Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2017/00361

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ВЭ57030811 регистрийн дугаартай, Мандал овогт Баярын Очирбатын ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Очирбат шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Лхамноржин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний 1978 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Галуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар, 1985 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Коммунизмын төлөө нэгдлийн аж ахуйн няраваар, 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Байдрагийн сангийн аж ахуйд слесариар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Б.Очирбатын иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 1987 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1979-1985, 1989 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 325 тоот албан бичиг, Баянхонгор аймгийн Галуут сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1978 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 39 тоот тушаал, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 22 тоот, 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 42 тоот тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Б.Очирбат нь 1978 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид мал аж ахуйн 4 дүгээр бригадад агентаар ажиллаж байсан болох нь түүнийг мал аж ахуйн 4 дүгээр бригадад агентаар ажилд томилсон “Ажилд томилох ба өөрчлөх тухай” Баянхонгор аймгийн Галуут сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1978 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 39 тоот тушаал, түүнийг 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж 10 дугаар хэсгийн аж ахуйн эрхлэгчээр ажилд томилсон “Хэсгийн ахлагч, аж ахуйн няравыг томилох тухай” Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 22 тоот тушаал, түүний 1979-1985 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн Х№184, Б№01, ХН№7, 8, 9, 10, 78, 90 дүгээр хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 325 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар,

1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд аж ахуйн эрхлэгч, няраваар ажиллаж байсан болох нь түүнийг 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж 10 дугаар хэсгийн аж ахуйн эрхлэгчээр ажилд томилсон “Хэсгийн ахлагч, аж ахуйн няравыг томилох тухай” Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 22 тоот тушаал, түүнийг 9 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 42 тоот тушаал зэрэг нотлох баримтуудаар,

1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд слесариар ажиллаж байсан болох нь түүний 1989 онд авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн Х№184, Б№01, ХН№7, 8, 9, 10, 78, 90 дүгээр хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 325 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Мөн түүний 1978-1994 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан 1987 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр нь түүний дээрх хугацаагаар ажиллаж байсан байдлыг давхар нотолсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мандал овогт Баярын Очирбатын 1978 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Худалдаа бэлтгэлийн ангид мал аж ахуйн 4 дүгээр бригадад агентаар,

1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд аж ахуйн эрхлэгч, няраваар,

1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Очирбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ