Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0201/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Н.Э

Шүүгдэгч Б.Б  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт М овогт Б-ын Б т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118001390208 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М овогт Б-ын Б  /регистрийн дугаар: ............. /, ...........  оны 1........ дугаар сарын ....... -ний өдөр .............  аймгийн ................  суманд төрсөн, ..........  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... ., ...........-ийн хамт .................... аймгийн ..............  сумын ......... дугаар баг, .............  тоотод оршин суух хаягтай, урьд:

..........  аймаг дахь сум дундын шүүхийн ...........  оны ............  дүгээр сарын ........-ний өдрийн ...........дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

........ аймаг дахь сум дундын шүүхийн .......  оны ...........  дугаар сарын ....... -ны өдрийн ...........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 10 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгүүлсэн,

..........  аймаг дахь сум дундын шүүхийн ............ оны ...........  дүгээр сарын .........-ны өдрийн ........  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

........ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .........  оны ...... дугаар сарын .......-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

............ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... оны ..... дугаар сарын ..... -ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 02 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан.

 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Б  нь 2021 оны 04 дүгээр сарын 10, 05 дугаар сарын 03, 05-ны өдрүүдэд ..........  аймгийн .......... сумын ...........  дугаар баг ...............  тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Э-ийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б  нь 2021 оны 04 дүгээр сарын 10, 05 дугаар сарын 03, 05-ны өдрүүдэд ..........  аймгийн ....... сумын .........  дугаар баг ...........  тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Э-ийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй. Би урьд нь 2016 онд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Э-ийн мэдүүлсэн: “2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай нөхрийн утас руу хүн залгаад нөхөр маань гадаа гарч утсаар ярьсан. Тэгэхээр нь шөнө утсыг нь үзэхэд утсан дээрх бүх юмаа устгасан байсан болохоор нөхөртөө “Чи намайг хуурсан байна” гэж хэлсэн чинь “Би чамайг хуураагүй” гэж хэлсэн. Нөхөр бид хоёр хүүхнээс болж хоорондоо хэрүүл маргаан үүсгэж ийм байдалд хүрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2118001390208 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Э-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 05 дугаар сарын 25, 05 дугаар сарын 29-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед гэртээ найз З, хоёр охинтойгоо байж байхдаа нөхөр Б ын гар утас руу залгасан чинь яриад байхаар нь жаахан байж байгаад 10 минутын дараа залгаад утсаа авахаар нь уур хүрээд “Чи ийм удаан хэнтэйгээ яриад байгаа юм” гэхэд “Чамд ямар хамаа байсан юм пизда минь” гээд утсаа салгаад хэсэг хугацааны дараа гэртээ орж ирээд “Чи ер нь яагаад давраад байгаа гичий вэ” гэж хэлээд шууд миний толгой руу гараа атгаж байгаад 3 удаа цохиж аваад галын цог авдаг дэгээ төмрөөр миний зүүн ташаа руу цохиод авахаар нь би ноцолдож байгаад дэгээ төмрөө булааж авахад манай найз З салгах гээд хажуугаар орж ирэхэд “Холдооч новшоо” гээд хашхираад байсан. Тэгээд гараад явсан. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байхад нөхөр маань согтуу ирчхээд үснээс зулгаагаад нурууны гол хэсэг хоёр далны хооронд гараараа маш хүчтэй 3-4 удаа цохиод байсан. 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нөхрийн утсанд дуудлага ирээд зөндөө дуугараад байсан. Тэгэхээр нь “Утас чинь дугараад байна.” гэж хэлсэн чинь авахгүй сандраад байхаар нь би утсыг нь булааж аваад ярьсан чинь өөдөөс “Яагаад утсаа авахгүй байгаа юм. Манайд ирэх боломж байна уу” гэж хэлэхээр нь би “Чи хэнтэй ярих гэж байгаа юм.” гэсэн чинь “Б-тай яръя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чамтай яръя гэж байна.” гээд утсыг нь өгсөн чинь “Чи ингээд лай болдог байхгүй юу” гэж хэлээд намайг нэг удаа алгадсан. ” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Н.Б-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Э эгч О руу залгаад “Намайг зодоод байна. Туслаарай, авраарай.” гэж орилсон. Тэр үед би гэр лүү нь явсан. Намайг гэрт нь ороход эгч зөндөө уйлсан байдалтай байсан. Нөхрийг нь асуусан чинь цагдаад хэлэхэд зугтаагаад алга болсон гэж хэлсэн. Мөн намайг очиход баруун зүүн талын шанаа нь хавдсан, толгойн ар дагз хэсгийн үс зулгаагдсан, зүүн ташаа орчим нь хөхрөөд улайгаад цус хурсан байдалтай байсан. Эгч маань өмнө нь 2021 оны 05 дугаар сарын эхээр Б  намайг зодоод хоёр хүүхэдтэй минь хөөгөөд гаргачихлаа гэж утсаар ярьж байсан. Өдрийг нь сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Н.О-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 19 цаг 35 минутын үед эгч над руу залгаад “Б намайг зодсон ирээд аваач.” гэж хэлсэн. Гэрт нь очиход Э эгч зодуулаад уйлаад сууж байсан ба баруун зүүн талын шанаа нь хавдсан, нүүр нь зүүн шанаа орчим улаан эрээн хөхрөлттэй байсан. Мөн баруун өвдөг орчим хөхөрч, толгойн ар дагз хэсгийн үс нь зулгаагдсан байсан. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нөхөртөө зодуулаад манайд ирсэн. Тухайн үед эгчийн нуруу нь хоёр далныхаа голд олон удаа зодуулсан шинжтэй хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Г.Г-ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай эхнэр З нь Б, Ч хоёр яачихсан юм бэ гэж надаас асуугаад маргалдаад байсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч З-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Э-ийн гэрт байхад Э нөхөртэйгөө нэг хүүхний талаар утсаар яриад маргалдаад байсан. Удалгүй нөхөр болох Б  нь машинтайгаа ирээд “Юун хүүхэн яриад байгаа юм бэ” гээд хардалтын талаар ярьж хэрэлдээд Б  Эийн үснээс зулгаагаад нүүр ам руу нь цохиод зодоод байхаар нь би салгах гээд очих гэхээр цохиулчих гээд байсан учир ойртоогүй. Б , Э хоёр байнгын хэрүүлтэй, Б  эхнэрийгээ зодчихлоо гээд дуулдаж байдаг.” гэх мэдүүлэг[5],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 325 дугаартай “...Н.Э-ийн биед зүүн ташаанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[6],

 

Аюулын зэргийн үнэлгээний “...нийлбэр оноо 4-7 /дунд/” гэх тэмдэглэл[7],

 

Б.Б ын яллагдагчаар 2021  оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021  оны 04 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн орчимд эхнэртэйгээ халамцуу гэртээ орж ирээд Эийг дэлгүүр хаахаас өмнө хоёр сав пиво олоод ир гэсэн чинь маргалдаад байхаар нь нуруу дал хэсэг рүү нь цохиод үснээс нь зулгаасан, мөн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өөр гэртээ байхад хэрүүл маргаан хийгээд байхаар нь уур хүрээд хэдэн хараалын үг хэлээд нүүр рүү нь алгадсан. 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажил дээр байхад над руу залгаад намайг араар тавилаа гэж хэрүүл хийгээд ажил хийлгэхгүй байхаар нь гэртээ очоод “Чи одоо яагаад давраад байгаа пизда вэ, ажил хийлгэхгүй юм” гэж хэлээд толгой руу нь гараараа хоёроос гурван удаа цохиод давсаг руу нь өшиглөж, дэгээ төмрөөр ташаа хэсэгт нь цохисон. Би эхнэрээ зодох гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь буруу гэдгийг мэднэ. Эрдэнчимэг бид хоёр 6 жил хамт амьдарч байна. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй.” гэх мэдүүлэг[8] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.Б  нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба шүүгдэгч Б.Б ын хохирогчийг 3 удаа зодсон үйлдэл нь энэ шалгуур шинжийг бүрэн хангаж байна.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нарын гэр бүлийн хардалт, таарамжгүй харилцааны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Б ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахьзаалта зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна.” гэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурортой оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон байна.

Шүүгдэгч Б.Б нь урьд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах үндэслэлгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Б т прокурорын сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Б-ын Б ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Б ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.ИДЭР