Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч: Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñýí Б овогт Бгийн Шт õîëáîãäîõ 2135000120082 äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 îíû 6 дугаар ñàðûí 23-íы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

2001 оны 02 дугаар сарын 20-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэн ухаан техникийн их сургуулийн 3-р курсийн оюутан, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р баг 13-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Б овогт Бгийн Ш /РД:ОЮ01122014/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Ш нь Увс аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд 9285 УВХ улсын дугаартай Норд бенз загварын автомашинаар өвс тээвэрлэж явахдаа 2021 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Улаангом сумаас Өлгий сумын чиглэлийн шилэн кабелийг 66 километрт буюу Өмнөговь сумын Холбоо багийн нутаг Бургастай гэх газарт болгоомжгүйгээр тасалж тус ХХК-нд 917.565 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ш нь Увс аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд 9285 УВХ улсын дугаартай Норд бенз загварын автомашинаар өвс тээвэрлэж явахдаа 2021 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Улаангом сумаас Өлгий сумын чиглэлийн шилэн кабелийг 66 километрт буюу Өмнөговь сумын Холбоо багийн нутаг Бургастай гэх газарт болгоомжгүйгээр тасалсан болох нь: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1], тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2], Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримт, гэрэл зургийн үзүүлэлт[3],

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 1 дүгээр сарын 09-ны орой 20 цаг 07 минутад Улаангомоос Өлгий чиглэлийн агаарын шилэн кабел тасарсан. Тэгээд аймгийн төвөөс шилэн кабелийн хэмжүүрийн багажаар хэмжихэд 66 км зайд тасарсан байсан. тэгээд манай ажлын 6 хүний бүрэлдэхүүнтэй засварын баг гэмтэл гарсан гэх газар руу яваад 23 цаг 30 минутад гэмтлийн газарт очиход зам хөндлөн гарсан шилэн кабелийг тасалсан байсан. тэгээд шонгийн модны хооронд 150м шилэн кабел татаж 2 муфт багаж тэгшилсэн мөн 2 шонгийн мод хазайсан байдалтай байсныг автомашинаар татаж тэгшилсэн, мөн 8 шонгийн модны кабел утас унасан байсныг дээш татаж агаарт гарсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 цаг 59 минутад баруун чиглэлийн сүлжээ хэвийн ажиллагаанд орсон..уг шилэн кабел утас нь газраас дээш 4.5 метрийн унжилттай байдаг юмаа. ...манай байгууллага гэмтэл гарсан даруйд Өлгий сумын холбооны ажилтан Л.Н руу утсаар холбогдож танай сумаар өндөр ачаатай тээврийн хэрэгсэл өнгөрвөл саатуулаарай шилэн кабел тасалсан байна гэж хэлсэн. Тэгээд аймгийн төвийн цагдаа нарт болон Өмнөговь сумын цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг[4],

Гэрч Л.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Би Увс аймгийн Өлгий сумын холбооны салбарын эрхлэгч ажилтай тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 09-ны орой Увс аймгийн Мэдээлэл холбооны сүлжээний ТӨК-ны систем төвийн удирдлагын инженер утсаар яриад Увс аймгийн Улаангом сумаас 66 кмзайд шилэн кабел тасарлаа сумынхаа нутаг дэвсгэртээр өнгөрч байгаа том оврын ачааны тээврийн хэрэгсэлд хяналтын сайн тавиарай гэсэн тэгээд би сумынхаа цагдаа нарын хамт хяналтын тавьж ажиллахад 92-85УВХ улсын дугаартай ганц том оврын ачаатай машин ирсэн бөгөөд уг машины чиргүүл хэсэгт нь ачсан пресс өвсний зүүн урд болон хойд хэсэг нь эмх замбараагүй байдалтай байсан ..тухайн тээврийн хэрэгслээс өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл таараагүй.” гэх мэдүүлэг[5],

Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “тэр өдрийн 20 цаг 07 минутад Улаанбаатар ЛАЗ буюу сүлжээ хяналтын төвөөс Улаангом-Өлгий чиглэлд систем тасарлаа гэх мэдээллийг ирүүлсэн ингэж мэдээлэл ирүүлсэн цаг хугацаанд шилэн кабел тасарсан байж таарна. Шилэн кабел тасарсан, гэмтсэн даруй ЛАЗ буюу сүлжээ хяналтын төвд мэдэгдэж, бид нарт мэдээлэл өгдөг. Цаг алдаж ирсэн тохиолдол байгаагүй, маш богино хугацаанд буюу яг тэр өдөр гэмтэл гарсан даруй л мэдээлэл ирдэг. Улаанбаатар ЛАЗ буюу сүлжээ хяналтын төвөөс мэдээллийг надад ирүүлсэн. Уг мэдээллийг ерөнхий инженер Бд мэдэгдсэн. Үүнээс гадна цагдаагийн байгууллага болон Өмнөговь сумын холбооны ажилтан Б, Өлгий сумын холбооны ажилтан Н нарт мэдэгдсэн. Анх мэдээлэл орж ирснээс хойш 5 минутын хугацаанд сумдын ажилтан руу ярьж Улаангомоос Өлгий чиглэлд 66 км -т кабел тасарсан байна сумдын хэсгийн цагдаагаа гуйж аваад гараад зам тосож шалгамаар байна, өндөр ачаатай машин тасалсан байх шүү гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[6],

Гэрч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 09-ны орой 20 цагийн үед манай ажлаас над руу утсаар залгаад Бургастайн голын цаана Увс аймгийн Өлгий сумын чиглэлийн агаарын шилэн кабел тасарлаа гэж дуудлага ирсэн. Тэгээд манай ажлын засварын баг 6 хүний бүрэлдэхүүнтэй Улаангом сумаас Өлгий сумын чиглэл рүү гарсан. Тэгээд бид нар 22 цаг өнгөрч байхад гэмтэл гарч шилэн кабель тасарсан газарт очсон. Тэгээд очиход хоёр шонгийн мод хазайсан уг хоёр модны хоорондох шилэн кабел нь тасарсан байсан. Тэгээд манай засварын баг засвар үйлчилгээгээ хийсэн. Уг шилэн кабел тасарсан газарт өвсний хог унасан байсан ба том оврын тээврийн хэрэгслийн мөр байсан. Манай засварын баг засварын ажлаа хийж дуусгаад Увс аймгийн Өлгий сум руу очсон. Тэгтэл Өлгий сумын дээд хэсэгт өв ачсан том оврын тээврийн хэрэгсэл байсан ба уг тээврийн хэрэгслийн ачааг харахад чиргүүл хэсэгтээ пресс өвс ачсан байсан ба уг өвсний зүүн урд болон зүүн хойд хэсгийн пресс өвс нь эмх замбараагүй болсон байсан учир уг тээврийн хэрэгсэл тасалсан байна гэж үзсэн..” гэх мэдүүлэг[7],

Гэрч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “2021 оны 01 дүгээр сарын 09-ны орой 20 цагийн үед манай ажлаас над руу утсаар залгаад Улаангом сумаас Өлгий чиглэлийн Бургастайн голын цаана агаарын шилэн кабел тасарлаа гэж дуудлага ирсэн. Тэгээд манай ажлын гэмтэл засварын баг 6 хүний бүрэлдэхүүнтэй Улаангом сумаас Өлгий сумын чиглэл рүү гарсан. Тэгээд бид нар 23 цаг болж байхад гэмтэл гарсан шилэн кабель тасарсан газарт очсон. Тэгээд очиход шилэн кабель тасарч хоёр шонгийн мод хазайсан байдалтай байсан. Тэгээд манай засварын баг засвар үйлчилгээгээ хийсэн. Уг шилэн кабел тасарсан газарт өвсний хог унасан байсан ба том оврын тээврийн хэрэгслийн мөр цасан дээр байсан. Манай засварын баг засварын ажлаа хийж дуусгаад Увс аймгийн Өлгий сум руу очсон. Өлгий суманд нэг том оврын тээврийн хэрэгсэл саатуулсан байна гэж сонссон ба уг тээврийн хэрэгслийг тасалсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг[8],

Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “2021 оны 01 дүгээр сарын 09-ны орой 20 цагийн үед манай ажлаас над руу утсаар залгаад Улаангом сумаас Өлгий чиглэлийн 67 км зайд Бургастайн голын цаана агаарын шилэн кабел тасарлаа гэж дуудлага ирсэн. Тэгээд манай ажлын гэмтэл засварын баг 6 хүний бүрэлдэхүүнтэй Улаангом сумаас Өлгий сумын чиглэл рүү гарсан. Тэгээд бид нар 23 цаг болж байхад гэмтэл гарсан шилэн кабель тасарсан газарт очсон. Тэгээд очиход шилэн кабель тасарч хоёр шонгийн мод хазайсан байдалтай байсан. Тэгээд манай засварын баг засвар үйлчилгээгээ хийсэн. Уг шилэн кабел тасарсан газарт өвсний хог унасан байсан ба том оврын тээврийн хэрэгслийн мөр цасан дээр байсан. Манай засварын баг засварын ажлаа хийж дуусгаад Увс аймгийн Өлгий сум руу очсон. Өлгий суманд нэг том оврын тээврийн хэрэгсэл саатуулсан байна гэж сонссон ба очоод би машинаас буугаад уг тээврийн хэрэгслийн ачааг харахад чиргүүл дээр ачсан пресс өвс урд хэсэгтээ эмч замбараагүй байдалтай байсан учир уг тээврийн хэрэгслийг тасалсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг[9],

Гэрч Ц.Тын байцаалтын шатанд өгсөн:  “Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн үед Бургастай гэх газарт шилэн кабелын утас тасарсан гэх дуудлагыг хүлээн аваад өөрийнхөө сумын Намир багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналтыг зохион байгуулан ажилласан. Тэр орой буюу 2021 оны 01 дүгээр сарын 09-ний орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд манай сумын нутаг дэвсгэрээр ямар нэгэн том оврын тээврийн хэрэгсэл яваагүй.” гэх мэдүүлэг[10],

Гэрч Б.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний орой "Бургастай" гэх газарт холбооны шилэн кабелын утас тасарсан гэх гомдол мэдээллийг сонссон. Тэгээд тухайн үед би сумынхаа хэсгийн цагдаа Ц.Т, М.Хосбаяр нарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Манай хэсгийн цагдаа бид гурав тэр орой үүрэг гүйцэтгэх хугацаанд манай сумын нутаг дэвсгэрээр том оврын тээврийн хэрэгсэл дайран өнгөрсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[11],

Гэрч К.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2021 оны 01 дүгээр сарын 09-наас 10-нд шилжих шөнө 02 цаг болж байхад байх би яг цагийг нь сайн санахгүй байна. Манайхан гэртээ унтаж байтал манайд манай эхнэрийн талын Б гэх хүн эхнэртэйгээ хамт ирсэн. Тэгээд манай машиныг кабель тасалсан гээд байна. Тэгээд манай машины урд нь явсан машиныг олох гэсэн юм аа гээд намайг хамт явъя гээд дагуулаад Өмнөговь, Ховд сумын чиглэлд Б гэх хүний залуу болох Штай хамт явсан залуу бид гурав явсан. Тэгээд бид гурав Ховд сумын Бор хаг гэх газар хүртэл том оврын ачааны машин хайж явсан. Тэгээд Б гэх хүний машины дугуй хагараад бид гурав буцаад Өлгий суманд 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн үед ирсэн.Тухайн үед Б ах надад энэ хохирол нь 1-2 сая төгрөг юм бол хохирлыг нь барагдуулъя, угаасаа манай залуугийн жолоодож явсан ачааны машинаас өөр том оврын ачааны машин олдохгүй байгаа юм чинь хохирлыг нь барагдуулдаг юм билүү. ... Б ах манайд ирээд манай залуу Ш Увс аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд өвс тэжээл хүргэх гэж яваад замд нь шилэн кабель тасарсан байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа манай хүүхдийн машиныг уг шилэн кабелын утсыг тасалсан гэж хэлээд байна. Чи ахтайгаа хамт Ховд сумын чиглэлд яваад том оврын ачааны машин явж байгаа болов уу үзээд ирье ах нь зам мэдэхгүй чи зам заагаад яваад өг гэж хэлээд намайг дагуулж явсан юм аа.” гэх мэдүүлэг[12],

Гэрч Ш.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 09-ний орой 20 цагаас 21 цагийн хооронд байх яг цагийн сайн мэдэхгүй байна би гэртээ байж байтал Увс аймгийн Улаангом сумын Мэдээлэл Холбоо сүлжээ ТӨК-ны тухайн үед ээлжийн амралттай байсан Т гэх хүн над руу утсаар залгаад Увс аймгийн Улаангом сумаас Өлгий Өмнөговь чиглэлийн агаарын шилэн кабель 66 км-ын зайд тасарлаа. Танай сумаар том оврын өндөр ачаатай тээврийн хэрэгсэл явж өнгөрч байх вий та хяналтыг сайтар тавиараа гэж ярихаар нь би гэрээсээ гарч сумын төвөөр болон Улаангом сумаас манай сум руу ирэх замд том оврын ачааны машин явж байгаа эсэхэд хяналтыг тавьж ажиллахад ямар нэгэн том оврын өндөр ачаатай тээврийн хэрэгсэл манай Өмнөговь сумаар ирээгүй ба 23 цаг болж байхад над руу Т инженер утсаар холбогдоод нөгөө машин Өлгий сумууд саатуулагдсан юм шиг байна та одоо амар гэж ярьсан. Тэгээд би 23 цаг 30 минутын үед гэр лүүгээ харьсан юм аа” гэх мэдүүлэг[13],

Шүүгдэгч Б.Шын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний аав Б том оврын ачааны тээврийн хэрэгсэл жолоодож тээвэрт явдаг хүн байдаг. Би ааваа багаасаа дагаж тээвэрт явж байсан тов оврын тээврийн хэрэгсэл жолоодох дур сонирхолтой болсон. Сонирхлын дагуу 2019 онд жолооны курсад суралцаж "С" ангиллын тээврийн хэрэгсэл жолоод эрхтэй болсон. Эрх авсны дараагаас бие дааж тээвэрт явах болсон. 92-85 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний аав Бгийн нэр дээр бүртгэлтэй боловч жолоочийн хариуцлагын даатгалд миний нэр давхар бүртгэгдсэн байдаг тул уг тээврийн хэрэгслийг голдуу би жолоодож тээвэрт явдаг. Аав Б үүнээс өөр төрлийн мөн ачааны тээврийн хэрэгсэлтэй, түүгээрээ тээвэрт явдаг. Ер нь бол аав бид хоёр 2- уулаа тус тусын тээврийн хэрэгслээр тээвэрт явдаг. Ингээд би тээвэрт явж байтал 2021.01.09-ний өдөр аймгийн Баруунтуруун сумаас будаа, өвс ачаад Говь-Алтай аймаг руу явсан. Ингэхдээ би Баруунтуруун сумаас гараад Бургастайн замаар явсан. Тэгтэл Бургастайн тэнд шороон замын хэсэгт шонгийн шилэн кабелын утас тасарчихсан газарт унасан байхаар нь дээгүүр нь тайраад гараад явсан. Ингээд цааш нь явж байтал Өлгий сумын төв орж байтал цагдаагийн алба хаагч таарч саатуулсан. Тэхэд би шилэн кабелын утас дайрч тасалсан болж таарсан. Тухайн цагдаа нар надад "чамаас өөр машин энэ замаар ирсэнгүй" гэж хэлсэн. Үүнээс болж энэ хэрэгт шалгагдаж байгаа юм. Тухайн үед миний ачааны өндрийг хэмжихэд 4 м 57 см байсан. гэтэл тасарсан шилэн кабелыг буцааж холбоход өндөр нь 5 м 50 см байсан. уг нь миний ачиж явсан ачааны өндөр тухайн тасарсан шилэн кабелын өндөрт арай л хүрэхгүй байгаа тул би кабелын дайрч тасалсан гэдэгтээ эргэлзэж байгаа. Гэхдээ би тухайн компанид төлж барагдуулахаар болсон, хэргээ хурдан шийдүүлж авна. Би өөрийн унаж явсан тээврийн хэрэгслийн жолоог бусдад шилжүүлээгүй, өөрөө л жолоодож явсан. Би шилэн кабел дайрч тасалснаа мэдэхгүй байна. Тухайн үед шилэн кабел газар унасан байхаар нь дээгүүр нь дайраад гараад явсан. Хохирогчид учирсан бүх хохирлын 1-2 хоногийн дараа бүрэн барагдуулна. Тухайн шилэн кабелын утас агаарт шонд байрлаж байгаа, мөн уг утас стандартаас намхан байгаа нь жолооч бид нарт тээвэрт явахад саад болдог. Үүнээс болж жолооч бид нар утас тасалсан, дайрсан асуудалд холбогдож байна. Уг шонд өлгөөтэй байгаа шилэн кабелын утсыг газарт далд байдлаар байрлуулах нь зүйтэй байна. Зарим сумдын газраар явж байхад шилэн кабелын утас нь далд байдаг. ...Увс аймгийн Мэдээлэл холбоо сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид учирсан 917,565 төгрөгийг тухайн байгууллагын холбогдох данс руу шилжүүлж бүрэн барагдуулж хохиролгүй болгосон.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Увс финанс аудитын шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 119 дугаартай “2021 оны 01 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Өмнөговь суманд тасарсан шилэн кабелийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 917,565 /Есөн зуун арван долоон мянга таван зуун жаран таван мянган/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт[14]-ээр тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь бага бус хэмжээнээс дээш хэмжээтэй болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Ш нь авто машин жолоодож явахдаа нийтийн эзэмшлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тасрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр агаарын шугамыг тасалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “....хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүний үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Шыг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ш гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Ш нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Б.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Ш нь 2021 оны 01 дүгээр сарын 09-нд болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн харилцаа, холбооны хэрэгсэл гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон болно.

2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн  12 дугаар зүйлийн 12.8-д “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Б.Шын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т  заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэргүүдэд хамаарахгүй байгаа, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байхгүй тул хэргийг өршөөн  õýðãèéã өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бгийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн холбооны хэрэгсэл гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Шт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т  заасан 2135000110082 äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Шт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ГАНСҮХ

 

 

 

[1] /хх-ийн 12-17-р тал/

[2] /хх-ийн 18-25-р тал/

[3] /хх-ийн 39-44-р тал/

[4] /хх-ийн 8, 30-31, 71-72-р тал/

[5] /хх-ийн 9, 68-р тал/

[6] /хх-ийн 86-р тал/

[7] /хх-ийн 33-р тал/

[8] /хх-ийн 35-р тал/

[9] /хх-ийн 37-р тал/

[10] /хх-ийн 56-р тал/

[11] /хх-ийн 58-р тал/

[12] /хх-ийн 74-75-р тал/

[13] /хх-ийн 82-83-р тал/

[14] /хх-ийн 78-р тал/