Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00135

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны Холбоо толгойн 1-2 тоотод оршин суух, 1957 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 60 настай, эмэгтэй, Бичээч овогт Будын Наранцэцэгийн хүсэлттэй /РД:МИ57110728/

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1976 оноос 1980 онд Зүүнхараа сангийн аж ахуйн цагаан үнээний фермд саальчнаар ажиллаж байгаад ажлаасаа гарч 1980 оноос 1982 он хүртэл Хэрх тосгоны сургуульд цэвэрлэгчээр, 1982 оноос 1984 он хүртэл Зүүнхараагийн модны үйлдвэрт цэвэрлэгчээр, 1984 оноос 1985 онд худалдаа бэлтгэлийн трестэд гахайчнаар, 1985 оноос 1986 онд 17 дугаар яслид асрагчаар, 1986 онд Зүүнхараагийн хөдөлмөр колонид үйлчлэгчээр, 1986-1987 онд авто тээврийн 42 дугаар баазад цэвэрлэгчээр тус тус ажилласан юм. Одоо тэтгэврээ тогтоолгох гэхэд ажилд орсон гарсан тушаалууд олдохгүй байгаа юм. Иймд миний ажилласан 10 жил 03 сар 17 хоногийг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Бичээч овогт Будын Наранцэцэгийг Зүүнхараа сангийн аж ахуйн малын 2 дугаар бригадад 1976 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл саальчнаар, зооринд ажилчнаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 8 жилийн дунд сургуульд 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа дахь модны үйлдвэрт 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл конторын цэвэрлэгч, хайрцагчингаар, Зүүнхараа хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гахайчнаар, Зүүнхараа хотын нэгдсэн эмнэлгийн 17 дугаар яслид 1985 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл асрагчаар, Зүүнхараа дахь ЗХХКолонид 1986 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэвэрлэгчээр тус тус ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сангийн аж ахуйн даргын 1979 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ¹ 323 дугаартай ажилд авах тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ¹ 57 дугаартай тушаал, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа дахь модны үйлдвэрийн даргын 1983 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ¹ 141 дугаартай ажилд түр хугацаагаар авах ба томилон ажиллуулах тухай тушаал, Сэлэнг аймгийн Зүүнхараа хотын нэгдсэн эмнэлгийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ¹ 135 дугаартай ажил өөрчлөн ажиллуулах, ажилчин түр авч ажиллуулах тухай тушаал, мөн даргын 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ¹ 33 дугаартай түр ажилчин ажиллуулах ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1976 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Зүүнхараагийн сангийн аж ахуйгаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээ хэсэгт бичсэн бичилт болон хамт ажиллаж байсан Б.Отгон, А.Алтанцэцэг, Ц.Галя, Б.Должинсүрэн, Ш.Төмөрбаатар, Г.Алтанцэцэг, С.Баатар, Ч.Намжилмаа, С.Цэрэннадмид, Ж.Долгор нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч Б.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Бичээч овогт Будын Наранцэцэгийг Зүүнхараа сангийн аж ахуйн малын 2 дугаар бригадад 1976 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл саальчнаар, зооринд ажилчнаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 8 жилийн дунд сургуульд 1980 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цэвэрлэгчээр, Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Зүүнхараа дахь модны үйлдвэрт 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл конторын цэвэрлэгч, хайрцагчингаар, Зүүнхараа хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1984 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гахайчнаар, Зүүнхараа хотын нэгдсэн эмнэлгийн 17 дугаар яслид 1985 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл асрагчаар, Зүүнхараа дахь ЗХХКолонид 1986 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үйлчлэгчээр, Тээврийн яамны харьяа Зүүнхараа хот дахь авто тээврийн 42 дугаар баазад 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.