Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2017/00376

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-р багийн 8-р байр 1а тоотод оршин суух, ВЮ86021901 регистрийн дугаартай, Боржигон овогт Должингийн Сайханжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багийн 4-р гудамж 2 тоотод оршин суух, ВМ74031419 регистрийн дугаартай, Жамъянван овогт Чимэдсүрэнгийн Эрдэнэбаатарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 6.300.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Сайханжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 04 сарын 25-ны өдөр 6.300.000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс хойш зээл, хүүгийн мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй байх тул 6.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Сайханжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.Эрдэнэбаатараас нэхэмжилсэн 6.300.000 төгрөгийн 300.000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 6.000.000 төгрөгийн 5 сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 06 сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 7 сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 8 сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөг, 9 сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөгийг авахаар тохиролцлоо гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрмаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Сайханжаргалын нэхэмжилсэн 6.000.000 төгрөгийг 5 сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 06 сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 7 сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 8 сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөг, 9 сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөгийг төлөхөөр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Сайханжаргал нь зээлийн гэрээний үүргийн 6.300.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 300.000 төгрөгийг татгалзсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрмаа нь 6.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Сайханжаргалд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн тэдгээрийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сайханжаргал нь зээлийн гэрээний үүргийн 6.300.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 300.000 төгрөгийг татгалзсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрмаа нь 6.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Сайханжаргалд төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 57875 төгрөг, хариуцагч Ч.Эрдэнэбаатараас 57875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Сайханжаргалд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Ч.Эрдэнэбаатар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ