Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1545

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2017/01545

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 2-42 тоотод оршин суух, Шагдарын Хажидмаагийн /АИ62110104/ нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, өөрийн байрданд байрлах Доктор авто сүлжээ ХХК /5253209/-д холбогдох,  

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2006 онд тус байгууллагад нягтлан бодогчийн ажилд орж, алдаа дутагдал гаргалгүй, 11 жил ажилласан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай байгууллага орлого орохгүй байгаа учраас намайг халж байгаа тухай тушаал танилцуулсан. Үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн төлөөлөгч Г.Эрдэнэ нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичүүлж, баталгаажилт хийлгүүлэх шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Доктор авто сүлжээ ХХК нь ажилгүй байсан хугацааны цалинд 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Хажидмаагийн Хаан банкны 5114248329 дугаар дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Хажидмаа нь хариуцагч Доктор авто сүлжээ ХХК-д холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичүүлж, баталгаажилт хийлгүүлэх шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Доктор авто сүлжээ ХХК нь ажилгүй байсан хугацааны цалинд 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Хажидмаагийн Хаан банкны 5114248329 дугаар дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Ш.Хажидмаагийн нэхэмжлэлтэй, Доктор авто сүлжээ ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичүүлж, баталгаажилт хийлгүүлэх шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Доктор авто сүлжээ ХХК нь ажилгүй байсан хугацааны цалинд 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Хажидмаагийн Хаан банкны 5114248329 дугаар дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 118,950 төгрөгийн тал хувь болох 59,475 төгрөгийг хариуцагч Доктор авто сүлжээ ХХК-иас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ