| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/02740/И |
| Дугаар | 2010 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2010
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2017/02010 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 оршин байрлах Жи Мобайл ХХК /5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг, 10 байр 7-8 тоотод оршин суух, Алтангэрэлийн Алтансүхэд /ЛЮ90081377/ холбогдох
300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Алтансүх нь 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай компанитай 1179419 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм.
Хэрэглэгч А.Алтансүх нь 1179419 гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 200,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймээс А.Алтансүхэтэй байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 200,000 төгрөг, гэрээний 5.3-д зааснаар алданги 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг хэрэглэгч А.Алтансүхээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жи Мобайл ХХК надаас 300,000 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Би 300,000 төгрөгийг 2017 оны 07, 08 дугаар сард 2 хувааж нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 300,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Алтансүх нь нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөгийг 2017 оны 07, 08 дугаар сард 2 хувааж нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Алтанүсүхэд холбогдох 300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Алтансүх нь нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөгийг 2017 оны 07, 08 дугаар сард 2 хувааж нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрыгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийн тал хувь болох 4825 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Алтансүхээс 4825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ