг тал руу толгойгоо харуулаад унтсан. Унтаж байхад Б нөгөө 2 охины хамт намайг сэрээгээд бид нарыг хүргээд өг гэж хэлэхээр нь гараад дэлгүүр хүртэл хүргэж өгөөд гэртээ харьсан...тэр 2 охины дүү нь хамт байсан гэж санаж байна, дэлгүүрээс ундаа авч байсан...” гэх мэдүүлэг /1хх-106-108/
- гэмт хэргийн шинжтэй гомдол шалгуулах тухай 2020.05.22-ны баримт, хэрэгт бүртгэлтийн хэрэг нээх тухай 2020.06.12-ны тогтоол, Г.Т-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2020.09.15-ны өдрийн тогтоол, насанд хүрээгүй хохирогч У.Д 2020.01.27-ны өдөр Г.М гэгчид хүчиндүүлсэн гэх хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үйлдсэн яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1хх-5, 01, 93, 139-144/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 05 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны 8 дугаар гудамжны 17 тоотод 12 нас 11 сартай У.Д-ийг сэтгэцийн өвчтэй нөхцөл байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь :
- насанд хүрээгүй хохирогчийн...2019 оны хавар байх эгч Н-ийн найз, нэрийг нь мэдэхгүй залуутай бэлгийн харьцаанд орсон.../1хх-33/....2019 оны 05 дугаар сард дүү Ш.Д-ын хамт дэлгүүр орж ундаа авах гээд явж байх үед Ш.Д-ын төрсөн эгч Н хоёр найзынхаа хамтаар дэлгүүр рүү ирж байсан...Хамт явсан, очсон айл Н-ийн найз Т-ийн гэр байсан ба шөнийн 11 цагт очсон санагдаж байна. Ш.Д, Н, Т, Б бид 5 юм яриад хоол хийж идчихээд унтахаар болсон. Н намайг Т-ийн гэрийн орон дээр Т-тэй хамт унт гээд байсан...Би Т гэх залуутай нэг хөнжилд орж хэвтээд буруу тийшээ хараад хувцастайгаа унтаад өгсөн. Шөнийн 01 цагийн үед Т намайг тэврээд үнсэх гээд байхаар нь болиоч дээ, яах гээд байгаа юм гээд Ш.Д, Н хоёрыг дуудахад тоохгүй байсан. Т оролдоод зүгээр байлгахгүй өмд, цамц, бандааш, лэвчиг болон дотуур хувцсыг тайлаад миний дээр гарч хэвтсэн тухайн үедээ би дургүй болиоч ээ яах гээд байгаа юм гэхэд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд 10 минут орчим надтай бэлгийн харьцаанд орсон...Би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлсэн боловч зүгээр бай гээд миний 2 гарыг дараад, гар руу 3-4 удаа цохисон.../1хх-42-43, 47-48/... Н-тэй уулзахад хамт айлд очоод ирье гэж хэлсэн. Тэгээд Т гэх залуугийн гэрт бид нар очоод нэг шил архи хувааж уусан. Тэгэхэд Н энд 2 цаг унтчихаад явъя гэж хэлсэн. Ш.Д утсаараа тоглоод, Н нэг эрэгтэйтэй цуг нэг орон дээр, би баруун талын орон дээр Т гэх найзтай хамт унтсан. Би хувцастай унтахаар хэвтэж байхад Т миний хацар, уруул, хүзүүн дээ үнсээд хөх бариад байхаар нь би Н гээд дуудахад Ш.Д цаашаа “Н энэ найздаа хэлээч гэхэд Н унтаад л байсан. Тэгэхэд Т, Ш.Д-г чи дуугай бай, би өөрөө мэдэж байна гэхэд Ш.Д чимээгүй болсон. Тэгээд Т миний цамыг тайлаад өмдийг шувтлаад дээгүүрээ хөнжил нөмөрч байгаад бэлгийн харьцаанд орсон...Би насаа хэлж байгаагүй бөгөөд Т, М гээд найзууддаа намайг 13 настай гэж Н хэлж байсан.../1хх-37-38/ гэх мэдүүлэг,
- насанд хүрээгүй хохирогч У.Д-ийн төрсний гэрчилгээний хуулбар болон нас тоолсон тэмдэглэл /1хх-17-19/,
- гэрч Б.Б-ийн...би найз Ч, Э бид гурав 30 дугаар дэлгүүрийн ойролцоо явж байхад Т, Н хоёртой таралдсан. Тэр үед 22 цаг болж байсан. Т намайг андаа ганц юм архи аваад өгчих гэхээр нь би өөрийнхөө мөнгөөр 30 дугаар дэлгүүрээс 0,5 литрийн Хараа архи авч өгсөн. Архи авчихаад Т-ын гэр рүү би, Т, Н, У.Д, Н-ийн эрэгтэй дүүгийн хамтаар тавуулаа очсон. Гэрт нь очоод авсан архиа уухаар болоход Т тэр хоёр охиныг архиар шахаад байсан. Т, Н хоёр Н-ийн эрэгтэй дүүг архи уу гээд шахаад байсан. Би архинаас тийм их уугаагүй. Аяганы тал уусан. У.Д нь 15 орчим насны, харин Н-ийн эрэгтэй дүү 11 орчим насны хүүхдүүд байсан. Н, У.Д хоёр нэлээн уусан. Тэр архийг Н, Т, У.Д нар уугаад дуусгасан. Би Т-ээс надад архи хийгээд өг гэхэд Т энэ хэд рүү шахаж өгөөд дуусгачихъя гээд тэд нарыг архиар шахаад байсан. Архиа уугаад дуусахад Т унтъя гээд гэрийнхээ гэрлийг унтраасан. Унтахаар болоод Т, У.Д хоёр гэрийн баруун талын буйдан орон дээр унтсан. Т, У.Д хоёр орон дээр хувцастайгаа унтахаар хэвтсэн. Гэрэл унтарсны дараа би унтаагүй байж байхад Т, У.Д хоёр секс хийгээд эхэлсэн. Намайг унтаагүй байхад ор нь дуугараад эмэгтэй нь “оон оон” гээд дуугараад байсан. Т, У.Д нар 10 орчим минут бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж дуусаад Т гэдэг эрэгтэй гэрлээ асаа гэхэд Ш.Д гэрлээ асаасан. Гэрэл асаахад Т гэдэг эрэгтэй цамц, өмдөө өмсөж байсан. Нөгөө эмэгтэй нь левчикээ өмсөж байсан. Гэрэл асахад нь би харахад тэр 2 хоёулаа цээж хэсгээрээ нүцгэн хоёулаа өмдөө тал шувталчихсан байсан. Тэгээд хувцсаа өмссөнийхөө дараа гэр рүүгээ харихаар болсон...гэх мэдүүлэг /1хх-50-51/,
- насанд хүрээгүй гэрч Ш.Д-ын...У.Д бид 2 манай гэрийн доор байдаг Бүлээн дулаан дэлгүүр рүү очоод ундаа авсан. Ундаа аваад гараад ирэхэд манай эгч Н дэлгүүрийн гадаа хэдэн банди нартай юм яриад байхаар нь хүүе аниа явъя гэхэд аниа явахгүй байсан. Н-тэй хамт байсан Т, бас нэг банди нарын хамтаар 30 дугаар дэлгүүр рүү архи авахаар явсан. У.Д бид 2 тэр дэлгүүрийн гадаа Н-ийг хүлээгээд байж байхад Т нь архи авчихсан хүрээд ирсэн. Н, У.Д, би, Т, нөгөө нэг банди бид 5 Т-ийн гэр рүү явсан. Н эгч У.Д бид хоёрыг хамт очъё гэсэн. Тэгээд гэрт нь байж байхад баруун гар талынхаа орны доороос Т газ гаргаж ирээд 100-н уутанд хийж байгаад үнэрлээд байсан. Тэгээд нөгөө архиа задлаад уугаад байсан. Над дээр ирээд нэг балгачих гээд байсан. Би уухгүй гээд асгачихсан. Тэр архийг Т, Н, нөгөө эрэгтэй 3 уусан. У.Д 2-3 удаа уучихаад, нөгөө хэдийг цаашаа харж байхад нь цагаан аяганд архиа хийсэн. Архиа ууж дуусахаар нь би Н аниаг явъя гэхэд байж байгаад явъя гээд байсан. Тэгээд манай аниа явахгүй гээд байсан. Т гээд эрэгтэй У.Д хоёр баруун талын буйдан дээр хөнжил нөмрөөд хэвтсэн. Н аниа У.Д эгчийг чи Т-тэй хамт буйдан дээр унтчих гээд байсан. У.Д, Т-ийн хамт хөнжил нөмрөөд хэвтэхээр нь би У.Д-г болиоч ээ чи хөөе гэж хэлэхэд болихгүй байсан. Тэгээд гэрийнхээ гэрлийг Т унтраачихсан, харахад Т, У.Д-ийн дээр гарчихсан юм хийгээд байсан. Тэгээд байж байгаад гэр доторх гэрлийг асаагаад хүүе У.Д гэхэд Т нь У.Д-ийн дээр гарчихсан байж байгаад цаад тал руу нь болоод хэвтчихсэн. Тэр 2 хөнжил нөмөрчихсөн байсан. Би хөөе явъя л даа гэхэд У.Д байж бай гээд явахгүй байсан. Тэгээд би гэрлээ буцааж унтраачихаад тэр хоёрыг харахад асаагуурын гэрэл асаачихсан хоёр биеийнхээ хувцсыг тайлж байсан. У.Д өөрийнхөө хувцсыг тайлаад Төгсөө нь өөрийнхөө хувцсыг тайлаад байсан. Тэр хувцсаа тайлж дуусаад хэвтэнгүүтээ гэрлээ унтраачихсан...Эхний удаа харахад дээр дээрээ гарчихсан, Төгсөө нь дээр нь гарчихсан, урагшаа хойшоо хөдлөөд байсан. Дараа нь гэрэл асаагаад харахад Т нь У.Д-ийн дээр нь байж байгаад цаашаа унаад хэвтчихсэн. Гэрэл тусгачихсан 2-лаа хувцсаа тайлаад байсан.../1хх-27-28, 61-62/,
- гэрч Б.Н-ийн...Т-г танина. 2019 онд сарыг нь сайн санахгүй байна би гэр рүүгээ явж байтал миний төрсөн дүү Ш.Д, үеэл дүү У.Д 2 хамт дэлгүүр явж байхтай нь таарсан. Дэлгүүрийн гадаа Т, Б 2-той таараад юу хийж байгаа юм гэхэд Т уух гэж байна цуг уух уу гэхээр нь би зөвшөөрөөд У.Д-г хамт явъя гэж хэлсэн. Тэгээд бид нар Т-ийн гэрт очоод архи уусан. Би архиа гаргаад жаахан унтаж байгаад явъя гэсэн. Ингээд би Батцоожтой цуг газар хивсэн дээр, Ш.Д буйдан дээр, нөгөө талын орон дээр У.Д, Т 2 хамт хэвтсэн. Гэрэл унтарсаны дараа Т, У.Д-ийн дээр нь гараад хөдлөөд бэлгийн ажил хийж байгаа нь сонсогдсон. 10-20 минутын дараа Ш.Д гэрэл асаахад У.Д өмдөө татаж байсан...өмнө нь Төгсөө надаас У.Д-г хэдэн настай бэ гэж асуухад нь 13 настай гэж хэлж байсан...Т-ийн гэрээс гараад доошоо алхаж байхад та 2 яасан гэхэд Т намайг оролдоод бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1хх-64-65/,
- шинжээчийн дүгнэлт ; 1/Г.Т нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. 2/Г.Т-ын шодойн урт 6 см, хөвчирсөний дараа 9 см болж байна /1хх-68-69/,
- сэтгэц эмгэг судлалын дүгнэлт : “1/ У.Д нь сэтгэцийн хувьд F70.0 Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. 2/ У.Д-ийн F70.0 Оюуны хөнгөн хомсдол эмгэг нь төрөлхийн шалтгаант эмгэг болно. 3/ У.Д нь хэргийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлээ мэдүүлэх чадвартай байна. 4/ Д-г нь сэтгэцийн хувьд F70.0 Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна” /1хх-74-75/,
- сэтгэц эмгэг судлалын дүгнэлт : 1/Г.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2/ Г.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 3/Г.Т нь хэрэг үйлдэгдэх үед болон одоо хэрэг хариуцах чадвартай байна. 4/Г.Т нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. 5/ Г.Т нь өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байна” /1хх-79-80/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Харин насанд хүрээгүй хохирогч нь 2019 онд Г.Т өөртэй нь хүчээр бэлгийн харьцаанд ороход “бэлэг эрхтнээс цус гарсан” гэж мэдүүлсэн нь худал болох нь 2020.01.27-28-ны шөнө хохирогч У.Д-г хүчиндсэн Г.М-д холбогдох гэмт хэргийн хүрээнд /1хх-139-144/ гаргасан шинжээчийн 2020.02.11-ны өдрийн : “У.Д-н охин хальс сууриа хүрсэн урагдалтай байна. Дээрх урагдал нь үзүүлэхээс 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /1хх-81-82/, шинжээчийн 2020.05.08-ны өдөр өгсөн...У.Д-г үзэхэд охин хальсанд үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Хуучин үүссэн гэмтлийн шинж тогтоогдоогүй. Өрцийн хувьд харахад урагдахгүйгээр бэлгийн харьцаанд орсон байхыг үгүйсгэхгүй гэх мэдүүлэг /1хх- 83/ -ээр тус тус тогтоогдсон байхаас гадна Г.М-д холбогдох гэмт хэрэгт хамаарах шинжээчийн дүгнэлт, тус дүгнэлтээ тодотгон тайлбарласан “өрцийг харахад гэх шалгуур, үндэслэл тодорхойгүй“ мэдүүлэг нь бүхэлдээ Г.Т-д холбогдох гэмт хэрэг буюу хүчээр бэлгийн харьцаанд төгс орсон гэх хэргийн үйл баримт болохооргүй байгааг тэмдэглэв.
Мөн тус хүчиндэх хэрэг чухам хэзээ үйлдэгдсэнд хамаарах баримтуудыг шалгахад гэрч Б.Б...2019 оны 12 сарын эхэн /1хх-12, 49-50/, бага насны хохирогч 2019 оны хавар байх /хх-33/, 2019 оны 7-8 сард /хх-37/, 2019 оны 5 сард байх /хх-42, 47, 74-75/, шүүгдэгчийн...уулзсан он сар өдрийг санахгүй /хх-105/, 2019 онд, хүйтэн байсан гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг өөр хоорондоо зөрүүтэй байх боловч тус асуудлыг шүүхээс нөхөн гүйцэтгэх ёсгүй тул яллах дүгнэлтэд бичигдсэн “цаг хугацааг засварлах” боломжгүй /2хх-13-20/ болно.
Насанд хүрээгүй хохирогч У.Д 2020.01.27-ны өдөр Г.М гэгчид хүчиндүүлсэн гэх хэрэгт хамаарах яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол /1хх-5, 1, 93, 139-144/, Г.Т-д холбогдох тус гэмт хэргийн шинжтэй гомдол шалгуулах тухай 2020.05.22-ны баримт, хэрэгт бүртгэлтийн хэрэг нээх тухай 2020.06.12-ны тогтоол, Г.Т-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2020.09.15-ны өдрийн тогтоол зэрэг баримтаас үзэхэд бага насны хохирогч хүчиндэх хэрэгт удаа дараа хохирогч болоход эхний тохиолдолд бэлэг эрхтэн буюу онгон хальсанд гэмтэл үүсэхгүй байх, харин дараагийн тохиолдолд нь бэлэг эрхтэн буюу онгон хальсанд гэмтэл үүссэн байх нь ямар шалтгаан, үндэслэлтэй эсэх зэрэг тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах тийнхүү тусгайлан нарийвчилж тогтоовол зохих зарим асуудлыг Г.Т-д холбогдох хэргийн хүрээнд тусгайлан тогтоолгоогүй байх тул тухайн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарах асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх буюу таамаглах боломжгүй гэж үзнэ.
Гэрч Б.Б...Дэлгэрцэцэгийн хувьд 15 орчим насны, дүү Ш.Д 11 орчим насны гэж надад харагдсан...гэж, хохирогчийн...тэр үед Т-д намайг 15 настай гэж Н хэлсэн.../шүүх хуралдааны тэмдэглэл/ гэж, шүүгдэгч...хохирогчийг 17,18 настай гэж бодсон...гэж /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэж тус тус мэдүүлсэн, мөн шүүгдэгч нь намхан, хохирогч нь өндөр гэх боловч тэдгээрийн биеийн хөгжил, жин, өндөр, намханы зөрүү зэрэгт хамаарах нотлох баримтгүй тул тус асуудлын хүрээнд дүгнэлт хийх үндэслэлгүйг тэмдэглэв.
Хэргийн үйл баримтуудаар шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч болон найз нөхдийн хамт архидан согтуурч, бусдыг архиар шахаж мөн хамтран “газ” үнэртэж мансуурсан улмаар тус нөхцөл байдлын хүрээнд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орсон байх тул тийнхүү бэлгийн харьцаанд орж эхэлснээр тус хэргийн бүрдэл төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд шүүгдэгч нь тухайн холбогдсон гэмт хэрэгт гэм буруутай тухай прокурор, иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй, харин “шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинж, нотлогдоогүй үндэслэлээр цагаатгах” тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Г.Т-ыг хүчээр бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус гэмт хэргийн улмаас өсвөр насны хохирогч, түүний төлөөлөгч нар нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй байх боловч хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй ба Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс өсвөр насны хохирогчийн өмгөөлөгчид 600.000 төгрөг төлсөн, тус хохирлыг нэхэмжилсэн /1хх-203-204/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь ам бүл 3, ял шийтгүүлсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, гэр бүлийн хэрэгцээний газартай болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /1хх-59, 102, 116-118, 120, 123, 127, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн эдлээгүй үлдсэн ял нь 2020.09.24-ний өдөр тасалбар болгон тооцоход 4 сар 09 хоног /1хх-91, 127, 129-137/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийг хорих ангиас шилжүүлж буюу 2020.09.24-ний өдрөөс хойш 2021.07.06-ны өдөр хүртэл /1хх-89-91, 155-156, 159-160, 173-174, 233-235, 2хх-20/ нийт 285 хоног цагдан хоригдсон байх тул тус хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт хураагдсан 2 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Г.Т-ыг хүчээр бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 12 жил хорих ял дээр Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2020.06.03-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 09 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 4 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Т-ын эдлэх 12 жил 4 сар 9 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Г.Т-ын цагдан хоригдсон 258 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т-ээс 600.000 төгрөг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст олгосугай.
7. Хэрэгт хураагдсан 2 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны хохирогч, түүний төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Г.Т-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
С.СЭРЖМЯДАГ