| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2017/0317/И |
| Дугаар | 131/ШШ2017/00365 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 131/ШШ2017/00365
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт оршин суух, эрэгтэй, ВЮ66031312 регистрийн дугаартай, Боржигин овогт Сангидашийн Батмөнхийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Батмөнх шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний 1988 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 1988 оны 12 сарыг дуустал Шаргалжуутад ачаа буулгагчаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Шаргалжуутад хоньчноор, 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шаргалжуут рашаан сувилалд үхэр тэрэгчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар С.Батмөнхийн иргэний үнэмлэхний хуулбар, 1988-1993 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 266 тоот албан бичиг, Монголын Үйлдвэрчний эвлэлийн Шаргалжуут рашаан сувиллын даргын 1988 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 44 тоот тушаал, гэрч Б.Пагмын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.Батмөнх нь 1988 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шаргалжуут рашаан сувилалд бэлтгэгч, хоньчин, үхэрчнээр тус тус ажиллаж байсан болох нь түүнийг 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Шаргалжуут рашаан сувиллын зоогийн газарт бэлтгэгчээр ажилд томилсон “Ажилд томилох ба шилжүүлэн томилох тухай” Монголын Үйлдвэрчний эвлэлийн Шаргалжуут рашаан сувиллын даргын 1988 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 44 тоот тушаал, түүний 1988-1993 онуудад авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн Х№94, Б№01, ХН21, 24, 26, 27, 32 дугаар хадгаламжийн нэгжид хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 266 тоот албан бичиг, түүний 1988-1994 онуудад ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Б.Пагмын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Сангидашийн Батмөнхийн 1988 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шаргалжуут рашаан сувилалд бэлтгэгч, хоньчин, үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.Батмөнхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ