Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00123

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Улиастайн ¹ 59 тоотод оршин суух, 1967 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Боржигон овогт Шашсүрэнгийн Цэцэгмаагийн хүсэлттэй /РД:ИО67051709/

Звхан аймгийн Тэс сумын тэжээлийн аж ахуйд ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Ш.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1984 оны 09 дүгээр сард Завхан аймгийн Тэс сумын тэжээлийн аж ахуйд 2 дугаар ээлжинд нормчноор ажилд орж ажиллаж байгаад 1990 оны 01 дүгээр сард жирэмсний амралтаа аваад ажлаасаа гарсан. Одоо ажилд орсон тушаал нь байгаа мөртлөө ажлаас чөлөөлсөн тушаал нь олдохгүй байгаа тул би энэ ажилласан жилээрээ хохироход хүрээд байна. Иймд миний Тэс сумын тэжээлийн аж ахуйд 1984 оны 09 дүгээр сараас 1990 он хүртэл ажилласан 05 жилийг хамт ажилласан хүмүүсийн тодорхойлолт болон бусад баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Боржигон овогт Шашсүрэнгийн Цэцэгмааг Завхан аймаг Тэс сум дахь тэжээлийн аж ахуйн үйлдвэрийн 2 дугаар ээлжинд 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор /ажилчнаар/ ажиллаж ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ¹ 179 дугаартай ажилчин ажилд томило ба чөлөөлөх тухай тушаалын 26-д Шашсүрэн овогтой Цэцэгмааг тэжээлийн үйлдвэрт 2 дугаар ээлжинд ажилчнаар 9 дүгээр сарын 03-ны өдрөөс томилсугай гэснээр, мөн Тэс сум дахь тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ¹ 13 дугаартай цалингүй чөлөө олгох тухай тушаал болон хамт ажиллаж байсан Д.Борбанди, Ж.Чоймбол, Л.Цогтбаатар нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч Ш.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Шашсүрэнгийн Цэцэгмааг Завхан аймаг Тэс сум дахь тэжээлийн аж ахуйн үйлдвэрийн 2 дугаар ээлжинд 1984 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор /ажилчнаар/ ажиллаж байсныг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ш.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.