| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0313/И |
| Дугаар | 330 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 330
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-38-03 тоотод оршин суух, эмэгтэй, ВТ66122949 регистрийн дугаартай, Пагж овогт Жигмэдийн Ягааны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ВП70050414 регистрийн дугаартай, Боржигон овогт Равжирын Эрдэнэбатад холбогдох
Мотоцикль худалдсаны үнийн 1885000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ягаан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Р.Эрдэнэбат нь 2015 оны 9 дүгээр сарын 05-нд мустанг-5-150 мотор FF051729 хөдөлгүүртэй 040126 улаан өнгийн шинэ мотоциклийг 2015 оны 10 дугаар сарын 05-нд өгөхөөр зээлсэн боловч хугацаа сунгаж 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор 1700000 төгрөг өгөхөөр болсон юм. Үүнээс 2015 оны 10 дугаар сарын 05-нд 400000 төгрөгийг банкаар Ягаанд шилжүүлж үлдсэн 1300000 төгрөгийг өгөөгүй юм. Хугацаа нь 18 сараар хэтэрсэн болно. Иймд гэрээнд заасны дагуу 5 сарын алданги болох 585000 төгрөг, нийт 1885000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа:
2015 он 9 дүгээр сарын 05-ны өдөр мустанг5 150 мотортой фф051729 хөдөлгүүртэй мотоциклийг худалдан авч 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлбөрийг төлөхөөр болсон юм. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 400000 төгрөгийг өгсөн. Одоо мотоциклийн үнэ болон алданги нийт 1885000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулна. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу мустанг5 150 мотортой мотоциклийг 1550000 төгрөгөөр тооцож зөрүү мөнгө болох 335000 төгрөгийн хамт өгөхөөр тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Р.Эрдэнэбат нь мотоцикль худалдсаны үнийн 1885000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ж.Ягаанд төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Р.Эрдэнэбатын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Р.Эрдэнэбат нь мотоцикль худалдсаны үнийн 1885000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ж.Ягаанд төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангийн данснаас 22555 төгрөг, хариуцагч Р.Эрдэнэбатаас 22555 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ягаанд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч Р.Эрдэнэбат нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ