Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/834

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг /томилолт/,   

Шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Л.Амартогос,  

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,   

Шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

Шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, 

Өсвөр насны шүүгдэгч Б.С, түүний хууль ёсны төлөөлөгч М.Б, шүүгдэгч Т.А, Д.У болон тэдгээрийн өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:      

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар О.Э, Р.Э, Т.А, Б.Б, Б.С, О.Х, Х.У, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Э-т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Т.А-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.У нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818002840023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:    

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Баянгол дүүргийн **** дүгээр хороо, Горькийн гудамж ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 121 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, М овогт Р-ийн Э /РД: ********/,

 

2. Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн гудамж 21-791 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй. Боржигон овогт Отгонцэцэгийн Э /РД: УП01301353/,

3. Монгол Улсын иргэн 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Ногоон чулуутын **** тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, баянхошууны **** тоотод оршин сууж байгаа, гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, С овогт Т-ын А /РД:**********/,

4. Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн боов исгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, Яргайт *** дугаар гудамж **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй. Б овогт Б-ийн Б /РД: ***********/,

5. Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Горкийн *** дугаар гудамж, **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 699 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох, үүрэг хүлээлгэсэн, Г овогт Д-ы У /РД: ******/,

6. Монгол Улсын иргэн, 2004 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, Горькийн гудамж ******** тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй. Б овогт Б-гийн С /РД: **********/,

7. Монгол Улсын иргэн 2001 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Булгийн ******** тоотод оршин суух хаягтай,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй. Б овогт О-гийн Х /РД: *********/,

8. Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, **** байр **** тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн *** дугаар хороо, ***** тоотод оршин сууж байгаа, гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй. Б овогт Х-гийн У /РД: ************/,

 

            Холбогдсон хэргийн талаар:     

Шүүгдэгч Д.У, О.Э нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нууцаар, хууль бусаар 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр 201 дүгээр байранд байрлах эмийн сангийн лангуун дээр байсан иргэн Ц.Б-гийн 526.000 төгрөгийн үнэ бүхий “айфоне-7” маркийн 1 ширхэг гар утсыг,

2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр *** дугаар байрны *** тоотын өргөтгөлд байрлах “Хүнс 33” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн Б.З-гийн эзэмшлийн 1.432.000 төгрөгийн үнэ бүхий “айфоне-8 плас” маркийн 1 ширхэг гар утсыг,

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билгүүн Оргил” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн А.Н-гийн эзэмшлийн 1.550.000 төгрөгийн үнэ бүхий “айфоне икс” маркийн 1 ширхэг гар утсыг,

2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Хилл” худалдааны төвийн тоглоомын тасгийн тавиур дээр иргэн О.Х-ы эзэмшлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне икс” маркийн 1 ширхэг гар утсыг хулгайлан авч нийт 6.008.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.А, Б.С, О.Э, О.Х, Х.У нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Туяа” үсчин, гоо сайхны салоноос хохирогч Б.Б-гийн эзэмшлийн 470.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи3” маркийн 1 ширхэг гар утсыг, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уянга” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Д.Б-гийн эзэмшлийн 780.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А6” маркийн 1 ширхэг гар утсыг, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өнгөт ундраа” хүнсний дэлгүүрээс хохирогч Я.У-ийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс7 эджи” маркийн 1 ширхэг гар утсыг, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Г.Н-ийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Эл Жи К4” маркийн 1 ширхэг гар утсыг, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Гурван мэргэд” захын гэр ахуйн барааны дэлгүүрийн ширээн дээр байсан хохирогч Д.Ц-гийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс6 эджи плас” маркийн 1 ширхэг гар утсыг, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Таны” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн ажилчдын өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Ц.Б-ын эзэмшлийн 230.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс6” маркийн гар утас, хохирогч С.Э-ийн эзэмшлийн 470.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи3” маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч, бусдад нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.А, О.Э, Р.Э нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Оранж” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг хянах зориулалт бүхий камерын өрөөнд нэвтрэн орж хохирогч Ж.Х-аагийн эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэ бүхий  “Хуавэй Пи-9” маркийн 1 ширхэг гар утсыг, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны зам” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Ж.Д-ийн эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи7” маркийн гар утсыг тус тус хулгайлан авч бусдад нийт 640.000 төгрөгийн хохирол учруулсан,  

Шүүгдэгч О.Э, Р.Э, Б.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн А.Б-ын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг нөүт-2 маркийн 1 ширхэг гар утсыг хулгайлан авч улмаар тус дэлгүүрийн үйл ажиллагааг удирдан явуулах дотоод ажлын өрөөнд нэвтрэн орж иргэн Х.И-гийн эзэмшлийн 650.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавэй Ю-8” маркийн 1 ширхэг гар утсыг, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 24 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Гишүүт” эмийн сангийн лангуун доор байсан орлогын 1.116.220 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 2.066.220 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Р.Э, О.Э нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зебра” зочид буудалд иргэн П.Т, Ө.Б нарын үйлчилгээ авч байрлаж байсан 04 тоот өрөөнд тэдний согтууруулах ундааны зүйл хэрэглэн биеэ хянах чадваргүй байдлыг нь далимдуулан зөвшөөрөлгүйгээр, хувийн орон зайд нэвтрэн орж 468.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, куртик зэрэг эд зүйлийг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хавай” гоо сайхны салон дотор иргэн З.Д-гийн эзэмшлийн 510.000 төгрөгийн үнэ бүхий “Acer” брендийн 1 ширхэг зөөврийн компьютерыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 978.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.У нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” нэртэй караокены лангуун дээр байсан иргэн П.А-ын эзэмшлийн 745.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бичиг баримттай “Самсунг эс-8 плас” маркийн 1 ширхэг гар утсыг,

2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт И-март худалдааны төв дотор байрлах “Sonsol” нэртэй дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн Г.С-гийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий “LG В50” маркийн 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 1.545.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Р.Э нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-02 тоотод байрлах баар рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “Яамми Чикен” нэртэй пабын хаалгаар нэвтрэн орж гал тогооны өрөөний ширээн дээр байсан иргэн Ц.Х-гийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс7 эдж” маркийн гар утас, иргэн Д.Б эзэмшлийн 130.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Гранд-2” маркийн гар утсыг,

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тумбааш” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн П.Х-ын эзэмшлийн 566.150 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” маркийн гар утсыг,

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Өег” цайны газрын кассын лангуун дээр байсан иргэн Э.Б-ийн эзэмшлийн  иргэний үнэмлэх, хаан банкны карт, бэлэн 40.000 төгрөг агуулсан “Самсунг А-50” маркийн 1 ширхэг гар утсыг хулгайлан авч нийт 818.400 төгрөгийн хохирол,

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дэлгүүрийн 1-13 тоот лангууг түрээслэн ажиллуулдаг иргэн С.Д-ын эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне Икс” маркийн 1 ширхэг гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 3.264.550 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.У нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хонгор зул” гэх нэртэй дэлгүүрийн гадна иргэн Д.Г-ын гараас түүний эзэмшлийн бэлэн мөнгө, бичиг баримттай арьсан түрийвч бүхий нийт 37.400 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,

Шүүгдэгч Т.А нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Булагтын 9 дүгээр гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.О-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүний нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “иргэн С.Бтай маргалдаж байхад дундуур орлоо” гэх шалтгаанаар хохирогч С.О-ын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 23-ны орой Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Халамж” үйлчилгээний хойд талд байрлах граж дунд иргэн Т.П-ыг цагдаад мэдэгдлээ гэх шалтгаанаар хавирч унагаан чирч өшиглөх, толгойн тус газар нь архины шилээр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “дух ясны болон титэм заадас дайрсан хугарал, зулай духны хэсгийн цусан хураа, цусархаг няцрал“ бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

            Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.У, О.Э нар бүлэглэн: 

1. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр 201 дүгээр байранд байрлах эмийн сангийн лангуун дээр байсан иргэн Ц.Б-гийн 526.000 төгрөгийн үнэ бүхий “айфоне-7” маркийн 1 ширхэг гар утсыг,

2. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 33 дугаар байрны 05 тоотын өргөтгөлд байрлах “Хүнс 33” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн Б.З-гийн эзэмшлийн 1.432.000 төгрөгийн үнэ бүхий “айфоне-8 плас” маркийн 1 ширхэг гар утсыг,

3. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билгүүн Оргил” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн А.Н-гийн эзэмшлийн 1.550.000 төгрөгийн үнэ бүхий “айфоне икс” маркийн 1 ширхэг гар утсыг,  

4. 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Хилл” худалдааны төвийн тоглоомын тасгийн тавиур дээр иргэн О.Х-ы эзэмшлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне икс” маркийн 1 ширхэг гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :

            - гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...иргэн Ц.Б-гаас БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэр 2019.05.17-ны орой 19 цагийн орчим Олимп виллаж хотхоны 201-р байрны Бүтэд эмийн сангийн лангуун дээр байсан Ай Фон7 гар утас алдагдсан...гэх тэмдэглэл /5хх-56/,

            - иргэн Ц.Б-гаас Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /5хх-57/,

- хохирогч Ц.Б-гийн...2019 оны 05 сарын 17-ны орой 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Олимп виллаж хотхоны 201 дүгээр байранд байрлах Бүтэд эмийн сан дотор ажлаа хийж байх хооронд 19 цагийн орчимд 2 залуу орж ирсэн. Тухайн 2 бандиас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд непитипин 20 мг гэж асуусан. Тэгээд байгаа эмээ үзүүлсэн чинь Энэтхэгийнх байгаа юм уу гэхээр нь байхгүй гэсэн. Тухайн 2 банди яваад 20 орчим минутын дараа гар утас байхгүй байсан. Хэсэг байж байгаад хяналтын камераа шүүж үзсэн чинь нөгөө эм асуугаад орж ирсэн 2 банди миний гар утсыг  аваад гарч байгаа нь хяналтын камерт үлдсэн байсан...гэх мэдүүлэг /5хх-60-61/,

- хохирогч Ц.Б-д “айфоне-7” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /5хх-62/,  

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “Iphone-7” маркийн гар утсыг 526.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /5хх-74-75/,

- шүүгдэгч О.Э-гийн “...Утай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эмийн сан ороод гар утас харагдахаар нь аваад гарсан. Тэгээд хүнд баригдаад уг гар утсыг нь буцааж өгөөд цагдаагийн байгууллагад хүргэгдэж ирсэн...” гэх мэдүүлэг /5хх-63, 83/,

- шүүгдэгч Д.У-ын “...Э бид 2 нэг удаагийн маск авахаар эмийн сан ортол эмийн санд хүн байхгүй байсан. Тэгээд ширээн дээр байсан гар утсыг би аваад гарчихсан юм. Тэгээд бид 2 алхаад явж байтал урдаас нэг эрэгтэй хүн ирээд бид хоёрыг цагдаад барьж өгсөн юм. Тэгээд авсан эд зүйлийг буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг /5хх-65, 85-86/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2019.06.15-ны орой 20:50 минутын орчимд СБД-ын 10-р хороо 33-р байрны хүнсний дэлгүүрээс “Айфоне 8 плас” гар утсаа лангуун дээрээс хулгайд алдсан...гэх тэмдэглэл /5хх-151/,

- иргэн Б.З-гаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /5хх-152/,  

- хохирогч Б.З-гийн“...2019 оны 06 сарын 15-ны өдөр хүнсний дэлгүүртээ худалдан борлуулалт хийж байгаад өөрийн “ай фоне-8 плас” маркийн гар утсаа хүнсний бүтээгдэхүүн уншуулдаг суурин компьютерын хажууд тавиад үйлчлүүлэгч худалдан авалт хийгээд гар утсаа авах гэтэл гар утас маань алга болсон байсан. Хүнсний дэлгүүрийнхээ хяналтын камерын шүүж үзтэл 20 гаран насны 2 эрэгтэй залуу орж ирж нэг нь миний Арлыг сарниулж байгаад нөгөө залуу нь миний гар утсыг аваад гарсан байсан...уг гар утсаа одоо 1.500.000 төгрөгөөр үнэлж байна...”гэх мэдүүлэг /5хх-156-159, 160-161, 163/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “Iphone-8 plus” маркийн гар утсыг 1.432.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /5хх-171-172/,

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-180, 181/,

- шүүгдэгч О.Э-гийн“...У бид 2 цуг 100-н айлын байрнуудын дунд байх Хүнс-33 гэдэг хүнсний дэлгүүрт орсон. Тэгээд орсон чинь худалдагч эмэгтэй лангууныхаа дээр шаргал өнгийн “айфоне-8 плас” гар утсаа тавьсан. Тэгээд тэр хооронд У тэр худалдагч эмэгтэйгээс нэг юм асуугаад цаашлуулсан. Тэр үед нь би лангуун дээр байсан худалдагч эмэгтэйн гар утсыг нь аваад өмднийхөө халаасанд хийсэн. Тэгээд У бид 2 тэр дэлгүүрээс юм авалгүй шууд гарсан...уг гар утсыг Монтелийн төвийн гадна явж байсан ченжид 140.000 төгрөгөөр зарсан...3, 4 хороололд байрлах Өргөө кино театрын хойд талд байрлах Good luck нэртэй цахим тоглоомын газарт очин хоногоор тоглож хоносон...” гэх мэдүүлэг /5хх-165, 175-176/

- шүүгдэгч Д.У-ын...“Э-тай 2019.06.15-ны өдөр гадуур явж байгаад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах Хүнс 33 нэртэй хүнсний дэлгүүр орж пиво худалдан авах гэтэл хүнсний дэлгүүрийн худалдагч компьютер дээрээ суучихсан гар утсаа компьютерынхоо хажууд тавьсан байхаар нь А ах руу хартал А ах бас гар утсыг харчихсан зогсож байхаар нь би хүнсний дэлгүүрийн худалдагчийн Арлыг сарниулж лангуун дээр байсан шилтэй пиво руу зааж худалдан авъя гэтэл худалдагч компьютероос босож лангуу руу очин миний заасан шилтэй пивийг авах хооронд А ах хүнсний дэлгүүрийн худалдагчийн гар утсыг компьютерын хажуугаас нь авахаар нь пиво худалдан авахаа болилоо гэж А бид 2 дэлгүүрээс гарсан...”гэх мэдүүлэг /5хх-168, 7хх-73-74/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2019.07.19-ний ХУД-ийн 15-р хороонд Билгүүн оргил “мини” маркетын дотор кассын хажуу талаас өөрийн эзэмшлийн iphone X маркийн гар утсаа хулгайд алдсан...гэх тэмдэглэл /5хх-189/,

- хохирогч А.Н-гийн “...2019 оны 07 сарын 19-ний өдөр Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах Билгүүн Оргил супер маркетинг дотор ажлаа хийж байхад 2 залуу орж ирснээ дэлгүүр дотор үйлчилгээ авч байсан залуу касс дээр ирээд миний хойно байсан 1 литрийн голд чингисийг авъя гэхээр нь би эргээд аваад өгтөл тэр 2 залуу гараад ахаас мөнгө аваад ирье гэж хэлээд гараад явсны дараа 5 орчим минутын дараа утсаа хайтал олдохгүй байсан тул цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /5хх-190-191, 195-196/, 

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “Iphone-Х” маркийн гар утсыг 1.550.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /5хх-203-205/,

- шүүгдэгч О.Э-гийн “...би 2019 оны 07 дугаар сард наадмын дараа Утай явж байгаад Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрны дунд одоо нэрийг нь санахгүй байна, нэг хүнсний дэлгүүр лүү ороход өөртөө үйлчлэх хүнсний дэлгүүр байсан. Тэгсэн лангуун дээр гар утас байхаар нь У худалдагчийг саатуулж, би араас нь гар утсыг нь авчихсан. Хулгайлж авсан гар утас “Iphone-Х” маркийн гар утас байсан. Тэгээд уг гар утсыг “Монтел” төвийн гадаа ченжид 250.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг /5хх-199, 211-212/,

- шүүгдэгч Д.У-ын “...би 2019 оны 07 сарын 19-ний өдөр найз Э-тай уулзаад бид 2 Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны доор нэг давхарт байдаг дэлгүүрт ойролцоогоор 19-20 цагийн орчимд чихэр, гоймон, пиво зэрэг эд зүйлс авах гэж орсон. Тэгтэл тухайн дэлгүүрийн кассан дээр ил хар өнгийн гар утас байсан бөгөөд үүнийг харчхаад Э утсыг нь авчих уу гэж тонгоргож хэлсэн. Тэгэхээр нь би юу ч дугараагүй, хамгийн дээр байсан архи руу заагаад худалдагчаа энэ хэд вэ гэхэд нөгөө эгч үнийг нь харах гээд боссон. Энэ хооронд Э гар утсыг нь авсан бөгөөд гараад төв зам руу гүйсэн. Би хамт зугтаасан. Тэгээд такси бариад “Монтел” төв рүү очсон. Тэгээд тэнд үл таних машинтай ахад 250.000 төгрөгөөр зараад хуваагаад үрчихсэн...” гэх мэдүүлэг /5хх-201, 216/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2019.07.29-ны өдөр ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл цогцолборын 5 давхраас ширээн дээрээс гар утас хулгайд алдсан...гэх тэмдэглэл /5хх-97/,

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /5хх-98/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-107-109/,

- хохирогч О.Х-ы “...би 2019 оны 07 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл цогцолборын 5 давхрын коридорт байрлах “Каррера” уралдааны машины тоглоомын газарт ажиллаж байхад 2 эрэгтэй хүүхэд ирээд миний Арлыг сарниулж байгаад “ай фоне икс” маркийн гар утсыг хулгайлаад явсан. Тэгээд цагдаад хандсан. Нэг өндөр хар савхитай хүн байсан. Авч байгаа нь камерын бичлэгт байсан...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр алдсан “Iphone Х” маркийн гар утсаа хүлээн авсан. Одоо хохирол, гомдол байхгүй..” гэсэн мэдүүлэг /5хх-100, 112-114/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “Iphone-Х” маркийн гар утсыг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /5хх- 120/,

- шүүгдэгч Д.У-ын “....би 2019 оны 07 сарын 29-ний өдөр найз Э-гийн хамт Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан Хилл төвийн 2 давхарт уралдааны тоглоомон машин худалдаалдаг лангуу руу ойролцоогоор 19 цагийн орчимд ороход нэг эгч цаашаа хараад зогсож байсан бөгөөд яг хойно нь тоглоомон дээр гар утас нь ил байсан. Тэгтэл Э шууд авах гэж оролдохоор нь би болиулаад “айфоне икс” байна ш дээ боль гэж хэлсэн чинь Э хамаагүй авчихъя гэхээр нь за тэгье гээд, Э очоод гар утсыг нь авсан бөгөөд нөгөө худалдагч эмэгтэй эргээд харахаар нь сандарсандаа би очоод энэ хэд юм бэ гээд асуусан. Тэгээд шууд гараад явчихсан. Тэндээс гараад такси бариад шууд “Монтел” төв рүү явсан бөгөөд тэнд очоод үл таних эмэгтэй хүнд 280.000 төгрөгөөр зарсан....” гэх мэдүүлэг /5хх-118, 125-126/,  

- шүүгдэгч О.Э-гийн “...би 2019 оны 07 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Орой 19 цаг өнгөрч байхад Утай хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Зайсан Хилл цогцолборын коридорт байдаг тоглоомын лангуун дээр очиход хүн нь цаашаа хараад зогсож байсан. Ар талд гар утас нь байхаар нь авах гэсэн чинь У араас татсан. Тэгсэн У “айфоне” байна авч яах юм бэ гэхээр нь би авчихъя гээд би ороод явсан. У утасны эзнийг юм асуугаад Арлыг нь өөр зүгт хандуулсан. Тэгээд У бид 2 гараад такси бариад “Монтел” худалдааны төвийн гадаа очиход нэг машинтай ах байхаар нь 280.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг /5хх-116, 131-132/ зэрэг нотлох баримтуудаар,  

 

Шүүгдэгч Т.А, Б.С, О.Э, О.Х, Х.У нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж:   

1. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Туяа” үсчин, гоо сайхны салоноос хохирогч Б.Б-гийн эзэмшлийн 470.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи3” маркийн 1 ширхэг гар утсыг,  

2. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уянга” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Д.Б-гийн эзэмшлийн 780.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А6” маркийн 1 ширхэг гар утсыг,  

3. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Гурван мэргэд” захын гэр ахуйн барааны дэлгүүрийн ширээн дээр байсан хохирогч Д.Ц-гийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс6 эджи плас” маркийн 1 ширхэг гар утсыг,

4. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Таны” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн ажилчдын өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Ц.Б-ын эзэмшлийн 230.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс6” маркийн гар утас, хохирогч С.Э-ийн эзэмшлийн 470.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи3” маркийн гар утсыг,

5. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өнгөт ундраа” хүнсний дэлгүүрээс хохирогч Я.У-ийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс7 эджи” маркийн 1 ширхэг гар утсыг,  

6. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Оргил” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Г.Н-ийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Эл Жи К4” маркийн 1 ширхэг гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...иргэн Б.Б-гаас ажил дээрээ үс засаж байхад 2 залуу орж ирээд Арал сарниулж байгаад утас хулгайлж авсан байна...гэх тэмдэглэл /3хх-27/,

- иргэн Б.Б-гийн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /3хх-28/,     

- хохирогч Б.Б-гийн “...2018 оны 11 сарын 08-ны өдөр 18 цаг 40 минутын үед ажил дээрээ хүний үс засаад байж байхад гаднаас үл таних 2 залуу орж ирээд өндөр туранхай залуу нь үс будах уу гэж надаас асуусан, харин нөгөө залуу нь миний ард зогсож байсан. Тэгээд тэр 2 залуу удаа ч үгүй гараад явсан. Би тухайн үед үс засаж дуусаад утсаа цонхны тавцан дээрээс авах гэтэл миний утас алга болсон байсан. Тэр 2 залуугаас өөр хүн тухайн үед манай үсчинд орж ирээгүй юм. Тэгээд нөгөө 2 залуугийн хойноос гараад хайсан боловч олдоогүй учир цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /3хх-33-34/,

- Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Samsung J3 маркийн гар утасны үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ нь 470.000 төгрөг байна” гэх дүгнэлт /3хх-43-44/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Д.Б-гаас 2018.11.08-ны өдөр Самсунг А-5 маркийн гар утас лангууныхаа араас хулгайд алдсан...гэх тэмдэглэл /3хх-123/,

            - хэргийн газар үзлэг хийсэн...хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг 27-р байрны урд буланд байх ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-124-125, 126-127/,

            - хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн... Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар баг 27 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Уянга” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг гар утсанд хуулж DVD дээр буулгасан байх ба уг DVD-ийг албаны хэрэгцээнд ашигладаг Dell үйлдвэрийн компьютерт хийж бичигдсэн бичлэгийг үзлээ. Уг бичлэг нь 1 минут 42 секунд бичигдсэн бичлэг байв. Уг бичлэгийг тоглуулж үзэхэд улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн хүрэм, хар өнгийн өмдтэй, 18 орчим насны болон хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, малгайгүй 18 орчим насны 2 эрэгтэй хүн дэлгүүрт зогсож байх ба худалдагч Д.Б-гийн дүрс бичигдсэн байв. Уг бичлэгийн 13 дах секундэд улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн хүрэм, хар өнгийн өмдтэй, 18 орчим насны эрэгтэй хүн лангууны ард тал руу баруун гараа оруулж байгаа дүрс байв. Бичлэгийг цааш нь тоглуулж үзэхэд 01 минут 05 секундэд улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн хүрэм, хар өнгийн өмдтэй, 18 орчим насны эрэгтэй хүн дахин баруун гараа лангууны ард тал руу сунгаж буй бичлэг байв. Бичлэгийг цааш нь тоглуулж үзэхэд 01 минут 31 секундэд улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн хүрэм, хар өнгийн өмдтэй, 18 орчим насны эрэгтэй хүн зүүн гараа дэлгүүрийн лангууны ард тал руу оруулж гар утас мэт зүйлийг өмднийхөө ард талын баруун халаасанд хийж байгаа дүрс бичлэг байв...гэх тэмдэглэл /3хх-128, 129/,

- хохирогч Д.Б-гийн “...Би 2018 оны 11 сарын 08-ны өдөр Уянга нэртэй дэлгүүрт худалдагчаар ажилтай байсан юм. Тэгээд 22 цагийн үед 2 эрэгтэй хүүхэд манай дэлгүүрт надаас бараа асууж байгаад гараад явсан. Тэгээд би 23 цагийн үед өөрийн гар утсаа хайсан чинь алга болчихсон байсан. Би дэлгүүрийнхээ камерыг шалгаж үзсэн чинь манай дэлгүүрт 22 цагийн үед орж ирсэн 2 эрэгтэй хүүхдийн улаан малгайтай нь манай дэлгүүрийн лангууны ард талаас миний гар утсыг авч байгаа бичлэг байсан.” гэх мэдүүлэг /3хх-134-135, 136-137/,

- Капитал зууч ХХК-ийн Эд зүйлийн үнэлгээ гаргасан 2018.11.12-ны өдрийн шинжээчийн “Samsung А6 маркийн яг гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 780.000 төгрөг байна” гэх дүгнэлт /3хх-142-143/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...иргэн Д.Ц-гаас лангуун дээрээс гар утсаа алдаа...гэх тэмдэглэл /2хх-97/,

            - хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 6-р баг Гурван мэргэд захын гэр ахуйн барааны дэлгүүр байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-98-100/,

- хохирогч Д.Ц-гийн “...2018 оны 11 сарын 08-ны өдөр 17 цаг 30 минутын үед дэлгүүр дээрээ ганцаараа байж байхад гаднаас 16-18 насны 2 залуу орж ирээд дэлгүүр дотор юм үзэж хэсэг эргэлдэж байгаад гараад явсан, тэр 2 залууг гарч явсны дараа эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд орж ирээд эмэгтэй хүүхэд нь нүүрний тос үзээд надаас юм асуугаад байсан. Тэгээд би тэр охинд барааныхаа талаар тайлбар хэлсэн, ингээд тэр 2 хүүхэд манай дэлгүүрт юм үзэж байгаад дэлгүүрээс гараад явсан ба тэр 2 хүүхдийг гарч яваад 20 орчим минут болсны дараа ширээн дээр байсан ширээн дээр байсан утсаа авах гэтэл миний утас алга болсон байсан. Ингээд энэ талаар цагдаад дуудлага өгч камерын бичлэг шүүхэд манай дэлгүүрт орж ирсэн эрэгтэй, эмэгтэй 2 хүүхдийн улаан малгайтай, хар савхин куртиктэй эрэгтэй хүүхэд нь миний гар утсыг аваад гарч явсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-103-104, 107/,

- Ашид Билгүүн ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ гаргасан 2018.11.15-ны өдрийн шинжээчийн “Samsung S6 Edge Plus маркийн гар утасны тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2018 оны 11 сарын байдлаар зах зээлийн үнэ нь 350.000 төгрөг байна” гэх дүгнэлт /2хх-115-116/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...”Таны дэлгүүр”-т хулгай орж гар утсаа алдлаа, 2 залуу Арал сарниулж хулгай хийсэн...гэх тэмдэглэл /3хх-68/,

- хохирогч Ц.Б-ын “...2018 оны 11 сарын 08-ны өдөр 19 цаг 20 минутын үед дэлгүүр дээрээ байж байхад гаднаас 20 гаран насны дунд зэргийн нуруутай залуувтар эмэгтэй орж ирсэн, тэр эмэгтэй нэг ширхэг зайрмаг худалдан аваад гараад явсан. Ингээд тэр эмэгтэй явсны дараа дэлгүүрийнхээ үүдний өрөөнд ороход миний утас, мөн манай худалдагч С.Э-ийг гар утас алга болсон байсан” гэх мэдүүлэг /3хх-73-74, 80/,  

- хохирогч С.Э-ийн “...2018 оны 11 сарын 08-ны өдөр 19 цаг 20 минутын үед дэлгүүр дээрээ хүмүүст үйлчлээд байж байхад гаднаас 20 гаран насны залуувтар эмэгтэй орж ирээд нэг ширхэг зайрмаг аваад гараад явсан, тэр эмэгтэй явсны дараа дэлгүүрийнхээ үүдний өрөө рүү утсаа авах гээд ороход миний утас, мөн дэлгүүрийн эзэн Бын гар утас мөн алга болсон байна.” гэх мэдүүлэг /3хх-75-76, 82/,

- Ашид Билгүүн ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ гаргасан 2018.11.12-ны өдрийн шинжээчийн “Samsung S6 маркийн яг гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 230.000 төгрөг, Samsung J3 маркийн яг гар утасны зах зээлийн үнэ нь 470000 төгрөг буюу нийт үнэлгээний дүн нь 700.000 төгрөг байна” гэх дүгнэлт /3хх-86-87/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 147-149-р хуудас/

- “Өнгөт ундраа” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээс хуулбарласан 3 минут 04 секундийн бичлэг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /2хх-ийн 150-р хуудас/

- хохирогч Я.У-ийн“...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн орчимд “Өнгөт ундраа” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад 2 танихгүй залуу орж ирсэн. Тухайн үед нэг залуу нь улаан өнгийн саравчтай малгайтай байсан. Тэр залууг орж ирээд 4000 төгрөгийн скайтелын нэгж асуухад би байхгүй 1000 төгрөгийн нэгж байна гэж хэлэхэд тэр 2 залуу гараад явсан. Удалгүй 10 минутын дараа нөгөө 2 залуу дахин орж ирээд скайтелын 500 төгрөгийн нэгж аваад гараад явсан. Тухайн үед манайх дэлгүүртээ мах авч ирж зарах гэж байсан тул мах нядлах хүнтэй хүү М миний утсаар ярьж байгаад гараад явсан. Би хүүгээ миний утсыг аваад явсан гэж бодоод өөрийн гар утас руу хүүтэйгээ ярихаар залгахад урдаас салгаад дахин залгахад холбогдох боломжгүй болсон. Тэгэхээр нь хүүгээ завгүй байгаа юм байхдаа гэж бодсон, удалгүй хүү М мах янзлах хүнийг дагуулж ирээд бид нар харанхуй болохоос өмнө хөдөө явсан. Хөдөө явах замдаа хүүгээсээ утсаа асуухад надад байхгүй гэхэд гайхаад дэлгүүртээ гар утсаа байгаа эсэхийг үзэхээр болсон. Хөдөөгөөс орой 19 цагийн орчимд ирээд дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд улаан өнгийн саравчтай малгайтай залуу хяналтын камерын бичлэгт миний гар утсыг авч байгаа нь харагдсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 158-159-р хуудас/

- гэрч Б.М-гийн “...2018 оны 11 сарын 09-ний өдрийн 12 цаг 22 минутад манай “Өнгөт ундраа” нэртэй дэлгүүрт скайтелын нэгж асууж 2 залуу  орж ирсэн, тухайн үед би хүн хүлээгээд байж байсан. Дэлгүүрт манай ээж У худалдагчаар ажиллаж байсан. Надаас тухайн 2 залуу нэгж асуусан юм тэгэхээр нь би скайтелын төв дээр нь байхгүй байна уу гэхэд бид 2 скайтелын төв рүү орсон нэгж байхгүй байсан гээд 15000 нэгж байна уу гэхэд нь би 1000 нэгжээр байна гэхэд найз нь авчаач гэтэл нөгөө хамт явсан нэгж асуусан залуу нэг мөр 15000 нэгж авна гээд манай дэлгүүрээс гараад явсан. Хүлээж байсан хүн маань удалгүй залгаад би дэлгүүрээс гараад явсан. Гэтэл дараа нь ээжийн гар утас дэлгүүрээс алга болсон талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 160-161-р хуудас/

- эд зүйлийн үнэлгээ : “Samsung S7 Edge маркийн гар утасны үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ нь 350.000 төгрөг байна” гэх дүгнэлт /2хх-ийн 153-р хуудас/

- хохирогч Г.Н-ийн“...2018 оны 11 сарын 09-ний өдрийн 11 цагийн орчимд “Оргил” хүнсний дэлгүүртээ ганцаараа сууж байтал үл таних 2 эрэгтэй хүүхэд орж ирээд 10.000 төгрөгийн скайтелын нэгж болон Нарийн боорцгийн үнэ асуучхаад өглөө сүүнээс чинь авъя гээд тэгэхээр нь би дэлгүүрийн лангуу тойроод өглөө сүү авч өгөх гээд буруу хараад явтал сүүгээ авахаа болилоо гээд гараад явцгаасан, яагаад ийм хурдан гараад явчхав гэж бодсон чинь дэлгүүрийн шилэн лангуун дотор байсан LG K4  маркийн утсыг минь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /4хх-113-114-р хуудас/

- эд зүйлийн үнэлгээ; LG К-4 загварын гар утасны үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ нь 350.000 төгрөг байна” гэх дүгнэлт /2хх-ийн 240-р хуудас/

- Х.У-ын гэрчээр өгсөн...Би тухайн өдөр Э, С, А, Х нарын хамтаар Сэлэнгэ аймагт ирсэн, харин тухайн үед манай найзын дүү Х надтай Баянхошуунд уулзаад аниа таны машинд бензин хийж өгье та Сэлэнгэ яваад өгөөч гэж хэлсэн тэгээд би яах гэж байгаа талаар тодруулаагүй за гэж хэлсэн тэгээд миний машинд 80.000 төгрөгт бензин хийж Сэлэнгэ аймаг руу гарсан. Тэгээд замдаа машинаа эвдэлчихсэн юм тэгээд би Алтанбаганын эгч рүү Алтанбаганыг наашаа явуулчих гэж хэлээд тэгээд оройны 10 цагийн үед А бид нар дээр ирж өөрийнхөө машиныг дүүд өгч явуулаад миний машинтай бид нар цааш Зүүнхараа орж хоносон. Xарин өглөө нь босоод би нар шууд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд ирээд Э С 2 зах дээр өдөр буугаад гадуур явсан боловч гар утас авч чадаагүй ирсэн. Э дотроосоо халаалтгүй болохоор сандраад байна гээд машинд орж ирээд А-тай 0.5 л 1 шил “Хараа” архи хувааж уусан. Тэгээд Э С-ыг хулгай хийж чадахгүй байна гээд машинд үлдээгээд А-ыг аваад гарсан. Тэр машин дотор Х, С бид гурав үлдсэн удалгүй 30 гаран минут Э А 2 ойролцоогоор хэд хэдэн гар утас аваад ирсэн яг ямар нэртэй газраас ямар утас авсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Гадуур явж байгаад ирэхдээ хэд хэдэн утас аваад ирсэн...Сэлэнгэ аймагт ирж хулгай хийх гэж байсныг мэдэж байсан...гэх мэдүүлэг /3хх-37-38/,  

- Т.А-ын гэрч, яллагдагчаар өгсөн...Би тухайн өдөр У, Э, С, Х нарын хамтаар Сэлэнгэ аймагт ирсэн. Э, С 2 өдөржин захаар яваад гар утас авч чадаагүй машин дээрээ ирсэн. Э халаалтгүй болохоор зоригтой юм хийж чадахгүй байна гээд 0,5 л 1 шил архи хувааж уусан. Тэгээд Э намайг...ахаа та хүн амьтан сатааруулаад өгөөч..” гэхээр нь би тэгье гээд цуг гарсан. Тэгээд Туяа гэх нэртэй үсчин гоо сайхны газар руу ороход эмэгтэй үсчин байхаар нь би үсээ будуулъя, засуулах гэж байгаа юм шиг сатааруулаад байж байхад Э утсыг нь авч гарсан. Тэгээд би Туяа үсчин гоо сайхны газраас буцаж орж ирээд үсээ будуулъя гээд гараад явсан...Дараа нь захын ард байрлах 2 дэлгүүр рүү хамт орж, утаснууд авсан. Мөн С, Х 2 нэг дэлгүүрээс гар утас аваад ирсэн...Орой Э бид 2 Таны дэлгүүрт орж, 2 гар утас авсан...УБ хотоос гарсан шалтгаан нь анхнаасаа хөдөө орон нутгаар явж хулгай хийх зорилготой байсан юм байна лээ...Би өөрийн найз Б-тай холбогдож, гар утаснууд зарчих хүн асуугаад, “монтел” орж хулгайлсан бүх гар утаснуудаа зарсан...гэх мэдүүлэг /3хх-39, 53-54, 78-79, 96-98/,

- О.Э-гийн гэрч, яллагдагчаар өгсөн...Би 2018 оны 11 сарын эхэнд Сэлэнгэ рүү С, Х эгчтэй цуг явсан. Бид хэдийн машин замдаа Баруунхараагийн тэнд эвдэрсэн. Тэгээд А ахыг дуудахад 3 цагийн дотор бид нар дээр ирсэн. Бид тав машинаа янзалж аваад Сэлэнгэ рүү явсан. Тэнд очоод эхлээд С Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хуучин захад гэр ахуйн бараа зардаг лангуунаас S6 маркийн гар утас хулгайлсан. Дараа нь бид хоёр 0.5 граммын хараа хувааж уугаад захын хувцас зардаг дэлгүүр лүү ороод хажуу талын өрөөнд нь LG-ийн G3 маркийн гар утас байхаар нь хулгайлж аваад гарсан дэлгүүрийн хажуу талын хувцас зардаг дэлгүүрийн лангуун дээр нь байсан маркийн нэг гар утсыг авсан. Дараа нь Захын замын хойно байдаг байдаг хүнсний лүү А ах явж ороод харин би дэлгүүрийн хажуу талын өрөөнд байсан Sa Samsung s6 маркийн rap утаснуудыг хулгайлсан. Тэгээд бид тав Сүхбаатар гараад Сайхан суманд очоод нэг хүнсний дэлгүүрээс Samsung s7 маркийн цаашлаад бас нэг хүнсний дэлгүүрээс LG брэндийн К4 загварын rap утаснуудыг Сүхбаатар хамт хулгайлсан. Бид тав Сайхан суманд байж байгаад тэндээсээ Зүүнхараад очоод худалдааны захын хойно байрлах гэр ахуйн ахуйн бараа дэлгүүрээс Samsung S5 маркийн гар утсыг авсан. Тэгээд урагшилж байгаад худалдааны төвийн 2 давхарт дотуур хувцас зардаг лангуунаас Iphone 5 мар утсыг С-тай хамт явж авсан...Бүгд хулгай хийх санааг дэмжиж байсан.../3хх-35-36/...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын барааны захын ойролцоо байсан санагдаж байна. Нэг үсчний газар байсан юм, ямар нэртэй үсчин байсныг сайн санахгүй байна. Тэгээд А ах бид 2 тэр үсчин рүү орсон. Тэгсэн А ах үсчин эгчээс үс засах самуу гэж Арлыг нь сарниулж байх зуур би Жи3 маркийн гар утас байсныг нь аваад гарсан. Харин А ах араас гарч ирсэн.../3хх-60-61, 4хх-30/...С бид 2 дэлгүүр лүү хамт ороод С худалдагчийг нь дагуулаад цаашаа явах зуур нь би лангуун доороос нь гар утсыг хулгайлчихсан.../2хх-208-209, 225-226, 3хх-138-139, 155-156/...Би яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна, ямар ч байсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын барааны захаас хойшоо гараад замын ард байсан “Таны дэлгүүр” нэртэй хүнсний дэлгүүр байхаар нь А ах бид 2 хамт тэр дэлгүүр рүү ороод А ах цаашаа хүнсний дэлгүүр рүү нь ороод хүмүүсийг нь саатуулж байх зуур би хажуугийн жижиг өрөө рүү нь орсон чинь ширээн дээр 2 ширхэг гар утас байхаар нь би аваад гарсан. Харин А ах араас гарч ирсэн.../3хх-104-105/...Анх 2018.11.08-ны өдөр Х, С, У бид нар Зүүнхараа орж хулгай хийхээр явсан, тэгсэн Уын автомашин Зүүн хараа ордог зам дээр эвдрээд, У А-ыг дуудсан, автомашиныг асаагаад бид 5 Зүүн хараа орж хоноод, өглөө нь Сэлэнгэ аймаг явсан, тэгээд хулгай хийсэн...тухай мэдүүлэг /4хх- 30-31/,  

- шүүгдэгч Б.С-ын...Бид нар гар утас хулгайлах зорилготой байсан...Би  гар утас хулгайлахдаа Х эгчтэй хамт явсан. Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын зах дээр, нэг гэр ахуйн барааны дэлгүүр байсан. Тийшээ орсон чинь ширээн дээр ил нэг гар утас байсан. Харин гар утасны эзэн нь гээд нэг эгч яг гар утасныхаа ойролцоо зогсоод л байсан. Тэгээд Х эгч худалдагч эгчээс барааны үнэ асуугаад Арлыг нь сарниулах гэсэн боловч гар утаснаасаа нээх холдохгүй байхаар нь Х эгч бид 2 цаашаа явчхаад хэсэг байж байгаад буцаад ирсэн чинь нөгөө эгч гар утсаа ширээн дээрээ орхиод өөрөө байхгүй байсан. Тэгэхээр нь би тэр утсыг нь авсан, S6 Edge маркийн гар утас байсан.../2хх-134-135/...Сэлэнгээс гараад Дархан руу явсан, тэгээд нэг дэлгүүрийн гадаа зогссон, одоо бодоод байхад Уянга гээд хүнсний дэлгүүр байсан, 22 цагийн үед байсан санагдаж байна, бид 2 дотогшоо орсон дотор ороход нэг 40-өөд насны эгч байсан ба лангууны доод талд утас байхыг нь бид 2 харсан, тэгээд лангуу нь ойртсон Э яг утасных нь харалдаа лангууных нь харалдаа зогсож байсан ба би талх авах гэсэн юм гэж Арлыг нь сарниулсан.../4хх-195/...Э ах бид 2 дэлгүүрт ороод нэгж байна уу гэж асуунгаа дэл сул юм байгаа эсэхийг харахад лангуун дээр нэг гар утас байсан. Тэгээд бид 2 буцаж гараад хүн юм авч байгаад утсаа үлдээгээд гарсан юм байх, хүн буцаж ирж авах эсэхийг нь хэсэг хүлээж байгаад хүн ирэхгүй байхаар нь буцаад дэлгүүр рүү ороод би скайтелын нэгж аваад байж байхад Э ах лангуун дээрээс Samsung S7 гар утсыг аваад дэлгүүрээс гарсан.../2хх-199-200, 3хх-3-4/,

- О.Х-ын гэрч, яллагдагчаар өгсөн...“Бид нар хулгай хийхээр ярилцсан байсан...С бид 2 “Гурван мэргэд” нэртэй барааны дэлгүүр рүү орсон. Дэлгүүрээр явж байхад худалдагч нь дагаад явж байсан. Тэгээд С бид 2 лангууг нь тойрч байгаад худалдагчийг нь байхгүй байхад нь худалдагчийн ширээн дээрээс С гар утсыг нь аваад У эгчийн машин дээр очсон. Тэгээд тэр утсаа А ахад өгсөн...”гэсэн мэдүүлэг /2хх-109-110, 127-128/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Т.А, О.Э, Р.Э нар бүлэглэн, машин механизм ашиглаж:  

1. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Оранж” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг хянах зориулалт бүхий камерын өрөөнд нэвтрэн орж хохирогч Ж.Х-аагийн эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэ бүхий  “Хуавэй Пи-9” маркийн 1 ширхэг гар утсыг,

2. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны зам” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан хохирогч Ж.Д-ийн эзэмшлийн 320.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи7” маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...3-р хороо Оранж дэлгүүрийн хяналтын камерын өрөөнөөс mhiei маркийн гар утас хулгайд алдагдсан...гэх тэмдэглэл /3хх-217, 218/,   

- хохирогч Ж.Х-аагийн “...2018 оны 10 сарын 09-ний орой 19 цаг өнгөрч байхад “Оранж” маркетын хяналтын камерын өрөөнөөс миний өөрийн “Huawie Р9” маркийн гар утас алдагдсан байна. Би утсаа алга болсныг мэдээд дэлгүүрийн камер шүүхэд үл таних 20 гаруй насны 2 залуу миний утсыг авч байгаа дүрс бичлэг бичигдэн үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /3хх-234/,

- “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ гаргасан 2018.10.15-ны өдрийн шинжээчийн “Huawei P9 маркийн гар утасны үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ нь 320.000 төгрөг байна” гэх дүгнэлт /3хх-235/,  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...3-р хороо нарны зам дэлгүүрээс үл таних гурван залуу манай хүүхдийн G-7 маркийн гар утас хулгайд алдсан...гэх тэмдэглэл /3хх-184-185/,

- хохирогч Ж.Д-ийн...2018 оны 10 сарын 09-ний орой 20 цаг өнгөрч байхад манайд ажилладаг “Нарны зам” дэлгүүрт 20 гаруй насны 3 залуу орж ирээд тамхинуудын үнийг асуусан ба тамхи авах гэж байгаа нэг нь картаа мартчихаж гээд нөгөө хоёрыгоо гаръя гээд дэлгүүрээс гүйлдээд гараад явсан...Эдгээр залуучуудыг явснаас хойш 20 орчим минутын дараа байж байгаад утсаа үзэхэд миний утас байхгүй болсон байсан ба утас руугаа залгатал холбогдох боломжгүй байсан болно. Тэгээд камерын бичлэгээ шүүж үзтэл дээрх 3 залуугийн нэг нь манай лангууны ард камерын дэлгэцийн урд байрлуулж тавьсан байсан гар утсыг маань авч байгаа дүрс бичлэг үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /3хх-192-193/,

- гэрч Ц.Н-гийн“...3 залууг дэлгүүрээс юм авалгүй гараад явсан болохоор нь сэжиглэсэн...Тэгээд уг залуучуудыг гараад явсны дараа хэсэг хугацааны дараа манай худалдагч Д гар утас алга болчхож гэхээр нь дэлгүүрийн хяналтын камераа шүүж үзтэл дээрх 3 залуугийн нэг нь худалдагчийн гар утсыг авч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /3хх-195/,

- Эд зүйлийн үнэлгээ гаргасан 2018.10.12-ны өдрийн шинжээчийн “Samsung J7 маркийн гар утасны үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ нь 320.000 төгрөг байна” гэх дүгнэлт /3хх-199/,  

- шүүгдэгч Р.Э-ын “...Багануур дүүргийн төвд байрлах “Оранж” нэртэй хүнсний дэлгүүрт ороод би лангуун дээр бараа сонирхох хооронд Э камерын өрөөнөөс Huawei P9 маркийн гар утсыг авсан”.../3хх-241-242/...2018 оны 10 сарын 09-ний өдөр Э, А нарын хамт Алтанбаганын “carina” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээр Багануур дүүрэг рүү явсан. Тэгээд Бид 3 Багануур дүүрэг ороод Багануур дүүргийн төвд байрлах “Оранж” нэртэй хүнсний дэлгүүр тороод би лангуун дээр бараа сонирхох хооронд Э камерын өрөөнөөс Huawei P9 маркийн гар утсыг авсан. Тэгээд бид 2 уг дэлгүүрээс гараад А-ын машинд суугаад Багануур дүүргээс урагш явж байгаад хажуудаа цайны газартай нэг дэлгүүр рүү бид 3 цуг ороод би лангуун дээр байсан “Самсунг Жи7” маркийн гар утсыг авсан...” гэх мэдүүлэг /3хх-207-209/,

- шүүгдэгч О.Э-гийн “...2018 оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна Э, А нартай  хамт Багануур дүүрэг рүү А-ын цагаан өнгийн Carina маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд Багануур дүүрэгт очоод Э бид 2 нэг шил архи хувааж уусан. Тэгээд Багануур дүүргийн төв хэсэгт байрлах супер маркет руу Э бид 2 ороод хяналтын камерын жижиг өрөөнд Huawie Р9 маркийн гар утас байсан. Тэгээд Э бараа өрөөд зогсож байсан 2 эгчийг саатуулах хооронд би Huawie Р9 маркийн гар утсыг авч гарсан.../3хх-243-245/...Тэгээд цааш явж байгаад цайны газар руу орсон. Тэгээд “Самсунг Галакси Жи7” маркийн гар утас байхаар нь А бид 2 худалдагч эгчийг саатуулж Э гар утсыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /3хх-210-212/,

- шүүгдэгч Т.А-ын “...тэр 2 надтай хамт явж намайг гадаа үлдээгээд өөрсдөө дотор ороод хулгай хийсэн болж таарсан...анх дөнгөж Багануурт өдөр 13-15 цагийн хооронд л очсон санагдаж байна. Багануурын төвд байрнуудын хажууд очсон тэгсэн нөгөө 2 буюу Э, Э нар буугаад явсан, яг тэр үед бид нар миний “Тоёота карина” маркийн 6625 дугаартай машинаар явж байсан. Эхлээд тэр 2 буучхаад 30-40 минут болоод эргэж ирсэн, ирчхээд юм олдохгүй байна аа гэж ярьж байсан. Ямар ч байсан тэр 2 нутгийн тал нэртэй цайны газрын хавьд зогсоод нэг дэлгүүр юм уу цайны газар руу ороод нэг хүний утас хулгай хийж орж ирснийг бол мэдэж байна. “Самсунг” маркийн гар утас байсан ба моделийг нь мэдэхгүй байна. Тэр хавиар явж явж О.Э, Р.Э нар нь юм олдохгүй байна гэхээр харуй бүрий болсон хойно Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед Багануурт байх хугацаанд байшингуудын дотуур сүлжээд л О.Э, Р.Э нар яваад байсан, яг хэдэн газраар ороод хэдийг хулгайлсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /4хх-179-180/ зэрэг нотлох баримтуудаар,  

 

Шүүгдэгч О.Э, Р.Э, Б.Б нар бүлэглэн, машин механизм ашиглан: 

1. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн А.Б-ын эзэмшлийн 300.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг нөүт-2” маркийн 1 ширхэг гар утсыг, тус дэлгүүрийн үйл ажиллагааг удирдан явуулах дотоод ажлын өрөөнд нэвтрэн орж иргэн Х.И-гийн эзэмшлийн 650.000 төгрөгийн үнэ бүхий “Хуавэй Ю-8” маркийн 1 ширхэг гар утсыг,   

2. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 24 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Гишүүт” эмийн сангийн лангуун дор байсан иргэн Б.Ч-ын орлогын 1.116.220 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь :  

- зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан...А.Б-оос Дархан сум 6-р баг Гэгээ хүнсний дэлгүүрийн амралтын өрөөн дотроос гар утсаа хулгайд алдчихлаа...гэх тэмдэглэл /1хх-91/,

- хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймаг Дархан сум 6-р багийн нутаг дэвсгэр Шинэ гэгээ хүнсний дэлгүүр байх...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-92-93/,

- хохирогч А.Б-ын “...2018 оны 04 сарын 11-ний өдөр ажил дээрээ дэлгүүрт бараа хүлээж аваад байж байсан чинь 20 орчим насны 2 эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирсэн юм. Тэгээд тэр 2 дэлгүүрээс гарахдаа захирал И болон миний гар утсыг аваад дэлгүүрээс гарсан байсан. Би тухайн үед нь мэдээгүй юм. Тэгсэн чинь Э гээд надтай хамт ажилладаг эгч тэр 2 залуугийн ардаас гүйгээд гарсан чинь нэг нь захирлын гар утсыг шидчихээд цаашаа зугтаагаад явчихсан байсан. Тэгээд миний гар утас алга болсон. Тэгээд л цагдаад хандсан юм... гэх мэдүүлэг /1хх-97, 115-116/,

- хохирогч Х.И-гийн “...Би 2018 оны 04 сарын 11-ний өдөр Гэгээ хүнсний дэлгүүр дээрээ арынхаа ажлын өрөөнд байж байгаад дэлгүүр лүү гарч хог шүүрдээд, буцаад өрөөндөө орох гэтэл миний ажлын өрөөнөөс нэг залуу гараад ирсэн. Тэгэхээр нь юун хүн бэ? Яагаад энэ өрөөнд орж байгаа юм гэсэн чинь салфетка авах гэсэн юм гэж хэлэхээр нь тэнд байгаа гэж зааж өгөөд ажлынхаа өрөөнд ороход ширээн дээр байсан миний гар утас байхгүй болохоор нь миний гар утас алга байна гээд хэлэхэд манай дэлгүүрийн худалдагч Энхцолмон миний гар утсыг авч орж ирсэн. Тэгэхээр нь гар утсаа буцаагаад авчихсан юм чинь гэж бодоод би гэртээ ороод байж байтал бараг 2 цагийн дараа байхаа манай худалдагч Б миний гар утас алга байна гэж хэлээд цагдаад мэдэгдсэн юм...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4хх-100-101/,

- гэрч Э.О-ы...2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр би дэлгүүрийнхээ кассан дээрээ худалдагчаар ажилласан. 17 цаг 40 минутын орчим гаднаас үл таних 15-18 насны үл таних 2 эрэгтэй орж ирсэн. Тэгээд тухайн 2 залуу манай лангууны араар эргэлдэж байгаад нэг залуу нь хөлдөөгчөөс махан бүтээгдэхүүн үзэж, нөгөө залуу нь нөгөөгөө хүлээж байгаа харагдсан. Тэгээд байж байсан чинь манай дэлгүүрийн оффисын өрөөн дотроос нөгөө 2 залуугийн нэг залуу нь ороод гарч байгаа харагдсан тэгсэн чинь манай ээж тухайн залууд хандаж чи энд юу хийж явж байгаа юм бэ гэж асуухад тухайн залуу нойтон сальфитек авах гээд хайж явна гэж хэлээд шууд гараад явчихсан. Тэгээд манай ээж оффисын өрөөнөөс гараад явсан залуугийн араас манай дэлгүүрийн худалдагч Э хөөгөөд барьж авах гэж хөөсөн. Тэгсэн чинь тухайн залуу манай дэлгүүрээс хулгайлсан утсаа шидээд зугтаачихсан...манай дэлгүүрийн худалдагч Б-ын гар утас байгаагүйг мэдсэн. Түүний утас руу залгаад холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн...гэх мэдүүлэг /1хх-99-100/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-106-107/,

- гэрч М.Э-гийн “...2018 оны 04 сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд Гэгээ хүнсний дэлгүүр дээр бараа ирчихсэн бараагаа хүлээж аваад байж байтал манай захирал өрөөндөө орох гээд явж байтал өмнөөс нь захирлын өрөөнөөс нэг чихэндээ ээмэгтэй нэг залуу гараад ирсэн, захирал тэр залуугаас юу хийж байгаа юм наад өрөө чинь ажлын өрөө гэсэн чинь тэр залуу гараад явсан. Тэгээд захирал өрөөндөө ороод миний гар утас алга байна гэж хэлээд би нөгөө залуугийн араас нь гарч гүйсэн. Тэгсэн чинь тэр залуу захирал И-гийн гар утсыг хаяад гүйсэн. Тэгэхээр нь гар утсыг нь авчхаад буцаад дэлгүүрт орж ирээд гар утсыг нь захиралд өгсөн. Тэгсэн чинь хамт ажилладаг Б-ийн гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /4хх-98, 102/,

- эд зүйлийн үнэлгээ гаргасан 2018.04.18-ны өдрийн шинжээчийн “Самсунг Нөте 2 маркийн ягаан өнгийн гар утас /шинэвтэр/-ны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 04 сарын 18-ны өдрийн байдлаар 300.000 төгрөг байна” гэх дүгнэлт /1хх-125 /, 

- Эд зүйлийн үнэлгээ гаргасан 2019.03.27-ны өдрийн шинжээчийн “Huawei Y8 маркийн гар утас /хэрэглэж байсан/-ны зах зээлийн үнэ цэнэ нь 650.000 төгрөг байна” гэх дүгнэлт /4хх-106 /,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Гишүүт эмийн сангийн орлогын мөнгөө хулгайд алдчихлаа...гэх тэмдэглэл /1хх-10/,

- хэргийн газар үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг 24-р байранд байх Гишүүт эмийн санд...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-11-12/,

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-40/,

- Гишүүт эмийн сангийн бүтээгдэхүүн зарсан нэгтгэл гэх баримт /1хх-72/,

- хохирогч Б.Ч-ын “...2018 оны 04-р сарын 12-ны өдөр би өөрийн ажил болох Гишүүт эмийн сангаас түр хугацаагаар гараад явсан байсан. Намайг гадуур явж байхад манай жор баригч У над руу залгаад ажил дээр, лангууны ард орлогын хайрцагтай мөнгөө алдчихлаа, та ажил дээр яаралтай ирнэ үү гээд ярихаар нь ажил дээрээ очоод, байдалтай танилцаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед ажлын газрын хяналтын камераа ухрааж үзэхэд манай ажил дээр 18-20 орчим насны хоёр залуу орж ирээд лангууны араас өндөр биетэй нь хайрцагтай мөнгийг аваад цамцны хормойн доогуураа нуугаад аваад гарч байгаа бичлэг байсан. Тэр үед манай жор баригч хойд өрөө рүү тэдгээр залуучуудын асуусан тосыг үзэх гээд орсон байсан...Тухайн өдрийн 10 цагаас 16 цаг хүртэлх орлого бэлнээр 1.116.220 төгрөгийн орлого орсон байсан...Миний нийт хохирлоос 09 сард 200.000 төгрөгийн хохирлыг Б.Б барагдуулсан...1.116.220 төгрөг байсан гэдгийг нотлох хамгийн гол баримт бол манай компьютероос хэвлэж гаргасан нэгтгэл байгаа юм. Өөрөөр ямар нэгэн баримт байхгүй. Эм, тариа зарсан талаарх бүртгэл байхгүй. 1.116.220 төгрөгийн хохирол учирсан үүнээс 200.000 төгрөгийг миний дансанд шилжүүлэн төлсөн. Одоо 916.220 төгрөгийн хохирлыг төлүүлж авмаар байна.” /1хх-16, 18-20, 4хх-103/,   

- гэрч М.У-ийн “...Би өнөөдөр буюу 2018 оны 04 сарын 12-ны өдөр ажил дээр ээлжтэй байж байтал 16 цагийн үед гаднаас үл таних 20-24 орчим насны 2 эрэгтэй хүн орж ирээд аман дээр яр гарчихлаа түрхэх тос байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би 3200 төгрөгийн тос байна гээд арын өрөөнөөс тосоо харах гээд ортол давхар миний утас дуугараад утсаар яриад удалгүй зааланд орж ирэхэд тэр 2 залуураад явсан байсан тэгээд би шилэн лангууны арын тавиур дээр байх хайрцагтай орлогын мөнгөө хартал алга болсон байсныг хараад менежер Ч эгч рүү залгаад хэлсэн. Тэгээд дараа нь 102-луу залгаж мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /1хх-17/,

- гэрч Ж.Б-ийн “...Би өдөр цэвэрлэгээ хийчхээд эмийн сангийн хойд өрөөнд ус, эм найруулдаг шилнүүдээ угаагаад зогсож байтал У орилоод Б эгчээ мөнгө алга болчихсон байна шүү дээ гэхээр нь арын өрөөнөөс гүйгээд иртэл У лангууны ард зогсчихсон мөнгө алга болсон байна гэсээр зогсож байсан...” гэх мэдүүлэг /1хх-21/,

- насанд хүрээгүй гэрч О.Э-гийн нас тоолсон тэмдэглэл /1хх-110-111/,

- насанд хүрээгүй гэрч Р.Э-ын нас тоолсон тэмдэглэл /1хх-112-113/,

- Р.Э-ын гэрч, яллагдагчаар өгсөн...Дарханд очоод нэрийг нь сайн мэдэхгүй нэг дэлгүүр харагдахаар нь за энд зогсчих ийшээ оръё гэж хэлээд О.Э бид 2 дэлгүүр руу хулгай хийх гэж орсон. Дэлгүүр руу ороод би худалдагчийг нь хааж зогсож байгаад О.Э дэлгүүр дотор тусдаа өрөө рүү ороод гар утас хулгайлаад гарсан. Тэгээд гараад бид 2 Б ахын приус 20 цагаан өнгийн машинд суусан.../1хх- 203-204/...Би 2018 оны 04 сарын 11-ний өдөр Б ахтай уулзаад Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явахаар болсон. Тухайн үед Дархан-Уул аймаг орж хулгай хийхээр явсан. Харин Б хамт би автомашинаараа явъя гэж ярилцаад явсан. Тэгээд Улаанбаатар хотоос гараад Дархан-Уул аймаг тэндээ нэг ширхэг Нөт2 маркийн гар утас хулгай хийгээд тэр өдөртөө цаашаа яваад Сэлэнгэ аймаг руу явсан...Тэгээд Б дараалсан эмийн сангууд дээр очоод зогсоод Б ийшээ ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь Э бид 2 тэр эмийн сангууд руу эхнээс нь авхуулаад орж эхэлсэн. Тэгсэн хамгийн сүүлийн Гишүүт нэртэй эмийн санд орсон нэг эгч хальт харчхаад буцаад орчихсон. Тэгээд харсан чинь орлого нь ил харагдаж байсан. Тэгэхээр нь би лангууны дээгүүр гараа хийгээд авсан. Тэгээд Э бид 2 автомашиндаа суугаад яваарай гэж хэлээд Б-т мөнгөө өгсөн. Тэгээд суугаад цаашаа явж байгаад Б мөнгөө тоолж үзээд 400.000 гаран төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгөнөөс Э бид хоёрт 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-28, 210-212/, 

- Б.Б-ын гэрчээр, яллагдагчаар өгсөн... Би Дархан луу 2018 оны 03-04 дүгээр сарын хооронд, дүүгийн *** дугаартай “Приус 20” маркийн машиныг унаад Ш, А нарын хамт хулгай хийх зорилготой явсан. Тэгээд Дарханд очоод Ш  чиглүүлээд явсан. Би Дарханд урьд нь очиж байгаагүй болохоор газар мэдэхгүй байсан. Тэгээд Дарханы нэг хүнсний дэлгүүрийн гадаа очоод зогс үед А, Ш хоёр дотогшоо орсон. Тэгээд 5-10 минутын дараа гүйж ирээд 1 ширхэг Андройд утас аваад гараад ирсэн. Тэгээд энд тэнд зогсоод байсан. Тэгж явж байгаад оройдоо нэг зочид буудалд хоносон. Тэр буудлын нь мэдэхгүй байна. Тэгээд бид нар хоноод өглөө нь гарсан. Тэгээд гадаа байгаад орон сууцны хорооллын голд орж ирээд зогстол Ш зогсоорой гээд би зогссон. Тэгээд А, Ш хоёр дотогшоо байрнуудын голоор ороод болсон. Хаашаа орсныг нь би хараагүй. Тэгээд удалгүй 5 орчим минутын гүйгээд гараад ирсэн. Тэр үед Ш цамцныхаа энгэрт жижигхэн, хайрцагтай орлогын бололтой мөнгө аваад гараад ирсэн...Тэгээд бид нар шууд Улаанбаатар луу гарсан.../1хх-22-23/...Э нь танд 200.000 өгье та дэлгүүр болгоны үүдэнд зогсоод миний зогс гэсэн газар зогсоод яваад өгөөч ээ гэхээр би тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд нийтдээ 3 дэлгүүрийн гадаа зогссон бас нэг эмийн сангийн гадаа зогссон, тэгээд ямар ч байсан Р.Э, О.Э нар 2 ширхэг гар утас нэг нь “Нөт-2” нөгөөдөх нь “самсунг эс3”, савтай мөнгө хулгайлж гарч ирээд машинд суусан тэгээд ахаа боллоо гээд бид 3 хамтдаа Улаанбаатар хот руу явсан. Өдөр 14-15 цагийн хооронд л болоод өнгөрсөн. Би тухайн үедээ тэр 2-ийн хулгай хийж байна гэдгийг нь мэдсэн, тэр 2-ийн хулгайлсан зүйлсээс “Нөт-2” гар утсыг бас 200.000 төгрөг авсан нь үнэн” гэх мэдүүлэг /1хх-121-122, 200/,  

- О.Э-гийн гэрч, яллагдагчаар өгсөн...Дархан хотод очоод дотуур нь 30 минут орчим тойрч яваад Гэгээ дэлгүүр харагдахаар нь за энд зогсчих ийшээ оръё гэж хэлээд Р.Э бид 2 хулгай хийх гэж орсон. Дэлгүүр рүү ороод Р.Э худалдагчаас нь юм асууж саатуулж байх хооронд нь би дэлгүүр дотор тусдаа өрөө рүү нь ороод ширээн дээр байсан гар утас хулгайлаад эхлээд би гарсан. Тэгээд гараад бид 2 Б ахын машинд суусан...2018 оны 04 сарын 12-ны өглөө Сэлэнгэ аймгаас гараад Дархан хотод ирээд Гишүүт эмийн сан руу хулгай хийх гэж Р.Э бид 2 хамт ороод нэг эм асуусан чинь худалдагч нь байхгүй гэж хэлээд цаашаа орохоор нь жижиг цаасан хайрцагтай мөнгийг лангууны ар хэсэг рүү гараа хийгээд Р.Э авсан. Аваад машиндаа суугаад шууд Улаанбаатар хот руу гарч хулгайлсан мөнгөө 3 хувааж аваад Б ахаас салаад Цамбагаравын хойно байрлах нийтийн байр 80.000 төгрөгөөр түрээсэлсэн...Дархан-Уул аймагт нэг хүнсний дэлгүүрт Э бид 2 орсон тэгээд тэр дэлгүүрт ороод юм авах гээд ортол хойд талын өрөөнд нь нэг гар утас байсан. Тэгэхээр нь Э бид 2 ороод Э хүмүүсийг нь саатуулаад би тэр “Самунг Нөт-2” маркийн гар утсыг нь авсан...Тэр талаар бол Б мэдэж байсан. Э бид 2 дэлгүүр рүү ороод буцаж гарч ирэх үедээ гар утас байгаа талаар хэлсэн. Тэгсэн чинь Б авчих гэж хэлэхээр нь Э бид 2 буцаж ороод тэр гар утсыг нь хулгайлж авсан...”гэх мэдүүлэг /1хх-30-31, 119-120, 208-209, 4хх-24-31/ зэрэг нотлох баримтуудаар,  

 

Шүүгдэгч Р.Э, О.Э нар нь бүлэглэн:

1. 2018 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зебра” зочид буудалд иргэн П.Т, Ө.Б нарын үйлчилгээ авч байрлаж байсан 04 тоот өрөөнд тэдний согтууруулах ундааны зүйл хэрэглэн биеэ хянах чадваргүй байдлыг нь далимдуулан зөвшөөрөлгүйгээр, хувийн орон зайд нэвтрэн орж 468.000 төгрөгийн үнэ бүхий гар утас, куртик зэрэг эд зүйлийг,  

2. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хавай” гоо сайхны салон дотор иргэн З.Д-гийн эзэмшлийн 510.000 төгрөгийн үнэ бүхий “Acer” брэндийн 1 ширхэг зөөврийн компьютерыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...зочид буудалд гар утас куртикээ хулгайд алдсан...гэх тэмдэглэл /1хх-215/,

- иргэн Т.Т-гөөс Баянголын дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст гаргасан өргөдөл /1хх-216/,

            - хохирогч П.Т-гийн “...2018 оны 02 сарын 17-ны өдөр их сургуулийн найз Бямбаатай хамт 18:00 цагт хорооллын эцэст уулзаад “Зебра” зочид буудалд 2 ортой нэг өрөө 4 номерын өрөөнд орсон. Тэнд бид 2 хоёр том шар айраг хувааж уугаад шөнийн 00:00 цагт зочид буудлаасаа гараад сансарт “Зөгий” гэсэн нэртэй лоунжид хоёр шилтэй архи 8-уулаа уусан. Тэнд Б-ийн 10 жилийн найзууд байсан, архи ууж дуусгаад Б бид 2 “Зебра” зочид буудал руу такси бариад явсан. Би зочид буудал руу яаж орсноо санахгүй байгаа. Тэгээд гар утсаа хайсан чинь миний гар утас байхгүй байсан. Ресейпшн дээр очиж хяналтын камер шүүсэн чинь үүрээр 04:00 цагт өрөөнөөс гараад ресейпшн рүү очсон байсан. Би бэлэн гоймон асуусан гэсэн, дүрс бичлэгт гартаа би гар утсаа барьсан байсан. Би өрөө рүүгээ орохдоо унаад өрөөний хаалганы үүдэнд 20 минут хэвтсэн байсан. 6 номерын өрөөнөөс гарсан 2 залуугийн намхан залуу нь миний өмдний халааснаас авч байгаа дүрс бичлэг байсан. Тэр 2 явсан буцаад намайг тэврээд өрөө рүү оруулж байгаа дүрс бичлэг байсан. Тэр 2 залуу манай өрөөнд 4-5 минут байж байгаад 6 номерын өрөө рүү орсон. Удалгүй тэр 2 залуу манай өрөө рүү буцаж орж ирээд нэлээн удсан. Тэгээд гарахдаа Б-гийн куртикийг өндөр залуу нь өмсөөд гараад явж байгаа дүрс бичлэг байсан. Тухайн үед Бямбаа бас согтолт ихтэй тасарсан орон дээрээ хэвтэж байсан юм гэх мэдүүлэг /1хх-226-227, 229-230, 237/,

- хохирогч Ө.Б-ын “...Би 2018 оны 02 сарын 17-ны өдөр найз Т-тэй хорооллын эцэст уулзаад “Панда” нэртэй зочид буудалд орж архи ууж байгаад тэндээс гараад “fire” бааранд ороод тэнд ороод архи ууж байгаад тэндээс гараад сансарт В гэсэн нэртэй бааранд орж архи ууж байгаад шөнө 03 цагийн үед байх гараад хорооллын эцэст байрлах зочид буудал руугаа явсан. Тэгээд тэнд буудалдаа ороод би шууд унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрсэн миний куртик байхгүй байсан. Тэгээд Т бид 2 камерын бичлэгийг шүүж үзсэн чинь 2 залуу Т-г коридорт унтаж байхад халааснаас нь гар утсыг аваад өргөж өрөө рүү нь оруулаад буцаад гарч ирэх үедээ миний куртикийг өмсөөд гарч байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /1хх-232-234, 238/, 

- Эд зүйлийн үнэлгээ гаргасан 2018.05.25-ны өдрийн шинжээчийн “Орро А57” маркийн яг гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 420.000 төгрөг, Куртик /хуучин/-ны үнэ 48000 төгрөг буюу нийт үнэлгээний дүн нь 468.000 төгрөг байна” гэх дүгнэлт /2хх-02-03/,

- гэрч О.А-ын “...Би 2018 оны 02 сарын 17-ны өдөр хорооллын эцсээс гэр лүүгээ харихаар ганцаараа явж байсан. Би гэр лүүгээ харихаас өмнө найзындаа нэг шил архи ууж байгаад архиа дуусгаагүй гараад гэр лүүгээ явсан. Тэгээд би гэр лүүгээ харих гээд СОТ-ын байранд байрлах доороо “Панда” нэртэй дэлгүүртэй “Зебра” зочид буудлын үүдэнд Э, Ш /Э/ нартай таарсан.Тухайн үед тэр 2 архи уучихсан явж байсан. Тэгээд тэр 2-той би тааралдаад цуг Зебра буудал руу орсон. Надтай цуг орохоос өмнө тэр 2 буудалд өрөө авчихсан байсан. Тэгээд намайг тэр буудалд орсон чинь тэр 2 нэг пиво задлаад надад өгсөн. Тэгэхээр нь би хувааж уугаад, нэг шил 500 граммын архи дэлгүүрээс худалдаж авсан. Тэгээд Э, Э бид 3 хуваагаад ууж сууж байх үед Э, Э 2 гараад явсан. Харин би тэр үед буудалд өрөөндөө сууж байсан. Тэгээд Э, Э хоёр 5-10 минутын дараа байх удалгүй ороод ирсэн. Тэр 2 орж ирсний дараахан гар утас барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би юун гар утас юм гэхэд хажуу талаас хүнээс авсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад гар утсаа оруулж өг хүний юм гэж хэлэхэд миний өөдөөс за гэж хэлсэн. Би тухайн үед нэлээн согтсон байсан учир зарим нэг зүйлээ санахгүй байгаа. Тэгээд бид 3 гараад Өргөөгийн хойд талын нэг буудалд орсон. Тэр зочид буудалд ороод авсан архиа хувааж ууж байгаад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө Э нэг хүн рүү утсаар ярьж байгаад нэг хүн дуудаад байсан. Тэгээд тэр хүнтэйгээ Э нь гарч уулзаад мөнгөтэй болчихсон буудлаа сунгаад байсан. Тэгээд дахиад архи аваад уухаар болсон. Би тухайн үед бүтэхгүй юм байна гэж бодоод гараад гэр лүүгээ яваад өгсөн.” Гэх мэдүүлэг /1хх-244-246/,

- гэрч О.Г-гийн “...Би 2007 оноос хойш Зебра зочид буудлыг ажиллуулж байгаа. Тус байгууллагын захирлаар ажиллаж байгаа...Манай байгууллагын камерын бичлэг 30 гаран хоног хадгалагддаг, тус камерын бичлэг нь бол манайд байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /1хх- 247-248/,

- гэрч Б.Б-ын “...Би одоо өдрийг санахгүй байна. Тухайн үед өвөл байсан, Өргөөгийн хойд талд дугуй засварын гадаа Э-тай уулзсан. Харин Э надад нэг 100.000 төгрөгөөр “Оппо” маркийн гар утас зарж байсан. Тэр гар утас нь цагаан өнгөтэй байсан. Харин тэр утасны шил нь цуурчихсан байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1хх-249-250/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...З.Д-гээс БГД-ийн 07-р хороо “Хавай” гоо сайхны салоноос нөүтбүүк хулгайд алдсан...гэх мэдүүлэг /2хх-34/, 

- хохирогч З.Д-гийн “...2018 оны 09 сарын 28-ны өдөр би хувиараа ажиллуулдаг “Хавай” нэртэй салонд байж байсан чинь гаднаас 2 залуу орж ирсэн. Тухайн үед би цаана байж байсан учир тэр 2 залууг орж ирэхийг харсан. Тэгээд би тэр 2 залууг гарсны дараа нөтбүүк алга болсон талаар мэдсэн. Тэгээд нөөтбүүк алга болсны дараа шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед камерын бичлэг үзэхэд нөгөө 2 залуу нь аваад гарч байгаа бичлэг байсан.” гэх мэдүүлэг /2хх-37-38, 39/,

- Эд зүйлийн үнэлгээ гаргасан 2018.04.18-ны өдрийн шинжээчийн “Зөөврийн компьютер /3 жилийн өмнө худалдан авсан, марк, загвар, үзүүлэлт тодорхойгүй тул тодорхойгүй нөхцөлөөр тооцов/-ийн зах зээлийн өнөөгийн үнэ нь 510.000 төгрөг байна” гэх дүгнэлт /2хх-45-46/,

- шүүгдэгч Р.Э-ын “...Тэр буудалд орж нэг том пиво авч уучхаад байж байх үедээ Э бид 2 буудлынхаа өрөөнөөс гартал коридорт нэг хүн унтаж байсан. Тэгэхээр нь тэр хүн дээр Э бид 2 явж очоод халаасанд нь байсан гар утсыг Э авчихсан юм. Тэгээд тэр хүний өрөө нь онгорхой байхаар нь нөгөө хүнээ өрөө рүү нь оруулаад гарах үедээ үүдэнд байсан хар өнгийн куртикийг нь би аваад гараад явчихсан. Тэгээд өрөөндөө орж пиво ууж байгаад нэг мэдсэн өөр буудалд унтаж байгаад сэрсэн. Би тэр буудалд сэрэх үед А, Э бид 3 сэрсэн. Тэгээд тэр буудалд хүнээс авсан гар утсаа нэг хүнд 100.000 төгрөгөөр зарсан. Харин тэр куртикийг нь би өөрөө өмсөж байгаад хаячихсан юм.../1хх-242, 2хх-11-12/...Би 2018 оны 09 сарын 28-ны өдөр гэртээ байж байгаад 10 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад Э-гийн гэрт нь очоод хамтдаа бид 2 гэмтэл рүү явсан. Э бид 2 дэлгүүрээс нэг шил архи аваад гэмтлийн эмнэлгийн тэнд байрны орцонд орж 500 граммтай архиа хувааж уучхаад тэр орцноос гараад хорооллын эцсийн “Хавай” нэртэй гоо сайхны газар орсон. Тэр Хавай нэртэй гоо сайхны газар орох үед нэг нөтбүүк ширээн дээр байсан. Тэгээд би явж ороод хүн цаашаа яваад өгөхөөр нь би тэр нөтбүүкийг нь аваад энгэртээ хийж аваад цаашаа гараад явсан. Тухайн үед Э миний хажууд байж байсан. Тэгээд бид 2 тэр нөтбүүкийг нь аваад манай гэр лүү явсан. Харин тэр нөтбүүкээ маргааш нь Э бид 2 гадуур гарч байгаад 120.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /2хх-42, 69-71/,

- шүүгдэгч О.Э-гийн “...Тухайн үед зочид буудалд орохдоо дэлгүүрээс 500 граммын архи авч орсон. Тэр архиа Э бид 2 хувааж уугаад байж байх үед Э-ын найз охин нь гэртээ харина гээд байсан. Тэгэхээр нь автобусны буудал хүргэж өгчхөөд буцаад явж байх үед А ахтай Панда дэлгүүрийн урд таарсан. Харин А ах бид 2-той таараад уулзаж байх үед Э буудал авчихсан байгаа буудалд оръё гэж хэлээд бид 3 буудал руу орсон. Тэгээд А ах буудал руу ороод нэг шил архи авсан. Тэр архийг А, Э бид 3 хувааж уусан. Тэгээд архиа ууж байгаад Э өрөөнөөс гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад очсон чинь хажуу талын өрөөний нэг ах өрөөнийхөө үүдэнд тасраад уначихсан байсан. Тэгэхээр нь би тэр ахын халааснаас Оппо маркийн гар утсыг авсан. Тэгээд тэр ахыг Э бид 2 буудлынх нь өрөө онгорхой байсан учир өргөөд оруулчхаад гарах гэж байтал Э үүдэнд өлгөөтэй байсан куртикийг аваад гарсан. Тэгээд тэр буудалд Э, А бид 3 архиа ууж дуусгачхаад зочид буудлаасаа гараад өөр буудалд очсон. Тэгээд маргааш нь Э тэр гар утсыг нэг хүн дуудаад зарахаар болсон. Тэгсэн одоо энэ Б гэх ах ирээд Оппо гар утсыг нь 100.000 төгрөгөөр худалдаж аваад явсан... өрөөндөө ороод архиа уугаад сууж байгаад Э түрүүлж гараад буцаж орж ирэхдээ нэг өрөөнийхөө гадаа уначхаж гэхээр нь Э-тай би хамт гараад өрөө рүү нь өргөж оруулчхаад гарах гэтэл ширээ нь Орро А-57 маркийн гар утас байхаар нь би аваад халаасандаа хийчихсэн. Тэгээд тэр өрөөнөөс гарах гэж байх үед Э үүдэнд өлгөөтэй байсан куртикийг Э өмсөөд гарсан. Тэгээд өрөөндөө явж ороод А-ыг гаръя гэж хэлээд өөр буудалд орохоор явсан...Харин тэр гар утсыг нь Э Хархорин дээр гар утасны ченж хийдэг Б ахад 100.000 төгрөгөөр зарсан гэж байсан.../2хх-15-17, 4хх-28/...Хорооллын эцэст байрлах Hawai нэртэй үсчин гоо сайхны газар ороод байж байтал нэг эгч ганцаараа байсан. Тэгээд тэр эгч цаашаа өрөө рүүгээ орох хооронд нь Э ширээ нь дээр байсан нөтбүүкийг нь аваад гарсан. Тэгэхээр нь би Э-ыг араас нь дагаад гараад явсан. Тэгээд орой болсон учир зарах газар олдохгүй байхаар нь гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш “Тэди” дээр аваачаад нэг хүнд зарсан. Тэр нөтбүүкийг Э зарсан...Тухайн үед бид 2 тэр архиа Гэмтлийн эмнэлгийн хажуу талын байранд орж хувааж уучхаад хажуу тэндээс гараад хорооллын эцсийн “Хавай” гээд гоо сайхны салон руу явж орсон. Тэгээд тэнд яваад орох үед хүмүүс нь цаад талд юм хийгээд сууж байсан. Тэгэхээр нь бид 2 ороод зогсож байгаад Э лангууных нь хойд талд байсан нөүтбүүкийг энгэртээ хийгээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /2хх-43-44, 64-66, 4хх-29/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Р.Э нь:  

1. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-02 тоотод байрлах баар рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий “Яамми Чикен” нэртэй пабын хаалгаар нэвтрэн орж гал тогооны өрөөний ширээн дээр байсан иргэн Ц.Х-гийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс7 эдж” маркийн гар утас, иргэн Д.Б эзэмшлийн 130.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Гранд-2” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь: 

- Ц.Х-гаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /3хх-165/,

- хохирогч Ц.Х-гийн “...2018 оны 12 сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Яамми чикен” пабын дотроос “Самсунг Эс-7 Эджи” маркийн гар утас хулгайд алдсан. 22 цагийн үед би ахтайгаа байсан өөр хүн байгаагүй би гал тогоогоо цэвэрлээд хаалгыг нь дутуу хаагаад 00 ороод ирэх хооронд текэн дээр үл таних эрэгтэй хүн зогсож байсан. Тэр хүн ахыг саатуулж байгаад гар утсыг авсан байсан, манай хяналтын камер ажиллаагүй байсан. Хулгайд алдсан гар утасны имей код нь байхгүй, энэ гар утсыг 2018 оны эхээр 370000 төгрөгөөр худалдан авсан одоо 370000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /3хх-169/,

- хохирогч Д.Б “...2018 оны 12 сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-2 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Яамми чикен” пабын гал тогооны ширээн дээр байсан “Самсунг гранд” маркийн гар утсаа 22 цагийн орчимд хулгайд алдсан. Тухайн өдөр манай пабд гаднын хүн байгаагүй би дүү Ц.Х-гийн хамт байсан. 20 орчим насны эрэгтэй хүн  орж ирээд текэн дээр хоолны үнэ асууж байсан меню харж байгаад гараад явсан байх. Манай хяналтын камер тухайн өдөр ажиллаагүй байсан. Би гар утсаа 2018 оны хавар 200000 төгрөгөөр худалдан авсан, одоо 150000 төгрөгөөр үнэлж байна, имей код хайрцаг сав нь байхгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-171/,

- Эд зүйлийн үнэлгээ гаргасан 2019.02.18-ны өдрийн шинжээчийн “Samsung S7 Edge загварын гар утасны үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ нь 350.000 төгрөг байна” гэх дүгнэлт /3хх-173/,

- Эд зүйлийн үнэлгээ гаргасан 2020.03.30-ны өдрийн шинжээчийн “Samsung Grand загварын гар утасны үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ нь 130.000 төгрөг байна” гэх дүгнэлт /7хх-48-50/,

- шүүгдэгч Р.Э-ын“...СУИС-ын баруун талд байрлах байрны булангийн цайны газар байсан тэр цайны газар 2 хаалга байсан, нэг гал тогооны хаалга, нөгөө хаалга нь заалны хаалга байсан. Тэгээд би гал тогооны хаалгаар орох гэж байхад гал тогооны ширээн дээр 2 гар утас харагдсан, өрөөнд хүн байгаагүй тэгэхээр нь шууд ороод авсан...”гэх мэдүүлэг /3хх-172, 176/ зэрэг нотлох баримтуудаар,

2. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тумбааш” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн П.Х-ын эзэмшлийн 566.150 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...П.Хоос БГД-ийн 8-р хороо Хөгжил хотхон Тумбааш дэлгүүрт гар утсаа алдлаа...гэх тэмдэглэл /4хх-10/,  

- хохирогч П.Х-ын “...2019 оны 02 сарын 26-ны өдөр 22 цагийн үед өөрийн ажил болох Баянгол дүүргийн 8-р хороо Хөгжил хотхоны 25-р байранд байрлах Тумбааш хүнсний дэлгүүрт ганцаараа худалдагч хийгээд зогсож байсан. Тэр үед гаднаас хүмүүс орж ирээд бараа эд зүйл аваад гарсан байсан. Тэгсэн намайг байж байхад 2 залуу “Пайри” үзье гээд хэлсэн. Тэгэхээр нь өндийж очоод цааш очоод үзүүлэх гэтэл мөн гаднаас нэг залуу орж ирсэн байсан. Тэр залуучууд юм үзэж байгаад гараад явсан. Тэгэхээр нь би буцаж очоод лангуун дээр суугаад утсаар ярих гэтэл миний гар утас байхгүй байсан...Тэгээд камерын бичлэг шүүгээд үзтэл цэнхэр өнгийн куртиктэй саравчтай малгайтай залуу миний лангууны ард байсан утсыг шүүрээд гараад зугтаасан байсан...гэх мэдүүлэг /4хх-13-15/,

- иргэний нэхэмжлэгч О.Д-ийн “...Би 2019.02.26-ны өдөр өөрийн ажил болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баян зоогт зөөгчийн ажлаа хийгээд байж байх үед 00 цагийн үед байх гаднаас шардуу царайтай 17-18 настай нэг эрэгтэй орж ирээд гар утас авах уу гэж хэлсэн. Тухайн үед тэр залуу “Самсунг Жи7” маркийн гар утас барьчихсан 200.000 төгрөгөөр авах уу? гээд байсан. Тэгэхээр нь авахгүй гээд тэр залууг гаргах гэтэл 150.000 төгрөгөөр авчих гээд байсан. Тэгээд тэр залууг үгүй үгүй гээд гаргасан. Тэгээд удалгүй 5-6 минутын дараа байх нэг бүдүүн бондгор залуутай орж ирээд ядахдаа 100.000 төгрөгөөр аваад 20.000 төгрөгөөр нь хоол идчихье гээд байсан. Тэгэхээр нь үгүй үгүй гээд гаргах гэтэл тэгвэл шууд 100.000 төгрөгт ав гээд байхаар нь би 100.000 төгрөгөөр тэр гар утсыг авахаар болсон.” гэх мэдүүлэг /4хх-17-19/,

- гэрч Т.П-ын “...Тэгээд Мөнхжаргал бид 2 кометний үнэ асуучхаад хартал Э ах байхгүй гараад явчихсан байсан. Тэгээд тухайн үед гэрэл өнгөлөх коммент авах гэтэл мөнгө хүрээгүй учраас буцаад гараад явсан...Тэгээд Э-тай цуг хорооллын эцсээс такси бариад баян зоог гээд газар очсон. Тэгээд Э тэнд очоод хоол аваад нэг гар утас гаргаж ирж тэр хүнд 100.000 төгрөгөөр зараад байсан...” гэх мэдүүлэг /4хх-34-35 /,

- гэрч Ө.М-ын “...Тэгсэн Э ах нэлээн цаана байрны голд зогсож байсан. Тэгээд П бид хоёрыг дуудахаар нь яваад очсон. Харин дараа нь би Э ахыг гар утас авсан талаар мэдсэн...”гэх мэдүүлэг /4хх- 32-33/,

- Эд зүйлийн үнэлгээ гаргасан 2019.02.01-ний өдрийн шинжээчийн “Samsung J7 загварын гар утасны үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ нь 566.150 төгрөг байна” гэх дүгнэлт /4хх-41-42/,

- шүүгдэгч Р.Э-ын “...П, М 2 дэлгүүр рүү орж юм авна гээд орсон. Тэгэхээр нь би бас араас нь дагаад яваад орсон. Тэгэхэд тэр 2 дэлгүүрт юм үзэж байгаад худалдагчтай яриад цаана зогсож байсан. Тэгэхээр нь би наана лангууны хажууд зогсож байгаад лангуун дээр байсан Самсунг Жи 7 маркийн гар утсыг нь аваад гараад явсан. Харин М, П 2 араас гарч ирээд бид 3 хорооллын эцэс рүү явсан. Би тухайн үед гар утас хулгайлсан талаар П, М 2-т бол хэлээгүй. Тэгээд би тэр М-гөөс салаад Пүүжээтэй хамт Баян зоог гээд нэртэй хоолны газар ороод нэг танихгүй залууд Самсунг Жи 7 маркийн гар утсыг нь 100.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /4хх-88-90/,

- Иргэний нэхэмжлэгч О.Д-ээс “Самсунг жи-7” маркийн гар утас хураан авч, хохирогч П.Хт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-95-96/ зэрэг нотлох баримтуудаар,

3. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Өег” цайны газрын кассны лангуун дээр байсан иргэн Э.Бийн эзэмшлийн  иргэний үнэмлэх, хаан банкны карт, бэлэн 40.000 төгрөг, “Самсунг А-50” маркийн 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь : 

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Баянгол дүүргийн 5 дугаар хороо Өег цайны газрын лангуунаас А50 маркийн гар утас хулгайд алдсан...гэх тэмдэглэл /6хх-186/,

- хэргийн газарт үзлэг хийсэн...Баянгол дүүргийн 5-р хороо Өег зоогийн газар кассан доороос гар утас алдсан....гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6хх-190-192/, 

- хохирогч Э.Б-ийн “...миний бие 2020 оны 01 сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өег цайны газрын ажил дээрээ байж байтал орой 19 цагийн орчимд манай цайны газарт 20-25 орчим насны 1 залуу орж ирээд кассны хажууд зогсоод байсан. Тэр хооронд би ширээнд сууж байсан 2 эмэгтэйд цай аваачиж өгөхийн хооронд миний кассны ард байсан Самсунг А-50 маркийн гар утсыг авчихсан байсан...” гэх мэдүүлэг /6хх-200, 201/,

- гэрч У.С-ын “...би архи уугаад нэлээн муудчихсан байсан. Тэгтэл голын замаар явж байсан чинь Э Өег гээд нэртэй цайны газар луу хулгай хийе гээд түрүүлээд орсон. Тэгээд намайг ойролцоогоор 3-5 минутын дараа ороход надтай зөрөөд гарч байсан...Тэгэхээр нь би айгаад Э-ыг танихгүй юм шиг кассан дээр нь очоод хоол асуусан. Тэгээд би буцаад гарсан чинь Э байхгүй байсан. Тэгэхээр нь би тэр хавиар хайсан чинь автобусны буудал хавиас намайг дуудсан. Тэгээд бид 2 такси бариад явж байтал Э нөгөө цайны газраас авсан гар утсаа заръя гээд Хайлааст чиглэл рүү явж байхдаа Монтелийн ченжтэй утсаар ярина гээд таксины жолоочийн гар утсаар залгаж ярьсан. Нөгөө хүн нь Монтел дээр хүрээд ир гэсэн...Э буугаад нэг ахтай уулзаж байгаад удалгүй буцаж ирээд би ийшээ хүнтэй уулзаад залгая гээд яваад өгсөн...”гэх мэдүүлэг /6хх-204-205/,  

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “Самсунг А50” маркийн гар утас, “Хаан банкны виза карт”, “Иргэний үнэмлэх”-ийг нийт 778.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /6хх-ийн 208-209-р хуудас/,

- шүүгдэгч Р.Э-ын...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө ....10-р хорооллын дунд замаар явж байгаад Өег гээд нэртэй газар ороод кассан дээр очоод бууз, хуушуур авахаар зогсоод хүлээж байсан, Сүхбаатар тухайн цайны газрын үүд хэсэгт суугаад намайг хүлээж байсан, би кассан дээр оочирлоод зогсож байсан чинь кассны эгч гэнэт өөр тийшээ яваад өгсөн хооронд тэр эгчийн гар утас кассны ширээн дээр байхаар нь аваад шууд гадагшаа гарсан харин Сүхбаатар надтай зөрөөд касс руу очсон тэгээд ойролцоогоор 1 минутын дараа Сүхбаатар миний араас гарч ирсэн...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /6хх-221-223/ зэрэг нотлох баримтуудаар,

4. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дэлгүүрийн 1-13 тоот лангууг түрээслэн ажиллуулдаг иргэн С.Д-ын эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий “ай фоне Икс” маркийн 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...С.Д-аас гаргасан 2019.11.19-ний өдөр Баянгол дүүрэг 2-р хороо Гранд плаза их дэлгүүрийн 1 давхарт гар утсаа алдсан...гэх тэмдэглэл /6хх-137/,

- иргэн С.Д-аас Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /6хх-138/,

- хохирогч С.Д-ын“...би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плаза дэлгүүрийн нэг давхарт 1-13 тоот лангуунд худалдагчаа хийгээд байж байтал 20-25 насны 2 эрэгтэй хүүхэд орж ирээд найз охины төрсөн өдөр болж байна. Цүнх үзье гэж хэлж олон цүнх үзэж байгаад орой танай дэлгүүр хаахаас өмнө ороод ирье гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр нь би цэнэглэж байсан гар утсаа харахад миний гар утас алга болсон байсан,  цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /6хх-140, 149-150/,  

- иргэний нэхэмжлэгч Л.А-ийн “...Би тэр гар утсыг 350.000 төгрөгөөр бэлнээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Теди төвийн гадна талд тэр хүүхдэд өгөөд гар утсыг нь аваад салсан. Би одоо 350.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /6хх-182-183/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “Iphone-Х” маркийн гар утсыг 1.400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /6хх-152-154/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6хх-157-158/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-168-171/,

- шүүгдэгч Р.Э-ын...2019 оны 11 сарын 19-ны өдөр найз Т-гийн хамт явж байгаад Баянгол дүүргийн Гранд плаза худалдааны төв орж Т-ийн найз охины гар цүнх авахаар орсон. Тэмүүлэн гар цүнх үзэж байтал худалдагчийн айпоне 10 маркийн гар утас нь цүнхний доор газар цэнэглэж байхаар нь гар утсыг хулгайлж аваад Т-г гаръя гэж хэлээд орой гар цүнхээ ирж авъя гэж хэлээд гарсан...хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /6хх-164, 175-177/ зэрэг нотлох баримтуудаар,  

 

Шүүгдэгч Д.У нь:

1. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” нэртэй караокены лангуун дээр байсан иргэн П.А-ын эзэмшлийн 745.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бичиг баримттай “Самсунг эс-8 плас” маркийн 1 ширхэг гар утсыг,

2. 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт И-март худалдааны төв дотор байрлах “Sonsol” нэртэй дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн Г.С-гийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий “LG В50” маркийн 1 ширхэг гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь :   

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...П.А-аас 2019.09.20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Гэгээ кароаке дотор лангууны ардаас Самсунг Эс-8 плас маркийн гар утсаа алдсан...гэх мэдүүлэг /5хх-229/,

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /5хх-230/,

- хохирогч П.А-ын “...би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд Гэгээ гэх нэртэй караоке ажиллуулдаг. Намайг 2019 оны 09 сарын 20-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад спирт бал бурамын түгээлт хийдэг залуу орж ирээд авдрыг нь өгөхөөр цуг склад руу орох гарч ирэх хооронд цагаан өнгийн Adidas гэсэн логотой хар өнгийн цамцтай залуу маш хурдан гүйгээд гарчихсан. Тухайн үед би юм анзаараагүй юм. Тэгсэн чинь татвар руу И баримтаа явуулах гээд гар утсаа авах гэсэн чинь лангууны ард байсан миний Самсунг эс-8 плас загварын гар утас маань алга болсон...” гэх мэдүүлэг /5хх-234/,

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “Самсунг эс-8 плас” маркийн гар утсыг 745.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /5хх-242-243/,

- шүүгдэгч Д.У-ын “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би найзтайгаа уулзахаар Баянхошууны Хөтөл дээр явж байгаад найзтайгаа уулзаж чадалгүй буцаад гэр лүүгээ харихаар явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ төвийн урдуур явж байгаад уг төвийн доод талд байдаг дэлгүүрийг хараад уг дэлгүүрт ундаа авахаар орсон. Тэгээд буцаж гарах гэхэд 2 давхарт караоке байхаар нь орж үзэх гээд дээд давхарт гарсан чинь караокены лангуун дээр нэг ч хүн байхгүй байсан. Текний буланд гар утас байсан. Тэгэхээр нь би аваад гарсан. Уг гар утас нь Самсунг эс8 плас маркийн гар утас байсан ба би такси бариад Хархорин луу яваад үл таних хүнд 220.00 төгрөгөөс яриад 150.000 төгрөгөөр зарсан...”гэх мэдүүлэг /5хх-249-250/,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Г.С-гаас гаргасан 2020.01.13-ны өдөр БЗД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах И март дотроос гар утас хулгайд алдсан...гэх тэмдэглэл /10хх-187/,

- хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг болсон гэх газар нь БЗД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10хх-188-192/,

- хохирогч Г.С-гийн “...Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Емарт худалдааны төвийн 1 давхарт байрлах “Sonsol” төвд худалдагч хийдэг юм. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд үл таних 35-40 орчим насны 175 орчим өндөртэй, туранхайвтар эрэгтэй хүн орж ирээд лангуун дээр дэвтрийн доор байсан ЛЖ В50 маркийн гар утсыг аваад явж байсан...” гэх мэдүүлэг /10хх-195-197/,

- гэрч Э.Ө-ын...У нь буцаад суухдаа гар утастай болсон байсан. Хар өнгийн утастай байсан бөгөөд би нээх тоогоогүй. У нь намайг Монтел хүргээд өгөөч гэхээр нь Монтелийн орчим хүргэж өгөөд харихаар явсан. Би үүнээс хойш Утай уулзаагүй...би тэр гар утсыг нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан утас гэдгийг нь мэдээгүй. Би хар төрөөд утас хулгайлсан юм уу гэж асуухад У нь “үгүй” манай эгчийн гар утас гэж байсан. Би тийм юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /10хх-198-199/,

- Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан: зах зээлийн үнэлгээгээр 800.000 төгрөгөөр үнэлэгдэв. /10хх-201-202/,

- Мөрдөгчийн илтгэх хуудас /10хх-203/,

- Яллагдагч Д.У-ын “...Имарт худалдааны төв рүү орсон улмаар 1 давхрын хувцасны лангууны ширээн дээр байсан ЛЖ В50 маркийн гар утсыг би авсан...” гэх мэдүүлэг /10хх-217-218/ зэрэг нотлох баримтуудаар, 

3. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хонгор зул” гэх нэртэй дэлгүүрийн гадна иргэн Д.Г-ын гараас түүний эзэмшлийн бэлэн мөнгө, бичиг баримттай арьсан түрийвч бүхий нийт 37.400 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан болох нь :

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Д.Г-аас 2020.09.04-ний өдөр Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр Хонгор зул хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байхад зүс таних хоёр хүүхдэд түрийвчээ дээрэмдүүлсэн...гэх тэмдэглэл /10хх-238/,

- хохирогч Д.Г-ын “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 04:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Х дэлгүүрийн ойролцоо зүрх өвдөөд ганцаараа сууж байтал баруун гарт байсан бор өнгийн түрийвчийг зүс таних 2 хүүхэд хамт явж байгаад нэг нь булаагаад зугтаагаад би араас нь хөөгөөд гүйцэхгүй болохоор нь Б-гийн гар утсаар цагдаа дуудсан...Миний бор өнгийн арьсан түрийвч, түүн дотор иргэний үнэмлэх, Хаан картууд, задгай 20.000 төгрөг байсан. Тэр 2 хүүхдийн арай өндөр хүүхэд нь шүүрээд булаагаад зугтаасан...”гэх мэдүүлэг /10хх-241-242/,  

- гэрч Б.С-ын "...гудамжинд нэг эрэгтэй хүн зам дээр хажуу тийшээ хараад нэг гараа дэрлэсэн байдалтай хэвтэж байсан. Би тэр хүнийг өнгөрөөд явсан. Тэгтэл У тэр хүн дээр очих гээд ард үлдсэн. Би холдож амжаагүй байхад У араас алхаад ирсэн хажууд нь нэг түрийвч уначихсан байна тэрийг нь авчихлаа гэж ирсэн. Тэгээд У бид 2 Цэцэгдарийн гэрт очиход тэр ах Цэцэгдарийн хамаатны ах байсан. Тэр гудамжинд хэвтэж байсан эрэгтэй хүн Цэцэгдарийн гэрт ороод ирсэн. Тэгээд тэр ах цагдаад дуудлага өгсөн. У луу хараад энэ миний түрийвчийг авсан хүүхэд мөн байна шар куртиктэй гэсэн. Удалгүй эргүүлийн 2 цагдаа орж ирээд У-ыг аваад гарсан. Тэр үед нь цагдаагийн газар дээр тэр хүний түрийвчийг буцааж өгсөн...”гэх мэдүүлэг /11хх-10-11/,  

- “Дамно” ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх-35-36/,

- шүүгдэгч Д.У-ын “...2020 оны 09 сарын 04-ний өдөр өөрийн найз С-ын хамт Цэцэгдарийн гэрт очих гээд явж байтал худгийн тэнд дээлтэй настай хүн хэвтэж байсан. Тэр үед С түрүүлээд явсан би ард нь үлдээд асаагуурын гэрэл тусгаад харахад хажууд нь нэг бор өнгийн түрийвч байсан тэр түрийвчийг би авсан. Тэгээд явж байтал араас орилсон С бид 2 зугтаагаад Цэцэгдарийн гэрт очсон. Тэгтэл араас тэр хүн ороод ирсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очоод бүх зүйлийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /10хх- 231-232/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Т.А:

1. 2019 оны 07 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Булагтын 9 дүгээр гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.О-тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүний нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:    

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Б.О-аас Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Булагтын 9-р гудамжинд бусдад зодуулсан...гэх тэмдэглэл /5хх-14/,

- иргэн Б.О-аас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /5хх-15/,

- хохирогч Б.О-ын “...Би найз А-гийн хамт 2019 оны 07 дугаар сарын 15-с 16-ны шилжих шөнө 00 цагийн үед 10 хороололд байдаг ажлаасаа тараад гарж явж байгаад А өөрийнхөө таньдаг найз А гэх залууг утсаар дуудсан чинь А гэдэг залуу манай ажлын байрнаас А бид 2-ыг машинтай ирж аваад А бид Саппород байрладаг нэг баар ороод 1 шил 0,5 литрийн Экс нэртэй архи, хүний 2 ширхэг лааз пиво уучхаад баарнаасаа гарч ирэх үед би согтчихсон байсан ба А гэх залуугийн бас нэг эрэгтэй найз нь гадаа ирчихсэн байсан. Тэгээд бид 4 Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах уулан дээр машинтайгаа гараад сууж байгаад А урд талын суудлаасаа хойд талын суудал руу давж ирээд намайг үнсэх гээд дайрахаар нь би өөрийгөө хамгаалж нэг удаа түлхсэн чинь А миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохичихсон тэгээд би нөгөө охиныг бууя гээд А-г аваад зугтааж байгаад А бид 2 уулын уруу халтирч унаад баригдчихсан. Тэгээд би энэ байдлаараа алуулах юм байна гээд бөөнөөрөө ингээд төв зам руу очъё гээд А-ыг тайвшруулаад төв зам ороод нэг такси байхаар нь би гар өргөөд тэр таксинд А-гийн хамт суугаад би тэр таксины жолоочид нь ахаа бид 2-ыг хоёр залуу зодох гээд байна та утсаа өгөөч цагдаа дуудъя гэсэн чинь А цагдаа дуудуулахгүй байсан, тэр үед нэг танихгүй ах хажуугаар явж таарахаар нь би цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /5хх-20, 27/,  

- шинжээчийн дүгнэлт :...1. Б.О-ын биед баруун чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн  няцрал, баруун нүдний зовхи, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал цус хуралт, нүдний алимын салст, баруун дал, зүүн бугалага, шуу, бугуй, сарвуу, баруун зүүн шилбэнд цус хуралт, баруун шанаа, цээж, хэвлий, бүсэлхий, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /5хх-24/,

- шүүгдэгч Т.А-ын “...2019 оны 07 дугаар сарын 16-ны шилжих шөнө 00:00 цагийн үед манай найз А гэх манай танил эмэгтэй залгаад хүрээд ирээч гэхээр нь би ганцаараа 10 дугаар хорооллын урд автобусны буудлын хажууд очсон чинь А нь танихгүй охинтой хамт ирээд машинд суугаад бар оръё стрессээ тайлъя гэсэн. Тэгээд А-г залгахаас өмнө нь манай найз Б уурхайгаас ирчихсэн намайг гэрт нь хүрээд ирээч ээ гээд дуудаад байсан. Тэгээд би А-г найзтай  нь хамт авч явж байгаад Цамбад байрлах бааранд А, А-гийн найзын хамт замын ард талын баар руу орж бид гурав 0.5 литрийн архи 1 шил, хүний 2 шил пиво авч уугаад нэлээн сууж байгаад би тамхи татах гээд баарны гадаа гартал манай найз Б над руу залгаад чи яачихваа гэхээр нь найз нь бааранд байна аа, найз нь нэлээн муудсан байна хүрээд ирээч гээд найз Б-г дуудчихаад баар руугаа орсон....Дараа нь би найз Б-гээр машин бариулаад А, Агийн найзын хамт Баянхошууны хөтөл дээр очоод нэг шил 0.75 литрийн архи аваад урагшаа чигээрээ явж байгаад уулын дээр архиа уусан...Тэгээд би найз Б-гийн хамт А болон найзынх нь хамт машиндаа суулгаад Булагтын 9 дүгээр гудамжинд очиж үлдэгдэл архиа хувааж ууж байгаад би жолооны ард суусан. Тухайн үед би Агийн найзтай нь чи яагаад маяглаад байгаа юм бэ? гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэж байсан. Тэгээд би тэрнээс хойш тасарчихсан байж байгаад нэг сэрсэн чинь цагдаад дуудлага өгсөн байсан...гэх мэдүүлэг /5хх-38-39/ зэрэг нотлох баримтуудаар,  

2. 2020 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “иргэн С.Б-тай маргалдаж байхад дундуур орлоо” гэх шалтгаанаар хохирогч С.О-ын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...С.О-аас 2020.09.25-26-нд шилжих шөнө СХД-ийн 11-р хороо 112-ын автобусны буудлын гэрлэн дохионы орчим үл таних хүнд зодуулсан...гэх мэдүүлэг /9хх-82/,

- иргэн С.О-аас Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл /9хх-84/

- хохирогч С.О-ын “...Би 2020 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн орчим Б, Нямгэрэл нарын хамтаар Баянхошууны жанцан дээр байдаг Жи Эм Жи бааранд орсон, 04 цагийн орчим гараад Нямгэрэл гэр лүүгээ харина гээд явсан. Харин Б бид хоёр 3, 4 дүгээр хороолол орж найз залуутай уулзахаар замын урд талаас цагаан өнгийн приүс-20 маркийн такси гэтэл бид хоёрын машин луу баарнаас гарч ирсэн 170-175 см орчим өндөр туранхай биетэй, бордуу зууван царайтай хар биеийн тамирын хувцастай 20 танихгүй залуу шууд орж ирж суусан, тэгэхээр нь би буучих гэсэн чинь буухгүй тэгтэл нөгөө залуу би 112-ын автобусны буудал дээр буучихъя гэсэн тэгтэл 112-ын хурд сааруулагчтай гэрлэн дохион дээр таксины жолоочийг зогсоод би буучих гэсэн чинь нөгөө залуу буухгүй гэсэн...тэгэхээр нь би нөгөө залууг чи машинаас буух уу бид хоёр буух уу гэтэл нөгөө залуу тэгвэл та хоёр буу гэхээр нь бууж байтал нөгөө залуу манай найз охин луу дайрсан, би дундуур нь орж болиулах гэтэл миний зүүн нүд, миний уруул руу хэд хэдэн удаа угсруулж цохисон, миний үүдэн шүд хөдлөөд байна гэх мэдүүлэг /9хх-90-92, 95/,  

- гэрч С.Б-гийн “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр...3 залуугийн хар биеийн тамирын хувцастай өндөр залуу хүрч ирээд манай таксинд суухаар нь О бид хоёр чи буугаач гэж хэлсэн чинь та хоёр хаашаа явах гэж байгаа юм гэж асуухаар нь хороолол явлаа чи буу гэхэд дөхөөд буучихъя 112-ын буудал дээр бууна гэж хэлэхээр нь за за гэж хэлээд юм дуугараагүй...Намайг цохих гээд өөдөөс дайраад иртэл О хажуугаас орж ирээд салгатал нөгөө хар өнгийн биеийн тамирын хувцастай залуу шууд О-ын зүүн нүд болон нүүр лүү үгийн зөрөөгүй 2-3 удаа цохичхоод жанцан руу уруудаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /9-р хх-97/,

- гэрч Ц.Д-ын... маргааш өдөр нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр орой 21 цагийн манай бааранд урьд өдөр нь үйлчлүүлж байсан 3 эгчийн нэг эгч нь ганцаараа орж ирээд өчигдөр танай бааранд үйлчлүүлж байсан. Хар өнгийн биеийн тамирын цамцтай өндөр туранхай залууд зодуулчихлаа гээд зүүн нүд нь хөхөрчихсөн орж ирээд таних уу гэж асуухаар нь танихгүй гэж хэлтэл ороод ирвэл эгчдээ хэлчхээрэй гээд дугаараа үлдээгээд гараад явсан...гэх мэдүүлэг /9хх-101/,

- гэрч Б.С-ын...гэрлэн дохионы хажууд цагаан өнгийн Приус-20 маркийн машин зогсож байхаар нь хажуугаар нь ортол цонх нь онгойгоод нөгөө 2 эмэгтэй ахыгаа аваач ээ гэж хэлэхээр нь хажуу тийш шахаж машинаас буугаад очтол А ах нөгөө 2 эмэгтэйтэй маргалдаад эхлэхээр нь болиоч гээд зайнаас орилоод очиж байтал А ах арай махлаг эмэгтэйн нүүр лүү нь баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохихоор нь очиж салгаад А ах миний өөдөөс уурлаж над руу дайрхаар нь машинд буцаж очоод Жанцан руу уруудаад Г-ын хамт гэрт очиж хоносон гэх мэдүүлэг /9хх-103/,  

- шинжээчийн дүгнэлт :...С.О-ын биед хамар ясны хугарал, зүүн зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /9хх-111-112/,

- шүүгдэгч Т.А-ын

 “...Би 2020 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр Баянхошуунд өөрийн эзэмшлийн *** УНЗ улсын дугаартай хар өнийн аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй хуурай дүү Бороотой хамт явж байгаад архи уухаар болж танил хуурай дүү С-ыг дуудаж машинаа бариулсан...Харин нөгөө хоёр эмэгтэй такси барихаар нь 112-н буудал руу дөхөөд буучихая гэж хэлээд машинд нь хамт суугаад замдаа явж байтал жижигхэн туранхай биетэй эмэгтэй, намайг машинаасаа хөөхөөр нь юун хүн бэ гэж хэлээд маргалдсан, бид хоёр буулаа гэж хэлээд буухаар нь араас нь дагаад буутал, манай хоёр дүү болох Б, С хоёр машинтай ирчихсэн замын нөгөө талд зогсож байгаад явъя гэж намайг дуудахаар нь та хоёр яв яв, би явахгүй гэж хэлтэл жижиг биетэй эмэгтэй нь зайл гэж хэлээд хүзүүнээс маажихаар нь уур хүрээд цохих гэтэл махлаг биетэй эмэгтэй дундуур ороод ирэхээр нь зүүн нүд рүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохчихсон…гэх мэдүүлэг /9хх-105, 122-124/ зэрэг нотлох баримтуудаар,     

 

Шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 23-ны орой Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Халамж” үйлчилгээний төвийн хойно байрлах граж дунд иргэн Т.П-ыг цагдаад мэдэгдлээ гэх шалтгаанаар хавирч унагаан, чирч өшиглөх, толгойн тус газар нь архины шилээр цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:   

- насанд хүрээгүй хохирогч Т.П-ын “...2019 оны 11 дүгээр срын 23-ны өдөр ...тэгээд нөгөө авсан юмаа хороололд зараад модны 2 уруудах замд байдаг Рич хилл гээд буудлын караокед ороод тэндээ нэг цаг орчим дуулаад тэр үед Тэмүүлэн 300 грамм архи аваад Э 3 шил сэнгүүр пиво уусан...бид нар гараад хойшоо хорооллын эцэс орох гээд өгсөж байхад замд байдаг граж дундуур зүүн тийшээ эргээд “намайг энэ бацаан Баянголын хоёрдугаар хэлтэст гөрсөн байгаа юм гээд Э хэлсэн. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм ахаа би тэгээгүй” гээд хэлсэн чинь “чи муу тэр Одхүү гээд байцаагчид хэлсэн биз дээ“ гээд байсан бөгөөд намайг хавирч газар унагаагаад дээрээс дэвсээд байсан. Намайг энэ үед хамт байсан Т нь зугт П гээд Э-ын цээжээр тэврээд авсан байсан. Би граж дунд ороод гүйх гэтэл араас гэнэт гараад ирсэн. Толгой дээр пивоны шилээр цохиод авсан, би доошоо өвдөглөөд суусан чинь намайг нааш ир гээд чирснээ намайг нэг давхрын волкон доогуур ор гээд байсан бөгөөд намайг чи муу нохой пиндийсэн гахай гэх зэргээр доромжлоод байсан. Би арга буюу нөгөө газар орсон чинь урд бөөлжөөд чи наадахаа ид гээд байсан. Би таныг гөрөөгүй шүү дээ гэж хэлсэн боловч итгэхгүй зодоод байсан. Тэгээд намайг уг нүхэнд байхад татаад гаргасан. Т Э-ыг дахин тэврээд ахын дүү зугтаарай гэж хэлсэн. Тэгээд би халамж үйлчилгээний төв орох гээд гүйсэн. Гэтэл араас ахиж гүйгээд дахин 0.75 граммын шилээр цохиод унагаасан бөгөөд энэ үед би нэлээд ухаан балартсан байсан. Нэг мэдсэн чинь Т-гийн гэрт Зүүн нарангийн нэг хашаанд сэрсэн...” гэх мэдүүлэг /7хх-27-30/,  

- насанд хүрээгүй хохирогч Т.П-ын хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /7хх-14-22/, хохирлын баримтууд /7хх-34-35/,

- шинжээчийн дүгнэлт : Т.П нь дух ясны болон титэм заадас дайрсан, хугарал, зулай духны хэсгийн цусан хураа, цусархаг няцрал гэмтэл оношлогдож эмчилгээ хийгдсэн байна...3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна /7хх- 6-8/,

- шүүгдэгч Р.Э-ын...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг. /7хх-39-41/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.   

Шүүгдэгч нар бүлэглэж болон дангаараа тухайн холбогдсон гэмт хэрэг тус бүрийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.        

Хулгайлах гэмт хэргийн хувьд шүүгдэгч О.Э бусадтай бүлэглэсэн 16 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч Р.Э дангаар болон бусадтай бүлэглэсэн нийт 10 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч Т.А бусадтай бүлэглэсэн 8 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч Б.С, О.Х, Х.У нар бусадтай бүлэглэсэн тус бүр 6 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч Д.У дангаар болон бусадтай бүлэглэсэн нийт 6 удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч Б.Б бусадтай бүлэглэсэн 2 удаагийн үйлдэлтэй болох нь тус тус хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байхаас гадна шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь бие биеийнхээ хамтын оролцоот үйлдлийг харилцан нотолсон хөндлөнгийн баримтууд болж байх тул тус хулгайлах гэмт хэргийн зүйлчлэл, нотолгоонд маргаантай асуудал үүсээгүй байна.

Хулгайлах зарим гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч О.Э, Б.С, О.Х, Х.У, Т.А, Р.Э, Б.Б нар гэмт хэрэг үйлдэх тухай бүрд өөр хоорондоо гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцож, гэмт санаагаа нэгтгэж, үүрэг оролцоог хуваарилах зэргээр санаатайгаар нэгдэн бүлэглэсэн улмаар гэмт хэрэг үйлдэхээр сонгосон газруудад түргэн шуурхай очих, буцах болон гэмт үйлдлийн газраас зугтах, баригдахгүй байх, гэмт үйлдэж олсон зүйлээ нуух, өөр газарт борлуулахаар тээвэрлэх зэрэг сэдэлт зорилгын хүрээнд нийт 3 автомашин ашигласан нь тус хэрэгт цугларч шалгагдсан нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдсон байх тул бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлтэй болно.  

Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тухайн шүүгдэгч нарын олон удаагийн үйлдлүүд нь “хулгайлах гэмт хэргийн энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний хохирлын шинж, мөн хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний орон байр, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэх шинж”-ийг тус тус хангасан байх тул “үргэлжилсэн нэг гэмт хэрэг”-т тооцсон нь үндэслэлтэй ба зарим шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг “байнга тогтвортой үйлдэж, өөрсдийн хүссэн хэрэгцээг хангасан” байгааг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэн зүйлчлээгүй байх тул дордуулан дүгнэх боломжгүй гэж үзнэ.    

Мөн шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.П-ыг “цагдаад мэдэгдлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийн арга, үргэлжилсэн хугацаа, хэрэгжсэн нөхцөл байдал зэргээс үзэхэд амь насанд нь аюултай гэмтлийг учруулахдаа олон удаагийн үйлдэл хийж улмаар бие махбод, сэтгэл санааны хувьд шаналган зовоосон шинж бүхий байх боловч прокуророос тийнхүү хүндрүүлэн зүйлчлээгүй байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэв.     

Нийт шүүгдэгч тус бүр, мөн тэдгээрийн өмгөөлөгчид нь тэдний дангаар болон хамтран үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаангүй буюу шүүгдэгч тус бүр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.     

Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим алдаа, зөрчил бүхий асуудлыг зөвтгүүлэхээр тус хэргийг шүүхээс урьд прокурорт буцааж байсан, энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааны зарим зөрчлийг арилгах чиглэлээр зохих ажиллагааг хийсэн болохыг тэмдэглэв.     

Иймд шүүгдэгч О.Э, Р.Э, Т.А, Б.Б, Б.С, О.Х, Х.У нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.У-ыг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Алтанбаганыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Хохирлын хувьд хэрэгт хийгдсэн хохирлын тооцоолол /11хх-176-179/, хохирогч нарын мэдүүлэг, зарим шүүгдэгчээс гаргасан хохирол төлсөн баримт зэргийг харгалзан нийт төлөгдөөгүй хохирлыг тооцоход:         

1. Шүүгдэгч Д.У, О.Э нар бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн төлөгдөөгүй хохирол

- Хохирогч Б.З-д 1.432.000 төгрөг төлөгдөөгүй /5хх-156-159/ хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-171-172/ байх тул шүүгдэгч тус бүр 716.000 төгрөг төлөх,

- Хохирогч А.Н-д 1.550.000 төгрөг төлөгдөөгүй /5хх-190-191, 195-196/ хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх-203-205/ байх тул шүүгдэгч тус бүр 775.000 төгрөг төлөх

2. Шүүгдэгч Т.А, Б.С, О.Э, О.Х, Х.У нар бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн төлөгдөөгүй хохирол

- хохирогч Б.Б-д 470.000 төгрөг төлөхөөс шүүгдэгч Т.А 235.000 төгрөг, Х.У 94.000 төгрөг тус тус төлсөн ба үлдэгдэл 141.000 төгрөг төлөгдөөгүй, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-43-44/, байх тул шүүгдэгч Б.С, О.Э, О.Х нар тус бүр 47.000 төгрөг төлөх,  

- хохирогч Д.Б-д 780.000 төгрөг төлөхөөс шүүгдэгч Б.С 370.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 410.000 төгрөг төлөгдөөгүй, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-142-143/ байх тул зарим хохирлыг илүү төлсөн гэх Х.У-ын мэдүүлэг, хохирол төлсөн баримтыг харгалзан түүнээс 65.000 төгрөг, О.Э, О.Х, Т.А нар тус бүр 115.000 төгрөг төлүүлэх,  

- хохирогч Я.Ут 350.000 төгрөг төлөхөөс шүүгдэгч Б.С 175.000 төгрөг, шүүгдэгч Х.У 70.000 төгрөг тус тус төлсөн ба үлдэгдэл 105.000 төгрөг төлөгдөөгүй, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-153/ байх тул шүүгдэгч О.Э, О.Х, Т.А нар тус бүр 35.000 төгрөг төлөх,   

- хохирогч Г.Н-т 350.000 төгрөг төлөхөөс шүүгдэгч Б.С 175.000 төгрөг, шүүгдэгч Х.У 70.000 төгрөг тус тус төлсөн ба үлдэгдэл 105.000 төгрөг төлөгдөөгүй, хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-240/ байх тул шүүгдэгч О.Э, О.Х, Т.А нар тус бүр 35.000 төгрөг төлөх,

- хохирогч Ц.Бт 230.000 төгрөг, С.Э-д 470.000 төгрөг төлөхөөс /3хх-86-87/ шүүгдэгч Т.А нь Ц.Бт 115.000 төгрөг төлсөн, С.Э-д 235.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Х.У нь Ц.Бт 230.000 төгрөг төлсөн байх тул С.Э нь Ц.Б-оос 115.000 төгрөг нэхэмжлэн авах, харин шүүгдэгч Б.С, О.Э, О.Х нараас тус бүр 40.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Э-д олгох,      

3. Шүүгдэгч Т.А, О.Э, Р.Э нар бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн төлөгдөөгүй хохирол

- хохирогч Ж.Х-д 320.000 төгрөг төлөхөөс шүүгдэгч Т.А 100.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 220.000 төгрөг төлөгдөөгүй, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-235/ байх тул шүүгдэгч О.Э, Р.Э нар тус бүр 110.000 төгрөг төлөх,

- хохирогч Ж.Дэд 320.000 төгрөг төлөхөөс шүүгдэгч Т.А 107.000 төгрөг, шүүгдэгч Р.Э 106.500 төгрөг тус тус төлсөн ба үлдэгдэл 106.500 төгрөг төлөгдөөгүй, хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-199/ байх тул шүүгдэгч О.Э 106.500 төгрөг төлөх, 

4. Шүүгдэгч О.Э, Р.Э, Б.Б нар бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирлын төлөгдөөгүй хохирол

- хохирогч Б.Ч-д 1.116.220 төгрөг төлөхөөс шүүгдэгч Б.Б 373.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 743.220 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч О.Э, Р.Э нар тус бүр 371.610 төгрөг төлөх,

5. Шүүгдэгч О.Э, Р.Э нар бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирлын төлөгдөөгүй хохирол

- хохирогч П.Т-д 420.000 төгрөг төлөгдөөгүй /1хх-226-227/ хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-02-03/ байх тул шүүгдэгч тус бүр 210.000 төгрөг төлөх,

- хохирогч Ө.Б-т 48.000 төгрөг төлөгдөөгүй /1хх-232-234/ хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-02-03/ байх тул шүүгдэгч тус бүр 24.000 төгрөг төлөх,

- хохирогч З.Д-д 510.000 төгрөг төлөгдөөгүй /2хх-37-38/ хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-45-46/ байх тул шүүгдэгч тус бүр 255.000 төгрөг төлөх,

6. Шүүгдэгч Р.Э дангаар үйлдсэн гэмт хэргийн хохирогч нарт төлөгдөөгүй хохирол

- хохирогч Ц.Х-д 350.000 төгрөг төлөгдөөгүй /3хх-169, 173/,

- хохирогч Д.Б-д 130.000 төгрөг төлөгдөөгүй /3хх-48-50, 171/,

- иргэний нэхэмжлэгч О.Дт 100.000 төгрөг төлөгдөөгүй /4хх-17-19/,

- хохирогч Э.Б-т 818.400 төгрөг төлөгдөөгүй /6хх-200, 208-209/,

- иргэний нэхэмжлэгч Л.А-эд 350.000 төгрөг төлөгдөөгүй /6хх-182-183/,

7. Шүүгдэгч Д.У дангаар үйлдсэн гэмт хэргийн хохирогч нарт төлөгдөөгүй хохирол  

- хохирогч П.А-д 745.000 төгрөг төлөгдөөгүй /5хх-234, 242-243/,

- хохирогч Г.С-д 800.000 төгрөг төлөгдөөгүй /10хх-195-197, 201-202/,

8. Насанд хүрээгүй хохирогч Т.П гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 547.664 төгрөг нэхэмжилсэн /7хх-29, 34-35/ байх ба шүүгдэгч Р.Э төлж барагдуулсан /8хх-106/, шүүгдэгч Т.А хохирогч Б.О-ын эмчилгээний зардалд 200.000 төгрөг, хохирогч С.О-ын эмчилгээний зардалд 300.000 төгрөг тус тус нөхөн төлсөн байна.  

Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

Хулгайлах гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн зарим шүүгдэгч нар зарим хохирогч нарын хохирлыг өөрт ногдох хэмжээнээс илүү төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нар өөр хоорондоо тооцоо нийлэх нь зүйтэй, харин шүүх тэдний төлөх төлбөрийг өөр хооронд нь дүйцүүлэн хасах, тооцох боломжгүй.    

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх:        

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан өөрт ногдох хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Р.Э 2018 оны 1 сард эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх  боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /1хх-44, 2хх-23-26/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч Р.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, аав, ээж, дүү, нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн тодорхой хөрөнгөгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /1хх-52, 53-54, 66, 67-68, 142, 143, 147-149, 2хх-56, 57, 6хх-71-78, 159, 213-215, 241-249, шүүх хуралдааны тэмдэглэл/,   

Шүүгдэгч О.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн тодорхой хөрөнгөгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /1хх-51, 65, 71, 111, шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч Д.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн тодорхой хөрөнгөгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /6хх-70, 8хх-44-45, 46, 10хх-219, 220, 221, 222, 243-248, 11хх-17-18, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн тодорхой хөрөнгөгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /1хх-55-63, 70, 8хх-42, 43, шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч Б.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, аав, ээж, ах дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн тодорхой хөрөнгөгүй, болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /6хх-56, 57, 11хх-14, 15, 16, шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Шүүгдэгч Т.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 8, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн тодорхой хөрөнгөгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /яллах дүгнэлт, иргэний мэдээллийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, шүүх хуралдааны тэмдэглэл/,    

Шүүгдэгч О.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн тодорхой хөрөнгөгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /4хх-115, яллах дүгнэлт, шүүх хуралдааны тэмдэглэл/,   

Шүүгдэгч Х.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн тодорхой хөрөнгөгүй болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан /яллах дүгнэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус судлагдсан болно.

Шүүгдэгч О.Э 2001.10.13-ны өдөр, О.Х 2001.09.01-ний өдөр, Д.У 2002.10.20-ны өдөр тус тус төрсөн байх ба тэдний гэмт хэрэг үйлдсэн сүүлчийн цаг хугацааг харгалзахад 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, Б.С 2004.08.07-ны өдөр төрсөн буюу 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 18 нас хүрээгүй байх тул тухайн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журам үйлчлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын өөрт ногдох хэсгийг бүрэн нөхөн төлсөн, өмнө ял шийтгэлгүй зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан:  

Шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 5 жил хорих ялыг 2 дахин багасгаж, 2 жил 6 сар хорих ялаар, 

Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жил хорих ялаар,

Шүүгдэгч О.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жил хорих ялаар,

Шүүгдэгч Р.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Х.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  

Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 1 жил хорих ялыг 2 дахин багасгаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.  

Д.У нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2018.10.01-ны өдрийн 699 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосон /7хх-51-53/, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019.09.23-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Д.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан /7хх-133-138/ хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх ба Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2018.10.01-ны өдрийн 699 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2-т заасан үүргийг хүлээлгэхгүй орхигдуулсан байх тул тус хэрэгт ял оногдуулах боломжгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019.09.23-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ын тус тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019.09.23-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Д.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 01 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.   

Харин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл 6үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар:   

а. Шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,   

Шүүгдэгч О.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,  

Шүүгдэгч Р.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,  

Шүүгдэгч Х.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Д.У-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 6 сарын хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019.09.23-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 1 жил хорих ял буюу түүний биечлэн эдлэх нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,   

б. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж,  

в. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т  зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас 2 жилийг хасч,  өршөөл үзүүлсэн үндэслэлээр түүнд биечлэн эдлүүлэх ялгүй болохыг дурдаж,

г. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Р.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас 2 жилийг хасч, түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Э-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхийг  дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Э, Р.Э, Т.А, Б.Б, Д.У, Х.У, О.Х нарт мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Э 2019.02.22-ны /2хх-189, 210-211, 4хх-70-74, 82-83/ өдрөөс 2019.04.23-ны өдрийг хүртэл 60 хоног, 2019.08.02-ны өдрөөс 2020.11.09-ний өдрийг хүртэл /4хх-207-208, 5хх-7-8, 6хх-26-27, 30-31, 104-109, 7хх-112-113, 121-122, 144-145, 8хх-126-127, 130-131, 225, 9хх-76-77, 140-141, 193, 198-200/ 465 хоног, нийт 525 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.С 2019.02.22-ны өдрөөс 2019.04.23-ны өдрийг хүртэл 60 хоног /2хх-191, 201-202, 4хх-67-69, 75-78/, 2020.11.03-ны өдрөөс 2021.01.25-ны өдрийг хүртэл /9хх-190-191, 239-240, 10хх-135-142, 155, 164-167/ 83 хоног, нийт 143 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Т.А 2019.08.02-ны /4хх-209-210, 237-238, 5хх-09-10, 6хх-28-29/ өдрөөс 2019.10.31-ний өдрийг хүртэл нийт 90 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.У 2020.11.03-ны өдрөөс 2021.04.09-ний өдрийг хүртэл /9хх-188-189, 241-242, 10хх-135-142, 155, 169-171, 11хх-61-62, 102-106/ нийт 157 хоног цагдан хоригдсон байх тул тус шүүгдэгч нарын тус бүр эдлэх зорчих эрх хязгаарлах ялд тус тус оруулан тооцно.  

Харин шүүгдэгч Р.Э 2019-03-04-ний өдрөөс 2019.09.02-ны өдрийг хүртэл /4хх-52-53, 58-602, 65-66, 205-206, 211-212, 220, 239-240/ 182 хоног, 2020.01.23-ны өдрөөс 2020.11.09-ний өдөр /6хх-110-111, 7хх-108-109, 116-117, 8хх-124-125, 225, 9хх-15, 78-79, 142-143, 194-195, 96-197/ хүртэл 291 хоног, нийт 473 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь  хэсэгт зааснаар цагдан хоригдсон нийт хоногийг эдлэх хорих, зорчих эрхийг хязгаарлах ялын аль алинд нь оруулан тооцох боломжтой тул Р.Э-ын үйлдсэн нийлмэл гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хорих ялаас хугацаанаас өмнөх суллагдах журам болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч Р.Э-ын цагдан хоригдсон нийт 473 хоногоос 170 хоногийг түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 1 жил хорих ялд оруулан тооцож, үлдэх 303 хоногийг түүний эдлэх 2 жил 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцохын зэрэгцээ Р.Э-ын биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлж дуусгавар болгосон буюу хорих ялаас хугацаанаас өмнө сулласан үеэс эхлэн үргэлжлүүлэн эдлүүлэхийг дурдах нь зүйтэй.   

Шүүгдэгч Б.Б, Х.У, О.Х нар цагдан хоригдсон хоноггүй, тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгч О.Э, Р.Э, Д.У, Т.А, Б.С нарт шүүхийн өмнөх шатанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан, тус хэрэгт эд мөрийн баримтаар 7 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй байна.  

Зарим шүүгдэгч нарын хулгайлах зарим гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизм нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар хураагдах үндэслэлтэй, тухайн тээврийн хэрэгсэл нь тэдний өмчлөлийнх биш байх тул тухайн тээврийн хэрэгслүүдийн үнэлгээний хүрээнд тус шүүгдэгч нар хамтран тээврийн хэрэгсэл бүрийг хулгайлах гэмт хэрэгт ашигласан хамтын оролцоог нь харгалзан:     

а. шүүгдэгч О.Э, Б.С, О.Х, Х.У, Т.А нарын хулгайлах зарим гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 8.000.000 төгрөг байх /8хх-111-118/ тул О.Э, Б.С, О.Х, Х.У, Т.А нараас тус бүр 1.600.000 төгрөг,

б. Шүүгдэгч О.Э, Р.Э, Б.Б нарын хулгайлах зарим гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **** УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээ 8.300.000 төгрөг /7хх-123, 131/ байх тул О.Э, Р.Э, Б.Б нараас тус бүр 2.766.666 төгрөг,

в. О, Т.А, Р.Э нарын хулгайлах зарим гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөрөнгийн үнэлгээ 950.000 төгрөг /7хх-125-127, 132/ байх тул О, Т.А, Р.Э нараас тус бүр 316.666 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   ТОГТООХ нь :  

1. Шүүгдэгч О.Э, Р.Э, Т.А, Б.Б, Б.С, О.Х, Х.У нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Д.У-ыг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Р.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т.А-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 5 жил хорих ялыг 2 дахин багасгаж, 2 жил 6 сар хорих ялаар, 

Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жил хорих ялаар,

Шүүгдэгч О.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жил хорих ялаар,

Шүүгдэгч Р.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Т.Алтанбаганыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Х.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  

Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 

Шүүгдэгч Д.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 2 жил хорих ялыг 2 дахин багасгаж, 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх 1 жил хорих ялыг 2 дахин багасгаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019.09.23-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Д.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.  

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У-ын тус тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019.09.23-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан

шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,   

Шүүгдэгч О.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,  

Шүүгдэгч Р.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,  

Шүүгдэгч Х.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ь заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Д.У-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 6 сарын хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019.09.23-ны өдрийн 844 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 1 жил хорих ял буюу түүний биечлэн эдлэх нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

6. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.   

7. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь  хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас 2 жилийг хасаж, өршөөл үзүүлсэн үндэслэлээр Б.С биечлэн эдлэх ялгүй болохыг дурдсугай. 

8. Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас 2 жилийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Р.Э-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

- шүүгдэгч О.Э-гийн цагдан хоригдсон 525 хоногийн /1 жил 5 сар 10 хоног/ нэг хоногийг, зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, түүний эдлэх 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 1 жил 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- шүүгдэгч Т.А-ын цагдан хоригдсон 90 хоногийн /3 сар/ нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, түүний эдлэх 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 2 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  

- шүүгдэгч Д.У-ын  цагдан хоригдсон 157 хоногийн /5 сар 7 хоног/ нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, түүний эдлэх 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 2 жил 23 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- шүүгдэгч Р.Э-ын цагдан хоригдсон 303 хоногийн /10 сар 3 хоног/ нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, түүний эдлэх 2 жил 6 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 1 жил 7 сар 27 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.  

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-ын цагдан хоригдсон 170 хоногийг түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх 1 жилийн хорих ялд оруулан тооцсугай.  

12. Р.Э-ын биечлэн эдлэх 1 жил 7 сар 27 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлж дуусгавар болгосон буюу хорих ялаас хугацаанаас өмнө сулласан үеэс эхлэн үргэлжлүүлэн эдлүүлэхийг дурдсугай.  

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Э, Р.Э, Т.А, Б.Б, О.Х, Х.У, Д.У нар тус бүр эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг, хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.      

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар:

а. Шүүгдэгч Д.У-аас 1.491.000 төгрөг, О.Э-гаас 1.491.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Б.Зд 1.432.000 төгрөг, хохирогч А.Нд 1.550.000 төгрөг,

б. Шүүгдэгч Б.С-аас 47.000 төгрөг, О.Э-гаас 47.000 төгрөг,  О.Х-аас 47.000 төгрөг тус тус гаргуулж, нийт 141.000 төгрөгийг хохирогч Б.Б-д,

шүүгдэгч О.Э-гаас 115.000 төгрөг, О.Х-аас 115.000 төгрөг,  Т.А-ас 115.000 төгрөг, Х.У-аас 65.000 төгрөг тус тус гаргуулж,  нийт 410.000 төгрөгийг хохирогч Д.Бд,

шүүгдэгч О.Э-гаас 35.000 төгрөг, О.Х-аас 35.000 төгрөг, Т.А-ас 35.000 төгрөг тус тус гаргуулж, нийт 105.000 төгрөгийг хохирогч Я.Ут,  

шүүгдэгч О.Э-гаас 35.000 төгрөг, О.Х-аас 35.000 төгрөг, Т.А-ас 35.000 төгрөг тус тус гаргуулж, нийт 105.000 төгрөгийг хохирогч Г.Н-т,    

шүүгдэгч Б.С-аас 40.000 төгрөг, О.Э-гаас 40.000 төгрөг,  О.Х-аас 40.000 төгрөг тус тус гаргуулж, нийт 120.000 төгрөгийг хохирогч С.Э-ид,  

в. Шүүгдэгч О.Э-гаас 110.000 төгрөг, Р.Э-аас 110.000 төгрөг тус тус гаргуулж, нийт 220.000 төгрөгийг хохирогч Ж.Х-д, шүүгдэгч О.Э-гаас 106.500 төгрөг гаргуулж хохирогч Ж.Д-эд,

г. Шүүгдэгч О.Э-гаас 371.610 төгрөг, Р.Э-аас 371.610 төгрөг тус тус гаргуулж, нийт 743.220 төгрөгийг хохирогч Б.Ч-д,

д. Шүүгдэгч О.Э-гаас 210.000 төгрөг, Р.Э-аас 210.000 төгрөг тус тус гаргуулж, нийт 420.000 төгрөгийг хохирогч П.Тд,

шүүгдэгч О.Э-гаас 24.000 төгрөг, Р.Э-аас 24.000 төгрөг тус тус гаргуулж, нийт 48.000 төгрөгийг хохирогч Ө.Бт,

шүүгдэгч О.Э-гаас 255.000 төгрөг, Р.Э-аас 255.000 төгрөг тус тус гаргуулж, нийт 510.000 төгрөгийг хохирогч З.Д-д,  

е. Шүүгдэгч Р.Э-аас 1.748.400 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Х-д 350.000 төгрөг, хохирогч Э.Б-т 818.400 төгрөг, хохирогч Д.Б-д 130.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Д-т 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.А-эд 350.000 төгрөг,

ё. Шүүгдэгч Д.У-аас 1.545.000 төгрөг гаргуулж, хохирогч П.Ад 745.000 төгрөг, хохирогч Г.Сд 800.000 төгрөг тус тус олгосугай.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизмын үнэлгээгээр тооцон шүүгдэгч О.Э-гаас нийт 4.683.332 төгрөг, Б.С-аас 1.600.000 төгрөг, О.Х-аас 1.600.000 төгрөг, Х.У-аас 1.600.000 төгрөг, Т.А-ас 1.916.666 төгрөг, Р.Э-аас нийт 3.083.332 төгрөг, Б.Баас 2.766.666 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.  

16. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.Х, Б.Б, Х.У нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.С 143 хоног цагдан хоригдсон, Б.Б тус хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, Р.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч С.Э нь Ц.Б-ын хохиролд илүү төлөгдсөн 115.000 төгрөгийг түүнээс нэхэмжлэн авах, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар холбогдох шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

17. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг компакт дискийг хэрэгт нь хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

18. Б.С, Р.Э нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, Р.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Р.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021.07.30-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

19. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            20. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            21. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Р.Эт авсан цагдан хорих, Б.Б, Х.У, О.Х, Б.С нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах, О.Э, Д.У, Т.А нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.ГАНБААТАР