Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1931

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01931

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Хүслийн өргөө хотхон 100-2 байрны 31 тоотод оршин суух, Лхагважавын Гангэрэлийн /ГЮ73101774/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171 В 4 тоотод оршин суух, Дамдинсүрэнгийн Балжиннямд /ИЙ79022816/  холбогдох  

Зээлийн төлбөрт 2,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Балжинням нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3,500,000 төгргөийг 7 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай 5 өдөрт 1 удаа 235,000 төгрөг, нийт 18 удаа 4,230,000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгээр 787 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээл төлөгдөх эцсийн хугацаа болох 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байсан боловч өнөөдрийг хүртэл зээл, хүү, алдангийг бүрэн төлж барагдуулаагүй байна.

Д.Балжинням нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр буюу зээл авсан өдрөөс хойш 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусахад 3,500,000 төгрөгийн зээлийг 730,000 төгрөгийн хамт нийт 4,230,000 төгрөгийг төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл нийт 2,630,000 төгрөгийг төлсөн байна. Одоо үндсэн зээл хүүгийн төлбөрт 1,600,000 төгрөг, алданги 800,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтан, хариуцагч Д.Балжинням нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтан нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,400,000 төгрөгийн 400,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Балжинням нь 2017 оны 07, 08 дугаар сард багтаан 2,000,000 төгрөгийг 2 хувааж нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Гангэрэл нь хариуцагч Д.Балжиннямаас зээлийн төлбөрт 2,400,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтан нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,400,000 төгрөгийн 400,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Балжинням нь 2017 оны 07, 08 дугаар сард багтаан 2,000,000 төгрөгийг 2 хувааж нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрлсэн болох нь эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Л.Гангэрэлийн нэхэмжлэлтэй, Д.Балжиннямд холбогдох зээлийн төлбөрт 2,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтан нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,400,000 төгрөгийн 400,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Балжинням нь 2017 оны 07, 08 дугаар сард багтаан 2,000,000 төгрөгийг 2 хувааж нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийн тал хувь болох 26,675 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Балжиннямаас 26,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Гангэрэлд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ