| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0315/И |
| Дугаар | 131/ШШ2017/00364 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 131/ШШ2017/00364
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-27-04 тоотод оршин суух, эмэгтэй, ВЮ62022568 регистрийн дугаартай, Аг овогт Цагааны Гэрлээгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Гэрлээ шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие нь 1962 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настаны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1980 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трест болон Баянхонгор аймгийн Номгон хоршоололд тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Ц.Гэрлээгийн иргэний үнэмлэхний хуулбар, 1983 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 87 тоот, 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 212 тоот, 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 151 тоот, 1983 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 116 тоот, 1984 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 117 тоот, 1985 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот, 1986 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 76 тоот, 1987 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 113 тоот, 1988 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 36 тоот, 1989 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 31 тоот тушаалуудын хуулбар, Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1991 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 55 тоот тушаал, Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 217 тоот албан бичиг, гэрч Д.Өлзийдэлгэрийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Гэрлээ нь 1980 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор ажиллаж байсан болох нь түүнийг тогоочоор ажилд томилсон “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 87 тоот тушаал, түүнд 3 сарын цалинтай чөлөө олгосон “Чөлөө олгох тухай” Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 212 тоот тушаал, түүний ээлжийн амралттай байх хугацаагаар ажилд өөр хүн ажилд түр томилсон “Ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай” Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 151 тоот тушаал, түүний зургийг хүндэт самбат байрлуулсан Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1983 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 116 тоот тушаал, 3 дугаар гуанзны тогооч Ц.Гэрлээг намын хороо, захиргааны газарт тогоочоор ажилд томилсон “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 117 тоот тушаал, түүнийг ахлан тогоочоор ажилд томилсон “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 тоот тушаал, түүнд 3 сарын цалинтай чөлөө олгосон “Цалинтай чөлөө олгох тухай” Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1986 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 76 тоот тушаал, Ц.Гэрлээг рестораны тогоочоос чөлөөлж, ТУСг-ийн цайны газарт ахлах тогоочоор ажилд томилсон “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 113 тоот тушаал, түүнд арга хэмжээ авсан Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 36 тоот тушаал, түүнд тэтгэмжтэй чөлөө олгосон Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 31 тоот тушаал, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Д.Өлзийдэлгэрийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
1991 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Номгон хоршоололд тогоочоор ажиллаж байсан болох нь түнийг Нэгдэлчин гуанзанд ээлжийн тогоочоор ажилд томилсон “Ажилд түр авах ба ажлаас чөлөөлөх тухай” Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1991 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 55 тоот тушаал, Номгон хоршоолол нь 1991-1994 онд нийгмийн даатгалын байгууллагад 13,5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байсан талаар тодорхойлолт гаргасан Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 217 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Аг овогт Цагааны Гэрлээгийн 1980 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор,
1991 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Номгон хоршоололд тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Гэрлээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ