Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1932

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01932

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 13 б-100 тоотод оршин суух, Санжаагийн Нэргүйн /ЧЕ61061668/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ХААИС 1-1 тоотод оршин суух, Нарантуяагийн Чулуунцэцэгт /ЧЙ814042808/ холбогдох,  

Зээлийн төлбөрт 9,219,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Чулуунцэцэгтэй байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1610 дугаар зээлийн гэрээний төлбөрт 9,219,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Н.Чулуунцэцэг нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 9,219,600 төгрөгийг нэхэмжлэгч С.Нэргүйд төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Нэргүй нь хариуцагч Н.Чулуунцэцэгээс зээлийн төлбөрт 9,219,600 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Чулуунцэцэг нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 9,219,600 төгрөгийг нэхэмжлэгч С.Нэргүйд төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. С.Нэргүйн нэхэмжлэлтэй, Н.Чулуунцэцэгт холбогдох зээлийн төлбөрт 9,219,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Чулуунцэцэг нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 9,219,600 төгрөгийг нэхэмжлэгч С.Нэргүйд төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,090 төгрөгийн тал хувь болох 76,045 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Чулуунцэцэгээс 76,045 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Нэргүйд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ