Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 309

 

                                        

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 156/ШШ2017/00309

Хэнтий аймаг

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

156/2017/00272/И

 

            Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би

           Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Саригийн а-32-20 тоотод оршин суух, Цагаан овогт Ганбаатарын Сандуйжав /РД:СТ94122719/-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 2-7 тоотод оршин суух, Түмэн овогт Осгоны Энхжаргал  /РД:СЭ66010264/-д холбогдох

           “зээл, зээлийн хүүгийн 4 812 300 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Сандуйжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

          Хариуцагч О.Энхжаргалд нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Намайг оролцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.

                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Сандуйжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие О.Энхжаргалд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 3 600 000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл  зээлүүлж, зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч мөнгөө өгөхгүй явсаар байгаад 2017 оны 01 дүгээр сарны 24-нд 1 500 000 төгрөг зээлийн хүүд, 01 дүгээр сарын 31-ний мөн зээлийн хүүд 1 500 000 төгрөг өгсөн. Одоо үндсэн мөнгө 3 600 000 төгрөг, зээлийн хүүд 1 212 300 төгрөг, нийт 4 812 300 төгрөгийг О.Энхжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/

Нэхэмжлэгч Г.Сандуйжав нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагч О.Энхжаргалын үндсэн мөнгөний үлдэгдэл 600 000 төгрөг, хүү 2 376 000 төгрөг, нийт 2 976 000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч О.Энхжаргал нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие 2016 оны 11 дүгээр сарын эхээр Г.Сандуйжавын аав Ганбаатартай ярьж тохирон 6 ширхэг үхрийн махыг 1 бүрийг нь 600 000 төгрөгөөр бодож авсан. Махны мөнгийг  яаж өсгөх үү гээд байхаар нь надад зээлдүүлчих гэж хэлсэн. Тэгээд зөвшөөрч хэдэн хувийн хүүтэй зээлэх вэ гэхээр нь 20 хувиар өгье гээд тохиролцож гэрээ байгуулсан. Би үндсэн мөнгөнөөс хугацаа хэтэрсэн боловч 1 500 000 төгрөгөөр 2 удаа өгсөн. Одоо үндсэн мөнгөний үлдэгдэл 600 000 төгрөг дутуу байгаа. Би боломжоороо үндсэн мөнгийг хүүтэй нь хамт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгана. Үндсэн зээл 600 000 төгрөг, хүү 2 376 000 төгрөг, нийт    2 976 000 төгрөгийн төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 11х/

 

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               

                                                                                                     

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Сандуйжав нь хариуцагч О.Энхжаргалд холбогдуулан зээл, зээлийн хүүгийн 4 812 300 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч О.Энхжаргал нь үндсэн зээлээс үлдсэн 600 000 төгрөг, хүүнд            2 376 000 төгрөгийг тооцож, нийт 2 976 000 төгрөгийн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Г.Сандуйжав нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор 2 976 000 төгрөгийг хариуцагч О.Энхжаргалаас авахаар харилцан зөвшөөрсөн тул зохигчдын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Ийнхүү зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Сандуйжавын, хариуцагч О.Энхжаргалаас зээл, зээлийн хүүнд 4 812 300 /дөрвөн сая найман зуун арван хоёр мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчид нь зээл, зээлийн хүүнд нийт 2 976 000 /хоёр сая есөн зуун далан зургаан мянга/ төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгч авахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Сандуйжаваас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 91 950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Энхжаргалаас        45 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР