| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0127/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/142 |
| Огноо | 2021-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой Б.Бт холбогдох эрүүгийн 2107 00000 0177 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, эмэгтэй, 29 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт .......................................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: /, ******* овгийн Б.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б овогтой Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр .......................................... тоот хашааны гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Стай маргалдаж хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....17-нд найзындаа байж байхад Б.С манайд ирсэн. Тэгээд манай найз У ирсэн бас ирсэн байсан. Тэгээд 1 шил архи уусан. Тэгээд би хүүхдээ орхичхоод найзынх руугаа очоод найзындаа байж байхад. Б.С араас ирээд олон юм яриад байсан. Тэгэхээр нь хоёулаа айлд ирчхээд муудаад яах вэ гараад ярилцъя гэсэн чинь гарч ирчхээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Б.Сыг манай нөхөр, нөхрийн найз ирээд аваад явсан. Тэгээд очоод бид хоёр хашааны гадаа маргалдаж байгаад тийм зүйл болсон...” гэв.
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн оричм би гэртээ байж байгаад өөрийн найз болох Бын гэр .............................................. тоотод очоод ганц шил архи уугаад сууж байгаад би У гэх найзыгаа дахиж дуудаад Бын гэрт ирээд бид нар нийлээд архи уусан. Тэгээд би архи ууж байгаад тасарчхсан юу хийж байгаа мэдээгүй явж байсан. Тэгээд нэг сэрэхэд Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Эрүүл мэндийн тусламжийн төвд ухаан орсон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр эхнэр, найз нөхдөөсөө юу болсон талаар асуухад надад хэлж өгсөн. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл их хэргэлсэн байсан болохоор тасарчихсан байсан юу ч санахгүй байгаа. Тэр өдөр юу болсон яасан талаар...., ....Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэргэлсэн байсан. Би тасарчихсан хаана юу хийж байгаагаа мэдэхгүй байсан...... Манай найз болох Бын эхнэр Б нь учируулсан би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэргэлсэн байсан. Тэгээд маргааш нь найзуудаасаа асуухад намайг буруутай үйлдэл хийснийг хэлж өгсөн....Надад одоо гомдол санал байхгүй. Тухайн үед миний буруутай үйлдлээс болж ийм асуудал гарсан болохоор би гомдол саналгүй байна..." /хх-12-13/ гэх мэдүүлэг,
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2021 оны 07 дугаар сарын 17-ны 18 цагийн орчим би гэртээ байж байтал манай нэг найз болох Б.С надруу залгаж ойр зуурын юм яриж байгаад “найз дээрээ очиж ганц юм авхуулж ууя” гэхээр нь би зөвшөөрөөд Б.С манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр нийлээд 0,75 литрийн архи уугаад хоол унд идээд сууж байтал Б.С нь гэнэт У гэх бас нэг найзруу залгаад хамт архи уух уу гэж хэлтэл У 20 цагийн орчим эхнэр хүүхэдтэйгээ хүрээд ирсэн. Тэгээд бид гурав архиа хувааж уугаад байж байтал Б.С манай эхнэрийг хаана байгаа юм гэхээр нь би найзых руугаа явсан. Гэтэл тэр хаана хэнтэй байдгын гээд байхаар нь би эхнэрээ өмөөрөөд Б.Сд яах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугцааны дараа Б.С У бид гурав гадаа гарч бие засчихаад би гэрлүүгээ түрүүлээд орсон. Тэгтэл удалгүй У араас гэрт орж ирсэн. Б.С нөгөө танай эхнэрийн байгаа айл руу явчихлаа гэхээр нь би араас нь гараад О.Мгийн гэрт очтол Б.С айлын гэрт очсон байсан. Манай эхнэрийг О.Мгийн гэрээс гаргаж ирээд элдэв янзын үгээр хараагаад зогсож байсан. Тэгэхээр нь би Б.Сг “явья” гэж хэлтэл явахгүй байсан. Хэсэг хугцааны дараа би Б.Сыг тэврээд өргөөд Уын машинд суулгаад гэрлүүгээ аваад явсан. Тэгээд бид нар манай гэрт ороод сууж байтал араас манай эхнэр Б.Б О.М гэх найзыхаа гэрээс алхаад хүрээд ирсэн. Тэгээд манай эхнэр Б.С хоёр хашаанаас гараад хашааны гадна талд бас хэрэлдээд байсан. Тухайн үед би гэртээ байсан, тэгтэл манай эхнэр гэрт хальт орж ирээд гарах шиг болсон. Би тэр үед хүүхдүүдээ хараад байж байсан болхоор анзаараагүй тэгтэл Уын эхнэр манай гэрт орж ирээд танай эхнэр “Б.Сыг хутгаар зүсчихлээ” гэж хэлхээр нь би гайхаад гэрээс гараад хартал Б.С хашааны гадны гэдсээ тэврээд зогсож байхаар нь би очоод хартал гэдэс орчимоос нь цус гарчихсан байхаар нь би цагдаа эмнэлэг хоёр дуудахуу гэтэл Б.С “яахын” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Сгийн эхнэр нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилдаг болохоор нь би эхнэрт нь хэлээд Уын машинд Эрүүл мэндийн төврүү суулгаад явуулсан.... Б.С манай гэрт анх ирэхдээ л согтуу байсан. Тэгээд манайд ирээд 0,75 литрийн архийн талыг нь уусан байсан. Тэгэхээр согтсон байсан гэж бодож байгаа... Манай эхнэр Б.Б нь О.М гэх найзындаа очиж архи уугаад сууж байсан. Тэгээд Б.С тэднийд очоод агсам согтуу тавьснаас болсон байх гэж би бодож байгаа.... Манай эхнэр Б.Б 4-5 хүн нийлээд 2 литрийн 2 ширхэг пиво хувааж уусан гэсэн. Манай эхнэр жирэмсэн болохоор архи согтууруулах ундааны зүйл их хэрэглээгүй байсан.... Б.С манай эхнэрийг хэл амаар доромжилоод байсан тэрнээс л болж хутгаар зүссэн байх гэж би бодож байгаа....." /хх-15/ гэх мэдүүлэг,
Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 07 сарын 17-ны өдрийн 22 цагийн үед бид нар найзуудаараа уулзаад Налайх дүүргийн 3 хороо Нарангийн 2-ын 434 тоотод байдаг Бын гэрт би очсон чинь манай найз болох Б.С, Б хоёр 1 шил экс нэртэй архи задлаад ууж байсан. Тэгээд тэр архи уугаад арай дуусаагүй байхад Бын эхнэр Б.Б гаднаас халамцуу найз нартайгаа уулзаад ирлээ гэж хэлээд бага /2-4 насны/ хоёр хүүхдээ дагуулаад гэртээ ирсэн. Тэгээд нөхөр болох Бтой Б.Б маргаан үүсгээд гадуур найз нартайгаа уулзсан чинь “чи араас залгаж дуудлаа “гэж хэлээд Бтой маргалдсан, хэсэг байж байгаад Б.Б өөрийн гэрээсээ гараад “найз нартайгаа уулзна” гэж хэлээд гэрээс гараад явсан. Б.С, Б бид гурав Бын гэрт хэсэг юм ярьж сууж байгаад Б.С Бын эхнэрийг гэрт нь авчирна гэж хэлээд гэрээс гарахаар нь би эхнэр бага насны 2 хүүхдээ аваад Бын гэрээс хамт гараад миний машинтай Б.Бийн байгаа газар болох Налайх дүүргийн 4 хороо Өлгийд гудамжыг мэдэхгүй хаягийг мэдэхгүй айлын гадаа очсон чинь Б.С Б.Бийн байгаа найзынхан айлаас Б.Бийг дуудаж гаргаж ирээд хоорондоо маргалдаад Б.С Б.Бийг янз бүрийн үгээр дуудаад Б.Б өөдөөс нь хэрэлдээд байсан бид нар очоод тэр хоёрыг салгаад Б.Бийг тэр найзынхан гадаа үлдээгээд Бын гэрт очихоор яваад гэрт нь ороогүй хашааныхан гадаа байхад бид нарын араас Б.Б гар утсаар Б.С руу залгаад хэрэлдээд бид нарын араас Б.Б явган хүрээд ирсэн тэгсэн чинь миний машинаас Б.С буугаад Б.Бтэй уулзаад хэрэлдээд байж байсан чинь Б.Сгийн гэдснээс цус гараад Б.С гэдсээ дарчихсан тонгойсон юм, тэгэхээр би машинаасаа буугаад Б.Бийг түлхэж Б.Сгаас холдуулаад нөхөрт өгсөн. би Б.Сг аваад эмнэлэгт хүргэж өгөөд Б.Сгийн эхнэр Ж.Бд хүлээлгэж өгсөн Б.Сг үзүүлсэн чинь Б.С гэдсэндээ хоёр оёдол тавиулсан, тэгээд ЭХО дуудаж Б.Сгийн гэдсийг харуулсан чинь Улаанбаатар хот орж ГССҮТ-д үзүүлэх шаардлагатай гэхээр нь би Б.Сг эмнэлэгт хүргэж өгөөд исрэн юм.... Б.Б гэмтэл учруулсан яг яаж гэмтэл учруулсан болохыг би хараагүй, Б.Сгийн гэдснээс цус гарсан, Б.Сгийн өмсөж явсан фодволк нь зүсэгдсэн байсан.... Б.С, Б.Б хоёр хоёулаа байсан өөр хүн байгаагүй... Б.С болохоор найзууд нь ирчихсэн байхад нөхөрөө хүндэлсэнгүй гэж маргалдаад, Б.Б болохоор намайг гэрээс гараад найз нартайгаа уулзах гэхээр араас залгадаг гэж Быг хэлээд хэрүүл хийгээд байсан юм... Тухайн үед манай эхнэр Бямбасүрэн машиндаа сууж байсан, *******ийн нөхөр Б байсан, Бын дүү охин байсан би нэрийг нь мэдэхгүй байна хоч нь /Маамаа/, Б.С байсан юм.... Б.С зүгээр явж байсан, дээрх гэмтлийг Бын эхнэр Б.Б учруулсан... Б.С, Б.Б нар хоёулаа согтуу байсан...." /хх-18-19/ гэх мэдүүлэг,
Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 07 дугаар сарын 17-ны оройны 19 цагийн орчим манай гэр бүлийн найз болох Б.Б манай гэрт хүрээд ирсэн тэгээд бид хэд нийлээд хэпэн лааз пиво уугаад хоол унд идээд сууж байгаад би нэг ******* гэх найзыгаа жирэмсэн болхоор би гэрлүү нь хүргэж өгсөн би тухайн үед гэртээ байгаагүй намайг найзыгаа гэрт нь хүргэж өгөх хооронд л ийм асуудал гарсан байсан би тухайн өдрийн маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 18-ны өглөө Б.Б надруу яриж найз нь өчигдөр танай гэрт байж байхдаа Б.С гэх нөхрийнхөө найзтай маргалдаад би тэр хүний гэдэс орчим газар нь хутгаар зүссэн одоо цагдаагаас гараад явж байна гэж надад хэлсэн. Би тухайн үед гэртээ байгаагүй болхоор юу болсныг нь хараагүй бас мэдээгүй... Б.Б жирэмсэн болхоор архи согтууруулах ундааны зүйл нээх их хэрэглээгүй нэг лааз пиво л уусан.... Би тэрийг сайн мэдэхгүй байна тухайн үед гэртээ байгаагүй болхоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна.... Б.Бийн гэрт би хааяа очихоор тэр Б.С гэрт нь сууж л байдаг Б.Бийн нөхрийх нь найз л гэж би сонсож байсан тэрнээс би сайн танихгүй....“ /хх-22/ гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай найз залуу Б.Сы найз болох Б над руу залгаад Б.Сы гэдэснээс цус гараад байна гэж надад хэлэхээр нь би тухайн үед жижүүртэй байсан болохоор Б.С 103 дээр аваад ир гэж Бод хэлсэн чинь У Б.Сыг 103-ын хүлээн авах тасагт авчирсан. Б.Сы биеийг үзсэн чинь хэвлийд ил харагдах хутганы бололтой шарх байхаар нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд 2 оёдол тавьсан. Мэс заслын эмч заавал ЭХО-д харуулах шаардлагатай гэхээр нь ЭХО-д харуулсан чинь Б.Сы хэвлий дотор цус алдсан байж магадгүй гэж үзээд Б.Сыг Гэмтэлд компъютерт харуулах шаардлагатай гээд Улаанбаатар хот руу шилжүүлсэн юм. Одоо Б.С шинжилгээ хийлгэж хагалгаанд орох гэж байгаа....” /хх-26-27/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 17ны шөнө 21 цагийн үед би өөрийн найз болох Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгий 1-7 тоотод оршин суух хаягтай О.Мгийнд очсон. Тэгээд бид нар ойр зуурын юм яриад сууж байтал манай нөхрийн найз болох Б.С надруу залгаж найздаа дэлгүүрээс архи аваад өгөх боломж байна уугэж хэлэхэд нь би гэрт уул нь нэг шил архи байгаа чи Бтой яриа гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үед би найзындаа очихдоо хоёр хүүхдээ дагуулаад явчихсан байсан тэгээд тус өдрийн оройны 22 цагийн орчим би хүүхдүүдээ гэртээ хүргэж өгөхөөр гэртээ хүргэж өгөхөөр гэртээ очиход Б.С, У, Б гурав архи уугаад сууж байсан тэгазд би хоёр хүүхдээ гэртээ үлдээчихээд буцаад найз О.Мгийн гэрт очсон/Тэгээд дахиад бид хэд юм яриад манай найз ганц нэг пиво уугаад байж бйасан чинь Б.С нь манай найзын гэрийн гадаа ирсэн тэгээд гэнэт Б.С надруу чи энд юу хийж байгаа юм гэж надруу агсраад байхаар нь би айлд хэрүүл хийхгүй гараад уулзья гээд хашаанаас нь гараад Б.Стай уулзтал намайг янхан минь чи энд юу хийж яваа юм тэгээд гичий гээд янз бүрээр хараагаад байсан тэгээд би бас Б.Стзк хэрүүл хйигээд зогсож байтал манай нөхөр У хоёр хүрч ирээд Б.Сг машиндаа хүчээр суулгаад манай гэр болох******* тоотод очсон. Би жирэмсэн болохоор тухайн үед бухимдаад уур хүрээд тэр гуравын араас гэрлүүгээ очоод Б.Стай учираа олох гэсэн бололвч намайг дахиад хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа чамруу хутга зоочихно шүү гэж хэлтэл Б.С чадцаг юм бол харья гэхээр нь би гэрлүүгээ ороод хутга аваад буцаж гараад Б.Сгийн хэвлий орчим нэг удаа зүссэн тухайн үед намайг гэрээс хутга авахыг хэн ч хараагүй би цамцныхаа ханцуйндаа нуугаад гарсан..... Б.Сгийн хэвлийн шарх, зулгаралт гэсэн гэмтлийгби учруулсан тухайн үед Б.Сд хэл амаар доромжлуулаад тэгээд дээрээс нь жирэмсэн болохоор уур их хүрсэн бас их бачимдаад байсан тэгээд би санаандгүй уурандаа л гэрээс хутга аваад Б.Сгийн хэвлий хэсэгт нь хутгаараа зүсчихсэн юм.... Би тухайн үед 4 ширхэг Сэнгүр нэртэй лаазтай пиво уучихсан бага зэргийн согтолттой байсан.... Бид хоёрын дунд хэрүүл маргаан гараад тэгээд би уурандаа Б.Сгийн биед гэмтэл учруулсан юм.... Би бусдад учруулсан хохирлоо барагдуулах болно...” /хх-44-45/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №08/398 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02, 03/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-04-07/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-10/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-31-32/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-46/,
Шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт, гомдолгүй, саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-73-74/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр .......................................... тоот хашааны гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Стай маргалдаж хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн оричм би гэртээ байж байгаад өөрийн найз болох Бын гэр .............................................. тоотод очоод ганц шил архи уугаад сууж байгаад би У гэх найзыгаа дахиж дуудаад Бын гэрт ирээд бид нар нийлээд архи уусан. Тэгээд би архи ууж байгаад тасарчхсан юу хийж байгаа мэдээгүй явж байсан. Тэгээд нэг сэрэхэд Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Эрүүл мэндийн тусламжийн төвд ухаан орсон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр эхнэр, найз нөхдөөсөө юу болсон талаар асуухад надад хэлж өгсөн....Манай найз болох Бын эхнэр Б нь учруулсан би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэргэлсэн байсан тэгээд маргааш нь найзуудаасаа асуухад намайг буруутай үйлдэл хийсэнг хэлж өгсөн....Надад одоо гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг, Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....О.Мгийн гэрт очтол Б.С айл ирт очсон байсан манай эхнэрийг О.Мгийн гэрээс гаргаж ирээд элдэв янзын үгээр хараагаад зогсож байсан. Тэгэхээр нь би Б.Сг “явья” гэж хэлтэл явахгүй байсан. Хэсэг хугцааны дараа би Б.Сыг тэврээд өргөөд Уын машинд суулгаад гэрлүүгээ аваад явсан. Тэгээд бид нар манай гэрт ороод сууж байтал араас манай эхнэр Б.Б О.М гэх найзыхаа гэрээс алхаад хүрээд ирсэн. Тэгээд манай эхнэр Б.С хоёр хашаанаас гараад хашааны гадна талд бас хэрэлдээд байсан тухайн үед би гэртээ байсан. Тэгтэл манай эхнэр гэрт хальт орж ирээд гарах шиг болсон би тэр үед хүүхдүүдээ хараад байж байсан болохоор анзаараагүй. Тэгтэл Уын эхнэр манай гэрт орж ирээд танай эхнэр Б.Сг хутгаар зүсчихлээ гэж хэлхээр нь би гайхаад гэрээс гараад хартал Б.С хашааны гадны гэдсээ тэврээд зогсож байхаар нь би очоод хартал гэдэс орчмоос нь цус гарчихсан байхаар нь би цагдаа эмнэлэг хоёр дуудахуу гэтэл Б.С яахын гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Сгийн эхнэр нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилдаг болхоор нь би эхнэрт нь хэлээд Уын машинд Эрүүл мэндийн төврүү суулгаад явуулсан.... Б.С манай гэрт анх ирэхдээ л согтуу байсан тэгээд манайд ирээд 0,75 литрийн арихийн талыг нь уусан байсан. Тэгэхээр согтсон байсан гэж бодож байгаа...гэх мэдүүлэг, Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Б.С Б.Бийг янз бүрийн үгээр дуудаад Б.Б өөдөөс нь хэрэлдээд байсан. Бид нар очоод тэр хоёрыг салгаад Б.Бийг тэр найзынхан гадаа үлдээгээд Бын гэрт очихоор яваад гэрт нь ороогүй хашааныхан гадаа байхад бид нарын араас Б.Б гар утсаар Б.С руу залгаад хэрэлдээд бид нарын араас Б.Б явган хүрээд ирсэн. Тэгсэн чинь миний машинаас Б.С буугаад Б.Бтэй уулзаад хэрэлдээд байж байсан чинь Б.Сгийн гэдснээс цус гараад Б.С гэдсээ дарчихсан тонгойсон юм. Тэгэхээр би машинаасаа буугаад Б.Бийг түлхэж Б.Сгаас холдуулаад нөхөрт өгсөн. Би Б.Сг аваад эмнэлэгт хүргэж өгөөд Б.Сгийн эхнэр Ж.Бд хүлээлгэж өгсөн Б.Сг үзүүлсэн чинь Б.С гэдсэндээ хоёр оёдол тавиулсан, тэгээд ЭХО дуудаж Б.Сгийн гэдсийг харуулсан чинь Улаанбаатар хот орж ГССҮТ-д үзүүлэх шаардлагатай гэхээр нь би Б.Сг эмнэлэгт хүргэж өгөөд исрэн юм...”.гэх мэдүүлэг, Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 07 дугаар сарын 18-ны өглөө Б.Б надруу яриж найз нь өчигдөр танай гэрт байж байхдаа Б.С гэх нөхрийнхөө найзтай маргалдаад би тэр хүний гэдэс орчим газар нь хутгаар зүссэн одоо цагдаагаас гараад явж байна гэж надад хэлсэн. Би тухайн үед гэртээ байгаагүй болхоор юу болсныг нь хараагүй бас мэдээгүй... Б.Б жирэмсэн болохоор архи согтууруулах ундааны зүйл нээх их хэрэглээгүй, нэг лааз пиво л уусан....” гэх мэдүүлэг, Гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай найз залуу Б.Сы найз болох Б над руу залгаад Б.Сы гэдэснээс цус гараад байна гэж надад хэлэхээр нь би тухайн үед жижүүртэй байсан болохоор Б.С 103 дээр аваад ир гэж Бод хэлсэн чинь У Б.Сыг 103-ын хүлээн авах тасагт авчирсан. Б.Сы биеийг үзсэн чинь хэвлийд ил харагдах хутганы бололтой шарх байхаар нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд 2 оёдол тавьсан. Мэс заслын эмч заавал ЭХО-д харуулах шаардлагатай гэхээр нь ЭХО-д харуулсан чинь Б.Сы хэвлий дотор цус алдсан байж магадгүй гэж үзээд Б.Сыг Гэмтэлд компъютерт харуулах шаардлагатай гээд Улаанбаатар хот руу шилжүүлсэн юм. Одоо Б.С шинжилгээ хийлгэж хагалгаанд орох гэж байгаа....” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.С, У, Б гурав архи уугаад сууж байсан. Тэгээд би хоёр хүүхдээ гэртээ үлдээчихээд буцаад найз О.Мгийн гэрт очсон. Тэгээд дахиад бид хэд юм яриад манай найз ганц нэг пиво уугаад байж байсан чинь Б.С нь манай найзын гэрийн гадаа ирсэн. Тэгээд гэнэт Б.С надруу чи энд юу хийж байгаа юм гэж надруу агсраад байхаар нь би айлд хэрүүл хийхгүй гараад уулзья гээд хашаанаас нь гараад Б.Стай уулзтал намайг янхан минь чи энд юу хийж яваа юм. Тэгээд гичий гээд янз бүрээр хараагаад байсан тэгээд би бас Б.Стай хэрүүл хийгээд зогсож байтал манай нөхөр У хоёр хүрч ирээд Б.Сг машиндаа хүчээр суулгаад манай гэр болох Налайх дүүргийн 3 дугаар хороо Наран 2-433 тоотод очсон. Би жирэмсэн болохоор тухайн үед бухимдаад уур хүрээд тэр гурвын араас гэрлүүгээ очоод Б.Стай учираа олох гэсэн бололвч намайг дахиад хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа чамруу хутга зоочихно шүү гэж хэлтэл Б.С чаддаг юм бол харья гэхээр нь би гэрлүүгээ ороод хутга аваад буцаж гараад Б.Сгийн хэвлий орчим нэг удаа зүссэн тухайн үед намайг гэрээс хутга авахыг хэн ч хараагүй би цамцныхаа ханцуйндаа нуугаад гарсан..... Б.Сгийн хэвлийн шарх, зулгаралт гэсэн гэмтлийгби учруулсан тухайн үед Б.Сд хэл амаар доромжлуулаад тэгээд дээрээс нь жирэмсэн болохоор уур их хүрсэн бас их бачимдаад байсан...”гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №08/398 дугаар шинжээчийн гэх дүгнэлт, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Яаралтай тусламжийн хуудас, Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, Шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт, гомдолгүй, саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Бт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Б.С нь шүүгдэгч Б.Бт гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 25 см, ажлын хэсгийн урт нь 13 см
урттай 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД