| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0079/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/109 |
| Огноо | 2021-08-25 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Минсэл,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.Ж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Лжав,
Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Б.Батгэрэл,
Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Д.Б, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Гт 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135000000069 хэргийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 01-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Х овогт Дын Б /РД:ОЗ88100111/.
Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 26-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооны багш мэргэжилтэй, БХТН-ийн жолооны багш ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 21-15 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Гын Г /РД:ОВ91052610/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Өлөнгийн бөгс гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 39-79 УВХ улсын дугаартай Вонго Пронтер загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Р.Өын амь насыг хохироосон, улмаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийг газрыг зориуд орхиж зугтаасан,
шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг байрлах Цагдаагийн газрын мэдүүлэх авах 2 дугаартай өрөөнд 2021 оны 3 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
I. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
А. Шүүгдэгч Д.Бг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Өлөнгийн бөгс гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 39-79 УВХ улсын дугаартай Вонго Пронтер загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Р.Өын амь насыг хохироосон болох нь:
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1], машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2], цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3], хувцсанд үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт[4], хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл[5], эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[6], 39-79 УВХ улсын дугаартай Вонго Пронтер загварын авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[7], эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл[8],
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн үдээс хойш талийгаач маань надад маргааш буюу 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаангом руу явах ажилтай болчихлоо. Цагдаагаас намайг дуудаж байна. Тэгээд бас 4 дүгээр сарын бүжгийн ажлыг амжуулах ажил байна гэж хэлсэн. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн үед талийгаач маань өөрийн эзэмшлийн приус-11 маркийн авто машинаараа Улаангом руу явсан. Улаангом руу явахдаа Соёлын төвийн өвийн ажилтан Б болон түүний эхнэр хүүхдийн хамтаар явсан. Тэгээд энэ өдрийн 18 цагийн үед би талийгаачтай гар утсаараа видео колл хийж ярьж наашаа гарах болж байна уу гэж асуухад тэр арай болоогүй байна. Хүнтэй уулзах ажилтай байна. Наранбулаг руу гарах болоогүй байна. Соёлын төвд гарсан архидалтын асуудлаар сумын хэсгийн төлөөлөгч цагдаа нар шогтоод байна. Манай Соёлын төвийн ажилчид намайг худлаа гүтгэж мэдүүлэг өгсөн. Намайг бүр архи уусан гэж миний нэр төрийг унагаасан байна. Би энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудлаар заалдана гэж хэлсэн. Тухайн үед талийгаач маань аймгийн шүүхийн нэг давхарт зогсож байгаа нь харагдаж байсан. Тэгээд би түүнд чи гарахаараа над руу яриарай гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс хойш дахиж гар утсаар холбогдоогүй. Би орой хоол унд хийж тавьчхаад унтсан. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед гэрт хүмүүс ирж манай нөхрийн бие тааруухан байна гэж хэлж байсан юм шиг санагдаж байна. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нөхөр маань зам тээврийн осолд орж нас барсан талаар мэдсэн. Талийгаачтай би 1991 оноос хойш хамтран амьдарч 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Нэг хүүхэд маань тусдаа гарсан. Одоо би амьдрал толгойлоод явах итгэл зориг үнэхээр алга байна. Манай гэр бүлийн хувьд үнэхээр нөхөж баршгүй үй гашуу тохиолдсон. Гэмт хэрэгт холбогдогчоос бидний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байсан хүүхдүүд маань ирэх зэрэг өчнөөн төчнөөн төгрөгийн зардал гарч байна. Миний хувьд гэм буруутай этгээдээс талийгаачийн авсан цалингийн зээл, оршуулгын зардал, бид бүхэнд учирсан бүх хохирлыг барагдуулахыг хүсэж байна. Цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллаж гэм буруутай этгээдийг олж тогтоож өгсөнд баярлаж байна. Б ирж уулзаж уучлал гүйж бидний хохирлыг барагдуулна гэж хэлсэн. 8.200.000 төгрөг дансанд шилжүүлсэн байсан. Б нь надтай ирж огт уулзаагүй. Миний хохирлыг ч барагдуулаагүй байгаа. Би өөрөө дуудуулж байж нэг удаа уулзсан. Энэ хүн хийсэн хэрэгтээ гэмших нь битгий хэл найрлаад, хөзөр тоглоод явж байна лээ. Би гомдолтой байна. Нийтдээ 75.226.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд сэтгэл санааны хохирол 25.000.000 төгрөг, талийгаачийн цалингийн зээл 19.128.366 төгрөг байгаа бусад нь бүгд надаас гарсан зардлууд юм. Би илүү мөнгө нэхэмжлээгүй, миний хань уран бүтээлч хүн байсан, уран бүтээлийн орлого, олох байсан орлого гээд нэхвэл 250.000.000 орчим төгрөг болох байх. П.Б 20.000.000 төгрөг цувуулж дансанд хийсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт "Хөтөл нуур" гэх нэртэй газар эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. 2021 оны 03 сарын 24-ний өдөр гэртээ өглөө малаа хариулаад өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн юм. Манай малд манай хадам ах Д.Б гэх хүний мал байдаг би хамт хариулж малладаг юм. Тэгээд тэр өдөр гэртээ байж байтал манай хадам ах Д.Б 14 цагийн үед өөрийн 3979 гэсэн машинтай 200 литр орчим ус авчихсан ирсэн би хадам ахын машины дугаарыг би сайн мэдэхгүй байна. Тэгээд манай гэрийн гадна байсан өвс ачаад Наранбулаг сум руу явсан. Б ах хэлэхдээ орой ирж мал шахалцана гэж хэлээд явсан. Орой 19 цагийн үед байх цагийн сайн санахгүй байна манай хадам ах Д.Б өөрийнхөө машин барьчихсан манайд ирээд манай бог малыг хашаанд шахалцсан юм. Тэгээд Д.Б ах хэсэг байж байгаад 22 цаг өнгөрчихсөн байсан байх одоо ах нь Наранбулаг сум руу явлаа гэж хэлээд манай малаас өөрийнхөө ихэр төрсөн 3 ямааг аваад машин дээрээ ачаад Наранбулаг сум явсан. Тэгээд би гэртээ унтаж байтал манай Хадам ах Д.Б ах шөнө яг цаг хугацааг сайн мэдэхгүй байна би гэртээ унтаж байтал гадна машин дуугараад Д.Б ах манай жижиг гэрт орж ирээд ах нь зам тээврийн осол гаргачихлаа одоо ах нь яах бэ гэж асуухад нь би яаж мэддэг юм бэ гэж хэлэхэд за за ах нь нэг газар руу явчхаад ирье чи унтаж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би унтаж байтал хэсэг хугацааны дараа байх буцаад манай гэрт ирээд манай жижиг гэрт унтсан юм. Тэгээд маргааш өглөө буюу 2021 оны 3 дугаар сарын 25-ны өглөө мал тавьж өгчхөөд өглөө 10 цагийн үед Наранбулаг сум руу мотоцикл аваад явсан юм. Харин манай гэрийн гадна манай хадам ах Б гэх хүний пронтер маркийн машинтай байсан. Манай хадам ах Д.Б 2021 оны 3 сарын 24-ний орой явахдаа өөрийнхөө 3979 дугаартай машинаар явсан тэгээд шөнө дунд явчхаад ирэхэд өөр машин уначихсан ирсэн тэгэхээр нь би “та яагаад энэ машин унаж ирсэн юм бэ гэж асуухад ах нь шөнө өөрийнхөө машиныг аавын гэрийн гадна хаячхаад ирлээ би машин мөргөсөн юм” гэж хэлсэн. Тэгээд хадам ах Б Наранбулаг сум руу явсан тэр өдөр 11 цагийн үед манай гэрт мотоцикл уначихсан ирсэн. Б ах надад хэлэхдээ ах нь Улаангом сумаас машины сэлбэг захичихлаа чи өнөөдөр "баруун бие" яваад миний машин засаад өг гэсэн юм. Б ах бид хоёр манай гэрт байж байтал Улаангом сумаас ирлээ гэсэн жижиг машинтай Г гэх залуу хажуудаа нэг танихгүй залуутай Пронтер гэх машины салхины шил, толь, гэрэл, авч ирсэн юм тэгээд бид нар "баруун бие" Татвар гэх нэртэй газар хадам аав Д гэх хүний гэрийн гадна очиход манай хадам ах Бгийн машин баруун талаараа юм. Мөргөсөн шинжтэй машины баруун талын гэрэл, толь, шил эвдэрчихсэн, юм мөргөсөн байдалтай байсан. Тэгээд Улаангом сумаас ирсэн Г, танихгүй залуу, Б ах бид хэд тэр машиныг зассан бага зэрэг зүйлийн янзалсан. Тэр машины урд гэрэл, салхины шил, толийг сольж янзалсан юм тэгээд би гэртээ Улаангом сумаас ирсэн Г болон танхигүй залуутай хамт ирсэн юм. би гэртээ ирэхэд Г Улаангом сумаас ирсэн залуутайгаа хамт явсан юм.” гэх мэдүүлэг[9],
Гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хүү Б машин асахгүй байна гээд төрсөн ах Бгийн эзэмшлийн 4715УВА улсын дугаартай авто машиныг аваад явсан. ...гэрийн доод талд Д.Бгийн машины хажууд улсын дугаарыг нь мэдэхгүй байна цагаан өнгийн суудлын машинтай хүмүүс ирчихсэн байхаар нь очиход хүү Д.Бгийн баз болох Улаангом суманд амьдардаг Г, миний хүргэн Х.А нар ирчихсэн машин засаж байсан. Тэгээд тэд нарт хандаж юу хийж байгаа юм гэж асуухад надад юм хэлээгүй бөгөөд удалгүй Г, А нар явсан. Тэр үед би уг машиныг тойруулаад үзэхэд урд салхины шил сольсон байдалтай, баруун урд гупер үрчийж гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг[10],
Гэрч Н.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б нь мал төллөлт, нүүдлийн талаар ярьж байгаад гэрээс гарч удалгүй орж ирээд миний машин асахгүй байна гээд ах Бгийн машин аваад явсан. ... хонио хариулж байтал манай гэрийн гадна хүү Бгийн машины хажууд цагаан өнгийн суудлын машинтай хүмүүс ирээд юм хийж байгаа харагдсан. Орой ирээд асуухад Бгийн баз Г, манай хүргэн А нар ирж Бгийн машиныг зассан гэж сонссон...” гэх мэдүүлэг[11],
Гэрч Ц.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 10 цаг орчимд намайг гэртээ байтал Б гэх миний хүргэн ах над руу утасдаад Гийн дугаарыг асуусан. Скайтелийн дугаар нь холбогдохгүй байна гэхэд нь нөхрийн мобикомын дугаарыг өгсөн. Түүнээс хойш дахин яриагүй. Нөхөр Г өглөө ажилдаа яваад өдрийн цайны цагаар ирээгүй орой ажил тараад 18 цагийн үед ирсэн.” гэх мэдүүлэг[12],
Гэрч О.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр суманд очоод удаагүй Г.Г миний 99967462 дугаартай утас руу залгаж ах та нэг шил аваад явсан болоорой гэж хэлэхээр нь ямар толь чи надад ямар толь өгсөн билээ гэсэн чинь хүн асуувал толь өгсөн гэж хэлчхээрэй гээд утсаа тасалчихсан. Би тэр хооронд Гийн утсаар ярьсан зүйлийг ойлгоогүй ба хүний хэлсэн зүйлийг андуурч авч явуулсан болоод л тэгж хэлсэн байна гэж бодсон. Тэгээд Гийн хэлснийг ч мартчихаж.” гэх мэдүүлэг[13],
Гэрч Н.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Наранбулаг сумаас хөдлөөд 5 км орчим хар замаар явж байхад эсрэг талын замыг голлоод хүрэн өнгийн приус маркийн автомашин Наранбулаг сумын төвийн чиглэлд харсан байрлалтай зогсож байхыг хараад би хажууд явсан Х, Н нарт зам голлоод, ямар ч аваарын дохио өгөөгүй, гэрлээ асаагаагүй, ослын тэмдэг тавиагүй автомашин зогсож байна. Шөнө ингэж зогсох хамгийн осолтой. Замаас гарч зогсохгүй, хэрэв эвдэрсэн бол замаас ч болов гаргаад зогсохгүй гээд хэлээд өнгөрсөн” гэх мэдүүлэг[14],
Гэрч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Наранбулаг сум дөхөж явахад сумын төвөөс 5-6 орчим километр зайд замын зорчих хэсгийн баруун талд замын далангийн доод хэсэгт бараан өнгийн суудлын машин зогсож байсан бөгөөд зам дээр автомашины шилний бага зэргийн хагархай байсан.Тухайн үед Д бид хоёр уг автомашиныг зам дээрээс хараад зөрсөн бөгөөд осол болоод машиныг нь замаас гаргаж зам чөлөөлөөд орхисон байх гэж хоорондоо ярилцсан ба зам дээр байсан шилний хагархай хэсгийг харахад замын гадаргууг цэвэрлэсэн байдалтай юм шиг харагдсан. Тухайн үед харанхуй байсан ба ямар өнгийн приус гэдгийг хараагүй. ...Улаангом сум руу явж байхад уг ослын газарт ямар нэгэн хүн байгаагүй ба тээврийн хэрэгсэл нь хэвэндээ байхаар бид хоёр шууд зөрөөд зогсохгүйгээр аймгийн төв рүү явсан юм” гэх мэдүүлэг[15],
Гэрч С.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нарыг ирж байх замд дугаартай улаан өнгийн приус байна. Бид нар зогсож гэрэл тусгаж харахад хүн амьтан байхгүй, ойрхон Наранбулаг руу аваад явчихсан юм шиг байна, хүн амьтан байхгүй байна, машин нь нэг өнхрөөд боссон юм шиг байна" гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар цагдаагийн газрын жижүүрийн 7045102 дугаарын утсанд мэдэгдэж дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг[16],
Гэрч Д.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Наранбулагаас машинд суугаад унтах гээд нүдээ аниад явж байхад жолооч Б Хөөе энэ машин гэрлээ асаахгүй яаж байгаа юм болоо. Эвдэрсэн бол замаас гаргаад тавьчихгүй яасан юм. Харагдахгүй байна ш дээ гэхээр нь би харахад бараан өнгийн машин зам дээр зогсож байхыг хараад өнгөрсөн. Би бол уг машиныг сайн хараагүй. Уг машин нь хар бараан өнгийн суудлын машин гэрэлгүй байсан. Тэгээд бид нар өнгөрөөд явсан.” гэх мэдүүлэг[17],
Гэрч О.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрээ нүүлгээд явж байхад Наранбулаг сумын Таргадын хөдөө гэх газарт миний машины дугуйны цафны шарик эвдэрсэн. Би найз Г рүү орой 21 цагийн үед өөрийн 80717181 дугаарын гар утаснаас түүний 88198836 дугаарын гар утас руу залгаж: миний машин эвдэрлээ. Чи сэлбэг дөхүүлж өгөөч гэж Гийг гуйж өөрийнхөө суудлын машиныг бариулж авхуулсан юм. Г сэлбэг аваад шөнийн 00 цагт ирээд хариу 02 цагийн үед Улаангом руу буцсан. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өглөө би өөрийнхөө машинтай сумын төв дээр явж байхад цагдаа нар миний машиныг шалгаж байсан. Би цагдаа нараас юу болоод машин шалгаж байгаа талаар асуухад осол гарсан талаар хэлж байсан.” гэх мэдүүлэг[18],
Гэрч М.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед ажил дээрээ байхад хамт ажилладаг Г гэх залуу надтай гар утсаар ярьж манай нэг базын машины салхины шилийг хүүхэд цохиж хагалсан байна. Хоёулаа Наранбулаг сум руу салхины шилийг дөхүүлээд өгмөөр байна. Би машин жолоодох эрхийн үнэмлэхгүй учраас чи миний машин бариад яваад өгөөч. Үдийн цайгаар хурдан яваад ирье гээд гуйгаад байхаар нь явсан. Гийн машинаар явсан ба машин дотор нэг салхины шил байсан. Тэгээд би машиныг нь бариад Наранбулаг сум руу явсан ба постоор гаралгүй хогны хөтлийн замаар явсан. Яагаад постоор гаралгүй явсан гэхээр хогны хөтлийн замаар явбал дөт байна гэж Г хэлэхээр нь явсан. Тэгээд Наранбулаг сумын төвөөс холгүй наад талд хар замаас салаад баруун тийш яваад нэг айл дээр очоод дараа нь дахиад нэг айлд очоод нэг цэнхэр өнгийн фронтер маркийн автомашины урд салхины шилийг Г, хажууд нэг танихгүй залуутай хамт зассан. Би тэд нарын хажууд байгаагүй гэрт байсан юм. Тэгээд машины шил, их гэрэл зэргийг солиод хариу Г бид хоёр буцсан. Уг автомашины урд салхины шил нь хагарсан. Баруун талын их гэрэл хагарсан байсан. Г надад хэлэхдээ манай базын машины салхины шил, их гэрэл зэргийг хүүхэд хагалчихсан байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[19],
Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...наранбулаг сумаас 4-5 км зайд замын баруун гар талд жижиг машин аваар осол гаргасан шинжтэй байсан. Зам дээр машины шил толь хагарсан байдалтай байсан. Тухайн үед шөнийн 2 цаг 07 минут болж байсан... ” гэх мэдүүлэг[20],
Гэрч Л.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач маань өөрөө приус маркийн автомашинтай бөгөөд уг машиныхан батерей муудчихлаа гэж талийгаач урд нь хэлдэг байсан. 2021 оны 03 дугаар сарын 24-ний орой талийгаач Ө Улаангомоос гарахдаа манай сумын Б гэх залуугаас бензиний мөнгө байхгүй байна гээд бензиний мөнгө гуйж аваад ШТС-аас бензин аваад хөдлөх гэж байхад машиныхан аккумлятор нь суусан тул ШТС-ийн түгээгчээс холбогч авч машинаа асаагаад явсан гэж Б хэлсэн...” гэх мэдүүлэг[21],
Гэрч Ө.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн үед хамаатны хүмүүс ирээд аавыг зам тээврийн осолд орж нас барсан байна гэж хэлэхээр нь би хэргийн газар руу явахад Наранбулаг сумын төвөөс холгүй Улаангомоос ирж байгаад осолд орсон байсан. Аавын цогцос өөрийнхөө машины арын багажны хэсэгт байсан. Аавын машины аккумлятор, батерей нь муу учраас явж байгаад машин нь унтарчихдаг байсан ба аккумляторыг нь оролдохоор нь машин нь асчихдаг байсан. Аав маань Улаангомоос ирж байгаад машины аккумлятор, батерей суугаад машин нь унтарахаар нь машины ард байдаг аккумлятортой оролдож байхад араас нь машин ирээд мөргөсөн байдалтай байсан.” гэх мэдүүлэг[22],
Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Соёлын төвийн дарга Ө өнгөрчихсөн гэнэ гэж хэлэхээр нь:юу болсон юм вэ? Хэн тэгж хэлсэн талаар асуухад Б би сайн мэдэхгүй байна. Зам тээврийн аваар юм шиг байна. ...Сүхбаатар гэрийн гаднаас дуудахаар нь гэрээс гарч уулзахад: Та хоёр, гурван хүн аваад талийгаачийн ар гэрт ажлынхаа хоёр гурван хүнтэй очоорой. Гэрт нь эхнэрээс нь өөр хүн байхгүй байна. Бид нар Улаангом руу явлаа гээд явсан. Тэгээд би Соёлын төвийн ажилтан болох Б, Б, О бид нар талийгаачийн гэрт ороход талийгаачийн эхнэр Ж бид нар руу хараад: Соёлын төвийн алуурчид та нар цагдаад манай нөхрийг өгсөн гэж хэлээд над руу хандаж О чи манай нөхрийг цагдаа дуудаж өгсөн гэж цагдаа Г хэллээ гэж хэлээд босож ирээд миний үснээс хоёр гараараа зуурахад нь гэрт байсан хүмүүс намайг салгахаар нь би гэрээс гарч гэр рүү гүйсэн. Талийгаач урд нь ажлын байрандаа архи уусан асуудлаар цагдаад шалгагдаж байсан. ...Б эхнэр хүүхэдтэйгээ талийгаач Өтай хамт Улаангом руу явж байна гэж хэлсэн. Энэ талаар Соёлын төвийн хөгжмийн багш С хэлсэн. Миний хувьд ослын талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[23],
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 24-ний өглөөний 8 цаг 00 минутын үед Соёлын төвд ажил дээр ирээд байж байгаад 10 цагийн үед сумын ЗДТГ орж хүнтэй уулзаад гэр рүүгээ очиж эхнэрийн хамт Улаангом руу явах бэлтгэлээ хийсэн. 2021 оны 03 дугаар сарын 23-ны орой талийгаач Ө надад: би 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаангом руу явна. Би аймаг орж аймгийн шүүхэд мэдүүлэг өгөх ажилтай. Чи Улаангом руу явбал надтай яваарай гэж хэлэхээр нь би эхнэр хүүхдийн хамт Улаангом руу явна гээд тохирчихсон байсан. Би аймаг явах шалтгаан бол эхнэр Улаангомд эмчид үзүүлэх шаардлагатай байсан. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн үед талийгаачийн машинд би эхнэр хүүхдийн хамтаар дөрвүүлээ явсан. Улаангомд 14 цагийн үед орж би эхнэр хүүхдийн хамтаар аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр бууж үлдсэн. Харин талийгаач Ө би цагдаа явлаа гээд салаад явсан. Оройн 17 цагийн үед талийгаач Ө надтай гар утсаар ярьж: та хэдийн ажил юу болж байна гэж асуусан. Тэгэхэд: бид хэдийн эмнэлгийн ажил амжихгүй байна. Маргааш Наранбулаг руу явах юм шиг байна гэж хариу өгсөн. Эхнэр бид хоёр эмнэлгээр явж байгаад айлд очоод хоол унд идэж байхад 20 цаг 16 цагийн минутад талийгаач надтай гар утсаар ярьж би танай айлын гадна байна гараад ир гэхээр нь би гэрээс гарахад машинтайгаа ирсэн байсан ба би түүнтэй уулзахад тэр миний цагдаа шүүхийн ажил амжсангүй. Маргааш 15 цаг 30 минутад шүүх хуралтай. Тиймээс сум гарч авч ирэх ёстой бичиг баримт, уулзах ёстой хүмүүс байна. Би явах гэсэн чинь миний машины бензиний гэрэл асчихсан байна. Машины бензин сум орохгүй юм шиг байна. Чамд мөнгө байна уу? гэхэд нь би түүнд надад мөнгө болоод байх юм алга 14000 төгрөг дансанд байна гэж хэлэхэд тэр тэгвэл 10000 төгрөгт бензин хийгээд өгчих гэж хэлэхээр нь би зөвшөөрч Улаангомын Дархан нэхий дэлгүүрийн дээд талын ШТС-аас 10000 төгрөгг бензин авсан. Мөнгийг нь би мобайлаар шилжүүлсэн. Тэгээд ШТС-аас хөдлөх гээд машинаа асаах гэхэд асахгүй байсан. Машин нь асахгүй байж байхад ШТС-ын эрэгтэй түгээгч жижиг аккумлятор авч ирж холбож асааж өгсөн. Талийгаачийн аккумлятор нь муу, бас доголтой байсан. Би талийгаачид дарга таны машин ийм их доголтой байхад ганцаараа шөнө явж байснаас өглөө явахаар яасан юм вэ гэхэд тэр одоо очих шаардлагатай байна. Өглөө эрт орж ирнэ гэж хэлээд намайг буулгаад ганцаараа явсан. Намайг 20 цаг 30 минутын үед буулгаад салж явсан байх. Түүнээс хойш дахиж холбоо барьж яриагүй. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өглөө даргыг нас барсан талаар мэдсэн.” гэх мэдүүлэг[24],
Гэрч Г.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Наранбулаг сумын наад талд ойролцоогоор 5-10 км-ийн зайтай газарт бид нарын явж байгаа талын баруун талд замын хажуугаар бараан өнгөтэй суудлын тээврийн хэрэгсэлд орчихсон харагдсан. Уг тээврийн хэрэгслийн хажууд, ойр хавьд хүн харагдаагүй. Гэрэлгүй харанхуй байхаар нь зогсохгүйгээр шууд зөрөөд явсан. Уг машин миний машины гэрэлд хальт л явалт дунд харагдсан тул бараан өнгийн суудлын машин байна л гэж харснаас өөр нарийн зүйл анзаарч хараагүй. Бид 2 Наранбулаг сумын төв орчхоод буцаад Улаангом сум руу явж байхад нөгөө машин байсан газарт байж л байсан. Бас л ойр хавьд нь ямар ч хүнгүй байсан. Уг машиныг хальт дунд харахад машины хоншоор буюу урд нүүрийг зам руу харсан байна л гэж анзаарч харсан ба замын налуу дагууд зогсож байсан. Машины байрлалыг буруу харсан ч байж магадгүй. Тухайн үед миний жолоодож явсан машин 100 гаруй км-цагийн хурдтай явж байсан тул явдал дунд зөрөхдөө л хальт харсан. Уг машиныг хараад хүн харагдаагүй тул зогсолгүй шууд зөрөөд явсан.” гэх мэдүүлэг[25],
Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Г рүү ярьж ямар нэгэн машины сэлбэг захиагүй 2021 оны 03 дугаар сарын 25-ны орой 18 цагийн үед Г нь над руу гар утсаар залгаад миний жижиг машины обуд яаралтай явуулаарай гэж хэлчхээд араас нь чам руу сэлбэгийн хүн ярих байх тэгвэл чи Пронтер маркийн авто машин буруу талын толь авхуулсан гэж хэлээрэй гэж хэлсэн тухайн үед би хөдөө явж байсан болохоор миний гар утасны цэнэг дуусаад унтарчихсан. Тэрнээс хойш Гтэй өнөөдрийг хүртэл дахиж яриагүй” гэх мэдүүлэг[26],
Гэрч Г.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн үед зүс таних Г гэх залуу пронтерийн салхины шил авна гэж яриад ирж авсан. Тухайн шилийг 160.000 төгрөгөөр худалдаалж байсан бөгөөд тэр нэг хүн рүү ярьж тэр нь миний хаан банкны 5800398968 дугаар данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг[27],
Гэрч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Стандарт авто засвар, сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг. ...Г.Г нь гэрэл, дохио, тольны мөнгийг 80.000 төгрөгийг бэлнээр өгөөд сэлбэгээ аваад явсан...” гэх мэдүүлэг[28],
Гэрч Ц.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Б Агийн мотоцикл унаж гэртээ ирсэн. Тухайн үед ямар нэг зүйл асуугаагүй.” гэх мэдүүлэг[29],
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед охин Бгийн хамтаар эгчийнхээ гэрт орчхоод гэр рүүгээ явж байхад сумын төвийн дээд талын худгийн хажуугаар зөрж байхад Д.Б өөрийнхөө пронтер маркийн ачааны цэнхэр өнгийн машинтайгаа зогссон машин дээрээ ус ачиж байсан. Бгийн хажууд худгийн түгээгч О хажууд нь зогсож байсан. Надаас Д.Б сонин юу байна. Хөршөө гэхээр би түүнд тайван байна гэж хэлээд би түүнээс хаашаа яваад ирэв гэж асуухад тэр би айлаас ирлээ гэж байсан. Тэгээд би зөрөөд гэр рүүгээ орсон. Б 39-79 УВХ улсын дугаартай автомашинтай юм. Б өөрийнхөө машинтайгаа явсан байх. Адилхан машин байсан. Гэхдээ би номер дугаарыг анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг[30],
Гэрч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Б манай худгаас ирж ус авсан. Тэр өөрийн цэнхэр өнгийн авто машинтай ирсэн. 40, 60 литрийн савтай ирж авсан. Тэр өдрийн орой 16 цагийн үед бас ирж ус авсан.” гэх мэдүүлэг[31],
Гэрч П.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 24-өөс 2021 оны 03 дугаар сарын 25-нд шилжих шөнө 04 цагийн үед манай сумын хэсгийн төлөөлөгч Ж.Г над руу утсаар залгаж Наранбулаг сумаас Улаангом чиглэлд 3-4 км орчим зайд зам тээврийн осол гарч хүн нас барсан юм шиг байна гэж дуудлага өгсөн. Тэгээд би жолооч Өлзийтогтохын хамт осол болсон газар очиход Наранбулаг сумын соёлын төвийн эрхлэгч ажилтай Р.Ө нас барчихсан, бие нь хөшсөн байдалтай байсан. Тэр үед тухайн хүнд ямар нэгэн эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй болсон байсан. Тухайн үед талийгаач машиныхаа хойд багааж хэсэг рүү биеийнх нь цээж хэсэг нь орчихсон, гараа дарж урагш унасан, 2 хөл нь газарт хугарсан байж болох, хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг[32],
Шүүгдэгч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Б нь 2021 оны 03-р сарын 25-ны өдөр 10,00 цагийн орчимд над руу утасдаад "Ахдаа салхины шил, дохио, их гэрэл аваад унаанд дайгаад явуулаач болохгүй бол өөрөө аваад ирээч" гэж хэлсэн. Б бид хоёр эгч дүүсийг авч суусан базууд тул би зөвшөөрч сэлбэгийг аваад унаанд тавих гэтэл машин олдоогүй тул би жолооны дамжааны Верна аксент загварын машинаар сэлбэгийг Наранбулагт хүргэж сумын төв оролгүй сумын төвөөс Зкм орчим зайд байдаг Бгийн өөрийнх нь гэх хээр байдаг хашаанд хүргэж өөрт нь өгсөн. Тухайн үед "Бгээс ямар учиртай юм бэ? яах гэж байгаа юм" гэхэд зүгээр гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Зам тээврийн осол гаргасан талаар хэлээгүй. Хүнд битгий хэлээрэй гэж хэлж байсан.Бгийн хүргэн дүү гэсэн байх А гэдэг залуу байсан. Өөр хүн байгаагүй. Би Улаангом сумаас ганцаараа явсан юм. Бгийн гэр бүлийнхэн сумын төвд үндсэн гэрт нь байдаг. Б мал төллүүлэхээр хөдөө гэртээ байсан. Б шил сэлбэгийг намайг авсан гэж битгий хэлээч сум руугаа авсан гэж хэлээрэй гэж гуйсан тул би Б руу яриад хүн асуувал сэлбэг авхуулсан гэж хэлээрэй гэж гуйсан юм...” гэх мэдүүлэг[33],
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаартай “Талийгаач Р.Өын биед цээжний битүү гэмтэл, 2 талын олон хавирганы олон шугамаар далд хугарал /цээжний баруун талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хавиргууд, зүүн талын 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавиргууд/, өвчүү ясны хөндлөн хугарал, хугарлын түвшинд цус хуралт, баруун, зүүн уушгины гялтан хальсны цооролт, уушгинд цус хуралт, цээжний баруун хөндийд цус хуралдалт, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн хөндлөн зөрөөтэй хугарал, цээж, хэвлийн гол судасны орчимд том хэмжээний цус хуралт, зүүн бөөрний хальс, чацархайд цус хуралт, зүүн дунд чөмөг ясны далд зөрөөтэй хугарал, зүүн шилбэний шаант яс, тахилзуур ясны далд зөрөөтэй хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, хүзүүний ар хэсэгт зүсэгдсэн шарх, зулгаралт, хамрын нурууны угт, зүүн бугалга, зүүн шуу, бугуй, сарвууны гадна ар хэсэгт, хэвлий, баруун ташаа, өгзөг, баруун гуя, шилбэ, зүүн гуя. өвдөг, шилбэ, зүүн тахимын хонхорт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Хүзүүний ар хэсэгт байрласан шарх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Цээжний битүү гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Р.Өын биед учирсан дээрх хавсарсан гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлсөн бөгөөд дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шок -д орж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Талийгаач Р.Ө нь баруун уушги цээжний ханатай наалдацат үрэвсэлт өөрчлөлттэй байсан байна. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач Р Ө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаачийн цус, ходоодны агууламж, шээсэнд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ эрүүл буюу согтолтгүй байсан байна.” гэх дүгнэлт[34],
Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 03 сарын 24-ний өглөөнөөс өөрийн эзэмшлийн 39-79 УВХ улсын дугаартай автомашины бөгсний зүрх араа эвдэрсэн байсан тул би өөрөө ганцаараа 11 цаг хүртэл засалж янзалсан. Би өөрийн аав Дын хашаанд машиндаа засвар хийсэн. Тухайн үед манай аав, ээж хоёр гэртээ байгаагүй. Хөдөө мал дээрээ байсан. Тэгээд би машинаа засаад машинтайгаа гэртээ очиход манай эхнэр У гэртээ байсан. Би гэртээ машинтайгаа очоод машинаа гэрийн хашааны гадна орхиод мотоциклтой явж Ундарга Увс ШТС-аас түгээгч Рэс моторын 2 л тос, 1 литр тосол аваад гэртээ ирээд 39-79 УВХ улсын дугаартай автомашиндаа хийсэн. 12 цагийн үед 39-79 УВХ улсын дугаартай автомашинтайгаа сумын төвийн худгаас малын гэр рүү ус авахаар худаг дээр очиход түгээгч О эгч байсан. Би худаг дээр ганцаараа очсон. Би худгаас ус аваад Хөтөл нуурын Бор нурган гэх газарт байгаа малын гэр рүүгээ З9-79 УВХ улсын дугаартай автомашинтайгаа ганцаараа явсан. Би малын гэрт очиход гэрт хүн байгаагүй. Малын гэрт байх ёстой байсан хүргэн А малаа услаад явсан байсан. Тэгээд би авчирсан усаа гэртээ оруулаад гал түлчхээд байж байхад төл малын эхийг хүргэн А авч ирэхээр бид хоёр 15 цагийн үед төл малаа тавьсан. Тэгээд 16 цагийн үед малын гэрийн хашаан дээрээс сумын төв рүү А бид хоёр өвс ачиж 17 цагийн үед би ганцаараа машинтайгаа сумын төвийн гэртээ ирж өвсөө буулгаад 18 цагийн үед дахиад сумын төвийн Оийн худгаас ус ачсан. Намайг ус авч байхад түгээгч О байсан. Мөн хөрш Б ах өөрийн охин Гтэй байсан. Би усаа машин дээрээ ачаад сумын төв дээр байдаг төрсөн аав Дын гэрт ус хүргэж өгөхөд миний хоёр охин дүү болох Н, Н хоёр гэрт байсан. Би усаа буулгаад аавын гэрт байж байхад орой 19 цагийн үед дэлхий муухай болоод шороогоор хүчтэй шуурахаар нь эхнэр У руу гар утсаар залгаж амбаараас 1 шуудай хэвиг гаргаад хашаан үүдэн дээр гаргаад ир гэж хэлээд машинтайгаа аавын хашаанаас хөдлөөд өөрийн хашааны үүдэнд очиход эхнэр У нэг шуудай хэвиг хашааны гадна аваад зогсож байсан. Би очоод зогсоход У надаас хаашаа явах гэж байгаа юм вэ гэж асуухад нь би түүнд төлтэй малаа хашаална гэж хэлээд 39-79 УВХ дугаартай автомашинтайгаа ганцаараа төлтэй малын гэр рүү яваад 20 цагийн үед гэртээ очоод төлтэй малаа хашаа руу оруулсан. Малын гэрт хүргэн А ганцаараа байсан. А бид хоёр малаа хашаанд оруулчхаад гэртээ ороод цай уугаад байж байхад У над руу гар утсаар залгаж манай 2 сартай хүүхэд уйлаад байна гэж хэлэхээр нь хүргэн Ад Ах нь өглөө гараад ирье гэж хэлээд төв рүү 39-79 УВХ улсын дугаартай автомашинтайгаа явахаар болж ихэр ишигтэй эх ямаа, мөн нэг нялх ишигтэй нэг ямааг машин дэрээ ачаад ганцаараа сумын төв явсан. Манай малын гэр сумын төвөөс хойд зүгт таван км-т байдаг юм. Тэгээд малын гэрээс хөдлөөд 1 км гаруй яваад шороон замаас асфальтан хар зам дээр гараад 1 км газар 80 км цагийн хурдтай машинаа жолоодож явж байхад хар зам дээр бондгор юм машины гэрлийн үзүүрт орж ирэхээр нь би гэнэт машиныхаа тоормоз гишгэж байна гээд андуураад хаазыг гишгэсэн болов уу гэж бодож байна. Тэгээд би жолооны хүрдээ зүүн гар талдаа дарахад хүчтэй түс тас гээд машин өөрөө хурдаа хасаад зам дээр зогссон. Машин зогсоход машины гэрэл бүгд унтарсан байсан. Би тухайн үед холын гэрэлтэй явж басан юм. Би машин зогсохоор нь машинаасаа буугаагүй. Машины баруун талын цонхоор харахад хар замын баруун талд шороон зам руу буусан хар бараан өнгийн машин зогсож байсан. Тухайн үед миний машин асаалттай байсан учраас айж сандарсандаа нэг мэдэх нь сумын төвд гэрийн хашаан үүдэн дээр ирсэн байсан. Тэгээд би машинаас буугаад машин дээр байсан 3 ямаа 5 ишгээ хашаа руу хийчхээд шууд малын гэртээ ирсэн байсан. Би тухайн үед айж сандарсан байсан учраас яаж малын гэртээ ирснийг мэдэхгүй байна. Тэгээд малын гэртээ ирээд Ад ах нь зам дээр машин мөргөчихлөө. Ямар ч байсан харанхуй хүнгүй байсан машин мөргөчих шиг боллоо. Хүн амьтан гэрэл дохио байгаагүй гэж хэлсэн. Тэгээд Ад чи малаа маргааш мэдэж хариулаарай. Ах нь ямар ч байсан эндээс холдлоо гэж хэлж байсан байх шиг санагдаж байна. Тэгээд би малын гэрээс гараад Гахайн бор татуур гэх газарт байсан аавынхаа гэр рүү яваад 01 цагийн үед очоод 39-79 УВХ улсын дугаартай автомашиныг ах Бгийн цэнхэр өнгийн пронтер маркийн автомашин байсныг түлхүүр нь дотор нь байхад шууд машиныг асаагаад дээр байсан ачааг буулгачхаад унаад явахад гэрээс аав Д гарч ирэхээр нь аавтайгаа уулзаад би хар зам дээр машин мөргөчихлөө гэж хэлээд хөдлөхөд аав чи тэгээд яах гэж байгаа юм вэ гэж хэлээд хоцорсон. Тэгээд 03 цагийн үед дахиад малынхаа гэрт ирж хоносон. Гэрт А унтаж байсан. Маргааш өглөө нь 08 цаг 20 минутын үед босож цай чанаж уугаад төл малаа ялгасан. Хүргэн А малаа хариулахаар малаа дагаад явсан. Би мотоциклоор сумын төв рүү шороон замаар ирсэн. Сумын төв ороод Дын дэлгүүрээс тамхи аваад гэртээ очиход эхнэр гэртээ байсан. Намайг гэрт ороход эхнэр намайг чи хашаагаар нэг мал хийчхээд хаашаа алга болчхов гэж асуухад нь би түүнд шөнө гэр рүү ирж яваад машин мөргөчихлөө гэж хэлэхэд эхнэр надад чи хүн алчихсан байна ш дээ гэж хэлэхээр балмагдсандаа гэрээс гараад хариу малын гэр рүүгээ явж очиход гэрт хүн байгаагүй. Гэрт очоод их юм бодож хэвтэж байгаад 11 цагийн үед Улаангомд байдаг баз Гийн 88198836 дугаарын гар утас руу би өөрийнхөө 89949441 дугаараас залгаж ах нь авто машиныхаа салхины шил, их гэрэл хоёрыг хагалчихлаа. Манайх өнөө маргаашгүй нуурын хөвөө нүүх болчихлоо. Чи надад дөхүүлж өг гэж хэлэхэд Г би ажилтай, завгүй байна гэж хэлэхэд би түүнд: заавал өнөөдөр дөхүүлж өг, тэгэхгүй бол болохгүй байна гэж хэлэхэд Г зөвшөөрсөн. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Г над руу залгаад энд дэлгүүрт таны захисан эд анги байна. Авах юм уу гэж асуухаар нь би түүнд авна. Яаралтай аваад гаргаад ирж гэж хэлсэн. Би Гээр пронтер маркийн автомашины баруун гар талын толь 1 ширхэг, баруун талын их гэрэл 1 ширхэг, салхины шил 1 ширхэг зэргийг авхуулсан. Би Гт чи өөрийнхөө мөнгөөр аваад ир гэж хэлэхэд миний мөнгө дутаад байна гэхээр нь би түүнд 160.000 төгрөгийг өөрийнхөө 5808254180 дугаарын данснаас худалдагчийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 13 цагийн үед Г нэг цагаан өнгийн машинтай Наранбулаг сумын Хөтөл нуурын Бор нурган гэх газарт ганцаараа ирсэн. Би Гт Хөтөл нуурын Бор нурган гэх газарт ирж гэж хэлсэн. Г ирээд би одоо ажилтай буцлаа гэж хэлэхээр нь би түүнд Ах нь урд шөнө хар зам дээр машин мөргөчихлөө. Чи ахдаа миний машин засаж өг гэж гуйж байгаад зөвшөөрүүлж аавын гадна очиж 39-79 УВХ улсын дугаартай автомашиныг Гээр засуулсан. Г 3 цагийн дотор миний машиныг засаж янзалсан байсан. Би тухайн үед малын гэр рүү явчихсан байсан. Тэгээд 17 цагийн үед цагдаагийн эргүүлийн машин манай малын гэр дээр ирж надтай уулзаж надаас энд осол гарсан байна. Танд янз бүрийн гэмтэлтэй машин танай энэ хавиар байна уу гэж асуухад нь би тэд нарт тийм зүйл харагдаагүй гэж хэлсэн. Зам дээр зогсож байсан автомашин аваарын дохио асаагаагүй, мөн ослын тэмдэг байрлуулаагүй байсан. Намайг зогсож харахад тухайн машины урд гэрэл асаагүй байсан. Би тухайн үед эвдрээд зам дээр орхичихсон байсан машиныг мөргөчихлөө гэж бодсон. Миний машины баруун талын толь нь мултраад унасан, суурь нь үлдсэн байсан. Мөн салхины шил цуурч хагарсан, баруун талын их гэрэл хагарч унасан байсан. Баруун урд талын буфер бага зэргийн гэмтэлтэй байсан. Миний машины урд тал бол төмөр биетэй юм. Өөр ямар нэг гэмтэл байгаагүй. Миний машинаас хагарч унасан зүйл нэг их байгаагүй. Баруун талын их гэрэл хагарч унасан, толь хагарч унасан байсан.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийснээр эхэлж, авто тээврийн хэрэгслийг хөдлөх боломжгүй болгож бүрэн зогсоох хүртэл мөрдөгдөх бөгөөд энэ хугацаанд жолоочийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бий болгосон тохиолдолд гэмт хэрэгт тооцогддог.
Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Б Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Амь хохирогч Р.Ө нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ”, 9.4-т “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ”, 9.5-д “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна”. 14.1-т “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Амь хохирогч хэдийгээр дээрх заалтуудыг зөрчсөн боловч шүүгдэгч Д.Бгийн буруутай үйлдлээс болж шууд шалтгаалж гарсан байна. Д.Б нь харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрэн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явсан, аюул саад тулгармагц тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авсан бол ийм үр дагаварт хүргэхгүй байх боломжтой байсан тул түүний гэм буруутай үйлдлээс шалтгаалан уг осол гарсан байна гэж дүгнэв.
Увс аймгийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Лаас гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай зам тээврийн ослыг талаарх дүгнэлт[35] үндэслэлтэй байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа хүнийх алах, болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.
Энэ хэргийн хувьд шүүгдэгч Д.Б нь 39-79 УВХ улсын дугаартай Вонго Пронтер загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь насыг хохироосон хор уршигт хүргэсэн байх тул Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Б Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь - заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Р.Өын амь насыг хохироосон үр дагаварт хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол” гэж тодорхойлсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Б. Шүүгдэгч Д.Бг Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг орхин зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Өлөнгийн бөгс гэх газарт 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 39-79 УВХ улсын дугаартай Вонго Пронтер загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[36], машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[37], 39-79 УВХ улсын дугаартай Вонго Пронтер загварын авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[38],
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед гэрт хүмүүс ирж манай нөхрийн бие тааруухан байна гэж хэлж байсан юм шиг санагдаж байна. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Нөхөр маань зам тээврийн осолд орж нас барсан талаар мэдсэн. Цагдаа нар хэрэгтэнг хайж олсон” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт "Хөтөл нуур" гэх нэртэй газар эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. 2021 оны 03 сарын 24-ний өдөр 14 цагийн үед өөрийн 3979 гэсэн машинтай 200 литр орчим ус авчихсан ирсэн. Д.Б ах хэсэг байж байгаад 22 цаг өнгөрчихсөн байсан байх одоо ах нь Наранбулаг сум руу явлаа гэж хэлээд манай малаас өөрийнхөө ихэр төрсөн 3 ямааг аваад машин дээрээ ачаад Наранбулаг сум явсан. Тэгээд би гэртээ унтаж байтал манай Хадам ах Д.Б ах шөнө яг цаг хугацааг сайн мэдэхгүй байна би гэртээ унтаж байтал гадна машин дуугараад Д.Б ах манай жижиг гэрт орж ирээд “Ах нь зам тээврийн осол гаргачихлаа. Одоо ах нь яах бэ?” гэж асуухад нь “би яаж мэддэг юм бэ” гэж хэлэхэд “за за ах нь нэг газар руу явчхаад ирье. Чи унтаж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би унтаж байтал хэсэг хугацааны дараа байх буцаад манай гэрт ирээд манай жижиг гэрт унтсан юм. Тэгээд маргааш өглөө буюу 2021 оны 3 дугаар сарын 25-ны өглөө мал тавьж өгчхөөд өглөө 10 цагийн үед Наранбулаг сум руу мотоцикл аваад явсан юм. Харин манай гэрийн гадна манай хадам ах Б гэх хүний пронтер маркийн машинтай байсан. Манай хадам ах Д.Б 2021 оны 3 сарын 24-ний орой явахдаа өөрийнхөө 3979 дугаартай машинаар явсан тэгээд шөнө дунд явчхаад ирэхэд өөр машин уначихсан ирсэн тэгэхээр нь би “та яагаад энэ машин унаж ирсэн юм бэ гэж асуухад ах нь шөнө өөрийнхөө машиныг аавын гэрийн гадна хаячхаад ирлээ би машин мөргөсөн юм.” гэж хэлсэн. Тэгээд хадам ах Б Наранбулаг сум руу явсан тэр өдөр 11 цагийн үед манай гэрт мотоцикл уначихсан ирсэн. Б ах надад хэлэхдээ .”х нь Улаангом сумаас машины сэлбэг захьчихлаа. чи өнөөдөр "баруун бие" яваад миний машин засаад өг” гэсэн юм. Б ах бид хоёр манай гэрт байж байтал Улаангом сумаас ирлээ гэсэн жижиг машинтай Г гэх залуу хажуудаа нэг танихгүй залуутай Пронтер гэх машины салхины шил, толь, гэрэл, авч ирсэн юм тэгээд бид нар "баруун бие" Татвар гэх нэртэй газар хадам аав Дын гэрийн гадна очиход манай хадам ах Бгийн машин баруун талаараа юм. Мөргөсөн шинжтэй машины баруун талын гэрэл, толь, шил эвдэрчихсэн, юм мөргөсөн байдалтай байсан. Тэгээд Улаангом сумаас ирсэн Г, танихгүй залуу, Б ах бид хэд тэр машиныг зассан бага зэрэг зүйлийн янзалсан. Тэр машины урд гэрэл, салхины шил, толийг сольж янзалсан юм тэгээд би гэртээ Улаангом сумаас ирсэн Г болон танхигүй залуутай хамт ирсэн юм. би гэртээ ирэхэд Г Улаангом сумаас ирсэн залуутайгаа хамт явсан юм.” гэх мэдүүлэг[39],
Гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэрийн доод талд Д.Бгийн машины хажууд улсын дугаарыг нь мэдэхгүй байна цагаан өнгийн суудлын машинтай хүмүүс ирчихсэн байхаар нь очиход хүү Д.Бгийн баз болох Улаангом суманд амьдардаг Г, миний хүргэн Х.А нар ирчихсэн машин засаж байсан. Тэгээд тэд нарт хандаж юу хийж байгаа юм гэж асуухад надад юм хэлээгүй бөгөөд удалгүй Г, А нар явсан. Тэр үед би уг машиныг тойруулаад үзэхэд урд салхины шил сольсон байдалтай, баруун урд гупер үрчийж гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг[40],
Гэрч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Наранбулаг сум дөхөж явахад сумын төвөөс 5-6 орчим километр зайд замын зорчих хэсгийн баруун талд замын далангийн доод хэсэгт бараан өнгийн суудлын машин зогсож байсан бөгөөд зам дээр автомашины бага зэргийн шилний хагархай байсан.Тухайн үед Д бид хоёр уг автомашиныг зам дээрээс хараад зөрсөн бөгөөд осол болоод машиныг нь замаас гаргаж зам чөлөөлөөд орхисон байх гэж хоорондоо ярилцсан ба зам дээр байсан шилний хагархай хэсгийг харахад замын гадаргууг цэвэрлэсэн байдалтай юм шиг харагдсан. Тухайн үед харанхуй байсан ба ямар өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэл гэдгийг хараагүй. ...Улаангом сум руу явж байхад уг ослын газарт ямар нэгэн хүн байгаагүй ба тээврийн хэрэгсэл нь хэвэндээ байхаар бид хоёр шууд зөрөөд зогсохгүйгээр аймгийн төв рүү явсан юм” гэх мэдүүлэг[41],
Гэрч С.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нарыг ирж байх замд дугаартай улаан өнгийн приус байна. Бид нар зогсож гэрэл тусгаж харахад хүн амьтан байхгүй, ойрхон Наранбулаг руу аваад явчихсан юм шиг байна, хүн амьтан байхгүй байна, машин нь нэг өнхрөөд боссон юм шиг байна" гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар цагдаагийн газрын жижүүрийн 7045102 дугаарын утсанд мэдэгдэж дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг[42],
Гэрч М.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед ажил дээрээ байхад хамт ажилладаг Г гэх залуу надтай гар утсаар ярьж манай нэг базын машины салхины шилийг хүүхэд цохиж хагалсан байна. Хоёулаа Наранбулаг сум руу салхины шилийг дөхүүлээд өгмөөр байна. Би машин жолоодох эрхийн үнэмлэхгүй учраас чи миний машин бариад яваад өгөөч. Үдийн цайгаар хурдан яваад ирье гээд гуйгаад байхаар нь явсан. Гийн машинаар явсан ба машин дотор нэг салхины шил байсан. Тэгээд би машиныг нь бариад Наранбулаг сум руу явсан ба постоор гаралгүй хогны хөтлийн замаар явсан. Яагаад постоор гаралгүй явсан гэхээр хогны хөтлийн замаар явбал дөт байна гэж Г хэлэхээр нь явсан. Тэгээд Наранбулаг сумын төвөөс холгүй наад талд хар замаас салаад баруун тийш яваад нэг айл дээр очоод дараа нь дахиад нэг айлд очоод нэг цэнхэр өнгийн фронтер маркийн автомашины урд салхины шилийг Г, хажууд нэг танихгүй залуутай хамт зассан. Би тэд нарын хажууд байгаагүй гэрт байсан юм. Тэгээд машины шил, их гэрэл зэргийг солиод хариу Г бид хоёр буцсан. Уг автомашины урд салхины шил нь хагарсан. Баруун талын их гэрэл хагарсан байсан. Г надад хэлэхдээ манай базын машины салхины шил, их гэрэл зэргийг хүүхэд хагалчихсан байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[43],
Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...наранбулаг сумаас 4-5 км зайд замын баруун гар талд жижиг машин аваар осол гаргасан шинжтэй байсан. Зам дээр машины шил толь хагарсан байдалтай байсан. Тухайн үед шөний 2 цаг 07 минут болж байсан... ” гэх мэдүүлэг[44],
Шүүгдэгч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Б нь 2021 оны 03-р сарын 25-ны өдөр 10,00 цагийн орчимд над руу утасдаад "Ахдаа салхины шил, дохио, их гэрэл аваад унаанд дайгаад явуулаач болохгүй бол өөрөө аваад ирээч" гэж хэлсэн. Б бид хоёр эгч дүүсийг авч суусан базууд тул би зөвшөөрч сэлбэгийг аваад унаанд тавих гэтэл машин олдоогүй тул би жолооны дамжааны Верна аксент загварын машинаар сэлбэгийг Наранбулагт хүргэж сумын төв оролгүй сумын төвөөс З км орчим зайд байдаг Бгийн өөрийнх нь гэх хээр байдаг хашаанд хүргэж өөрт нь өгсөн. Тухайн үед "Бгээс ямар учиртай юм бэ? яах гэж байгаа юм" гэхэд зүгээр гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Зам тээврийн осол гаргасан талаар хэлээгүй. Хүнд битгий хэлээрэй гэж хэлж байсан.Бгийн хүргэн дүү гэсэн байх А гэдэг залуу байсан. Өөр хүн байгаагүй. Би Улаангом сумаас ганцаараа явсан юм. Бгийн гэр бүлийнхэн сумын төвд үндсэн гэрт нь байдаг. Б мал төллүүлэхээр хөдөө гэртээ байсан. Б шил сэлбэгийг намайг авсан гэж битгий хэлээч сум руугаа авсан гэж хэлээрэй гэж гуйсан тул би Б руу яриад хүн асуувал сэлбэг авхуулсан гэж хэлээрэй гэж гуйсан юм...” гэх мэдүүлэг[45],
Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би малын гэрээс хөдлөөд 1 км гаруй яваад шороон замаас асфальтан хар зам дээр гараад 1 км газар 80 км цагийн хурдтай машинаа жолоодож явж байхад хар зам дээр бондгор юм машины гэрлийн үзүүрт орж ирэхээр нь би гэнэт машиныхаа тоормоз гишгэж байна гээд андуураад хаазыг гишгэсэн болов уу гэж бодож байна. Тэгээд би жолооны хүрдээ зүүн гар талдаа дарахад хүчтэй түс тас гээд машин өөрөө хурдаа хасаад зам дээр зогссон. Машин зогсоход машины гэрэл бүгд унтарсан байсан. Би тухайн үед холын гэрэлтэй явж басан юм. Би машин зогсохоор нь машинаасаа буугаагүй. Машины баруун талын цонхоор харахад хар замын баруун талд шороон зам руу буусан хар бараан өнгийн машин зогсож байсан. Тухайн үед миний машин асаалттай байсан учраас айж сандарсандаа нэг мэдэх нь сумын төвд гэрийн хашааны үүдэн дээр ирсэн байсан. Тэгээд би машинаас буугаад машин дээр байсан 3 ямаа 5 ишгээ хашаа руу хийчхээд шууд малын гэртээ ирсэн байсан. Би тухайн үед айж сандарсан байсан учраас яаж малын гэртээ ирснийг мэдэхгүй байна. Тэгээд малын гэртээ ирээд Ад ах нь зам дээр машин мөргөчихлөө. Ямар ч байсан харанхуй хүнгүй байсан машин мөргөчих шиг боллоо. Хүн амьтан гэрэл дохио байгаагүй гэж хэлсэн. Тэгээд Ад чи малаа маргааш мэдэж хариулаарай. Ах нь ямар ч байсан эндээс холдлоо гэж хэлж байсан байх шиг санагдаж байна. Тэгээд би малын гэрээс гараад Гахайн бор татуур гэх газарт байсан аавынхаа гэр рүү яваад 01 цагийн үед очоод 39-79 УВХ улсын дугаартай автомашиныг ах Бгийн цэнхэр өнгийн пронтер маркийн автомашин байсныг түлхүүр нь дотор нь байхад шууд машиныг асаагаад дээр байсан ачааг буулгачхаад унаад явахад гэрээс аав Д гарч ирэхээр нь аавтайгаа уулзаад би хар зам дээр машин мөргөчихлөө гэж хэлээд хөдлөхөд аав чи тэгээд яах гэж байгаа юм вэ гэж хэлээд хоцорсон. Тэгээд 03 цагийн үед дахиад малынхаа гэрт ирж хоносон.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5-ийн б-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, г-д “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч П.Б нь энэ үүргээ биелүүлээгүй байна.
Жолоочийн холбогдсон буюу үйлдсэн зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байхад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5-ийн б, г-д заасан үүргээ биелүүлэхгүй тухайн газрыг орхиж явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол” эрүүгийн гэмт хэрэг гэж тодорхойлсон байна.
Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн газраа орхиж явсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
В. Шүүгдэгч Г.Гийг гэрч худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Гийн мөрдөн мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь:
- Шүүгдэгч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 3 дугаар сарын 27-нд гэрчээр анх удаа өгсөн: “Би 2021 оны 03-р сарын 24-ний өдөр жолооны дамжаан дээр ажил хийж өнжөөд орой гэртээ харьж амарсан. Ямар нэгэн өөр газар руу яваагүй. 2021 оны 03-р сарын 25-ны өглөө 08,30 цагт ажилдаа очоод байж байгаад үдээс хойш 12:00- 13:00 цагийн орчимд Б гэх миний хамаатны залуу над руу утсаар ярьж машины сэлбэг захисан тул би Улаангомын 6-р багийн нутагт байрлах Стандарт Сервис авто засварын газрын Мөнхөө гэх хүнээс Фронтер загварын машины буруу талын толь 1ш, буруу талын их гэрэл 1ш, дохионы гэрэл 1ш зэргийг авсан. 80,000 төгрөгийн төлбөр гарсныг би өөрөөсөө төлсөн. Дахин Ган засварын газраас очиж Фронтер загварын машины урд салхины 1ширхгийг 150,000 төгрөгөөр авсан. Уг салхины шил нь бүрэн бүтэн хуучин хэрэглэж 1н шил байсан. Тэдгээр сэлбэгийг Б гэх Давст-Улаангом сумын хооронд хүн чанар тээвэр зөөвөрлөдөг хүний микро автобусанд өгч явуулсан. Тэгээд гэртээ хариад хоол ундаа идэж байтал 20:00 цагийн орчимд Г гэх найз утасдаад фронтер машины цапны шарик, нэг дугуйны хамт Наранбулаг сумын цаахан талд зам дээр авч ирж өгөөч машин эвдэрчихсэн байна гэж хэлсэн тул би Гийн өөрийнх нь хувийн машиныг гэрээс нь аваад дээрх сэлбэгүүдийг 640 сургуулиас доош яваад байдаг засварын газрын З гэх хүнээс аваад, машины дугуйг Маамуу гэх хүний дугуй засварын газраас авч Гт хүргэж өгөөд машин засрахгүй байсан тул Гийг болон хамт байсан портер машинтайн хамт Наранбулаг сум руу оруулж өгөөд тэндээс бензин хийлгээд Улаангомд ирсэн. Намайг гэрт ирэхэд үүрийн 04:00 цаг болж байсан. Б бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Б хөх өнгийн Фронтер загварын машинтай, улсын дугаарыг мэдэхгүй байна. Б нь эцэг эхтэйгээ хамт амьдардаг тусдаа гараагүй залуу тул уг машиныг аавтайгаа ээлжлээд унаж хэрэглэдэг юм. Яг хэнийх нь нэр дээр бүртгэлтэй машин болохыг би мэдэхгүй” гэх мэдүүлэг[46],
- Шүүгдэгч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 3 дугаар сарын 27-нд гэрчээр 2 дахь удаа өгсөн: “ Давст сум руу сэлбэг явуулсан гэж худлаа хэлсэн. Б нь 2021 оны 03-р сарын 27-ны өдөр 10,00 цагийн орчимд над руу утасдаад "Ахдаа салхины шил, дохио, их гэрэл аваад унаанд дайгаад явуулаач болохгүй бол өөрөө аваад ирээч" гэж хэлсэн. Б бид хоёр эгч дүүсийг авч суусан базууд тул би зөвшөөрч сэлбэгийг аваад унаанд тавих гэтэл машин олдоогүй тул би жолооны дамжааны Верна аксент загварын машинаар сэлбэгийг Наранбулагт хүргэж сумын төв оролгүй сумын төвөөс Зкм орчим зайд байдаг Бгийн өөрийнх нь гэх хээр байдаг хашаанд хүргэж өөрт нь өгсөн. Тухайн үед "Бгээс ямар учиртай юм бэ? яах гэж байгаа юм" гэхэд зүгээр гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Зам тээврийн осол гаргасан талаар хэлээгүй. Хүнд битгий хэлээрэй гэж хэлж байсан.Бгийн хүргэн дүү гэсэн байх А гэдэг залуу байсан. Өөр хүн байгаагүй. Би Улаангом сумаас ганцаараа явсан юм. Бгийн гэр бүлийнхэн сумын төвд үндсэн гэрт нь байдаг. Б мал төллүүлэхээр хөдөө гэртээ байсан. Б шил сэлбэгийг намайг авсан гэж битгий хэлээч сум руугаа авсан гэж хэлээрэй гэж гуйсан тул би Б руу яриад хүн асуувал сэлбэг авхуулсан гэж хэлээрэй гэж гуйсан юм...” гэх мэдүүлэг[47],
Шүүгдэгч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед энэ хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлэг өгсөн. Харин гэрчээр 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө зөвөөр мэдүүлэг өгсөн.. Би 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед ажил дээрээ байж байхад манай баз Наранбулаг суманд амьдардаг Б өөрийнхөө 89949441 дугаарын гар утаснаас 88198836 дугаарын гар утас руу залгаж “Би шөнө өөрийнхөө машинтай явж байгаад зам дээр байсан машин мөргөчихсөн. Тэгсэн өглөө сонсох нь хүн нас барсан байна. Ах нь хүн амины хэрэг үйлдчихлээ” гэж хэлэхээр нь би түүнд тэгээд одоо яах юм вэ? та цагдаад хэлдэггүй юм уу? Та одоо хаана байгаа юм бэ? гэж асуухад тэр би хөдөө гэртээ байна гэж хэлсэн. Би түүнээс “таны машин тэрэг чинь хаана байгаа вэ гэж” асуухад тэр миний машин аавын гэр дээр байгаа гэж хэлсэн. Б надад машины сэлбэг авмаар байна. Ослын улмаас миний машины урд салхины шил хагарсан, их гэрэл дохио хагарсан, баруун талын толь хагарсан гэж хэлэхээр нь би түүнээс ямар сэлбэг авах вэ гэж асуухад тэр миний фронтер загварын автомашины урд салхины шил, баруун талын толь нэг ширхэг, баруун талын их гэрэл, дохиотой нь хамтад авмаар байна гэж хэлсэн. Тэгээд би "Ган" авто засвараас фронтерын урд салхины шилийг худалдаж авсан. "Стандарт" засвараас фронтер загварын автомашины баруун талын толь 1 ширхэг, баруун талын их гэрэл, дохиотой нь хамт худалдаж авсан. Би эдгээр сэлбэгийг аваад Бтэй гар утсаар ярьж эдгээр сэлбэгийг унаанд тавьж явуулах уу гэж асуухад тэр үгүй, Чи өөрөө авч ирж тус болооч. Чамаас өөр тус болох хүн байхгүй гэхээр нь би түүнд ах би ажилтай байна. Би очиж чадахгүй гэхэд Б: чи ахдаа авч ирж тус болооч гээд гуйгаад байхаар нь өөрийнхөө верна аксент маркийн автомашинтай Ч гэх хамт ажилладаг хүний хамтаар Наранбулаг сум руу явсан. Бид хоёр Наранбулаг сум руу явахдаа замын постоор гараагүй. Гашууны голоор гараад хогны хөтлөөр шороон замаар явж Тээлийн гүүр өнгөрч байгаад хар замтай нийлээд Наранбулаг сум руу явсан. Бид хоёр Наранбулаг сумын төв рүү оролгүй Өлөнгийн бөгс гэх газарт байх Бгийн малын гэр дээр очиход Б гэртээ байсан. Бгийн гэрийн гадна очиход цэнхэр өнгийн фронтер маркийн автомашин байсан ба уг автомашин ямар нэг гэмтэлгүй байхаар нь би Бгээс таны машин гайгүй байна ш дээ гэж хэлэхэд энэ машин миний машин бишээ гэж хэлсэн. Би Бд та сэлбэгээ ав би одоо буцлаа. Цэцэрлэгийн хүүхэд тарах цаг болж байна гэж хэлэхэд Б надад үгүй. Чи ахдаа тус болсноороо тус болоод миний машины урд салхины шилийг солиод өгөөч гэж хэлэхэд нь би тэр машин тэрэг чинь хаана байгаа юм вэ гэж асуухад тэр манай аавын гэрийн гадаа байгаа. Манай аавынх холгүй ойрхон байгаа талаар хэлсэн. ... Бгийн машиныг харахад салхины шил баруун талдаа цуурч хагарсан, баруун талын толь байхгүй, баруун талын их гэрэл, дохиотой хагарч байхгүй байсан. Би машины салхины шилийг сольж, баруун талын толийг боож өгсөн. Харин А их гэрэл, дохиотой хамт сольсон. Мөн машины урд талын буфер төмөр байсан ямар нэг чихэгдсэн, хонхойсон зүйл байхгүй байсан. Харин будаг нь холцорсон байсан. Би машины салхины шил, баруун талын толийг солиод 17 цагийн үед Улаангом руу явж гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байхад 21 цагийн үед найз Г над руу гар утсаар ярьж Наранбулаг суманд явж байгаад миний фронтер машины дугуйны цафны шарик нурчихлаа. Чи авч ирж өгөөч. Миний суудлын машинд бензин хийгээд чи дөхүүлж өгөөч гэхээр нь би явж Наранбулаг сум руу явж Гт сэлбэгийг хүргэж өгөөд маргааш нь үүрээр гэртээ ирсэн. ...Бг таван нялх хүүхэдтэй учраас түүнийг бодоод худал мэдүүлэг өгсөн юм. Б надад “чи өөр хүн авхуулсан гэж хэлээрэй” гэж хэлсэн юм. Би өөрийн үйлдсэн хэрэгтэй маш их гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Гэрч худал мэдүүлэх гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа буюу хууль Эрүүгийн хуульд сануулсан баримтад гарын үсэг зурсны дараа гэрч өөрийн мэдэж байгаа зүйлийн талаар зориуд худал мэдүүлснээр төгсдөг.
Шүүгдэгч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед 2021 оны 3 дугаар сарын 27-нд гэрчээр анх удаа мэдүүлэг өгөхдөө мөрдөн үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа шүүгдэгч Д.Бд сэлбэг хүргэж өгөөгүй гэж зориуд худал мэдүүлсэн үйлдэл нь гэрч худал мэдүүлэх гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэрч худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 75.226.000 төгрөгийн нэхэмжлэл, нотлох баримтын хамт гаргасан байна.
Үүнд:
Үүнээс 32.871.851 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үүнд.
1. Сэтгэл санааны хохиролд 25.000.000 төгрөг нэхэмжилснийг:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Сэтгэл санааны хохирол нь хохирол хүлээгч этгээдийн өөрт учирсан сэтгэл санааны зовуурь, шаналлаар илэрхийлэх бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу үүнийг хэрхэн үнэлэх нь хуульд тусгайлан заагдсан байх ёстой.
Хүний сэтгэл санаанд учирсан гэм хорыг үнэлэх арга хэлбэрийг хуулиар тодорхойлж, зохицуулаагүй тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жгийн сэтгэл санааны хохирол гэж 25.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч авах эрхтэй. Өмгөөлөгч авах эсэх нь хэргийн оролцогчийн сонголтоор шийдвэрлэгдэх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ эрхээ эдэлж, өмгөөлөгч авахтай холбогдон гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй гарах зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчид төлсөн хөлс гэж нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
3. Талийгаач Р.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хаан банктай урд байгуулсан зээлийн гэрээг шинэчлэн байгуулж 25.637.092 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийж байжээ.
2021 оны 3 дугаар сарын 24-нд гэмт хэрэгт өртөгдөж нас барах үедээ 13.320.445 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байсан болох зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Цалингийн зээлийн үлдэгдэлтэй 19.128.366 төгрөг нэхэмжилж байгаа боловч 13.320.445 төгрөгийн зээлийн үлдэгдэл яагаад өссөн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул цалингийн зээлийн зөрүү 5.807.921 /19.128.366-13.320.445= 5.807.921/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Амь хохирогчийн хүү Ө.Д Улаанбаатар хотоос шүүх хуралдаанд оролцохоор Увс аймагт ирсэн зардалд 563.930 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Ө.Д нь хэргийн оролцогчоор тогтоогдоогүй тул түүнийг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх болон бусад байгууллагаас дуудан ирүүлээгүй байна. Иймээс түүний ирж, очих зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогч осолд өртөгдөж амь насаа алдах үед унаж явсан "Тоуоtа рrius" маркийн автомашины Увс-Финанс Аудит ХХК-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 132 дугаартай “2021 оны 3 дугаар сарын байдлаар "Тоуоtа рrius" маркийн автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 5,078,125 /Таван сая далан найман мянга нэг зуун хорин таван/ төгрөг.” гэх дүгнэлт[48]-ээр тогтоогдсон үнийг шүүгдэгчээс гаргуулан авч, уг авто машиныг шүүгдэгчид өгөх санал гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнээд, 5,078,125 төгрөгийг хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулсан болно
Учир нь амь хохирогч осолд өртөгдөж амь насаа алдах үед унаж явсан автомашиныг эхнэр, хүүхэд нь цаашид унаж хэрэглэх нь сэтгэл санааны хувьд зохимжгүй гэж шүүх дүгнэсэн.
Шүүгдэгч Д.Бгээс 42.394.149 төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жд олгуулахаар шийдвэрлэсний 20.000.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд, 22.400.000 төгрөгийг гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч төлсөн байна.
Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б, Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
II. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
А. Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 27.10 дугаар зүйлийн 3-т заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн тус тус тогтоогдсон болно.
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа[49]-аар, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 4 дүгээр багт мал маллан амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Бгийн хувийн зан байдлын талаар Гэрч Д.Цийн өгсөн: “Би Бгийн төрсөн аав Дын дүү болох Цэцэгээ гэх хүний нөхөр учир хүргэн ах нь Бог тул Д.Бг бага байхаас нь мэднэ. Манайх Бгийн аав Дын ойролцоо амьдарч, мал маллаж байсан. Д.Б 1988 онд Увс аймгийн Наранбулаг суманд Д ахын 2 дахь хүү болон төрсөн. Д.Б Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаад хичээлээс гарсан бага боловсролтой, одоо эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдарч байгаа. Д.Б сум орон нутагтаа нэр хүндтэй, төлөв даруу зантай, архи ууж байхыг би харж байгаагүй, малд нүдтэй, дур сонирхолтой тул малаа өсгөж амьдрал ахуйгаа дээшлүүлж яваа залуу юм. Хадам дүү Д.Б Наранбулаг сумын иргэн Ц.Утай гэр бүл болоход би очиж оролцож байсан бөгөөд одоо 5 хүүхдэд төрүүлж өсгөж байгаа. Д.Бгийн аав нь улсын аварга малчин хүн байдаг. Хадам дүү Д.Б гудамж талбайд болон хүмүүстэй харьцахдаа биеэ зөв авч явдаг, нийтэч зантай, үеийн залуучуудтай найзалж нөхөрлөдөг, хүнд тусархуу, төлөв даруу зантай. Д.Б хүмүүстэй нийлж архи ууж янз бүрийн асуудал гаргаж байгаагүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй юм.” гэх мэдүүлэг[50], Гэрч Ц.Бийн өгсөн: “Миний найз Д овогтой Б нь 1988 онд Увс аймгийн Наранбулаг суманд Дын 2 дахь хүү болон төрсөн. Би бага наснаасаа Д.Бтэй хамт тоглож өссөн, нэг нутгийн, одоо би Д.Бгийн хүргэн ах нь болох хүн юм. Д.Б Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаад 4-р анги төгсөж хичээлээс гарч түүнээс хойш мал маллаж амьдарч байгаа. Д.Б сум орон нутагтаа нэр хүндтэй, хүн чанартай, төлөв даруу зантай, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаг, малд дур сонирхолтой тул малаа өсгөж амьдрал ахуйгаа дээшлүүлж явдаг залуу юм. Найз Д.Б 2008 онд Наранбулаг сумын иргэн Ц.Утай гэр бүл 5 хүүхдэд төрүүлж өсгөж байгаа. Д.Бгийн аав нь улсын аварга малчин хүн байдаг. Найз Д.Б сум орон нутагт биеэ зөв авч явдаг, нийтэч зантай, ангийн болон үеийн залуучуудтай найзалж нөхөрлөдөг, хүнд тусархуу зантай.” гэх мэдүүлэг[51], Гэрч Ч.Хгийн өгсөн: “Манай багийн иргэн Д овогтой Б 1988 онд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Д.Б Наранбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаад хичээлээс гарсан бага боловсролтой, одоо эхнэр, 5 хүүхдийн хамт мал маллаж амьдарч байгаа. Д.Б сум орон нутагтаа нэр хүндтэй, төлөв даруу зантай, архи ууж байхыг би харж байгаагүй, мал маллаж амьдрал ахуйгаа дээшлүүлж яваа залуу юм. Д.Бгийн эхнэр болох Наранбулаг сумын иргэн Ц.У хүүхдүүдээ харж сумын төвд байрлах гэртээ ихэнхдээ амьдардаг, тэр үед Д.Б ганцаараа малаа малладаг. Д.Бгийн аав Д нь улсын аварга малчин, төрсөн ах болох Д.Б аймгийн аварга малчин хүмүүс байгаа. Д.Б нь бод, бог нийлсэн 400 гаруй малтай, сүүлийн 3-4 жил 400-аас дээш толгой мал тоолуулж мал нь тогтвортой өсөж манай манай багийн тэргүүний залуу малчдын нэг юм. Д.Б 39-79 УВХ улсын дугаартай Ргоntег маркын автомашин, 1 мотоцикл, хөдөө 1 өвөлжөө, сумын төвд шинээр хашаа авч, байшин барьж байгаа, 1 монгол гэр зэрэг хөрөнгөтэй боломжийн амьдралтай хүн юм. Төрөөс сар бүр олгож байгаа 5 хүүхдийн мөнгө авдаг бөгөөд өөр төрөөс ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авдаггүй. Д.Б хүмүүстэй харьцахдаа биеэ зөв авч явдаг, нийтэч зантай, үеийн залуучуудтай найзалж нөхөрлөдөг, хүнд тусархуу, төлөв даруу зантай. Д.Б хүмүүстэй нийлж архи ууж янз бүрийн асуудал гаргаж байгаагүй, урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй.” гэх мэдүүлэг[52]-үүд хэрэгт авагдсан байна.
2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 -т заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамрагдаж байгаа, хохирогчид учирсан хохирлыг барагдуулсан, хохирол төлбөргүй тул хэргийг өршөөн õýðãèéã өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Бд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлуудыг харгалзан үзээд 3 /гурав/ жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Өршөөд үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бд оногдуулсан хорих ялаас 2 /хоёр/ жил хорих ялыг өршөөн хасаж, биеэр эдлэх ялыг 1 /нэг/ жил хорих ялаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Б. Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
- Шүүгдэгч Б овогт Гын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэрч худал мэдүүлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн нь тогтоогдсон болно.
Шүүгдэгч Г.Г нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа[53]-аар, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 21-15 тоотод оршин суудаг, БХТН-д жолооны багш ажилтай болох нь нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Гийн хувийн зан байдлын талаар Гэрч Ц.Тгийн өгсөн: “Би Гийн төрсөн ээжийнхэн ахынхан эхнэр болох хүн юм. Би Гийг хүүхэд байхаас нь танина. Зан аашийн хувьд даруухан төлөв зантай, ажилд нягт нямбай, цэвэрхэн хийдэг, ажилсаг залуу байдаг юм. Ам бүл-4 эхнэр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр нь Хишигт дэлгүүрийн худалдагчаар ажилладаг. Г БХТН-ийн жолооны багшаар ажилладаг. Машин техникт сонирхолтой, Архи, тамхи хэрэглэдэггүй, янз бүрийн муу зуршил байдаггүй залуу юм. Амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай, хоосон хонохгүй, хүнээс юм гуйхгүй амьдарч байна. Эд хөрөнгийн хувьд эсгий гэрт амьдардаг, өөрийн гэсэн хашаатай, машин унаатай залуу юм.” гэх мэдүүлэг[54], Гэрч Б.Угийн өгсөн: “Г бол миний төрсөн дүү Бгийн төрсөн хүүхэд юм. Би түүний нагац ах Бог. Би түүнийг багаас нь таньж мэднэ. Г бүрэн дунд боловсролтой. Эхнэр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Г өөрөө Батлан хамгаалах туслах нийгэмлэгт жолооны багшаар ажилладаг. Амьдрал ахуйн хувьд хар бор ажил хийгээд амьдралаа аваад явж байгаа залуу юм. Багаасаа төлөв даруу, хүнд их тусархаг хүүхэд байсан. Одоо ч гэсэн хүнд олон таван үг хэлээд байдаггүй. Ах дүү нартай туслаад явж байж байдаг. Тийм их гэмт хэрэг үйлдье гэсэн санаа зорилго байдаггүй. Хүнд худал хэлээд байдаггүй. Цайлган цагаан сэтгэлтэй залуу юм. Эд хөрөнгө болоод байх зүйл байхгүй. Нэг хашаа, гэртэй, өөр хөрөнгө байхгүй. Архи дарс хэрэглэдэггүй. Ер нь хүнтэй эвтэй найртай харьцаж байдаг..” гэх мэдүүлэг[55] -үүд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Г.Гт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б, Г.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хэргийн шийдвэрлэхэд ач холбогдол гэж шүүгдэгчийн 39-79 УВХ улсын дугаартай, пронтер авто машин, хохирогчийн 93-41 УВХ улсын дугаартай, тоёота приус авто машин, хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулах зорилгоор шүүгдэгч Д.Бгийн 5 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж байсан хар саарал өнгийн пиджак 1 ширхэг, хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, хагас түрийтэй хос гутал, хар саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн ноосон ойм хос, гар утас цэнэглэгч 1 ширхэг, бал 1 ширхэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж буцаан авах хүсэлт гаргасан тул түүнд буцаан олгож,
Цаашид зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй болсон хүрэн өнгийн буферийн хагархай хэсэг 1 ширхэг, тольны хүрээний хагархай хэсэг 4 ширхэг, тольны хагархай 2 ширхэг, аккумляторийн килимний толгой 1 ширхэг, аккумляторийн доторх тугалганы хагархай 4 ширхэг, салхины шилний хагархай 2 ширхэг, улаан өнгийн шилний хагархай 8 ширхэг, аккумляторийн хүрээний хагархай 6 ширхэг, HYDRID Sistem гэх бичиглэлтэй хагархай 1 ширхэг, хүрэн буферны хагархай 4 ширхэг, гэрлийн цайрны хагархай 8 ширхэг, гэрлийн цайрны хагархай1 ширхэг, тольны хүрээний хагархай 2 ширхэг, дохионы гэрлийн суурьны хагархай 1 ширхэг, тольны хагархай 10 ширхэг, салхины шилний хагархай 1 ширхэг, амны хаалт 1 ширхэг, SAYAN бичиглэлтэй дотроо 350 мл орчин шингэн зүйлтэй 750 мл-ийн таглаатай архины шил 1 ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөд үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Дын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Б овогт Гын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэрч худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Өршөөд үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Гт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Ялтан нь Г.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Өршөөд үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан ялтан Д.Бд оногдуулсан хорих ялаас 2 /хоёр/ жил хорих ялыг өршөөн хасаж, биеэр эдлэх ялыг 1 /нэг/ жил хорих ялаар тогтоосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан хохирогчийн 75.226.000 төгрөгийн нэхэмжлэлээс 32.871.851 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 42.394.149 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жд нөхөн төлснийг дурдсугай.
9. Шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. шүүгдэгч Д.Бгийн 39-79 УВХ улсын дугаартай, пронтер авто машин, амь хохирогчийн 93-41 УВХ улсын дугаартай, тоёота приус авто машин, шүүгдэгч Д.Бгийн 5 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хар саарал өнгийн пиджак 1 ширхэг, хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, хагас түрийтэй хос гутал, хар саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн ноосон ойм хос, гар утас цэнэглэгч 1 ширхэг, бал 1 ширхэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жд буцаан олгож,
хүрэн өнгийн буферийн хагархай хэсэг 1 ширхэг, тольны хүрээний хагархай хэсэг 4 ширхэг, тольны хагархай 2 ширхэг, аккумляторийн килимний толгой 1 ширхэг, аккумляторийн доторх тугалганы хагархай 4 ширхэг, салхины шилний хагархай 2 ширхэг, улаан өнгийн шилний хагархай 8 ширхэг, аккумляторийн хүрээний хагархай 6 ширхэг, HYDRID Sistem гэх бичиглэлтэй хагархай 1 ширхэг, хүрэн буферны хагархай 4 ширхэг, гэрлийн цайрны хагархай 8 ширхэг, гэрлийн цайрны хагархай1 ширхэг, тольны хүрээний хагархай 2 ширхэг, дохионы гэрлийн суурьны хагархай 1 ширхэг, тольны хагархай 10 ширхэг, салхины шилний хагархай 1 ширхэг, амны хаалт 1 ширхэг, SAYAN бичиглэлтэй дотроо 350 мл орчин шингэн зүйлтэй 750 мл-ийн таглаатай архины шил 1 ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ
[1] / хх-ийн I хавтасны 3-18-р тал/
[2] / хх-ийн I хавтасны 19-25-р тал/
[3] / хх-ийн I хавтасны 26-40-р тал/
[4] / хх-ийн I хавтасны 41-46-р тал/
[5] / хх-ийн I хавтасны 47-52-р тал/
[6] / хх-ийн I хавтасны 53-56-р тал /
[7] / хх-ийн I хавтасны 60-63-р тал/
[8] / хх-ийн I хавтасны 65-67, 68-71-р тал/
[9] /хх-ийн I хавтасны 89-93-р тал/
[10] /хх-ийн I хавтасны 95-97-р тал/
[11] /хх-ийн I хавтасны 101-102, 104-р тал/
[12] /хх-ийн I хавтасны 115-р тал/
[13] /хх-ийн I хавтасны 117-р тал/
[14] /хх-ийн I хавтасны 120-р тал/
[15] /хх-ийн I хавтасны 122-123-р тал/
[16] /хх-ийн I хавтасны 125, 127-р тал/
[17] /хх-ийн I хавтасны 131-р тал/
[18] /хх-ийн I хавтасны 133-р тал/
[19] /хх-ийн I хавтасны 135-136-р тал/
[20] /хх-ийн I хавтасны 138-140-р тал/
[21] /хх-ийн I хавтасны 142-р тал/
[22] /хх-ийн I хавтасны 144-р тал/
[23] /хх-ийн I хавтасны 146-р тал/
[24] /хх-ийн I хавтасны 148-р тал/
[25] /хх-ийн I хавтасны 175-176-р тал/
[26] /хх-ийн I хавтасны 178-р тал/
[27] /хх-ийн I хавтасны 187-188-р тал/
[28] /хх-ийн I хавтасны 190-191-р тал/
[29] /хх-ийн I хавтасны 193-194-р тал/
[30] /хх-ийн I хавтасны 200-р тал/
[31] /хх-ийн I хавтасны 209-210-р тал/
[32] /хх-ийн I хавтасны 215-р тал/
[33] / хх-ийн I хавтасны 111-112-р тал /
[34] / хх-ийн II хавтасны 85-90-р тал /
[35] / хх-ийн II хавтасны 102-104-р тал /
[36] / хх-ийн I хавтасны 3-18-р тал/
[37] / хх-ийн I хавтасны 19-25-р тал/
[38] / хх-ийн I хавтасны 60-63-р тал/
[39] /хх-ийн I хавтасны 89-93-р тал/
[40] /хх-ийн I хавтасны 95-97-р тал/
[41] /хх-ийн I хавтасны 122-123-р тал/
[42] /хх-ийн I хавтасны 125, 127-р тал/
[43] /хх-ийн I хавтасны 135-136-р тал/
[44] /хх-ийн I хавтасны 138-140-р тал/
[45] / хх-ийн I хавтасны 108-109, 111-112-р тал /
[46] / хх-ийн I хавтасны 107-108-р тал /
[47] / хх-ийн I хавтасны 110-112-р тал /
[48] / хх-ийн II хавтасны 136-р тал /
[49] / хх-ийн II хавтасны 195-р тал /
[50] /хх-ийн I хавтасны 217-р тал/
[51] /хх-ийн I хавтасны 219-р тал/
[52] /хх-ийн I хавтасны 221-р тал/
[53] / хх-ийн II хавтасны 196-р тал /
[54] /хх-ийн I хавтасны 223-р тал/
[55] /хх-ийн I хавтасны 225-р тал/