| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0359/И |
| Дугаар | 131/ШШ2017/00359 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 131/ШШ2017/00359
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар бригадад оршин суух, эмэгтэй, ВМ60050305 регистрийн дугаартай, Сартуул овогт Соднойн Энхмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Энхмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестэд нормчноор, 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Заг сумын хүний их эмчийн салбарт асрагчаар, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Заг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар С.Энхмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, 1986-1989 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 423 тоот албан бичиг, Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 138 тоот, 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 246 тоот, 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 281 тоот тушаал, Заг сумын Хүний эмчийн салбарын эрхлэгчийн 1986 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3 тоот тушаал, 1978 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, гэрч Д.Цэцгээгийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.Энхмаа нь 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгорын Техник туслалцааны Барилгын 3 дугаар трестэд шавар будагчнаар ажиллаж байсан болох нь түүнийг шавар будагчнаар ажилд томилсон “Ажилд шинээр томилж тэтгэмж болон амралт олгох тухай” Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 138 тоот тушаал, түүнд 22 хоногийн ээлжийн амралт олгосон “Ээлжийн амралт олгох тухай” Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1981 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 246 тоот тушаал, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн түүнийг ажлаас нь чөлөөлсөн Баянхонгорын Техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 281 тоот тушаал, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Д.Цэцгээгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
1986 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан болох нь түүнийг жирэмсний амралтаа авсан хүний оронд түр ажилд томилсон “Ажилд түр авах тухай” Заг сумын Хүний эмчийн салбарын эрхлэгчийн 1986 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 3 тоот тушаал, түүний 1986 онд авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 423 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар,
1986 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн Туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний 1986-1989 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн Х№24, Б№01, ХН№29, 31, 32 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 423 тоот албан бичиг, түүний 1980-1989 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж, эрх бүхий албан тушаалтан бичилт хийж, тэмдэг дарж баталгаажуулсан 1978 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сартуул овогт Соднойн Энхмаагийн 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгорын Техник туслалцааны Барилгын 3 дугаар трестэд шавар будагчнаар,
1986 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Хүний их эмчийн салбарт асрагчаар
1986 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн Туслах үйлдвэрт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.Энхмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ