| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00280/И |
| Дугаар | 308 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 308
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 156/ШШ2017/00308 | Хэнтий аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00280/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 10-12 тоотод оршин суух, Мэргэн овогт Лхамсүрэнгийн Оюунгэрэл /РД:СР700030601/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Оюунгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1988 онд Өмнөдэлгэр сумын 10 жилийн 10 дугаар ангийг дүүргэн төгсөж, илгээлтээр гарч Хэнтий аймгийн Нэгдэл дундын харъяа Өмнөдэлгэр сумын Хэнтий бригадын арам цехэд нормчноор ажилд орсон.Архиваас баримтыг шүүлгэж үзэхэд гарч ирэхгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Өөр гаргаж өгөх баримт байхгүй. Иймд намайг 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяа Хэнтий бригадын арам цехэд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Л.Оюунгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Хэнтий бригадын арам цехэд нормчноор ажиллаж байсан. Архиваас баримтыг шүүлгэхэд гарч ирээгүй ба хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Мэргэн овогт Лхамсүрэнгийн Оюунгэрэл нь Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Өмнөдэлгэр сумын Хэнтий бригадын Модны цех /Рам цех/-эд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд нормчноор ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Л.Оюунгэрэлийн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Мэргэн овогт Лхамсүрэнгийн Оюунгэрэл нь Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Өмнөдэлгэр сумын Хэнтий бригадын Модны цех /Рам цех/-эд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд нормчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 15х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2012 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 6х/, гэрч Ц.Баатарцогтын ...Л.Оюунгэрэл нь 1988 онд 10 дугаар ангиа төгсөж илгээлтээр гарч, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Мод бэлтгэлийн үйлдвэрийн бригадын арам цехэд 1992 оны 05 дугаар сарыг дуустал ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 18х/, гэрч С.Түмэнжаргалын Би 1974 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Хэнтий бригадын арам цехэд нормчноор ажиллаж байсан. Л.Оюунгэрэлтэй 1988 оноос 1990 он хүртэл хамт ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 21х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Мэргэн овогт Лхамсүрэнгийн Оюунгэрэл /РД:СР700030601/-ийг Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харъяа Өмнөдэлгэр сумын Хэнтий бригадын Модны цех /Рам цех/-эд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд нормчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Л.Оюунгэрэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР