| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0079/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/135 |
| Огноо | 2021-08-13 |
| Зүйл хэсэг | 10.6.2., |
| Улсын яллагч | Н.Батбямба, Б.Батсайхан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ШҮүхийн Ерөнхий ШҮүгч Х.Ганболд даргалж,
ШҮүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Прокурор Н.Батбямба, Б.Батсайхан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б, О.М, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Монгол /онлайнаар/,
ШҮүгдэгч ШҮФ, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,
ШҮүгдэгч Ж.Ч, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
ШҮүгдэгч Г.В, түүний өмгөөлөгч Н.Сарангэрэл,
ШҮүгдэгч ШҮФ, Ж.Ч, Г.В нарын өмгөөлөгч Д.Амаржаргал,
ШҮүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж,
Орчуулагч Х.Уламбаатар нарыг оролцуулан тус ШҮүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн ШҮүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.В /G.W/, ШҮФ /X.F/, Ж.Ч /Z.Q/, ******* овогт Б.Э нарт холбогдох эрүүгийн 1907001790193 дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ШҮүгдэгч нарын биеийн байцаалт:
ШҮүгдэгч 1: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, 3*******тай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ................................. багш ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ................................. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж эдэлж байгаагүй, /Регистрийн дугаар: /, ******* овогт Б.Э.
ШҮүгдэгч 2:*******, 1961 оны 10 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-н ******* хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "................................." ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ............................................................................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, паспортын дугаар: , ШҮФ /X.F/.
ШҮүгдэгч 3:*******, 1971 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-н Лионинг мужид төрсөн, тай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уурхайчин мэргэжилтэй, "................................." ХХК-ийн уурхайн дарга ажилтай, ............................................................................ тосгонд оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, паспортын дугаар:, Ж.Ч/Z.Q/.
ШҮүгдэгч 4: БНХАУ-ын иргэн, -ний өдөр БНХАУ-н хотод төрсөн, 4*******тай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны эдийн засагч мэргэжилтэй, "................................." ХХК-ийн эзэн, Улаанбаатар хотын ................................................. "................................." ХХК-ны байранд түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, паспортын дугаар: , Г.В /G.W/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ШҮүгдэгч Г.В /G.W/ нь “.................................” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.................................” ХХК-ний нүүрсний гүний уурхайд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 05 дугаар сарын 21, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд тус тус шалгалт хийж, Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зүйл заалтуудыг зөрчсөн үндэслэлээр үйл ажиллагааг нь явуулахгүй зогсоох шийдвэр гаргасан байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна” гэж заасныг болон мэргэжлийн байгууллагын тус компанийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг зөрчиж, уурхайн ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд ажиллуулсны улмаас 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус уурхайд ажиллаж байсан иргэн Г.Б, Д.Ц, Э.Ш нар нь уурхайн гүнд үүссэн хөрсний нуралтад дарагдаж нас барсан,
ШҮүгдэгч ШҮФ /X.F/ нь “.................................” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.................................” ХХК-ний нүүрсний гүний уурхайд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 05 дугаар сарын 21, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд тус тус шалгалт хийж, Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зүйл заалтуудыг зөрчсөн үндэслэлээр үйл ажиллагааг нь явуулахгүй зогсоох шийдвэр гаргасан байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасныг, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасныг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн, мөн мэргэжлийн байгууллагын тус компанийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг зөрчиж, уурхайд ажилчдыг ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас тус уурхайд ажиллаж байсан иргэн Г.Б, Д.Ц, Э.Ш нар нь уурхайн гүнд үүссэн хөрсний нуралтад дарагдаж нас барсан,
ШҮүгдэгч Ж.Ч /Z.Q/ “.................................” ХХК-д уурхайн даргын үүрэг гүйцэтгэж байхдаа Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.................................” ХХК-ний нүүрсний гүний уурхайд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 05 дугаар сарын 21, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд тус тус шалгалт хийж, Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зүйл заалтуудыг зөрчсөн үндэслэлээр үйл ажиллагааг нь явуулахгүй зогсоох шийдвэр гаргасан байхад уг шийдвэрийг зөрчиж, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нь уурхайн ажилчдыг ажиллаж болно гэж ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас тус уурхайд ажиллаж байсан иргэн Г.Б, Д.Ц, Э.Ш нар нь уурхайн гүнд үүссэн хөрсний нуралтад дарагдаж нас барсан,
ШҮүгдэгч Б.Э нь “.................................” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.................................” ХХК-ний нүүрсний гүний уурхайд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 05 дугаар сарын 21, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд тус тус шалгалт хийж, Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зүйл заалтуудыг зөрчсөн үндэслэлээр үйл ажиллагааг нь явуулахгүй зогсоох шийдвэр гаргасан байхад 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт “үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт” гэж, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна” гэж заасныг, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж, тус уурхайн ажилчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгч ажиллуулсны улмаас тус уурхайд ажиллаж байсан иргэн Г.Б, Д.Ц, Э.Ш нар нь уурхайн гүнд үүссэн хөрсний нуралтад дарагдаж нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
ШҮүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс болон хэргийн оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
ШҮүгдэгч Г.В /G.W/ ШҮүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“... 2003 оноос үүсгэн байгуулагдсан. Манай компани Хятад Монголын хамтарсан компани байсан. Компани 60 хувийг би эзэмшдэг 40 хувийг Канадын иргэн эзэмшдэг байсан. 2007 онд анх олборлолт явуулж ирсэн. 2017 он хүртэл улирлын чанартай ажиллаж байсан. Ажилчдыг цаг хугацаа алдуулахгүйн тулд хөрөнгө оруулалт авч тоног төхөөрөмж ажиллуулсан. Тэнд ажиллаж байсан хүмүүсийн ажлыг нь хөнгөвчилж аваар ослоос хамгаалах зорилгоор тоног төхөөрөмж оруулж ирсэн. дахин хөрөнгө оруулалт байх хэрэгтэй гэж 2017 онд тухайн хувьцаа эзэмшигчийн бие нь муудаж манай гэр бүлийн хүнтэй зөвлөлдөж байж энэ уурхайг өөрийн нэр дээрээ авсан. 2018 онд манай компани хөрөнгө оруулалтаа шинэчлэх ёстой байсан. Тэгээд манай хөрөнгө оруулалтын хүн компанийг гүйцэтгэх захиралтай, үйлдвэрийн даргатай, ХАБ-ын инженертэй, 3 орчуулагчтай, 3 мэргэжилтэнтэй байх ёстой байсан. 3 орчуулагч байнга доошоо орж орчуулгаа хийж ажиллаж байсан. Энэ уурхайд бүх зүйлийг нь хийж өгсөн ажиллах нөхцөлөөр хангасан учраас би уурхайд очдоггүй байсан. Тухайн үед манай компани хөрөнгө оруулагч ирсэн байсан. Би өөрөө Улаанбаатар хотод байсан. Цалин хөлсийг гэрээд заасны дагуу өгдөг байсан“ гэх мэдүүлэг,
ШҮүгдэгч ШҮФ /X.F/ ШҮүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 17-нд Монгол улсад ирсэн. Монголд ирэхээсээ өмнө Юу Пун Ши, Шан Тун Та нар надтай уулзаад гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан. Мөн хөрөнгө оруулагч нар тэнд ярилцахдаа монголд ажиллаж байсан Ю.Ч гэдэг хүнтэй гэрээ хийх шаардлагатай гэж хэлсэн. Бид гэрээ хийсэн. Ингэхдээ уурхайн гүний асуудлыг Ю.Ч хариуцахаар гэрээ хийсэн. Энэ гэрээг хийчихээд 12 сарын үед гэрээндээ гарын үсэг зурсан. Уг гэрээг хятад хэл дээр үйлдсэн. 1 хувийг хөрөнгө оруулагчид өгсөн. 1 хувийг нь Ю.Чд өгсөн. Монгол хэл дээр орчуулагдаагүй. Нийтдээ энэ гэрээг 6 хувь үйлдсэн. Хөрөнгө оруулагч нарт өгсөн. Би ирчихээд гүйцэтгэх захирлаар Хасбагана ажиллаж байсан. Биеийн байдал нь муудаад урагшаа явахаар болсон. Би орлож ажиллахаар үлдсэн. Миний бие монгол хэл бичиг мэдэхгүй учраас бичиг баримтыг хуулийн зөвлөх Эрдэнэжаргал үйлдэж Хасбаганаар орчуулж үйлдэж дараачийн үйл ажиллагаанд орсон. Ирсний дараа 2018 оны 05 дугаар сард мэргэжлийн хяналтаас нүүрсний уурхайг хаасан тухай сүүлд хэлсэн. Тухайн үед би урд байсан. Тэр үед Хасбагана хэлэхдээ Б.Э гэрээ байгуулах тухай хэлсэн. Хасбагана бие нь тааруу байсан учраас түр орлох асуудал ярьсан. Энэ асуудлыг хөрөнгө оруулагч нарын хурлаар хэлэлцсэн. Миний биеийг газрын гадаргуугаас дээш ажилчдын асуудлыг хариуц гэсэн. Би уурхайн чиглэлээр ямар ч мэдлэг байхгүй. Уурхайд гүн рүү очиж үзээгүй. Нэг ч удаа монгол ажилчдын хуралд очиж үзээгүй. 2019 оны 04 дүгээр сард мэргэжлийн хяналтаас лацдах тухайд уурхайд байгаагүй Хотод явж байсан. Тухайн үед би байгаагүй. Б.О тэр нөхдүүдийг хүлээж аваад үйлчилсэн байдаг. Улаанбаатараас буцаж ирээд тоног төхөөрөмж гаргахгүйгээр хуучныг хэрэглэж болно гэж хэлсэн. Тухайн үед конвэрийн ременийг лацадсан байсан ч[D1] 2 амыг лацдаагүй байсан. Тухайн үед ажилчдыг ажиллуулж болно гэж бодсон. Намайг Монголд ирсний дараа уурхайн үйл ажиллагаа хийгээгүй зөвхөн засвар засвар үйлчилгээ явагдаг байсан. Тухайн үед мэргэжлийн хяналтын ажилчид надад хэлээгүй явсан. Оюунаа хэлэхдээ конвэрийн ременийг лацадсан бусдыг нь ажиллуулж болно гэж хэлсэн. 4 дүгээр сард тоног төхөөрөмж Коридорт цэвэрлэгээ хийж байсан. Яагаад ажиллаж байсан гэж ойлгоод байна уу гэхээр тухайн коридорийг цэвэрлэж байхад нүүрсний хогтой хамт гаргаж байсан байх. Ажилчид тийм л ажил хийдэг байсан. Ю.Чгын хэлснээр нэлээн сайн цэвэрлэж байж тоног төхөөрөмж тавих хэрэгтэй гэсэн. Сайн цэвэрлэж тоног төхөөрөмж тавьсны дараа зөвшөөрөл авч ажиллуулах ёстой байсан. Тийм учраас манай компани хууль зөрчөөгүй гэж ойлгож байна. Тухайн үед мэргэжлийн хяналтынхан Оюунаатай яаж ярьсан тухай хэлэх байх. ШҮүгч болгоож байгаа биз ээ. Миний бие болсон үйлдэлд гүнээ харамсаж байна. Осол гарсны дараа Ю.Чгын хэлснээр ажилчид өөр газар ажилсан нь осол гарах шалтгаан болсон. Энэ нь хэнээс ч хамаараагүй осол гарсан. Үнэхээрийн уурхайн гүнд ажиллана гэж байгаа нь олон улсын салбарт эргэлзээтэй салбар гэж тооцдог. Ю.Ч хэлснээр тулгуур дээр асуудал байгаагүй гэж ярьдаг. Газрын гадаргуу дахь ажилчдын хоол унд, ахуйн амьдрал, хувцсыг хариуцан сайн ажилласан. 2008 оны 03 дугаар сард хашаандаа гүний худаг гаргаж ажилчдыг усанд орох боломжоор хангасан. Талийгаач нарын ар гэрт дахин харамсаж байгаагаа хэлье. Хохирогч нарын хохирлын асуудал дуусаагүй байгаа цаашдаа Бүгд найрамдах Хятад ард улсад байгаа хөрөнгө оруулагч нартайгаа холбогдож энэ асуудыг хуулийн хүрээнд шийднэ гэдэгт итгэлтэй байна “ гэх мэдүүлэг,
ШҮүгдэгч Ж.Ч /Z.Q/ ШҮүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“.. Миний бие компани ажилчин биШү Би өөрөө Хантайшир гэдэг компанид ажиллахаар ирсэн хүн. Би Ю.Чг мэднэ. Тэдний компани түрээсийн ажил авсан болохоор нь туслахаар ирсэн. Би энд байх хугацаандаа зөвхөн Ю.Чгын заавар дамжуулдаг хүн байсан. Яагаад намайг үйлдвэрийн дарга гэж андуурсан вэ гэхээр би газрын гүн рүү ордог байсан. Гадаргуу дээр нь Ю.Ч ажилладаг байсан. Бид нарыг уурхайн дарга гэж нэрлэдэг байсан. Миний хийх үүрэг тэрний үүргийг дамжуулдаг үүрэгтэй байсан. Ю.Ч дарга байсан. Цагдаа нэгжлэг хийгээд авч явсан материал дунд Ю.Чг дарга гэдгийг мэдэх талаар баримт авч явсан. Ердийн ажлын үед уурхайн гүнд хятад талаас 3 хүн ажиллаж байсан. Гадаргуун ажлыг Б.Э ХАБ-ийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Ю.Ч хариуцдаг байсан. Ю.Ч тэр 7, 8 дугаар салаа руу орж ажил гэсэн. Харин ажилчид өөр газар руу орж ажилласнаас болж осол гарсан. Тэр бүү хэл дураараа өөр газар руу орохоор нь тулгуур аа хий гэсэн. Тэр тулгуурыг хийгээгүй цэвэрлэж байх явцад гарсан. Энэ осол хүнээс хамааралгүй осол байгаа юм. “ гэх мэдүүлэг,
ШҮүгдэгч Б.Э ШҮүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сараас тухайн байгууллагад алдаг оног ажилласан. Тухайн үед хятад ажилчдын үүргийг дамжуулах, ирсэн, явсан бичгийн талаар хэлэх үүрэгтэй байсан. Миний хийдэг байсан ажлын хувьд өдөр нь бичиг баримтаа янзлах, Хятад мэргэжилтний хэлсэн зүйлийг 5 минут уншчихаад гараад явдаг байдаг байсан. Сүүлд зааварчилгааг нь харахад ийм зүйлийг хориглоорой гэсэн стандарт зааварчилгаа биш байсан. Гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байна. Намайг Хтай цуг шалгадаг байсан гэж мэдүүлсэн байсан. Би доошоо хоёр удаа орж үзсэн. 07 дугаар сарын 10-нд Мэргэжлийн хяналтаас Б.О, Төржаргал, шАд лац тавьсны дараа над руу зАд асуудал болчихсон очиж очиж ажиллаарай гэхэд нь очиж амжихгүй байна гэж хэлсэн. Тэгээд хүн амьтан дуудах асуудлыг би дуудаагүй. Гэрчийн мэдүүлэг дээр Б.Э дуудаад орсон гэж байсан. Дээрээс нь энэ байгууллагын бичиг баримтыг би сайн мэдэхгүй. Надад харуулж байгаагүй. 13-нд би очоогүй манайх ажилд гарсан. 18-нд цалин буугаад 19-нд амарсан 20-нд аюултай зүйл болсон “ гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б ШҮүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Гомдолтой байна. Хохирлын мөнгө нэхэмжилж байна. Оршуулгатай холбоотой зардал 15.000.000 төгрөгөөс үлдэгдэл 5.728.000 төгрөг, гэр ахуйн зардал 1.494.000 үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 100.800.000, хүүхдийн мөнгө 15.000.000 өмгөөлөгчийн хөлс 2 000 000 , сэтгэл санааны хохирол 175.000.000 2 өрөө байрны үнэ 80.000.000 нийт 332.211.394 төгрөгийг нэхэмжилж байна. оршуулгын зардал 10 000 000 төгрөг, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 14500000 төгрөгийг нийт 24 500 000 төгрөгийг хохирол авсан.” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М ШҮүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ...оршуулгын зардал болон нөхөн төлбөрийн зардал 65000000 сая төгрөг авсан. Том хүү 15 нас, 12 нас 2 нас 3 хүүхдийн тэтгэмжтэй холбоотой зардлыг нэхэмжилж байна. хэрэгт нэхэмжилсэн 333 526 377 төгрөгөөс 65 000 000 төгрөгийг хасаж 268526377 төгрөгийг ШҮүгдэгч нараас нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх- 04-08/,
Цогцсуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх- 09-16/,
................................. ХХК-ийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр Д-1, Д-2 ,Д-3, Д-4 гэж дугаарласан 4 ширхэг дэвтрийг Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх- 21/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Уг уурхай хаагдчихсан байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын дунд үеэр уурхайг Мэргэжлийн хяналтын газраас лацдаад явчихсан гэж байсан. Тэгээд 2 хоногийн дараа буцаад Мэргэжлийн хяналтаас зөвшөөрсөн гээд ажилдаа буцаж орсон юм..." /1хх-27-28/ гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уурхайг хааж лацдаад ажилгүй гэртээ 3-4 хоног байж байгаад буцаад ажилдаа орсон. Бригадын дарга зАд ажилдаа ор гэж байна гэж хэлээд л буцаад ажилдаа орохоор явсан..." гэх мэдүүлэг /1хх-31-32/ гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 21 цаг өнгөрч байхад хадам ээжид .................................д ажилладаг манай төрсөн ах осол болж Э.Шыг аваарт орсон, дээрээс нь шавар унасан гэж хэлсэн. манай талийгаач нөхөр Э.Шыг анх ажилд ороход нь гэрээ хийж ажиллаж байгаа гэж ойлгосон. Нэг хувь зураг иргэний үнэмлэхний хуулбар зэргийг аваад явж байсан. Жирийн л уурхайчнаар л ажилладаг байсан гэх мэдүүлэг /1-хх 24-25/,
Гэрч В.Ю.Ш /W.Y.S/ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2019 оны 04 дүгээр сарын 20-ны 16 цагт ................................. ХХКны уурхайд ажил эхлэхэд 22 Монгол хүн, би хятад мэргэжилтэнтэй хамт уурхай руу орсон . уурхай руу ороход аюулгүй ажиллагааны зааварчилгаа инженер Б.Э өгсөн. Тэгээд бид нар уурхай руу ороод ажилдаа орсон . Уурхайн гүн рүү ороод ажиллах уурхайн салаан дээр очсон, дээрээс уурхай руу орохын өмнө үйлдвэрийн дарга Ж.Ч 7 дугаар салаа руу орж ажилла гэсэн. Монголчууд энэ салаанд аюултай юм шиг байна, нурах аюултай юм байна энд ажилламааргүй байна гэж Ж.Ч д утсаар мэдэгдсэн. тэгтэл ЖанЧин гүо наад салаа чинь аюултай байгаа бол ажиллаад яахав гээд тэндээ 3 хүнийг 8 дугаар салаа руу явуулаад 3 хүнийг нь өөр тийшээ бэхэлгээ рам тавьж байгаа газар луу явуулсан. Хятад мэргэжилтэн бид 2 тэд нараас өөр уурхайчид руу оччихоод буаад иртэл 5 модон бэхэлгээ тавьчихсан байсан. Бэхэлгээ хийсэн газраас хагас метр газар илүү ухчихсан байна хурдан бэхэлгээгээ тавь гэж хэлтэл осолд ордог Монголчууд энд өшөө нүүрс байна. энэ нүүрсийг цагаалчихаад бэхэлгээ тавья гэж хэлсэн. хажуугийн салаа руу явах гээд Мөнхчулуун бид хоёр 30 минут ажиглаад . тэгээд би 8 дугаар салаанд уулзаад 7 дугаар салааг янзлах талаар ярьж байхад нуралт үүсч байгаа чимээ гарахаар нь бид нар гүйгээд очтол хүмүүс дарагдсан байсан. Т.Г гэх эгчийн эзэмшлийн компани. Гүйцэтгэх захирлаар ШҮФ, үйлдвэрийн даргаар Х буюу Ж.Ч ажилладаг гэсэн мэдүүлэг,/ 1хх-47/,
Гэрч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Салааны мухарт Э.Ш бид хоёр молдокоор цохиж, нөгөө хоёр хүрздэж байсан. Тэгээд байж байтал салааны хана нурж, бид нар дарагдсан... ер нь бид нарын ажиллаж байсан хэсэг муу, бүгд мэдэж байгаа. Нүүрс нь хагарч цав гарсан ба тэр хятадын хэлмэрч Х гэх хүнд хэлсэн. Х ийм байсан гэж хэлсэн. Бид нарын ажиллаж байсан газрын ойр хавь нурсан, нураалт хийсэн газар муу байсан учир хана нурсан байх. Уурхайн тухайн хэсгийг муу гэдгийг Хятад мэргэжилтэн мэдэж байгаа..." /1хх-54-55/ гэх мэдүүлэг,
"...Бид нарыг ороход сэрээтэг буюу бөөрөнхий мод босгож тавь гэсэн бөгөөд бид нар нурдаг талдаа 3 мод босгож тавьсан боловч, хана нь нурчихсан. Эхлээд хана нь нураад дагаж тааз нь нурсан... 8 дугаар салаанд ороход зүүн талын хана нь аягүй нимгэрчихсэн байсан юм. Нимгэн байна нурчихвий гэсэн чинь зүгээр яах ч үгүй гэж хэлсэн. Нимгэн ханатай газрыг шууд хаах ёстой байдаг юм..." /4хх-96-97/,
"...Ж.Чг Х гэдэг нэрээр нь мэддэг, манай уурхайд дарга хийдэг. Энэ хүн хаашаа явж малтлага хийх, юу хийхийг мэддэг. Энэ хүний удирдлагаар бүх зүйлийг хийдэг. Ю.Ч гэдэг нь маркшейдэр гэж ойлгосон. Уурхайн гүнд лазер тавиад, хэмжилт хийгээд явж байдаг юм... ажилд гарахын өмнө Х дарга самбар дээр яаж ажиллах талаар зааж өгдөг, хэдэн салаа орох вэ, хаашаа хаашаа орохыг бүгдийг нь зааж зааварладаг юм. ШҮФ, Ю.Ч нар бол ямар нэг зааварчилгаа өгдөггүй... Ажилд гарахын өмнө Х дарга бид нарыг 8 дугаар салааруу орж ажилла гэсэн үүргийг самбар дээр зурж заагаад оруулсан... Миний бодлоор бид нарын ажиллаж байсан салааны баганын нүүрсийг нь цохиж авах шаардлагагүй байсан юм. Тухайн үед бид нар доор байсан хятадыг уг салааны нүүрсийг авахад дургүйцсэн боловч хятад дээшээ хүнтэй ярьсан, Х даргатай л ярьсан болов уу гэж бодож байна. Тэгээд зүгээр ажилла гэсэн тул бид ажилласан. Уурхайн гүнд бол гэрэлтүүлэг байхгүй. Тэгэхдээ уурхайчин бүр толгойн гэрэлтэй байдаг. Агааржуулалт хэвийн сайн байдаг. Толгойн каск, гэрлийг уурхайчид мөнгөөрөө компаниасаа худалдаж авдаг. Каск, гэрэлгүй бол уурхайд оруулдаггүй. Уурхайгаас бээлий л үнэгүй өгдөг. ..." /6хх-99-100/ гэх мэдүүлэг,
Гэрч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Уурхайн гүнд доошоо ороод 8 нүүрс гаргадаг ам байдаг. 6 амны нүүрс нь хурааж дуусаад ямар ч нүүрсгүй хаагдсан ам байсан. 7, 8 гэж номер байрлуулсан амруу орж ажилла гэж хэлсэн юм. Бид нар тухайн үедээ 7 гэж дугаарласан амруу орж нүүрс гаргах ажлыг хийхгүй, энд ажиллах газар байхгүй юм чинь гаръя гэж ярьж байсан юм. Тэгсэн чинь уурхайн гүнрүү бид нартай орсон 2 хятад иргэн та нар гараад хэрэггүй, түр хүлээж бай, бид хоёр дээрээс асуугаад ажиллуулах, ажиллуулахгүйг асууя гэж хэлсэн юм. Уурхайд ажиллах хүмүүс хариу хүлээгээд байж байсан чинь тэр уурхайг хариуцсан хятад иргэн ирээд уурхайн 8 гэж дугаарласан амруу 7 ажилтанд хоёр талаас нь ороод ажилла гэж хэлсэн... Өмнө нь ажиллаад удсан, уурхайн хана нь их нимгэн болоод даралтаар хажуу талаас нь шавар нь нурж орж ирээд тэнд ажиллаж байсан 4 хүнийг дарсан юм... намайг орсноос хойш тасралтгүй 15 хоног ажиллаж байгаа юм. Өмнө нь ажиллахаа болиод хаачихсан байж байгаад ажиллаж эхэлсэн гэсэн..." /1хх-58-59/ гэх мэдүүлэг,
Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 04 сарын 20-ны өдөр уг уурхайн 8 номерийн салааруу ажиллаж байсан хүмүүс нэг их орж ажиллахгүй байсан юм. Энэ өдөр уурхайн дарга Х орж ирээд та нар 8 номертой салааруу ор, энд байгаа нүүрсийг хураа гэж хэлээд хүмүүс оруулаад ийм осол болсон юм. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш буюу намайг орох үеэс тасралтгүй ажиллаж байгаа юм. Намайг ажиллаж байх хугацаанд нэг удаа Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирсэн юм. Тэгээд уг уурхайг лацдаад уурхайн ажилчдыг тарааж байсан. Тэгээд 2 хоногийн дараа буцаад уг уурхай ажиллаж эхэлсэн..." /1хх-60-61/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Өнөөдрийн хурал дээр нэг салаа нурах гээд байгаа, энэ салааруу орохгүй ШҮү гэж хэлж байсан. Тэнд байсан хүмүүсийн яриагаар мэргэжилтэн гэх хятад тухайн салааруу оруулж ажиллуулсан гэж сонссон... Бэхэлгээнүүдийг яаж тавихыг хятад мэргэжилтнүүд зааж өгөөд Монголчууд тэд нарын хараа хяналтан доор бэхэлгээ тавьдаг байсан. Бэхэлгээг бол сайн шалгадаг байсан. Бэхэлгээ нь чигжээстэй модон бэхэлгээ хийдэг байсан... Би хятад нэрийг нь мэдэхгүй, энэ зурган дээр байгаа хүн мөн байна. Бид нар Х гээд дуудаад сурчихсан юм..."/ 1хх-63/,/6хх-94/ гэх мэдүүлэг,
Гэрч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Бэхэлгээ хийх, нүүрс молдокоор цохих ажлыг Б.Э, хятад инженер, Х нар шАд явж байдаг юм. Хятад инженер, Х нар үзээд босоо хана үүсгэж бэхэлгээ хийсэн банз модны завсраар зай гарсан байвал чигжээс, шаантаг хийлгэдэг байсан. Үзүүлсэн зураг бол Хгийн зураг мөн байна. Хятад нэрийг нь огт мэдэхгүй..." /6хх-95-96/ гэх мэдүүлэг,
Гэрч О.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Нүүрс хураалт хийх гэж байсан газар эвгүй байхаар нь энэ салааруу орохгүй ажлаасаа бууя гэхэд нь мэргэжилтэн гэх хятад залуу ийшээ ийшээ гэж заахаар нь манай хүргэн Э.Ш 3 залуугийн хамт миний хажуу талын салаанд орсон... Газрын даралтнаас болж осол гарсан байх. Бид нарыг уурхайн гүнд ороход тааз нь ангайчихсан байхад мэргэжилтэн гэх хятад тухайн салааруу 4 ажилтан оруулчихсан..." /1хх-64/ гэх мэдүүлэг,
"...Би ажилд орсоныхоо маргааш амраад 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2 дахь удаагаа ажилд гарсан. Нуралт үүссэн салааруу талийгаач Э.Ш болон бусад хүмүүс орохгүй гэсэн шаардлага тавихад тэнд байсан нэрийг нь мэдэхгүй хятад иргэн станцаар удирдлагаруугаа ярьж асуугаад хажуудаа байсан Өвөр монгол хүнд ажиллах талаар хэлээд нөгөө өвөр монгол нь тэнд ажиллах гэж байсан хүмүүсийг ажилла гэсэн. Тэгээд талийгаач нар тэр салаанд ажиллаж эхэлсэн. Тухайн нуралт үүссэн салааны тулгуур моднууд даралт авч тахийж хугархад бэлэн болсон харагдсан. Мөн таазанд бэхэлсэн банз мод 2 талаараа даралт авч тахийсан харагдсан. Тэгээд би малтлага хийж байтал хүмүүс наанаасаа гараарай гэхэд гараад хартал Э.Шын орсон салаанд нуралт үүссэн байсан. Нэг хүн нь хөл хэсгээрээ шороонд дарагдсан байсныг хүмүүс гаргаж авсан. Нөгөө хэд нь огт харагдахгүй байсан... Монгол ажилчин Б.Э хэлэхдээ бүх баримт бичиг бүрэн, үйл ажиллагаа явуулахад ямар ч саад байхгүй талаар намайг анх ажилд ороход хэлж байсан..." /4хх-94-95/ гэх мэдүүлэг,
Гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Хг л уурхайн дарга гээд байдгийг мэднэ. Ер нь харж байхад Х л даргалаад байх шиг байдаг... Ю.Ч гэдэг уурхайд ажиллах нь ажилладаг. Уурхайн гүнд лазер тавьж хэмжилт хийгээд бид нарт ажил зааварлаад байдаг хятад мөн байна..." /6хх-101-102/ гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... уурхай руу доошоо ортол хэлмэрч Х бас нэг хужаа 2 бид нарыг бүгдийг нь 7 р салаа руу ор гэж хэлсэн. бид нар тийшээ орохгүй гэхэд Х утсаар ярьснаа та нар гурав нь 8 р салаа руу 4 нь доошоо орчих гэхээр нь У Г бид 3 нь 8 р салаа руу орсон. Бид салаа хана конвейр ээ цэвэрлээд 4 ширхэг бэхэлгээ тавиад байж байтал 20 цаг 40 минутын орчимд хажуунаас Ж , Х 2 М ах аа хурдан гараарай гэж хашгирахаар нь гүйгээд гартал бид нарын ажиллаж байсан салааны зүүн гар талд конвейрийн дээд талд байх салаанд нурал үүсч Б.Г гэх залуу хөл хэсгээрээ шавранд дарагдсан байхаар нь бид нар татаж гаргаж авсан. Нөгөөдүүл нь харагдахгүй байсан.
“..Уурхайн дотор нь ороод нүүрс олборлохдоо молдокоор цохиж нүүрсээ суллаж аваад модон бэхэлгээ тавьж шантаг чигжээс тавиад төмөр бэхэлгээ ч сүүлийн жилүүдэд хийж эхэлсэн. Бэхэлгээг тогтмол тавьдаг хийх ажил нь цалинтай тул хүмүүс тээршаахгүй хийгээд явчихдаг байсан. Х өөрөө орж ирж харж хянадаг. Үзүүлсэн зураг бол Хгийн зураг мөн байна. уурхайчдад дарга шиг зааж зөвлөөд байдаг болохоор нь Х дарга л гэж хүмүүс хэлдэг. Б.Э бол ХАБ-ын Монгол талын ажилтан тул наряд өгөөд уурхайд оруулдаг. Х бол байнга л явж байдаг...” гэсэн мэдүүлэг /1-хх-72, 6хх-97/,
Гэрч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн Мэргэжпийн хяналтын хэлтсээс ажиллаж болохгүй гээд лац тавиад явсан. Тэгээд хоёр хоног ажиллахгүй байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхэлж ажилласан... Үйлдвэр дээр очиход цаашид шалгалт ШҮүлэг байхгүй, бид нарт ажиллах зөвшөөрөл өгсөн гэсний дагуу бид нар ажилласан... Осол болдог өдөр бригадын дарга болох А, О хоёр хоёулаа чөлөөтэй эзэнгүй байсан. Тэр хоёрыг байхгүй үеэр З гэх залуу бид нарыг хуваарилж салаа болгонд оруулж ажиллуулсан. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тухайн осол болсон салааг хариуцаж байсан бригадын дарга О гэх залуу тэр салааруу хүмүүсээ оруулж ажиллуулахад хоёр хананаасаа бяцралт өгч даралт ирсэн байна. Хүн ажиллуулхад осолтой гэж мэргэжилтэн болох Хятад улсын иргэн Х гэж дууддаг хүнд хэлсэн гэсэн. Гэтэл 2019 оны 04 сарын 20-ны өдөр тухайн салааруу З хүмүүс оруулж ажиллуулахгүй гэж байхад Х гэх хятад эрэгтэй хүн дээрээс утсаар зааварчилгаа өгөхдөө уг салааруу хүмүүс оруулж ажиллуул гэсэн үүрэг өгсөнөөр хүмүүс орж ажилласан гэсэн... бид нарыг ажиллаж байх хугацаанд үйлдвэр нүүрс олборлож байсан..." /1хх-74-75/ гэх мэдүүлэг,
"...тухайн өдөр уурхайг цааш үргэлжлүүлж ажиллахыг зөвшөөрсөн талаар Х гэж дууддаг хятад иргэн хэлж байсан. Тэр уурхайг хариуцсан дарга байгаа юм..." /2хх-156-157/ гэх мэдүүлэг,
Гэрч Р.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирээд
ажиллуулахгүй гээд лацдаад яваад өгсөн. Тэрнээс хойш бид нарыг амарч бай гээд
тараагаад явуулсан бөгөөд 2 хоног амарч байтал ХАБ-н инженер Б.Э надруу
утсаар яриад лац ломбо авчихсан, ажиллаж болохоор болсон. Ирж ажлаа хий гэж
хэлж байсан. Тэгээд л бид нар ажиллах болсон. Бид нарыг ажил дээрээ ирэхэд ШҮ
Ф нь одоо бүх зөвшөөрөл болон холбогдох бичиг баримтаа гаргуулчихсан,
дахиж ингэж ажил тасалдахгүй гэж хэлээд ажилд оруулж байсан. Үүнийг орчуулагч Х орчуулж өгсөн..." /4хх-98-99/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Оийн "... ................................. ХХК-ийн Ерөнхий захирал буюу эзэн нь Хятад улсын иргэн Өвөр Монгол цустай 40 орчим насны Т.Г гэх эмэгтэй байдаг. Манай ................................. ХХК нь далд уурхайн олборлолт явуулдаг үйлдвэр байгаа. ...3 жилийн өмнөөс хойш Т.Г гэх эмэгтэй эзэнтэй болсон. Гүйцэтгэх захирлаар ШҮФ, үйлдвэрийн даргаар Х буюу Ж.Ч, хөдөлмөр хамгааллын инженер Б.Э гэх эрэгтэй хүн байдаг. Уурхайн үйл ажиллагааг үйлдвэрийн даргаар Х гэх Ж.Ч зохицуулж явуулдаг. .... 2018 оны сүүлчээр ШҮФ ирчихсэн байхаар нь Т.Ггаас асуухад Т.Г ШҮФийг хөрөнгө оруулагч нар урдаа хуралдаад гүйцэтгэх захирлаар тавьсан болоод ирсэн гэж байсан..." /1 хх – 33, 6хх-189-191/ гэх мэдүүлэг,
Гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".................................... ХХК-ийн уурхайн олборлолтын үйл ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн улсын байцаагчийн актаар зогсоосон байсан бөгөөд энэ актаа сэргээлгэх хүсэлт гаргасан байсан. Хүсэлт нь над дээр цохогдож ирсэн байсан бөгөөд холбогдох бичиг баримтыг нь шаардахад бүрдүүлээгүй байсан бөгөөд техник эдийн засгийн үнэлгээ авч ирээгүй, актанд дурьдсан зөрчлүүдийг арилгаагүй байсан учраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр актыг сэргээх боломжгүй тухай хариу өгсөн... Шалгалтаар бичиг баримтын бүрдэл дутуу, техник, эдийн засгийн үндэслэл байхгүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ байхгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй байсан. Мөн холбогдох тайлангаа холбогдох байгууллагуудаар батлуулж тайлагнаагүй байсан. Мөн нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй байсан учир тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргасан юм..." /4хх-100-101/ гэх мэдүүлэг,
Гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...шалгалтаар ажилчид нь тухайн ажлыг гүйцэтгэх аюулгүй ажиллагааны арга барилд суралцаагүй, сургалтанд хамрагдаагүй, ажилтнуудын аюулгүй ажиллагааны сургалтанд суулгаж шалгалт аваагүй, ажил олгогч нь аюулгүй байдалд ажиллуулах техник зохион байгуулалтын дүрэм баталж мөрдүүлээгүй, мөн уурхайд ашиглагдаж байсан туузан дамжуурга нь аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй гэрчилгээ аваагүй, даацын батлагааг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, мөн 2017 онд үйлдвэрлэлийн осол гарсан, улсын байцаагчийн үүрэг даалгаварын биелэлтийг хугацаанд гаргаж өгдөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоосон. Зөрчлүүд засагдсан байвал үйл ажиллагааг сэргээх тухай акт үйлдэж үйл ажиллагааг сэргээдэг. Дээрх тохиолдолд бид нар актыг сэргээсэн асуудал байхгүй..." /4хх-102-103/ гэх мэдүүлэг,
Гэрч А.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:".................................... ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үйл ажиллагааг зогсоосон актыг албан ёсоор сэргээлгээгүй байж 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үйл ажиллагаа явуулж байсан талаар мэдээлэл авагдсан юм. Мэдээллийн мөрөөр би уурхайг очиж шалгасан чинь тухайн үед 25 хүнийг ажиллуулхаар зааварчилгаа өгөөд байж байсан. Мөн 14 Портер автомашин хашаандаа оруулчихсан, нүүрс ачихад бэлдсэн байдалтай байсан. Тэгэхээр нь үйл ажиллагааг нь зогсоогоод канверийн систем буюу тоног төхөөрөмжийг нь лацдаж үйл ажиллагааг нь зогсоосон юм. Гэтэл уг лацыг хөндөн хууль бусаар үйл ажиллагаа явуулсны улмаас осол гарч хүний амь нас эрсэдсэн байсан..." /4хх-104-105/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Нуралтын шалтгаан нь рам бэхэлгээ тавиагүй, уулзвар малталтанд хүчитгэсэн бэхэлээ тавиагүйн улмаас үүссэн шинжтэй байсан... Хөдөлмөр хамгааллын хувьд уурхайн ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан бүрэн хувцас өмсөөгүй, барилгын каск, гэрлээр л тоноглогдсон төдий байсан... Уурхайн рам бэхэлгээний хувьд дан бетонон рам бэхэлгээ сайн тавигдсан байсан боловч яг ажлын мөргөцөгтөө рам бэхэлгээ тавиагүй байснаас л осол болсон байсан. Бас даацын гол гол ханаа хоёр талаас нь хэт нимгэлчихсэн байсан юм..." /4хх-106/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Уурхайд хураалт хийнэ гэдэг нь уурхайн салаа гаргаж ухаж байгаад цааш үргэлжлүүлэн ухалгүйгээр үлдсэн нүүрсээ аваад буцаж ухрах үйл явцыг хэлдэг бөгөөд хураалт хийж байхдаа нүүрсэн баганаа хэтэрхий нимгэн үлдээсэн, салаа хоорондын нүүрсэн багана маш бага зэргээс нуралт үүссэн нь илэрхий байсан. Мөн хөндлөн огтлолын талбай зөвшөөрөгдөх хэмжээнээс хамаагүй их, зааллаж ухсан зэрэг нь осол гарах шууд шалтгаан болсон байсан. Ер нь ................................. уурхай нь аюулгүй ажиллагаа рам бэхэлгээ сайтай уурхай боловч тухайн осол гардаг хэсэгт рам бэхэлгээ муу, хураалт хийхдээ хэтэрхий их нүүрсийг нь аваад жаахан нүүрсэн багана үлдээчихсэн байсан юм..." /4хх-110-111/ гэх мэдүүлэг,
Шинжээч Г.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... ................................. ХХК ийн хувьд далд уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан компани байсан бөгөөд бичил уурхайн төрөлд хамаарагддаг учраас Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох бүхий л хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй юм. Энэ нь тус компанийн гүйцэтгэх захирал ШҮФ нь Б.Э , Г.Б Б.Г , Д.Ц болон бүх ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байдаг. ....Ж.Ч нь компанитай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ , ажилд авсан тушаал , мэргэжлийн үнэмлэх диплом , ажлын байр албан тушаалын тодорхойлолт зэрэг байгаагүй. компани бичиг баримтуудаа бүрдүүлээгүй хууль баримтлаагүй гэдгээрээ өөрсдөө буруудах ёстой юм. Тийм учраас дүгнэлт дээрээ хэрэг осол гүйцэтгэх захирал ШҮФ , Ерөнхий захирал Г.В нараас болсон гэж гаргасан байгаа.
Шинжээч Б.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Гол буруутай үйл ажиллагаа нь уурхайн 8 р салаанд ан цав гарч нуралт үүсэх магадлалтай байсныг мэдэж байж ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдэг асуудал байгаа юм . Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 т “ үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас эрүүл мэндэд сөрөг, аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож , аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах гэсэн заалтыг зөрчсөн байгаа. Энэ бол ажил олгогч буюу Компанийн захирал , гүйцэтгэх захирлын үүрэг байдаг.” гэсэн мэдүүлэг /4 р хх-146/,
Шинжээч Ц.Цогт-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.. ................................. ХХК ны далд уурхайд ослын шалтгаан байршлыг тодруулах зорилгоор очиж ажилласан.Тухайн осол нь уурхайн амнаас 473 метрийн налуу зайд газрын гадаргаас 49 метрийн гүнд нэвтрэлтийн төгсгөл буюу огтлогч малталтын уулзвар хэсэгт болсон байсан. Тухайн орчинд үзлэг хийхэд осол болсон хэсгийн бэхэлгээ хангалтгүй дутуу байсан бөгөөд целик буюу уулын цул нүүрсэн хэсэгийг үлдээлгүй малталт явуулснаас болж нуралт үүссэн байсан...олборлолт явуулах хэсэгт бэхэлгээ дутуу байснаа осол гарах шалтгаан болсон. Нуралт үүссэн хэсгийн шороон гадаргуун зах ирмэгээс 2 ширхэг тулаас модны үзүүл цухуйж харагдаж байсан....Нуралт үүссэн газар нь мухар газар байсан бөгөөд түүнийг мөргөцөг гэж нэрлэдэг юм.
Яллагдагч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Z.Q буюу Х уурхайн даргын ажил гүйцэтгэдэг байсан. Х ажилчидтай орж ажилчдыг хаана, ямар ажил хийж гүйцэтгэх талаар заавар өгдөг байсан. Уурхайн доторх бүхий л ажлыг хариуцан ажиллуулдаг байсан юм... Би доошоо уурхай гүнрүү ордоггүй болохоор мэддэгүй байсан. Тэгэхдээ сүүлд нь хүмүүсээс сонссоноор тэнд ан цав гарсан нуралт үүсч болзошгүй байсныг манай бригадын залуучууд Ж.Чд хэлж байсан юм байналээ. Ер нь бол энэ компанийн хувьд Монгол улсад хэрэгжиж байгаа бүх хуулийг л зөрчдөг байсан юм... Зөрчигдөж байгаа асуудлын талаар хэлж шаардлага тавихад огт биелүүлдэггүй л газар байсан..." /4хх-212-213/ гэх мэдүүлэг,
"...Ю.Ч ерөнхийдөө уурхайг ингэж ухна, тэгэж ухна гэх асуудал, төлөвлөгөөг энэ хүн болон Х хоёр мэдэж амаар хэлдэг байсан... Би ойлгохдоо инженер, ХАБ гэсэн ажил хийдэг байсан гэж ойлгоод байгаа юм. Ю.Ч, Х хоёр өдөртөө уурхайруу 1-2 удаа орж үзээд хоорондоо цаашид яаж ажиллах вэ, юун дээр анхаарах талаар ярилцаж ажилладаг байсан. Надаар Монголчуудаар хийлгэх ажлыг нь дамжуулж хэлдэг байсан... Би Хг тухайн үедээ уурхайн дарга гэж ойлгодог байсан. Монгол ажилчдын цалинг бодож тооцоолдог, хэрхэн ажиллах талаар ажлын наряд өгдөг байсан. Наряд гэж тухайн өдөр хийж ажлын хуваарийг хэлээд байгаа юм... Бэхэлгээний хувьд Х тэр бэхэлгээг хий гэж хэлсэн байх..." гэх мэдүүлэг /6хх-103-104/ гэх мэдүүлэг,
Яллагдагч ШҮФ /X.F/ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... бид нараас шалтгаалаагүй байгалийн гэнэтийн осол аваар байсан. Далд уурхайн бүх аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг би Юу Чун Лай хариуцуулан ажиллаж байсан. Б.Э гэж хүн Монголчуудыг хариуцуулан ХАБ-ийн инженерээр ажиллаж байсан. Би 2018 оны 12 дугаар сарын дундуур тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. ...Ажилчид болон амь хохирогч хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ хийгээгүй яагаад гэвэл монгол ажилчид өөрсдөө хөдөлмөрийн гэрээ байгуулахыг зөвшөөрдөггүй байсан. Өдөр өдөртөө цалингаа аваад явдаг байсан. 2019 оны 04 рсарын 15 ны өдрөөс хойш бид Уурхай дотор засварын ажил хийсэн. Ан цав үүссэн газарт мод төмөр материал тулах бэхэлгээний ажил хийж байсан. Би өөрийнхөө хариуцах компанийн бүхий л ажлаа ЮУ Чун лайд хариуцуулан ажиллуулж байсан. гэсэн мэдүүлэг /44 хх-198/,
Яллагдагч Г.В /GW /гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:” ... үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг би хариуцдаггүй. Би ................................. ХХК ны Ерөнхий захирал ажиллаж байсан. Б.Э нь монгол ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцаж байгаа ажилтан байгаа юм. Олборлолт хийгээгүй тэр үеийн ажилчид андуурсан байх. Тоног төхөөрөмжөө угсарч байсныг олборлолт хийсэн гэж манай ажилчид андуурсан байх. Үйл ажиллагааг нь зогсоосон талаар би мэдэхгүй байна. энэ бичгийг би хүлээж аваагүй. Энэ хашаан доторхи үйлдвэрлэлтэй холбоотой бүхий ажлыг хариуцсан ажилтан байдаг юм. Би уурхай дээр цөөхөн ирдэг гэсэн мэдүүлэг /7 хх- 173-175/,
Яллагдагч Ж.Ч/ Z.Q/ гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”....Би энэ үйлдвэрийн дарга биш жирийн ажилчин байсан болохоор энэ хариуцлагыг хүлээхгүй. Би өмнө нь уурхайнд ажиллаж байсан туршлагаасаа монгол ажилчдад зааж өгдөг байсан болохоор тэрийг мань л бригадын дарга гэж ойлгосон байх. Гэсэн мэдүүлэг /4 хх-208/,
Шинжээчийн Ц.Цогт-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Геологийн нөхцлийн хувьд нүүрс нь пласт буюу хавтгай налуу хэлбэрийн олон сая жил дарагдсан мод, ургамлын гаралтай. Хөрсөн хэсэг нь сул нунтаг шавартай байдаг. Ийм учраас олборлолтын талбайд их хэмжээний талбайг хамарсан нураалт хийж болохгүй бөгөөд заавал целик хэлбэрээр багана үлдээж, целик хоорондын зай 3 метраас багагүй, целикийн хэмжээ 1 метрийн диаметрээс багагүй хэмжээтэй байх ёстой байдаг... олборлолт явуулах хэсэгт бэхэлгээ дутуу байснаас осол гарах шалтгаан болсон... Нуралт үүссэн газар нь мухар газар бөгөөд түүнийг мөргөцөг гэдэг... Целик гэдэг нь байгалийн нүүрсийг уулын цул хэлбэрээр нь үлдээсэн бэхэлгээг хэлнэ..." гэх мэдүүлэг/хх-ийн 4-р хавтсны 167-169-р хуудас/,
"... техник эдийн засгийн үндэслэлийг 5 жилд 1 удаа тодотгох ёстой байдаг бөгөөд Уулын ажлын төлөвлөгөө нь үүний доторх 1 жилийн ажлыг нарийвчилсан хэлбэрээр гаргаж байгаа төсөл гэсэн үг юм. Уг төлөвлөгөө батлагдаж байж ажил эхлэх ёстой байдаг. Батлагдаагүй тохиодолд үйл ажиллагаа явуулах эрх байхгүй...үүнээс гадна өч төчнөөн бүрдүүлэх бичиг баримт байх ёсой байдаг. Энэ бүх бичиг баримтуудыг бүгдийг нь цогц хэлбэрээр бүрдүүлж, батАжуулсны дараа ажил явуулах эрх нээгдэнэ гэсэн үг юм..." гэх мэдүүлэг /хх-ийн б-р хавтасны 204-205-р хуудас/,
Хохирогч нарын нас барсан гэрчилгээ /1хх- 97-100/,
Хохирогч Г.Б, Д.Ц, гэрч Б.Г нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, анкет, хөлсөөр ажиллуулах гэрээнүүд /1хх-101-117/,
................................. ХХК ны Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, аюулгүй ажиллагааны дүрэм,шинээр ажилтан авах журам, улирлын давтан зааварчилгаа, /1хх-118-144/,
................................. ХХК ны улсын бүртгэлийн гэрчилгээ, Ашигт малтмал ашиглалтын №7976а дугаартай тусгай зөвшөөрөл ,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 21 ны өдрийн 02-05-369/88 дугаартай Үйл ажиллагааг зогсоох тухай улсын байцаагчийн АКТ / 2 хх-111/,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 03 ны өдрийн 02-05-369/362 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай улсын байцаагчийн дүгнэлт /2 хх-117/,
Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №0065835 дугаартай шийтгэлийн хуудас, /2 хх-122/,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26 ны өдрийн 02-06-366/41дугаартай Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага /2-хх-123/,
Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн №0066345 дугаартай шийтгэлийн хуудас, /2 хх-129/,
Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02-20/66 дугаартай тус дүүргийн Цагдаагийн газарт ирүүлсэн албан бичгийн хуулбар /хх-ийн 2-р хавтасны 131-р хуудас/,
Мэргэжлийн хяналтын хэлтсийн шалгалт хийсэн тухай /хх-ийн 1-р хавтасны 177-р хуудас/,
................................." ХХК-ны захирал ШҮФ /X.F/ -ийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б-44 дугаартай тушаал /хх-ийн 1-р хавтасны 207-р хуудас/,
"................................." ХХК-ны захирал ШҮФ /X.F/-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/13 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн албан бичиг/хх-ийн 1-р хавтасны 210-211-р хуудас/,
Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-03/4436 дугаартай албан бичиг/хх-ийн 2-р хавтасны 126-р хуудас/,
Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Г.Бийн цогцост задлан шинжилгээ хийж гаргасан” Талийгаачийн цээж гаднаас дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ.
Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтасны 217-220-р хуудас/,
Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Д.Цийн цогцост задлан шинжилгээ хийж гаргасан
Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Э.Шын цогцост задлан шинжилгээ хийж гаргасан
Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 1-р хавтасны 228-230-р хуудас/,
2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр компанийн эрхийг "......................" ХХК-ны захирал С.Өаас G.W-д шилжүүлсэн гэрээ /хх-ийн 2-р хавтасны 178-р хуудас/,
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр компанийн эрхийг хувыдаа эзэмшигч, үүсгэн байгуулагч ZY-гаас G.W-д шилжүүлсэн гэрээ /хх-ийн 2-р хавтасны 233-р хуудас/,
2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр компанийн 31 хувийн хувьцааг "......................" ХХК-ны захирал С.Өаас G.W-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ /хх-ийн 2-р хавтасны 181-р хуудас/,
2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр компанийн 69 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч ZY-гаас G.W-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ /хх-ийн 2-р хавтасны 236-р хуудас/,
"................................." ХХК-ны дүрэм /хх-ийн 2-р хавтасны 182-184-р хуудас/,
2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ХАБ-18 дугаартай шинжээчдийн
“1. Үйлдвэрлэлийн аюултай хортой нөлөөлөл бүхий эрсдэлтэй ажлын байранд ажиллаж буй ажилтнуудыг сургалтад хамруулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3. /үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн. ажилтны сургалт/, 17.3.Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж. шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна./, 28 дугаар зүйийн 28.1.8./аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй. шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэснийг,
................................. ХХК-ийн гүйцэтгэх захирал ШҮ Фэн нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, энэ хууль болон бусад хөделмөрийн аюулгүй байдлыг хангуулахтай холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1./Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх. хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэснийг
................................. ХХК-ийн ерөнхий захирал буюу хөрөнгө оруулагч /хөрөнгө оруулалтыг 100% эзэмшигч /G/V нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, болзошгүй үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө, мөнгөний эх үүсвэр санхүүжилтийг хууль заасан хэмжээгээр төсөвлөн баталж зарцуулаагүй /энэ талаар баримт хэргийн материалд байхгүй/ байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2./Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан евчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна гэсэн заалтууд тус тус зөрчсөн байна.
................................. ХХК-ийн захирал ШҮ Фэн нь Хөделмермйн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Ажил олгогч буюу туүний эрх олгосон албан тушаалтан иргзнтэй хөдөлмөрийн гэрээ бичгэзр байгуулж. гэрээний нэг хувийг ажилтанд егөх үүрэгтэй. 24.3.”Хөдөлмөрийн гэрээг бичгзэр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил. үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. гэж заасныг зөрчиж хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан Б.Э ажилтан Г.Б. Б.Г. Д.Ц. Э.Ш нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна
Иймд ................................. ХХК-ийн ерөнхий захирал буюу хөрөнгө оруулагч GW, гүйцэтгэх захирал ШҮ Фэн нар нь хууль тогтоомж, дүрэм, журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүй, хөдөлмөр хамгааллын стандартаар тогтоосон хэм хэмжээ, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй нөхцөлд ажил үүрэг гүйцэтгүүлсэнээс осол хэрэг болсон байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 4-р хавтасны 128-131-р хуудас/,
Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19/39 дугаартай далд уурхайн ослын шалтгааныг тогтоосон “
Тус уурхайн далд уурхайн таазны бэхэлгээ нь тор тавьж, цавуут анкерны боолт төрлийн бэхэлгээ байсан ба энэ бэхэлгээ нь пласт буюу хэвтээ тогтоцтой ордын хувьд целмк (уулын цулаар үлдээх баганан бэхэлгээ) байхгүйгээр үр дүнгүй байдаг юм. Гэвч нурал болсон газар нь целик байгаагүй ба стойка ( чигжээстэй модон багана) бэхэлгээ байсан нь чанарын шаардлага хангахгүй хүн орж ажиллах боломжгүй бэхэлгээ байсан. Хэрэв хүн орж ажиллах шаардлагатай гэж үзвэл Неполный дворной оклад ( хагас хаалган бэхэлгээ) хийж түгжээс сайн хийсний үндсэн дээр хүн ажиллуулж болох байсан. Үүнээс үзэхэд тус мөргөцөг дэх бэхэлгээ нь чанарын шаардлага хангаагүй.
-Нүүрсний далд уурхай нь олон сая жилийн дарагдаж даралтын нөлөөнд орж чулуужсан мод ургамалын гаралтай хүдрийн бус орд байдаг тул босоо тал буюу дээд талын сул элсэнцэр хөрс нь уулын даралтаараа зөвхөн таазнаасаа болон ханан талаасаа амархан суулт өгдөг тул сопрежение ( малталтын уулзвар, огтлолцол талбай ихтэй мөргөцөгний тааз хэсэг ) ихтэй хэсэгт тор тавьж, цавуут анкерны боолт бэхэлгээ хийсэн ч Неполный дверной оклад ( хагас хаалган бэхэлгээ ) хийсэн тохиолдолд хүн ажиллах аюулгүй нөхцлийг хангах боломжтойг тооцох ёстой байсан. Иймд уурхайн дарга инженерүүд уул геологийн нөхцөлийг зөв үнэлж, бэхэлгээг зөв сонгож тооцож чадаагүй байна.
-Нурал болсон мөргөцөгт үзлэг хийхэд тухайн хэсэгт таазны бэхэлгээ дутуу стойка хоорондын зай хол, целик үлдээгээгүй байснаас босоо талын элс уулын даралт даалгүй огцом суулт өгч осол гарсан байна. Эндээс үзэхэд
-Уурхайн дарга уурхайд уулын цулаар целик үлдээж бэхэлгээг хийж ажиллахыг шаардаагүй ба бэхэлгээг зөв хийсэн эсэхэд хяналт тавиагүй
-Бэхэлгээчин нь үндсэн болон бэлтгэл малталтанд таазны бэхэлгээг стандартын дагуу тавьж байсан ч ажлын мөргөцөг, огтлогч малталтанд бэхэлгээ дутуу тавьсан
-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан огтлогч малталт болон ажлын мөргөцөгийн бэхэлгээ дутуу байхад ажилчдыг ажилд гаргасан
-Ажилчид нь бэхэлгээ гүйцэд хийгээгүй мөргөцөгт орж ажилласан. ( Ажилчин нь ажиллах хэвийн аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхийг уурхайн дарга, уулын инженер, бэхэлгээчнээс шаардах эрхтэй болно.) зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 4-р хавтасны 159-161 -р хуудас/,
Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн 2019 .04.21 ны өдрийн Уурхайн эдэлбэр газарт уурхай, ам цоонгт гарсан осол, нөхцөл байдлын тухай илтгэх хуудас /5-хх-02/,
................................. ХХК ны 2019.10.03 ны өдрийн №43 дугаартай Үйлдвэрлэлийн осол , хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгийн Комисс байгуулж ажиллуулах тухай захирлын тушаал /5 хх-113/,
Үйлдвэрлэлийн осол , хурц хордлогыг судлан бүртэсэн 2019.10.07 ны өдрийн актууд /5хх-114,125, 34/
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 17 ны өдрийн 02-05-080/145 дугаартай Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг олгуулах тухай улсын ахлах байцаагчийн акт /5-хх-128/,
................................. ХХК ны байранд байх бичиг баримтуудад Эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /6 хх-45-85/,
2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ХАБ-18/ нэмэлт/ дугаартай шинжээчдийн дүгнэлт /хх-ийн 6-р хавтасны 192-195 -р хуудас/,
Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5415 дугаартай “................................. ХХК ны Хөдөлмөр хамгаалал , аюулгүй ажиллагааны дэвтэр Д-1, Д-2 ,Д-3, Д-4 гэж дугаарласан 4 ширхэг дэвтрийг” шинжилсэн дүгнэлт /хх-ийн 6-р хавтасны 229-241-р хуудас/ зэрэг болно.
ШҮүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд,
Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын иргэний нэхэмжлэлтэй холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
ШҮүх хуралдаанд талууд ШҮүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтүүдийг гаргав.
Улсын яллагч нарын зүгээс ШҮүгдэгч нарын холбогдсон хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул ШҮүгдэгч Г.В нь ................................. ХХК ны хувьцааг 100 хувь эзэмшигч байхдаа Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг зогсоосон байхад ХАБЭАТХ ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, ШҮүгдэгч ШҮФ нь ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, үйл ажиллагааг зогсоосон байхад үйл ажиллагаа явуулсан ШҮүгдэгч ЖЧГ нь уурхайн ажилчдаар хийх ёсгүй ажил хийлгэсэн , ШҮүгдэгч Б.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт явуулаагүй, тоноглол хэрэгслээр хангаагүй ажиллуулсны улмаас ................................. ХХК –ны уурхайд 3 хүн нас барсан байх тул тус бүрийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,
Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчдийн өмгөөлөгч Ц.Монгол” ... Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. энэ гэмт хэргийн улмаас 3 хүн амь нас хохирсон бөгөөд Хөдөлмөр аюулгүй байдлын үйл ажиллагаанд ноцтой зөрчсөн. Энэ хэргийн хохирлыг Г.В гэдэг хүн ирж тодорхой байдлаар барагдуулсан. Шинжээч нар гэм буруутай тооцож болохгүй. Хувьцаа эзэмшигч нь шоронд явах бол манай мөнгийг бүрэн барагдуулахгүй байх. Хохирлыг барагдуулах тал дээр хүлээн зөвшөөрөх байх. Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,
ШҮүгдэгч Б.Эын өмгөөлөгч Б.Санчиндорж”... Б.Э нь ямар нэг хэлцэл гэрээгээр хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан биш учраас гэм буруугүй . уурхай нээсэн эрх бүхий этгээд нь Б.Э биШү ШҮФ нь гүйцэтгэх захирал 2018 оны 12 сарын 18-нд Юу чун лай хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар томилсон байдаг. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ШҮФийг хувьцаа эзэмшигчийн хурлаар гүйцэтгэх захирлаар томилсон . 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ШҮФ тушаал гаргах эрхгүй байхад хүчин төгөлдөр бус шийдвэр гаргасан. Энэхүү хуурамч нотлох баримтыг хэрэгт өгсөн байдаг. Шинжээчийн 18 дугаартай дүгнэлтээр Б.Эыг буруугүй гэж дүгнэн шинжээч мэдүүлэг өгсөн байдаг. Мөн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр Юу чун лайг буруутай гэж үзсэн байдаг гэсэн дүгнэлтийг,
ШҮүгдэгч Г.Вгийн өмгөөлөгч Ц.Сарангэрэлийн ” ... хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн. Яллах дүгнэлтдээ ШҮүгдэгч Г.В г захирлаар ажиллаж байсан гэж ялласан. 1.5 хувийн санхүүжүүт зарцуулаагүй гэж Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр ялласан. ШҮүгдэгч нь гэмт хэрэг болохоос өмнө гүйцэтгэх захирал байсан. хэрэг болох үед 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дугаар заалтад хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг тодорхойлсон. Энэ заалтаар зардал төсөв зарцуулах эрх үүрэг олгогдоогүй. ХАБЭАТХ-ийн 26.2 дугаар зүйлд заасан компанийн гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигч гэж заагаагүй. Компанийн дүрмээр гүйцэтгэх удирдлага нь гүйцэтгэх захирал гэж заасан. Уурхайн үйл ажиллагааг зогсоосон байхад ажил явуулсан гэж буруутгасан. Г.В үйл ажиллагааг нээхээр хүмүүст үүрэг чиглэл өгсөн талаар нотлох баримт байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр Г.Вг буруутай гэж дүгнэсэн ч бусад баримтыг үндэслээд Г.В гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг,
ШҮүгдэгч ШҮФий өмгөөлөгч Г.Энхтүвшинийн “... ШҮФ гүйцэтгэх захирлаар ажиллахаас 7 сарын өмнө Мэргэжлийн Хяналтын газраас үйл ажиллагааг зогсоосон. Тухайн цаг хугацаанд ШҮФ нь Монгол улсад байгаагүй. улсын байцаагч нь лац тавьсан шийдвэрээ тэмдэглэлээр хязгаарласан нь үйл ажиллагааг нээгээгүй гэж үзэхгүй. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар нь зөрчилд тооцохдоо хуулийн шаардлагын хүрээнд мэддэг хэл дээр нь ирүүлээгүйгээс шаардлагыг биелүүлэх боломжгүй байсан учир ШҮФд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг,
ШҮүгдэгч ЖЧГгийн өмгөөлөгч Г.Наранбаатар” ...ЖЧГ нь 2018 онд мэргэжлийн хяналтын байцаагчийн тавьсан актыг мэдээгүй. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад ирсэн. ШҮүгдэгч нь энэ актыг мэдээгүй учир зөрчсөн гэж үзэхгүй байна. улсын яллагч нь Ж.Чг уурхайн дарга гэж байсан бол уурхайн даргын үүрэг гүйцэтгэгч ажиллаж байсан зөрүүтэй дүгнэж байна. энэ хүнд ................................. ХХК тай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй болох нь шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
ШҮүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул ШҮүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ШҮүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ
ШҮүгдэгч нарын гэм буруугийн талаар:
ШҮүгдэгч Г.В /G.W/ -г “.................................” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус уурхайд ажиллаж байсан иргэн Г.Б, Д.Ц, Э.Ш нар нь уурхайн гүнд үүссэн хөрсний нуралтад дарагдаж нас барсан гэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагч нар ялласан нь үндэслэлгүй байна.
Учир нь ШҮүгдэгч Г.В нь 2019 оны 4 дүгээр сарын 20 ны өдөр ................................. ХХК нд уурхайд болсон үйлдвэрлэлийн ослын үед тухайн ................................. ХХК ны 100 хувь хувьцаа эзэмшигч байсан бөгөөд компанийн үйл ажиллагааг гүйцэтгэх захирал ШҮФийг томилж явуулж байсан болон Хөдөлмөр аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн үүрэг хүлээгээгүй болох нь ШҮүгдэгч Г.В /G.W/ ШҮүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“... .. 2017 он хүртэл улирлын чанартай ажиллаж байсан. 2018 онд манай компани хөрөнгө оруулалтаа шинэчлэх ёстой байсан. Тэгээд манай хөрөнгө оруулалтын хүн компанийг гүйцэтгэх захиралтай, үйлдвэрийн даргатай, ХАБ-ын инженертэй, 3 орчуулагчтай, 3 мэргэжилтэнтэй байх ёстой байсан. 3 орчуулагч байнга доошоо орж орчуулгаа хийж ажиллаж байсан. Энэ уурхайд бүх зүйлийг нь хийж өгсөн ажиллах нөхцөлөөр хангасан учраас би уурхайд очдоггүй байсан. Тухайн үед манай компани хөрөнгө оруулагч ирсэн байсан. Би өөрөө Улаанбаатар хотод байсан. Цалин хөлсийг гэрээд заасны дагуу өгдөг байсан“ гэх мэдүүлэг, Гэрч В.Ю.Ш /W.Y.S/ийн “ Т.Г гэх эгчийн эзэмшлийн компани. Гүйцэтгэх захирлаар ШҮФ, үйлдвэрийн даргаар Х буюу Ж.Ч ажилладаг гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Оийн "... ................................. ХХК-н Ерөнхий захирал буюу эзэн нь Хятад улсын иргэн Өвөр Монгол цустай 40 орчим насны Т.Г гэх эмэгтэй байдаг. 3 жилийн өмнөөс хойш Т.Г гэх эмэгтэй эзэнтэй болсон. Гүйцэтгэх захирлаар ШҮФ, үйлдвэрийн даргаар Х буюу Ж.Ч , хөдөлмөр хамгааллын инженер Б.Э гэх эрэгтэй хүн байдаг. Уурхайн үйл ажиллагааг үйлдвэрийн даргаар Х гэх Ж.Ч зохицуулж явуулдаг гэх мэдүүлэг, Яллагдагч Г.В /GW /гийн” ... үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг би хариуцдаггүй. Би ................................. ХХК-н Ерөнхий захирал ажиллаж байсан. Б.Э нь монгол ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцаж байгаа ажилтан байгаа юм гэсэн мэдүүлэг, ................................. ХХК ны улсын бүртгэлийн гэрчилгээ, Шинжээч Б.Эрхэмбаярын “...Энэ бол ажил олгогч буюу Компанийн захирал , гүйцэтгэх захирлын үүрэг байдаг. Гэсэн мэдүүлэг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 21 ны өдрийн 02-05-369/88 дугаартай Үйл ажиллагааг зогсоох тухай улсын байцаагчийн АКТ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 03 ны өдрийн 02-05-369/362 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай улсын байцаагчийн дүгнэлт , ................................." ХХК-ны захирал ШҮФ /X.F/ -ийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б-44 дугаартай тушаал , "................................." ХХК-ны захирал ШҮФ /X.F/-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/13 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн албан бичиг , 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр компанийн эрхийг "......................" ХХК-ны захирал С.Өаас G.W-д шилжүүлсэн гэрээ , 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр компанийн эрхийг хувыдаа эзэмшигч, үүсгэн байгуулагч ZY-гаас G.W-д шилжүүлсэн гэрээ , 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр компанийн 31 хувийн хувьцааг "......................" ХХК-ны захирал С.Өаас G.W-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр компанийн 69 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч ZY-гаас G.W-д шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
ШҮүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж улсын яллагчийн хэлэлцүүлсэн Шинжээч Г.Гантөмөрийн “ ... дүгнэлт дээрээ хэрэг осол гүйцэтгэх захирал ШҮФ , Ерөнхий захирал Г.В нараас болсон гэж гаргасан байгаа гэсэн мэдүүлэг, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ХАБ-18 дугаартай шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт ” хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн заалт болон ................................. ХХК ны компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт ” Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна. Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. гэж заасантай зөрүүтэй дүгнэгдсэн байх тул 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ХАБ-18 дугаартай шинжээчдийн дүгнэлтийн ШҮүгдэгч Г.Вд холбогдох хэсгийг үндэслэлгүй гэж үзлээ .
Мөн ШҮүгдэгчийг мэргэжлийн байгууллагын тус компанийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг зөрчиж, уурхайн ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд ажиллуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хууль зөрчсөн шийдвэрийг хувьцаа эзэмшигчид холбогдуулан гаргаагүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 д заасан үүргийг хувьцаа эзэмшигчид хамааруулаагүй учраас ШҮүгдэгч Г.В–г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “аливаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж үзэхгүй байна.
Иймд ШҮүгдэгч Г.В-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож ШҮүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.
ШҮүгдэгч ШҮФ /X.F/ нь 2019 оны 04 дүгээр сарын 20 ны өдөр “.................................” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.................................” ХХК-ний нүүрсний гүний уурхайд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 05 дугаар сарын 21, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд тус тус шалгалт хийж, үйл ажиллагааг нь явуулахгүй зогсоох шийдвэр гаргасан байхад
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.” гэж заасныг
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасныг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасныг,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан үүргүүдийг зөрчиж, уурхайд ажилчдыг ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас тус уурхайд ажиллаж байсан иргэн Г.Б, Д.Ц, Э.Ш нар нь уурхайн гүнд үүссэн хөрсний нуралтад дарагдаж нас барсан болох нь : ШҮүгдэгч ШҮФ /X.F/ ШҮүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би ирчээд гүйцэтгэх захирлаар Хасбагана ажиллаж байсан. Биеийн байдал нь муудаад урагшаа явахаар болсон. Би орлож ажиллахаар үлдсэн. Ирсний дараа 2018 оны 05 дугаар сард мэргэжлийн хяналтаас нүүрсний уурхайг хаасан тухай сүүлд хэлсэн. Миний биеийг газрын гадаргуугаас дээш ажилчдын асуудлыг хариуц гэсэн. Би уурхайн чиглэлээр ямар ч мэдлэг байхгүй. Уурхайд гүн рүү очиж үзээгүй. Нэг ч удаа монгол ажилчдын хуралд очиж үзээгүй. 2019 оны 04 дүгээр сард мэргэжлийн хяналтаас лацдах тухайд уурхайд байгаагүй Хотод явж байсан.... Тухайн үед конвэрийн ременийг лацадсан байсан ч[D2] 2 амыг лацдаагүй байсан. Тухайн үед ажилчдыг ажиллуулж болно гэж бодсон. Оюунаа хэлэхдээ конвэрийн ременийг лацадсан бусдыг нь ажиллуулж болно гэж хэлсэн. 4 дүгээр сард тоног төхөөрөмж Коридорт цэвэрлэгээ хийж байсан. Яагаад ажиллаж байсан гэж ойлгоод байна уу гэхээр тухайн коридорийг цэвэрлэж байхад нүүрсний хогтой хамт гаргаж байсан байх гэх мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цгийн "...Уг уурхай хаагдчихсан байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын дунд үеэр уурхайг Мэргэжлийн хяналтын газраас лацдаад явчихсан гэж байсан. Тэгээд 2 хоногийн дараа буцаад Мэргэжлийн хяналтаас зөвшөөрсөн гээд ажилдаа буцаж орсон юм..." /1хх-27-28/ гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгийн "...2019 оны 04 сарын 10-ны өдөр уурхайг хааж лацдаад ажилгүй гэртээ 3-4 хоног байж байгаад буцаад ажилдаа орсон. Бригадын дарга зАд ажилдаа ор гэж байна гэж хэлээд л буцаад ажилдаа орохоор явсан..." гэх мэдүүлэг /1хх-31-32/ гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мийн : “...2019 оны 04 р сарын 20 ны өдөр 21 цаг өнгөрч байхад хадам ээжид .................................д ажилладаг манай төрсөн ах осол болж Э.Шыг аваарт орсон, дээрээс нь шавар унасан гэж хэлсэн. манай талийгаач нөхөр Э.Шыг анх ажилд ороход нь гэрээ хийж ажиллаж байгаа гэж ойлгосон. Нэг хувь зураг иргэний үнэмлэхний хуулбар зэргийг аваад явж байсан. Жирийн л уурхайчнаар л ажилладаг байсан гэх мэдүүлэг /1-хх 24-25/,
Гэрч В.Ю.Ш /W.Y.S/ийн “ 2019 оны 04 р сарын 20 эы 16 цагт ................................. ХХКны уурхайн ажил эхлэхэд 22 Монгол хүн, би хятад мэргэжилтэнтэй хамт уурхай руу орсон . Гүйцэтгэх захирлаар ШҮФ, үйлдвэрийн даргаар Х буюу Ж.Ч ажилладаг гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Ггийн "...Салааны мухарт Э.Ш бид хоёр молдокоор цохиж, нөгөө хоёр хүрздэж байсан. Тэгээд байж байтал салааны хана нурж, бид нар дарагдсан... ер нь бид нарын ажиллаж байсан хэсэг муу, бүгд мэдэж байгаа. Нүүрс нь хагарч цав гарсан ба тэр хятадын хэлмэрч Х гэх хүнд хэлсэн. Х ийм байсан гэж хэлсэн. Бид нарын ажиллаж байсан газрын ойр хавь нурсан, нураалт хийсэн газар муу байсан учир хана нурсан байх. Уурхайн тухайн хэсгийг муу гэдгийг Хятад мэргэжилтэн мэдэж байгаа... 8 дугаар салаанд ороход зүүн талын хана нь аягүй нимгэрчихсэн байсан юм. Нимгэн байна нурчихвий гэсэн чинь зүгээр яах ч үгүй гэж хэлсэн. Нимгэн ханатай газрыг шууд хаах ёстой байдаг юм гэх мэдүүлэг,
Гэрч Э.Уын "... бид нартай орсон 2 хятад иргэн та нар гараад хэрэггүй, түр хүлээж бай, бид хоёр дээрээс асуугаад ажиллуулах, ажиллуулахгүйг асууя гэж хэлсэн юм.... Өмнө нь ажиллаад удсан, уурхайн хана нь их нимгэн болоод даралтаар хажуу талаас нь шавар нь нурж орж ирээд тэнд ажиллаж байсан 4 хүнийг дарсан юм... намайг орсноос хойш тасралтгүй 15 хоног ажиллаж байгаа юм. Өмнө нь ажиллахаа болиод хаачихсан байж байгаад ажиллаж эхэлсэн гэсэн...гэх мэдүүлэг,
Гэрч С.Оын ".... 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хойш буюу намайг орох үеэс тасралтгүй ажиллаж байгаа юм. Намайг ажиллаж байх хугацаанд нэг удаа Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирсэн юм. Тэгээд уг уурхайг лацдаад уурхайн ажилчдыг тарааж байсан. Тэгээд 2 хоногийн дараа буцаад уг уурхай ажиллаж эхэлсэн гэх мэдүүлэг,
Гэрч О.Цийн "...Нүүрс хураалт хийх гэж байсан газар эвгүй байхаар нь энэ салааруу орохгүй ажлаасаа бууя гэхэд нь мэргэжилтэн гэх хятад залуу ийшээ ийшээ гэж заахаар нь манай хүргэн Э.Ш 3 залуугийн хамт миний хажуу талын салаанд орсон... Газрын даралтнаас болж осол гарсан байх. Мөн таазанд бэхэлсэн банз мод 2 талаараа даралт авч тахийсан харагдсан. Тэгээд би малтлага хийж байтал хүмүүс наанаасаа гараарай гэхэд гараад хартал Э.Шын орсон салаанд нуралт үүссэн байсан.... Монгол ажилчин Б.Э хэлэхдээ бүх баримт бичиг бүрэн, үйл ажиллагаа явуулахад ямар ч саад байхгүй талаар намайг анх ажилд ороход хэлж байсан..." гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Мгийн “ ... уурхай руу доошоо ортол хэлмэрч Х бас нэг хужаа 2 бид нарыг бүгдийг нь 7 р салаа руу ор гэж хэлсэн. бид нар тийшээ орохгүй гэхэд Х утсаар ярьснаа та нар гурав нь 8 р салаа руу 4 нь доошоо орчих гэхээр нь У Г бид 3 нь 8 р салаа руу орсон. гэсэн мэдүүлэг /,
Гэрч М.Гын "...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн Мэргэжпийн хяналтын хэлтсээс ажиллаж болохгүй гээд лац тавиад явсан. Тэгээд хоёр хоног ажиллахгүй байж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхэлж ажилласан... Үйлдвэр дээр очиход цаашид шалгалт ШҮүлэг байхгүй, бид нарт ажиллах зөвшөөрөл өгсөн гэсний дагуу бид нар ажилласан... Хүн ажиллуулхад осолтой гэж мэргэжилтэн болох Хятад улсын иргэн Х гэж дууддаг хүнд хэлсэн гэсэн. Гэтэл 2019 оны 04 сарын 20-ны өдөр тухайн салааруу З хүмүүс оруулж ажиллуулахгүй гэж байхад Х гэх хятад эрэгтэй хүн дээрээс утсаар зааварчилгаа өгөхдөө уг салааруу хүмүүс оруулж ажиллуул гэсэн үүрэг өгсөнөөр хүмүүс орж ажилласан гэсэн... бид нарыг ажиллаж байх хугацаанд үйлдвэр нүүрс олборлож байсан..." гэх мэдүүлэг,
Гэрч Р.Эийн "... Мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирээд
ажиллуулахгүй гээд лацдаад яваад өгсөн. Тэрнээс хойш бид нарыг амарч бай гээд
тараагаад явуулсан бөгөөд 2 хоног амарч байтал ХАБ-н инженер Б.Э надруу
утсаар яриад лац ломбо авчихсан, ажиллаж болохоор болсон. Ирж ажлаа хий гэж
хэлж байсан. Тэгээд л бид нар ажиллах болсон. Бид нарыг ажил дээрээ ирэхэд ШҮ
Ф нь одоо бүх зөвшөөрөл болон холбогдох бичиг баримтаа гаргуулчихсан,
дахиж ингэж ажил тасалдахгүй гэж хэлээд ажилд оруулж байсан. Үүнийг орчуулагч Х орчуулж өгсөн..." гэх мэдүүлэг,
Гэрч Б.Оийн "... Гүйцэтгэх захирлаар ШҮФ, үйлдвэрийн даргаар Х буюу Ж.Ч , хөдөлмөр хамгааллын инженер Б.Э гэх эрэгтэй хүн байдаг. Уурхайн үйл ажиллагааг үйлдвэрийн даргаар Х гэх Ж.Ч зохицуулж явуулдаг. .... 2018 оны сүүлчээр ШҮФ ирчихсэн байхаар нь Т.Ггаас асуухад Т.Г ШҮФийг хөрөнгө оруулагч нар урдаа хуралдаад гүйцэтгэх захирлаар тавьсан болоод ирсэн гэж байсан гэх мэдүүлэг,
Гэрч Г.Нгийн ".................................... ХХК-ийн уурхайн олборлолтын үйл ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн улсын байцаагчийн актаар зогсоосон байсан бөгөөд энэ актаа сэргээлгэх хүсэлт гаргасан байсан. Хүсэлт нь над дээр цохогдож ирсэн байсан бөгөөд холбогдох бичиг баримтыг нь шаардахад бүрдүүлээгүй байсан бөгөөд техник эдийн засгийн үнэлгээ авч ирээгүй, актанд дурьдсан зөрчлүүдийг арилгаагүй байсан учраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр актыг сэргээх боломжгүй тухай хариу өгсөн... Шалгалтаар бичиг баримтын бүрдэл дутуу, техник, эдийн засгийн үндэслэл байхгүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ байхгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй байсан. Мөн холбогдох тайлангаа холбогдох байгууллагуудаар батлуулж тайлагнаагүй байсан. Мөн нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй байсан учир тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргасан юм..." гэх мэдүүлэг,
Гэрч М.Уын "... ажил олгогч нь аюулгүй байдалд ажиллуулах техник зохион байгуулалтын дүрэм баталж мөрдүүлээгүй, мөн уурхайд ашиглагдаж байсан туузан дамжуурга нь аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй гэрчилгээ аваагүй, даацын батлагааг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, мөн 2017 онд үйлдвэрлэлийн осол гарсан, улсын байцаагчийн үүрэг даалгаварын биелэлтийг хугацаанд гаргаж өгдөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоосон. Зөрчлүүд засагдсан байвал үйл ажиллагааг сэргээх тухай акт үйлдэж үйл ажиллагааг сэргээдэг. Дээрх тохиолдолд бид нар актыг сэргээсэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг,
Гэрч А.Оийн ".................................... ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үйл ажиллагааг зогсоосон актыг албан ёсоор сэргээлгээгүй байж 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үйл ажиллагаа явуулж байсан талаар мэдээлэл авагдсан юм. Мэдээллийн мөрөөр би уурхайг очиж шалгасан чинь тухайн үед 25 хүнийг ажиллуулхаар зааварчилгаа өгөөд байж байсан. Мөн 14 Портер автомашин хашаандаа оруулчихсан, нүүрс ачихад бэлдсэн байдалтай байсан. Тэгэхээр нь үйл ажиллагааг нь зогсоогоод канверийн систем буюу тоног төхөөрөмжийг нь лацдаж үйл ажиллагааг нь зогсоосон юм. Гэтэл уг лацыг хөндөн хууль бусаар үйл ажиллагаа явуулсны улмаас осол гарч хүний амь нас эрсэдсэн байсан..." /4хх-104-105/ гэх мэдүүлэг,
Шинжээч Г.Гантөмөрийн “ ... ................................. ХХК ийн хувьд далд уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан компани байсан бөгөөд бичил уурхайн төрөлд хамаарагддаг учраас Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох бүхий л хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй юм. Энэ нь тус компанийн гүйцэтгэх захирал ШҮФ нь Б.Э , Г.Б Б.Г , Д.Ц болон бүх ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байдаг. .... Тийм учраас дүгнэлт дээрээ хэрэг осол гүйцэтгэх захирал ШҮФ ....нараас болсон гэж гаргасан байгаа.
Шинжээч Б.Эрхэмбаярын “... Гол буруутай үйл ажиллагаа нь уурхайн 8 р салаанд ан цав гарч нуралт үүсэх магадлалтай байсныг мэдэж байж ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдэг асуудал байгаа юм . Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 т “ үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас эрүүл мэндэд сөрөг, аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож , аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах гэсэн заалтыг зөрчсөн байгаа. Энэ бол ажил олгогч буюу Компанийн захирал , гүйцэтгэх захирлын үүрэг байдаг. гэсэн мэдүүлэг ,
Шинжээч Ц.Цогт-Очирын “.. ................................. ХХК ны далд уурхайд ослын шалтгаан байршлыг тодруулах зорилгоор очиж ажилласан.Тухайн осол нь уурхайн амнаас 473 метрийн налуу зайд газрын гадаргаас 49 метрийн гүнд нэвтрэлтийн төгсгөл буюу огтлогч малталтын уулзвар хэсэгт болсон байсан. Тухайн орчинд үзлэг хийхэд осол болсон хэсгийн бэхэлгээ хангалтгүй дутуу байсан бөгөөд целик буюу уулын цул нүүрсэн хэсэгийг үлдээлгүй малталт явуулснаас болж нуралт үүссэн байсан...олборлолт явуулах хэсэгт бэхэлгээ дутуу байснаа осол гарах шалтгаан болсон. Нуралт үүссэн хэсгийн шороон гадаргуун зах ирмэгээс 2 ширхэг тулаас модны үзүүл цухуйж харагдаж байсан....Нуралт үүссэн газар нь мухар газар байсан бөгөөд түүнийг мөргөцөг гэж нэрлэдэг юм гэх мэдүүлэг ,
Яллагдагч ШҮФ /X.F/ны”... бид нараас шалтгаалаагүй байгалийн гэнэтийн осол аваар байсан. Далд уурхайн бүх аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг би Юу Чун Лай хариуцуулан ажиллаж байсан. Б.Э гэж хүн Монголчуудыг хариуцуулан ХАБ-ийн инженерээр ажиллаж байсан. Би 2018 оны 12 дугаар сарын дундуур тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. ...Ажилчид болон амь хохирогч хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ хийгээгүй яагаад гэвэл монгол ажилчид өөрсдөө хөдөлмөрийн гэрээ байгуулахыг зөвшөөрдөггүй байсан. Өдөр өдөртөө цалингаа аваад явдаг байсан. 2019 оны 04 дүгээр сарын 15 ны өдрөөс хойш бид Уурхай дотор засварын ажил хийсэн. Ан цав үүссэн газарт мод төмөр материал тулах бэхэлгээний ажил хийж байсан. гэсэн мэдүүлэг, Хохирогч нарын нас барсан гэрчилгээ, ................................. ХХК ны Хөдөлмөр хамгаалал , аюулгүй ажиллагааны зааварчилгаа , аюулгүй ажиллагааны дүрэм,шинээр ажилтан авах журам, улирлын давтан зааварчилгаа, ................................. ХХК ны улсын бүртгэлийн гэрчилгээ, Ашигт малтмал ашиглалтын №7976а дугаартай тусгай зөвшөөрөл ,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 21 ны өдрийн 02-05-369/88 дугаартай Үйл ажиллагааг зогсоох тухай улсын байцаагчийн АКТ,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 03 ны өдрийн 02-05-369/362 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай улсын байцаагчийн дүгнэлт ,
Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №0065835 дугаартай шийтгэлийн хуудас,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 26 ны өдрийн 02-06-366/41дугаартай Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага,
Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн №0066345 дугаартай шийтгэлийн хуудас,
................................." ХХК-ны захирал ШҮФ /X.F/ -ийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б-44 дугаартай тушаал ,
"................................." ХХК-ны захирал ШҮФ /X.F/-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1/13 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн албан бичиг
Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Г.Бийн цогцост задлан шинжилгээ хийж гаргасан дүгнэлт,
Шинжээчийн .2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Д.Цийн цогцост задлан шинжилгээ хийж гаргасан дүгнэлт,
Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Э.Шын цогцост задлан шинжилгээ хийж гаргасан дүгнэлт,
"................................." ХХК-ны дүрэм ,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ХАБ-18 дугаартай шинжээчдийн дүгнэлт
Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19/39 дугаартай далд уурхайн ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт
Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн 2019 .04.21 ны өдрийн Уурхайн эдэлбэр газарт уурхай, ам цооногт гарсан осол, нөхцөл байдлын тухай илтгэх хуудас ,
................................. ХХК ны байранд байх бичиг баримтуудад Эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
ШҮүгдэгч ЖЧГ нь тус ................................. ХХК нд үйлдвэрийн даргын ажил эрхэлдэггүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй, хуулиар үүрэг хүлээгээгүй гэж мэдүүлснийг ШҮүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар гэм буруугийн дүгнэлтэндээ ШҮүгдэгчийг дээрх гэмт хэргийн хариуцах этгээд биш гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ХАБ-18 дугаартай шинжээчдийн дүгнэлт, шинжээч Н.Гантөмөрийн мэдүүлгийг үндэслэн мэтгэлцэн оролцсон ч ШҮүхээс ШҮүгдэгч ЖЧГ –г ................................. ХХК –д уурхайн үйл ажиллагаагаар мэргэшсэн ажил үүрэг гүйцэтгэж хөдөлмөрийн харилцаанд оролцогч нарыг чиглүүлэн удирдаж байсан этгээд гэж дараахь нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн дүгнэлээ.
Үүнд ШҮүгдэгч ЖЧГ /Z.Q/ нь 2019 оны 04 дүгээр сарын 20 ны өдөр .................................” ХХК-д уурхайн даргын үүрэг гүйцэтгэж байхдаа “Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.................................” ХХК-ний нүүрсний гүний уурхайд Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрмийн 19 дүгээр зүйлд “ аюул учруулж болох болон ажил нь түр зогссон малталт руу орох хэсэгт хаалт эсвэл хориглох тэмдэг тавина”, 14 дүгээр зүйлд заасан” .Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ажлын байр/мөргөцөг/-нд уг зөрчлийг арилгахаас өөр ажлын даалгавар өгч болохгүй. “ гэсэн заалтуудыг зөрчиж уурхайн ажилчдыг далд уурхайн 8 дугаар мөргөцөгт аюулгүй байдал хангаагдаагүй ажлын байранд ажиллуулах үүргийг орчуулагч .................................-өөр дамжуулан өгч ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас тус уурхайд ажиллаж байсан иргэн Г.Б, Д.Ц, Э.Ш нар нь уурхайн гүнд үүссэн хөрсний нуралтад дарагдаж нас барсан болох нь ШҮүгдэгч Ж.Ч /Z.Q/ ШҮүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“... Яагаад намайг үйлдвэрийн дарга гэж андуурсан вэ гэхээр би газрын гүн рүү ордог байсан. Гадаргуу дээр нь Ю.Ч ажилладаг байсан. Бид нарыг уурхайн дарга гэж нэрлэдэг байсан...“ гэх мэдүүлэг, Гэрч В.Ю.Ш /W.Y.S/ийн “ 2019 оны 04 р сарын 20 эы 16 цагт ................................. ХХКны уурхайд ажил эхлэхэд 22 Монгол хүн, би хятад мэргэжилтэнтэй хамт уурхай руу орсон . уурхай руу ороход аюулгүй ажиллагааны зааварчилгаа инженер Б.Э өгсөн. дээрээс уурхай руу орохын өмнө үйлдвэрийн дарга Ж.Ч 7 дугаар салаа руу орж ажилла гэсэн. Монголчууд энэ салаанд аюултай юм шиг байна, нурах аюултай юм байна энд ажилламааргүй байна гэж Ж.Ч д утсаар мэдэгдсэн. тэгтэл Ж.Ч наад салаа чинь аюултай байгаа бол ажиллаад яахав гээд тэндээ 3 хүнийг 8 дугаар салаа руу явуулаад 3 хүнийг нь өөр тийшээ бэхэлгээ рам тавьж байгаа газар луу явуулсан.... тэгээд би 8 дугаар салаанд уулзаад 7 дугаар салааг янзлах талаар ярьж байхад нуралт үүсч байгаа чимээ гарахаар нь бид нар гүйгээд очтол хүмүүс дарагдсан байсан. Т.Г гэх эгчийн эзэмшлийн компани. Гүйцэтгэх захирлаар ШҮФ, үйлдвэрийн даргаар Х буюу Ж.Ч ажилладаг гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Ггийн "...Салааны мухарт Э.Ш бид хоёр молдокоор цохиж, нөгөө хоёр хүрздэж байсан. Тэгээд байж байтал салааны хана нурж, бид нар дарагдсан... ер нь бид нарын ажиллаж байсан хэсэг муу, бүгд мэдэж байгаа. Нүүрс нь хагарч цав гарсан ба тэр хятадын хэлмэрч Х гэх хүнд хэлсэн. Х ийм байсан гэж хэлсэн. Бид нарын ажиллаж байсан газрын ойр хавь нурсан, нураалт хийсэн газар муу байсан учир хана нурсан байх. Уурхайн тухайн хэсгийг муу гэдгийг Хятад мэргэжилтэн мэдэж байгаа...Бид нарыг ороход сэрээтэг буюу бөөрөнхий мод босгож тавь гэсэн бөгөөд бид нар нурдаг талдаа 3 мод босгож тавьсан боловч, хана нь нурчихсан. Эхлээд хана нь нураад дагаж тааз нь нурсан... 8 дугаар салаанд ороход зүүн талын хана нь аягүй нимгэрчихсэн байсан юм. Нимгэн байна нурчихвий гэсэн чинь зүгээр яах ч үгүй гэж хэлсэн. Нимгэн ханатай газрыг шууд хаах ёстой байдаг юм...Ж.Чг Х гэдэг нэрээр нь мэддэг, манай уурхайд дарга хийдэг. Энэ хүн хаашаа явж малтлага хийх, юу хийхийг мэддэг. Энэ хүний удирдлагаар бүх зүйлийг хийдэг. ажилд гарахын өмнө Х дарга самбар дээр яаж ажиллах талаар зааж өгдөг, хэдэн салаа орох вэ, хаашаа хаашаа орохыг бүгдийг нь зааж зааварладаг юм. Ажилд гарахын өмнө Х дарга бид нарыг 8 дугаар салааруу орж ажилла гэсэн үүргийг самбар дээр зурж заагаад оруулсан... . Тухайн үед бид нар доор байсан хятадыг уг салааны нүүрсийг авахад дургүйцсэн боловч хятад дээшээ хүнтэй ярьсан, Х даргатай л ярьсан болов уу гэж бодож байна. Тэгээд зүгээр ажилла гэсэн тул бид ажилласан гэх мэдүүлэг,
Гэрч Э.Уын ".... 7, 8 гэж номер байрлуулсан амруу орж ажилла гэж хэлсэн юм. Бид нар тухайн үедээ 7 гэж дугаарласан амруу орж нүүрс гаргах ажлыг хийхгүй, энд ажиллах газар байхгүй юм чинь гаръя гэж ярьж байсан юм. Тэгсэн чинь уурхайн гүнрүү бид нартай орсон 2 хятад иргэн та нар гараад хэрэггүй, түр хүлээж бай, бид хоёр дээрээс асуугаад ажиллуулах, ажиллуулахгүйг асууя гэж хэлсэн юм. Уурхайд ажиллах хүмүүс хариу хүлээгээд байж байсан чинь тэр уурхайг хариуцсан хятад иргэн ирээд уурхайн 8 гэж дугаарласан амруу 7 ажилтанд хоёр талаас нь ороод ажилла гэж хэлсэн... Өмнө нь ажиллаад удсан, уурхайн хана нь их нимгэн болоод даралтаар хажуу талаас нь шавар нь нурж орж ирээд тэнд ажиллаж байсан 4 хүнийг дарсан юм... гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Оын "...2019 оны 04 р сарын 20-ны өдөр уг уурхайн 8 номерийн салааруу ажиллаж байсан хүмүүс нэг их орж ажиллахгүй байсан юм. Энэ өдөр уурхайн дарга Х орж ирээд та нар 8 номертой салаа руу ор, энд байгаа нүүрсийг хураа гэж хэлээд хүмүүс оруулаад ийм осол болсон юм гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Бын "...Өнөөдрийн хурал дээр нэг салаа нурах гээд байгаа, энэ салааруу орохгүй ШҮү гэж хэлж байсан. Тэнд байсан хүмүүсийн яриагаар мэргэжилтэн гэх хятад тухайн салаа руу оруулж ажиллуулсан гэж сонссон... Би хятад нэрийг нь мэдэхгүй, энэ зурган дээр байгаа хүн мөн байна. Бид нар Х гээд дуудаад сурчихсан юм гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Чийн "...Бэхэлгээ хийх, нүүрс молдокоор цохих ажлыг Б.Э, хятад инженер, Х нар шАд явж байдаг юм. Хятад инженер, Х нар үзээд босоо хана үүсгэж бэхэлгээ хийсэн банз модны завсраар зай гарсан байвал чигжээс, шаантаг хийлгэдэг байсан. Үзүүлсэн зураг бол Хгийн зураг мөн байна. Хятад нэрийг нь огт мэдэхгүй гэсэн мэдүүлэг,
Гэрч О.Цийн "... Би ажилд орсоныхоо маргааш амраад 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2 дахь удаагаа ажилд гарсан. Нуралт үүссэн салааруу талийгаач Э.Ш болон бусад хүмүүс орохгүй гэсэн шаардлага тавихад тэнд байсан нэрийг нь мэдэхгүй хятад иргэн станцаар удирдлага руугаа ярьж асуугаад хажуудаа байсан Өвөр монгол хүнд ажиллах талаар хэлээд нөгөө өвөр монгол нь тэнд ажиллах гэж байсан хүмүүсийг ажилла гэсэн. Тэгээд талийгаач нар тэр салаанд ажиллаж эхэлсэн. Тухайн нуралт үүссэн салааны тулгуур моднууд даралт авч тахийж хугархад бэлэн болсон харагдсан. гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Бийн "...Хг л уурхайн дарга гээд байдгийг мэднэ. Ер нь харж байхад Х л даргалаад байх шиг байдаг... Ю.Ч гэдэг уурхайд ажиллах нь ажилладаг. Уурхайн гүнд лазер тавьж хэмжилт хийгээд бид нарт ажил зааварлаад байдаг хятад мөн байна гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Мгийн “ ... уурхай руу доошоо ортол хэлмэрч Х бас нэг хужаа 2 бид нарыг бүгдийг нь 7 р салаа руу ор гэж хэлсэн. бид нар тийшээ орохгүй гэхэд Х утсаар ярьснаа та нар гурав нь 8 р салаа руу 4 нь доошоо орчих гэхээр нь У Г бид 3 нь 8 р салаа руу орсон. Бид салаа хана конвейр ээ цэвэрлээд 4 ширхэг бэхэлгээ тавиад байж байтал 20 цаг 40 минутын орчимд хажуунаас Ж , Х 2 М ах аа хурдан гараарай гэж хашгирахаар нь гүйгээд гартал бид нарын ажиллаж байсан салааны зүүн гар талд конвейрийн дээд талд байх салаанд нурал үүсч Б.Г гэх залуу хөл хэсгээрээ шавранд дарагдсан байхаар нь бид нар татаж гаргаж авсан. Нөгөөдүүл нь харагдахгүй байсан. Уурхайн дотор нь ороод нүүрс олборлохдоо молдокоор цохиж нүүрсээ суллаж аваад модон бэхэлгээ тавьж шантаг чигжээс тавиад төмөр бэхэлгээ ч сүүлийн жилүүдэд хийж эхэлсэн. Бэхэлгээг тогтмол тавьдаг хийх ажил нь цалинтай тул хүмүүс тээршаахгүй хийгээд явчихдаг байсан. Х өөрөө орж ирж харж хянадаг. Үзүүлсэн зураг бол Хгийн зураг мөн байна. уурхайчдад дарга шиг зааж зөвлөөд байдаг болохоор нь Х дарга л гэж хүмүүс хэлдэг. гэсэн мэдүүлэг ,
Гэрч М.Гын "...2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тухайн осол болсон салааг хариуцаж байсан бригадын дарга О гэх залуу тэр салааруу хүмүүсээ оруулж ажиллуулахад хоёр хананаасаа бяцралт өгч даралт ирсэн байна. Хүн ажиллуулахад осолтой гэж мэргэжилтэн болох Хятад улсын иргэн Х гэж дууддаг хүнд хэлсэн гэсэн. Гэтэл 2019 оны 04 сарын 20-ны өдөр тухайн салааруу З хүмүүс оруулж ажиллуулахгүй гэж байхад Х гэх хятад эрэгтэй хүн дээрээс утсаар зааварчилгаа өгөхдөө уг салаа руу хүмүүс оруулж ажиллуул гэсэн үүрэг өгсөнөөр хүмүүс орж ажилласан гэсэн... бид нарыг ажиллаж байх хугацаанд үйлдвэр нүүрс олборлож байсан...тухайн өдөр уурхайг цааш үргэлжлүүлж ажиллахыг зөвшөөрсөн талаар Х гэж дууддаг хятад иргэн хэлж байсан. Тэр уурхайг хариуцсан дарга байгаа юм гэх мэдүүлэг,
Гэрч Б.Оийн ".... Гүйцэтгэх захирлаар ШҮФ, үйлдвэрийн даргаар Х буюу Ж.Ч , хөдөлмөр хамгааллын инженер Б.Э гэх эрэгтэй хүн байдаг. Уурхайн үйл ажиллагааг үйлдвэрийн даргаар Х гэх Ж.Ч зохицуулж явуулдаг гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Дын "...Нуралтын шалтгаан нь рам бэхэлгээ тавиагүй, уулзвар малталтанд хүчитгэсэн бэхэлээ тавиагүйн улмаас үүссэн шинжтэй байсан.... Бас даацын гол гол ханаа хоёр талаас нь хэт нимгэлчихсэн байсан юм..." гэх мэдүүлэг,
Гэрч Б.Мы "...Уурхайд хураалт хийнэ гэдэг нь уурхайн салаа гаргаж ухаж байгаад цааш үргэлжлүүлэн ухалгүйгээр үлдсэн нүүрсээ аваад буцаж ухрах үйл явцыг хэлдэг бөгөөд хураалт хийж байхдаа нүүрсэн баганаа хэтэрхий нимгэн үлдээсэн, салаа хоорондын нүүрсэн багана маш бага зэргээс нуралт үүссэн нь илэрхий байсан. Мөн хөндлөн огтлолын талбай зөвшөөрөгдөх хэмжээнээс хамаагүй их, зааллаж ухсан зэрэг нь осол гарах шууд шалтгаан болсон байсан. Ер нь ................................. уурхай нь аюулгүй ажиллагаа рам бэхэлгээ сайтай уурхай боловч тухайн осол гардаг хэсэгт рам бэхэлгээ муу, хураалт хийхдээ хэтэрхий их нүүрсийг нь аваад жаахан нүүрсэн багана үлдээчихсэн байсан юм гэх мэдүүлэг,
Шинжээч Ц.Цогт-Очирын “.. ................................. ХХК ны далд уурхайд ослын шалтгаан байршлыг тодруулах зорилгоор очиж ажилласан.Тухайн осол нь уурхайн амнаас 473 метрийн налуу зайд газрын гадаргаас 49 метрийн гүнд нэвтрэлтийн төгсгөл буюу огтлогч малталтын уулзвар хэсэгт болсон байсан. Тухайн орчинд үзлэг хийхэд осол болсон хэсгийн бэхэлгээ хангалтгүй дутуу байсан бөгөөд целик буюу уулын цул нүүрсэн хэсэгийг үлдээлгүй малталт явуулснаас болж нуралт үүссэн байсан...олборлолт явуулах хэсэгт бэхэлгээ дутуу байснаа осол гарах шалтгаан болсон. Нуралт үүссэн хэсгийн шороон гадаргуун зах ирмэгээс 2 ширхэг тулаас модны үзүүл цухуйж харагдаж байсан гэсэн мэдүүлэг,
Яллагдагч Б.Эын "...Z.Q буюу Х уурхайн
даргын ажил гүйцэтгэдэг байсан. Х ажилчидтай орж ажилчдыг хаана, ямар
ажил хийж гүйцэтгэх талаар заавар өгдөг байсан. Уурхайн доторх бүхий л ажлыг
хариуцан ажиллуулдаг байсан юм... Тэгэхдээ сүүлд нь хүмүүсээс сонссоноор тэнд ан цав гарсан нуралт үүсч болзошгүй байсныг манай бригадын залуучууд Ж.Чд хэлж байсан юм байналээ... Би Хг тухайн үедээ уурхайн дарга гэж ойлгодог байсан. Монгол ажилчдын цалинг бодож тооцоолдог, хэрхэн ажиллах талаар ажлын наряд өгдөг байсан. Бэхэлгээний хувьд Х тэр бэхэлгээг хий гэж хэлсэн байх гэсэн мэдүүлэг, Хохирогч нарын нас барсан гэрчилгээ , Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Г.Бийн цогцост задлан шинжилгээ хийж гаргасан дүгнэлт ,Шинжээчийн .2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Д.Цийн цогцост задлан шинжилгээ хийж гаргасан дүгнэлт , Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Э.Шын цогцост задлан шинжилгээ хийж гаргасан дүгнэлт , Гранд Инженеринг ХХК ны Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19/39 дугаартай далд уурхайн ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт , Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн 2019 .04.21 ны өдрийн Уурхайн эдэлбэр газарт уурхай, ам цоонгт гарсан осол, нөхцөл байдлын тухай илтгэх хуудас, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин ШҮүгдэгч ЖЧГ нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 05 дугаар сарын 21, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд тус тус шалгалт хийж, Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зүйл заалтуудыг зөрчсөн үндэслэлээр үйл ажиллагааг нь явуулахгүй зогсоох шийдвэр гаргасан байхад уг шийдвэрийг зөрчсөн гэсэн үйлдэл нь ШҮүгдэгчийн эрхлэх ажлын үүрэгт хамаарахгүй, эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр дур мэдэн уурхайн үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдоогүй байх тул энэ үйлдлээр буруутгах үндэслэлгүй байна.
ШҮүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд болон ШҮүхийн хэлэлцүүлэгт ” 2018 оны 12 дугаар сараас тухайн байгууллагад алдаг оног ажилласан. Намайг томилсон тушаалыг сүүлд нөхөж гаргасан байсан. учир нь ШҮФ нь 2018 оны 11-р сарын 15-ны үед гүйцэтгэх захирлаар томилогдоогүй сүүлд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхий захирлын тушаалаар гүйцэтгэх захирлаар томилогдсон. Би тухайн үед хятад ажилчдын үүргийг дамжуулах, ирсэн, явсан бичгийн талаар хэлэх үүрэгтэй байсан. Миний хийдэг байсан ажлын хувьд өдөр нь бичиг баримтаа янзлах, Хятад мэргэжилтний хэлсэн зүйлийг 5 минут уншчихаад гараад явдаг байдаг байсан. гэж мэдүүлснийг ШҮүх хянаад ШҮүгдэгч Б.Эыг томилсон тушаал нь нөхөж хийсэн гэх боловч ШҮүгдэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны ажилд ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн, томилсныг хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтны үүрэг гүйцэтгэж байсныг хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд тогтоогдож байна.
ШҮүгдэгч Б.Э нь 2018 оны 12 дугаар сараас “.................................” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь хэсэгт “ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах” гэж заасныг 27.3.5 дахь хэсэгт заасан “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих “ гэж заасныг тус тус зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тус уурхайд ажиллаж байсан иргэн Г.Б, Д.Ц, Э.Ш нар нь уурхайн гүнд үүссэн хөрсний нуралтад дарагдаж нас барсан болох нь : ШҮүгдэгч Ж.Ч /Z.Q/ ШҮүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“.. Ердийн ажлын үед уурхайн гүнд хятад талаас 3 хүн ажиллаж байсан. Гадаргуун ажлыг Б.Э ХАБ-ийн үүрэг гүйцэтгэдэг байсан. гэх мэдүүлэг, Гэрч В.Ю.Ш /W.Y.S/ийн “ ... ажил эхлэхэд 22 Монгол хүн, би хятад мэргэжилтэнтэй хамт уурхай руу орсон . уурхай руу ороход аюулгүй ажиллагааны зааварчилгаа инженер Б.Э өгсөн. гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Ггийн "...Уурхайн гүнд бол гэрэлтүүлэг байхгүй . тэгэхдээ уурхайчин бүр толгойн гэрэлтэй байдаг. Агааржуулалт хэвийн сайн байдаг. Толгойн каск, гэрлийг уурхайчид мөнгөөрөө компаниасаа худалдаж авдаг. Каск , гэрэлгүй бол уурхайд оруулдаггүй. Уурхайгаас бээлий л үнэгүй өгдөг. гэх мэдүүлэг,
Гэрч О.Цийн "...Монгол ажилчин Б.Э хэлэхдээ бүх баримт бичиг бүрэн, үйл ажиллагаа явуулахад ямар ч саад байхгүй талаар намайг анх ажилд ороход хэлж байсан гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Мгийн “ .... Х өөрөө орж ирж харж хянадаг. Үзүүлсэн зураг бол Хгийн зураг мөн байна. уурхайчдад дарга шиг зааж зөвлөөд байдаг болохоор нь Х дарга л гэж хүмүүс хэлдэг. Б.Э бол ХАБ-ын Монгол талын ажилтан тул наряд өгөөд уурхайд оруулдаг гэсэн мэдүүлэг /1-хх-72, 6хх-97/,
Гэрч Р.Эийн "... Мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирээд
ажиллуулахгүй гээд лацдаад яваад өгсөн. Тэрнээс хойш бид нарыг амарч бай гээд
тараагаад явуулсан бөгөөд 2 хоног амарч байтал ХАБ-н инженер Б.Э надруу
утсаар яриад лац ломбо авчихсан, ажиллаж болохоор болсон. Ирж ажлаа хий гэж
хэлж байсан. Тэгээд л бид нар ажиллах болсон гэх мэдүүлэг,
Гэрч Б.Оийн "... хөдөлмөр хамгааллын инженер Б.Э гэх эрэгтэй хүн байдаг. Уурхайн үйл ажиллагааг үйлдвэрийн даргаар Х гэх Ж.Ч зохицуулж явуулдаг. гэх мэдүүлэг,
Гэрч Г.Нгийн ".................................... ХХК-ийн уурхайн олборлолтын үйл ажиллагааг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн улсын байцаагчийн актаар зогсоосон байсан бөгөөд энэ актаа сэргээлгэх хүсэлт гаргасан байсан. Хүсэлт нь над дээр цохогдож ирсэн байсан бөгөөд холбогдох бичиг баримтыг нь шаардахад бүрдүүлээгүй байсан бөгөөд техник эдийн засгийн үнэлгээ авч ирээгүй, актанд дурьдсан зөрчлүүдийг арилгаагүй байсан учраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр актыг сэргээх боломжгүй тухай хариу өгсөн" гэх мэдүүлэг,
Гэрч М.Уын "...шалгалтаар ажилчид нь тухайн ажлыг гүйцэтгэх аюулгүй ажиллагааны арга барилд суралцаагүй, сургалтанд хамрагдаагүй, ажилтнуудын аюулгүй ажиллагааны сургалтанд суулгаж шалгалт аваагүй, ажил олгогч нь аюулгүй байдалд ажиллуулах техник зохион байгуулалтын дүрэм баталж мөрдүүлээгүй, мөн уурхайд ашиглагдаж байсан туузан дамжуурга нь аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй гэрчилгээ аваагүй, даацын батлагааг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, мөн 2017 онд үйлдвэрлэлийн осол гарсан, улсын байцаагчийн үүрэг даалгаварын биелэлтийг хугацаанд гаргаж өгдөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул үйл ажиллагааг нь зогсоосон гэх мэдүүлэг,
Яллагдагч ШҮФ /X.F/ны”... бид нараас шалтгаалаагүй байгалийн гэнэтийн осол аваар байсан. Далд уурхайн бүх аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг би Юу Чун Лай хариуцуулан ажиллаж байсан. Б.Э гэж хүн Монголчуудыг хариуцуулан ХАБ-ийн инженерээр ажиллаж байсан. Би 2018 оны 12 дугаар сарын дундуур тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа гэсэн мэдүүлэг ,
Яллагдагч Г.В /GW /гийн” ... үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг би хариуцдаггүй. Би ................................. ХХК-н Ерөнхий захирал ажиллаж байсан. Б.Э нь монгол ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцаж байгаа ажилтан байгаа юм. гэсэн мэдүүлэг , Хохирогч нарын нас барсан гэрчилгээ,
................................. ХХК ны Хөдөлмөр хамгаалал , аюулгүй ажиллагааны зааварчилгаа , аюулгүй ажиллагааны дүрэм,шинээр ажилтан авах журам, улирлын давтан зааварчилгаа, ,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 21 ны өдрийн 02-05-369/88 дугаартай Үйл ажиллагааг зогсоох тухай улсын байцаагчийн АКТ ,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 03 ны өдрийн 02-05-369/362 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай улсын байцаагчийн дүгнэлт ,
Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Г.Бийн цогцост задлан шинжилгээ хийж гаргасан дүгнэлт ,
Шинжээчийн .2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Д.Цийн цогцост задлан шинжилгээ хийж гаргасан дүгнэлт
Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Э.Шын цогцост задлан шинжилгээ хийж гаргасан дүгнэлт
................................. ХХК ны байранд байх бичиг баримтуудад Эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд , ................................. ХХК ны Хөдөлмөр хамгаалал , аюулгүй ажиллагааны дэвтэр Д-1, Д-2 ,Д-3, Д-4 гэж дугаарласан 4 ширхэг дэвтрийг Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 5415 дугаартай “................................. ХХК ны Хөдөлмөр хамгаалал , аюулгүй ажиллагааны дэвтэр Д-1, Д-2 ,Д-3, Д-4 гэж дугаарласан 4 ширхэг дэвтрийг” шинжилсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Харин ШҮүгдэгч Б.Эыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт “үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт” гэж, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна” гэж заасныг, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, сургалтад хамрагдаагүй, ....шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг зөрчсөн гэж тус хуульд заасан ажил олгогчийн хүлээх үүргүүдээр ялласан нь үндэслэлгүй гэж ШҮүх үзлээ.
ШҮүгдэгч Г.В /G.W/, ШҮФ /X.F/, Ж.Ч /Z.Q/, ******* овогт Б.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан ШҮүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон гэж үзлээ.
Иймд ШҮүгдэгч ШҮФ /X.F/ыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахт хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг ,
ШҮүгдэгч Ж.Ч /Z.Q/-г Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 229/A/232 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрмийг” ,
ШҮүгдэгч ******* овогт Б.Эыг Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 27.3.5 дахь заалтыг тус тус зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 3 хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
ШҮүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
ШҮүгдэгч ШҮФ /X.F/ , Ж.Ч /Z.Q/, ******* овогт Б.Э нарыг бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг 3 хүний амь нас хохирсон хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талуудын гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтүүдийг хянаж үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ШҮүгдэгч ШҮФ /X.F/, Ж.Ч /Z.Q/, Б.Э нарт тус бүрд нь 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн ШҮүгдэгч ШҮФ /X.F/, Ж.Ч /Z.Q/, Б.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна гэж үзлээ.
ШҮүгдэгч ШҮФ /X.F/, Ж.Ч /Z.Q/, Б.Э нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд тусгагдсан гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд ороогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 , 4.2 дахь хэсэгт заасныг журамлан ШҮүгдэгч нарт энэ ШҮүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялаас өршөөж хэлтрүүллээ.
ШҮүгдэгч Г.В /G.W/ нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл буюу 1 хоног баривчлагдсан болохыг, ШҮФ /X.F/, Ж.Ч /Z.Q/, Б.Э нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ШҮүгдэгч Г.В /G.W/, ШҮФ /X.F/, Ж.Ч /Z.Q/ , Б.Э нарт урьд авсан хувийн батА гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүллээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан “.................................” ХХК-ний хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр Д-1, Д-2, Д-3 Д-4 гэж дугаарласан 4 ширхэг дэвтрийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон ШҮүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б нь “
оршуулгатай холбоотой зардал 15 419 843 төгрөгийн,
олох байсан орлогоос төлөх ёстой амьжиргааны зардал 1 876 791 төгрөг,
үйлдвэрийн ослын нөхөн төлбөр 72 сараар тооцож 100 800 000 төгрөг,
4 хүүхдийн тэтгэмжийн зөрүү 57115060 төгрөг,
сэтгэл санааны хохирол 75 000 000 төгрөг,
өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг,
Хоёр өрөө байрны мөнгө 80 000 000 төгрөг бүгд 332 211 394 төгрөгийг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М нь
оршуулгатай холбоотой зардал 11 628 372 төгрөг,
ахуйн хэрэглээний зардал 643 205 төгрөг,
эцэг тогтоолгоход төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг,
хот хооронд зорчсон зардал 65 000 төгрөг,
үйлдвэрийн ослын нөхөн төлбөр 72 сараар тооцож 100 800 000 төгрөг,
3 хүүхдийн тэтгэмжийн зөрүү 63 319 000 төгрөг ,
сэтгэл санааны хохирол 75 000 000 төгрөг,
өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг,
Хоёр өрөө байрны мөнгө 80 000 000 төгрөг бүгд 333 526 377 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хариуцагч ................................. ХХК –д холбогдуулан гаргасныг ШҮүх хянаж үзээд дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгийн оршуулгатай холбоотой 17 296 334 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шашин , зан үйлтэй холбоотой 410 000 төгрөг, цахилгаан тоолуурын үнэ 321600 төгрөг , гар утасны нэгж 61400 төгрөг, амьжиргааны зардал 1 876 491 төгрөг нийт 2.669.591 төгрөгийн зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцохгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон үлдэх 14 626 743 төгрөгийг шаардлагыг хангаж ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мийн оршуулгатай холбоотой 12336577 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас иргэн Санжаадоржид шилжүүлсэн 250 000 төгрөг, шашинтай холбоотой 141050 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, бусад ахуйн хэрэглээний зардал 643205 төгрөг бүгд 1104455 төгрөгийн шаардлагыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцохгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгон үлдэх 11 232 122 төгрөгийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б , О.М нарын нэхэмжлэлийн шаардлагуудаас тус бүр нь нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 75 сая төгрөгийг гэмт хэргийн улмаас Иргэний хуулийн 21 р зүйлд заасан хохирогч нарын нэр төрд халдсан үйлдэл, сэтгэл санааны байдал хор уршиг учирч нөхөн сэргээхэд гарсан зардал тогтоогдоогүй үндэслэлээр , 2 өрөө байрны үнэ 80 сая төгрөгийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан бий болсон хөрөнгө үрэгдсэн бодит нөхцөлд тооцогдохгүй үндэслэлээр , өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөгийн шаардлагыг иргэд хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг сайн дурын үндсэн дээр үнэ тохиролцсон гэрээний үнийг гэмт хэргийн хохиролтой холбоогүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд иргэний хариуцагч ................................. ХХК наас нэхэмжилсэн хохирогч Г.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас 159 669 591 төгрөгийн шаардлагыг, Хохирогч О.Мийн нэхэмжлэлийн шаардлагаас 158 104 455 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин амь хохирогч Г.Бийн 4 хүүхдэд эрх бүхий байгууллагаас тогтоосон 282 000 төгрөгийн тэтгэмжийн зөрүү 57115060 төгрөг, амь хохирогч Э.Шын 3 хүүхдэд эрх бүхий байгууллагаас тогтоосон 282000 төгрөгийн тэтгэмжийн зөрүү 63 319 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг урьдчилж нэхэмжилснийг ШҮүхээс өөрчилж Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт ”Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна”, 508.4.1.бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл; 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт “ Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө” гэж заасныг баримтлан хохирогч Г.Бгийн асрамжид байгаа 4 хүүхдүүдийг 16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь сар бүр 650 000 төгрөгөөр, хохирогч О.Мт асрамжид байгаа 3 хүүхдүүдийг 16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь сар бүр 558000 төгрөгийг иргэний хариуцагч ................................. ХХК-наас гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.
Мөн иргэний хариуцагч ................................. ХХК-наас нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Г.Бгийн үйлдвэрийн ослын нөхөн төлбөр 72 сараар тооцож 100 800 000 төгрөгийн шаардлага, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мийн үйлдвэрийн ослын нөхөн төлбөр 72 сараар тооцож 100 800 000 төгрөгийн шаардлагыг хянаад хэрэгт авагдсан ................................. ХХК ны 2019.10.03 ны өдрийн №43 дугаартай Үйлдвэрлэлийн осол , хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгийн Комисс байгуулж ажиллуулах тухай захирлын тушаал , Үйлдвэрлэлийн осол , хурц хордлогыг судлан бүртэсэн 2019.10.07 ны өдрийн актуудыг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 17 ны өдрийн 02-05-080/145 дугаартай Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг олгуулах тухай улсын ахлах байцаагчийн актаар амь хохирогч тус бүрийн ар гэрт нь 50 400 000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байх тул энэхүү нэхэмжлэлийг шийтгэх тогтоолоор дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 17 ны өдрийн 02-05-080/145 дугаартай Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг олгуулах тухай улсын ахлах байцаагчийн актыг биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч ................................. ХХК-д холбогдуулан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны албадан гүйцэтгэлийн журмаар дахин гаргах эрхтэйгээр үлдээлээ.
Иргэний хариуцагч ................................. ХХК-н зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зориулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бд 24 500 000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мт 65 000 000 төгрөгийг тус тус өгснийг ШҮүхээс хангасан нэхэмжлэлийн шаардлагатай тооцуулахад энэ шийтгэх тогтоолоор иргэний хариуцагчаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Амь хохирогч Д.Цийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г.Цд 42.400.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон гэх бичгийн баримтыг үнэлж энэ ШҮүх хуралдаанаар иргэний хариуцагч болон ШҮүгдэгч нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г.Цд төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын ШҮүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8, 12.9 дүгээр хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД