Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0363

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   “М.. з.. х..” НҮТББ-ын

 Ерөнхийлөгч Л.Мын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Х

Нэхэмжлэгч: “М.. з.. х..” НҮТББ-ын Ерөнхийлөгч Л.М

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, тус газрын хяналтын улсын байцаагч Д.Ч

Гуравдагч этгээд: “М.. з.. х..” НҮТББ-ын Ерөнхийлөгч Б.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 794 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Б, И.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2021/0179/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М.. з.. х..” НҮТББ-ын Ерөнхийлөгч Л.М нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, тус газрын хяналтын улсын байцаагч Д.Чнарт холбогдуулан “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0794 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 18 дугаар зүйлийн 18.7.1, 19 дүгээр зүйлийн 19.4.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.3, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан “М.. з.. х..” НҮТББ-ын Ерөнхийлөгч Л.М-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, тус газрын хяналтын улсын байцаагч Д.Ч нарт холбогдуулан “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0794 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисныг,

Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22 дугаар тогтоолоор: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна.

 

3.2. Учир нь 1 дэх нэхэмжлэлийн шаардлага буюу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Анхан шатны шүүхээс “М..з..х..ТББ”-ын хариуцлагын хорооны дарга Э.Номин-Эрдэнээс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр “9019110109 дугаар тамгыг дүрмийн бусаар авсан тул хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлт ирүүлснийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтээр “М..з..х..ТББ”-д 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон тамга, тэмдгийн хяналтын 1115201315 дугаар тамга, тэмдгийг хураан авах, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон тамга тэмдгийн 9019110109 хяналтын дугаарыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн мэтээр илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3.3. Хариуцлагын хорооны дарга гэх Э.Н нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 003 дугаар албан бичигтэй тамга, тэмдэг үрэгдүүлсэн тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэж Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Чнь Зөрчлийн 115 дугаар хэрэг үүсгэж 500 нэгжээр торгосон ба тамга тэмдгийг үрэгдүүлсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн сонинд зарлуулсныг үндэслэж 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт гаргасан байдаг.

 

3.4. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д заасны дагуу “Тамга, тэмдэг устсан, түүнийг хаяж үрэгдүүлсэн гэсэн хоёрхон тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, дүгнэлт гаргадаг. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 5.2-т “Хяналтын дугаар дахин авах өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана” гээд 5.2.6-д “тамга, тэмдэг устсан, эсхүл хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлт, өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн хяналтын дугаарыг хүчингүйд тооцсон тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, ногдуулсан торгох шийтгэлийн хуудасны хуулбар гэж тодорхой заасан байдаг. Хариуцлагын хорооны дарга гэх Э.Ннь Монголын залуучуудын холбоог төлөөлөх эрхгүй этгээд гэдгийг ч анхан шатны шүүх үндэслэл хэсэгтээ тусгасан.

 

3.5. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага буюу хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №0002127711 дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагын тухайд: Анхан шатны шүүхээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.8.3-д зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах эрх нь нээлттэй бөгөөд үүнд өмнө олгосон гэрчилгээ хүчин төгөлдөр байх эсэх нь хамааралгүй юм.

 

3.6. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орох бүрд гэрчилгээг дахин авах боломжтой бөгөөд ингэхдээ өмнөх хуулийн этгээдийн гэрчилгээг эх хувиар нь хавсаргах талаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад эрх зүйн хэм хэмжээний актуудаар журамлаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

 

3.7 Гэтэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг тус тус хуульчилсан ба үүнд 22 дугаар зүйлийн 22.1.9, Улсын бүртгэлийн гэрчилгээ хавсаргах тухай тодорхой заасан байдаг. Улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авахдаа дараах материалыг бүрдүүлсэн байх журамтай. Үүнд: 1. Өргөдөл УБ-03, Уб-12 маягт, 2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 3. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь нь хуучирсан, гэмтсэн, ашиглах боломжгүй болсон улсын бүртгэлийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагад хураалгах/, 4. Гэрчилгээ үрэгдүүлснийг зарлуулсан өдөр тутмын сонин. 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн сонинд үрэгдүүлсэн гэж зарлуулсан байсан, 5. Шийдвэр, хурлын тэмдэглэл /1 хувь шийдвэр гэрчилгээ үрэгдүүлсэн, эсхүл хуучирсан, гэмтсэн тул дахин шинээр авах тухай тусгасан байх/, 6. Хууль хяналт, эрх бүхий этгээдийн шийдвэр, 7. Татварын албаны тодорхойлолт гэсэн баримтуудыг бүрдүүлэн өгсөн байхыг шаардсан байна.

 

3.8. О.Гэрэлт-Одын зүгээс бүрдүүлж өгсөн баримтын хувьд өргөдөл УБ-03, УБ-12 маягт, “М..з..х..ТББ”-ын 2020 оны ?5 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаар хуралдааны 008, 009 дүгээр тогтоолууд дээр зөвхөн ерөнхийлөгчийг сонгох чөлөөлөх тухай л тогтоол болохоос биш гэрчилгээг үрэгдүүлсэн тул дахин авах тухай тогтоол биш юм. Гэрчилгээ авахаар бүрдүүлж өгсөн баримт бичиг нь өөр хоорондоо зөрчилтэй барим бичгүүд байна.

 

3.9. Үүнээс үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар нь “М..з..х..ТББ”-ын шийдвэр тогтоолгүй ба баримт бичгийн бүрдэл дутуу ойлгомжгүй байхад дахин №000212711 дүгээр гэрчилгээ олгож байгаа нь хууль зөрчсөн болно. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад эрх зүйн хэм хэмжээний актуудыг зөрчөөд байхад гол үндэслэл биш гэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

 

Иймд бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0794 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагч, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

                                                                                                                                                                                                                                                                                                            

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн   118.3-д   зааснаар   анхан   шатны   шүүхийн   шийдвэрийг   нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “М.. з.. х..” НҮТББ-ын Ерөнхийлөгч Л.М нь “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгох үндэслэлүүдийг дурьдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 1.3-д “Хяналтын дугаар дахин давтагдахгүй 10 оронтой тооноос бүрдэх бөгөөд хяналтын дугаарын эхний 2 тоо уг дугаарыг олгосон улсын бүртгэлийн байгууллагын бүртгэх код, дараагийн 2 тоо уг дугаарыг олгосон оны сүүлийн хоёр тоо, сүүлийн 6 тоо улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгосон дугаар байна”, 2.1.3-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хуулийн этгээдийн цахим хувийн хэрэгтэй, шаардлагатай бол архивын эх нотлох баримт бичигтэй тулган нягталж хяналтын дугаар олгох эсэхийг шийдвэрлэх”, 5.2-т “Хяналтын дугаар дахин авах өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана” гээд 5.2.1-д “ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн тамга, тэмдэг”, 5.2.2-т “өнгө, загвар, хэлбэрийг өөрчлүүлэх тохиолдолд тухайн тамга, тэмдэг” гэж, мөн журмын 9.2-т “Энэ журмын 5.2.6, 5.2.7-д заасан үндэслэлээр хяналтын дугаар дахин олгосны дараа тамга, тэмдэг олдсон тохиолдолд ашиглахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагад хураалгана” гэсэн хуулийн зохицуулалттай.

 

2.3. Анхан шатны шүүхээс “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлагыг ... тамга, тэмдэг устгах ажлын хэсгийн хүчингүйд тооцсон тамга, тэмдгийг устгах жагсаалтын 605 дугаарт тус холбооны 1115201315 хяналтын дугаар бичигдээгүй, хураан авсан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн бүртгэлийн 2393 дугаарт уг хяналтын дугаар бүхий тамга, тэмдэг дарагдаагүй байх тул улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй” гэж, “Хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №000212711 дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлагыг ... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.8.3-д зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах эрх нь нээлттэй бөгөөд үүнд өмнө олгосон гэрчилгээ хүчин төгөлдөр байх эсэх нь хамааралгүй, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орох бүрт гэрчилгээг дахин авах боломжтой бөгөөд ингэхдээ өмнөх хуулийн этгээдийн гэрчилгээг эх хувиар нь хавсаргах талаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад эрх зүйн хэм хэмжээний актуудаар журамлаагүй” гэж тус тус дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

2.4. Тодруулбал хяналтын улсын байцаагч Д.Ч маргаан бүхий 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтээр “Тус ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шинэхүүгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн М..з..х..-ныУдирдах хорооны 2019 оны анхдугаар хурлын 05 тоот тогтоолоор байгууллагын бэлгэ тэмдэг, албан бичгийн бланкны загвар өөрчлөгдсөн тул тамга, тамганы дугаарыг шинээр олгож өгнө үү гэж дурдсан 02/227 дугаар хүсэлтэд 2015 онд хүчингүй болсон тэмдгийг дарж гарын үсгийг баталгаажуулсан, уг тогтоолоор тамга, тэмдгийн загварыг өөрчилсөн шийдвэр гаргаагүй тогтоол, хүсэлт ирүүлснийг улсын бүртгэгч У.Мандахтуяа хүлээн авч тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 2.1.3-т “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хуулийн этгээдийн цахим хувийн хэрэгтэй, шаардлагатай бол архивын эх нотлох баримт бичигтэй тулган нягталж, хяналтын дугаар олгох эсэхийг шийдвэрлэх” гэснийг зөрчсөн байна” гэж тогтоосон нь үндэслэлтэй.

 

2.5. Энэ талаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Чиймаа, Ө.Намжирмаа, Ц.Отгонцэцэг нарын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5256 дугаар дүгнэлтээр “...сонсох ажиллагааны тэмдэглэлд 9019110109 хяналтын дугаартай тэмдгийг эх хувиар авчирсан талаар дурдаагүй, хэдэн удаа тэмдэг хийлгэсэн талаар мэдэхгүй гэсэн байх ба үрэгдүүлсэн, эсхүл үрэгдүүлээгүй талаар бодит баримт нотолгоо байхгүй байхад дүгнэлт хийсэн. Мөн дүгнэлтэд дурдсан Монголын залуучуудын холбооны 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/153 дугаар мэдэгдэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан болон 9071018034 дугаартай хувийн хэрэг дэх нотлох баримтад авагдаагүй байна... улсын бүртгэлийн эх нотлох баримтад авагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй баримтыг үндэслэн дүгнэсэн байна” гэж дүгнээд улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэчимэгийн 3241 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгосноор дээр дурдсан хяналтын улсын байцаагч Д.Ч2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр үлдсэн байна.

 

2.6. Энэ тохиолдолд “М.. з.. х..” НҮТББ-ын хуралдаан хуульд нийцсэн эсэх, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр хэнийг сонгосон, өмнөх гэрчилгээ нь хүчинтэй эсэхээс үл хамааран улсын бүртгэлийн байгууллагаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Улсын бүртгэлийн байгууллагын чиг үүргийг заасан байх ба 8 дугаар зүйлийн 8.8-д “Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно” гээд 8.8.3-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан” гэж заасны дагуу дахин хуулийн этгээдийн гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгах боломжгүй.

 

2.7. Мөн шүүхийн шийдвэр нь бодитой заавал биелэгдэх боломжтой байх бөгөөд харин маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хяналтын улсын байцаагч Д.Ч 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй, бодит үр дагаврыг бий болгохгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2.8. Тухайлбал, улсын байцаагч Д.Ч 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасантай нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.9. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчээс “...Монголын залуучуудын холбоог төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан хүсэлтээр хяналт, шалгалт хийсэн” гэж маргаж байгаа боловч энэ нь хуульд заасан журмыг зөрчиж хяналтын дугаар олгосон үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

2.10. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 794 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА