| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0176/И |
| Дугаар | 194 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1961 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1-р баг, 114-р байр 20 тоотод оршин суух, Барилга Орон сууцанд гэрээт ажилтан, Боржигон овогт Маамын Батсүх /РД: ЕО61040569/-гийн нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дугаар 21-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа, нэхэмжлэгч М.Батсүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Батсүх шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Маам овогтой Батсүх нь Сайншанд больницын даргын 80-р тушаал, Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 57-р тушаал, Сайншанд больницын 46-р тушаал, Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 103-р тушаал, Сайншанд эмнэлэгийн даргын 65-р тушаал, Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэгийн ээлжийн амралтын 40-р тушаалуудад овог нэрийн зөрөө байгаа тул төрсний гэрчилгээний бичилтийг үндэслэн овгийг Маам болгож өөрчилж өгнө үү. Эдгээр тушаалуудаас бусад бичиг баримт бүгд Маам овогтой Батсүх миний бичиг баримт болохыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч М.Батсүхийн 1979 оны 09 сарын 22-ны өдрийн Сайншанд больницын даргын 80 дугаартай тушаал, Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 57-р тушаал, Сайншанд больницын 46-р тушаал, Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 103-р тушаал, Сайншанд эмнэлэгийн даргын 65-р тушаал, Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэгийн ээлжийн амралтын 40-р тушаалууд нь М.Батсүхийн тус тус ажилд томилсон тушаалууд мөн байх учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Батсүх нь Дорноговь аймгийн Сайншанд сумын больницын даргын 80-р тушаалаар асрагч, Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 57 дугаартай тушаалаар сувилагч, Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 46 дугаартай тушаалаар угаагч, Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 103 дугаартай тушаалаар ээлжийн асрагч, Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 65 дугаартай тушаалаар угаагч, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд нэгдсэн эмнэлэгийн даргын ээлжийн амралт олгох тухай 40 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь Маамын Батсүх мөн болох нь гэрч Б.Цогдогын “...тухайн үед гэрлэлтийн баталгаа байхгүй учраас ээжээр нь овоглох үе байсан. М.Батсүхийн аавыг Чулуун, ээжийг Маам гэдэг хүмүүс байсан. М.Батсүхийн аав ээжтэй нэг суманд мал маллаж, хамт ажилладаг байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Ичинхорлоогийн “...Л.Чулуун гэдэг хүн нь М.Батсүхийг төрсөн хойно нь Маамтай сууж байсан юм. Хойд эцэг нь байсан. Тийм учраас Батсүхийг ээжээр нь буюу Маамаар овоглодог байсан. М.Батсүхийн доод талын дүү М.Цэдэнсодномыг бас Маам овогоор овоглодог, бусад 3 дүү нь бүгд Чулуун овогтой байгаа юм. М.Батсүхийн аав Чулуунтай нэг аймаг, суманд хамт ажиллаж, амьдарч байсан учраас танина. Чулуун, Маам хоёр нь 5 хүүхэдтэй айл байсан юм.” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын 227428, 225089, 000086564 дугаартай дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, төрсний гэрчилгээ болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд Сайншанд больницын даргын 1979 оны 09 сарын 22-ны өдрийн 80 дугаартай ажилд шинээр авах тухай тушаал, Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 1993 оны 06 сарын 10-ны өдрийн 57 дугаар ажилд авах ба ажил өөрчлөх тухай тушаал, Улаанбаатар Төмөр замын Сайншанд нэгдсэн эмнэлгийн даргын 2001 оны 05 сарын 01-ны өдрийн 46 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 2001 оны 10 сарын 23-ны өдрийн 103 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Улаанбаатар Төмөр замын Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 2002 оны 09 сарын 02-ны өдрийн 65 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэгийн ээлжийн амралтын 2011 оны 06 сарын 28-ны өдрийн 40 дугаартай тушаалуудын жинхэнэ эзэмшигчээр Маамын Батсүх мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Сайншанд больницын даргын 1979 оны 09 сарын 22-ны өдрийн 80 дугаартай ажилд шинээр авах тухай тушаал, Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 1993 оны 06 сарын 10-ны өдрийн 57 дугаар ажилд авах ба ажил өөрчлөх тухай тушаал, Улаанбаатар Төмөр замын Сайншанд нэгдсэн эмнэлгийн даргын 2001 оны 05 сарын 01-ны өдрийн 46, Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 2001 оны 10 сарын 23-ны өдрийн 103, Улаанбаатар Төмөр замын Сайншанд нэгдсэн эмнэлэгийн даргын 2002 оны 09 сарын 02-ны өдрийн 65 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалууд, Улаанбаатар төмөр замын нэгдсэн эмнэлэгийн ээлжийн амралтын 2011 оны 06 сарын 28-ны өдрийн 40 дугаартай тушаал зэрэг бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Маамын Батсүх мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг татварийн тасгийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА