Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 164

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант, чулуут гудамж, 2-52 тоотод оршин суух Гөнцөг овгийн Балдангийн Энхноровын /РД: МТ56031715 , утас: 99847134/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант, чулуут гудамж, 2-17 тоотод оршин суух Бадрах овгийн Түмэндэмбэрэлийн Мөнх-Эрдэнэд /РД: МТ-94102510, утас: 99247663, 94278878/ холбогдох

“1.100.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч Б.Энхноров шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Мөнх-Эрдэнэ 2016.05.02-ны өдрөөс том усан бууг маань 3.200.000 төгрөгөөр авахаар тохиролцож эхний ээлжинд 1.600.000 төгрөг бэлнээр, өгч үндсэн 1.600.000 төгрөгийг 2016.07.20-нд өгөхөөр тохиролцон гэрээ хийсэн. 2017.07.25-нд 500.000 төгрөг өгөөд одоо хүртэл үлдэгдэл 1.100.000 төгрөгийг өгөхгүй хохироож байна. Иймд хариуцагч Т.Мөнх-Эрдэнээс 1.100.000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Мөнх-Эрдэнэ миний бие Б.Энхноровоос усан буу 3.200.000 төгрөгөөр 2016.05 сард худалдаж авсан. Уг төлбөрөөс 2.100.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 1.100.000 төгрөгийг төлөх боломжгүй байсан учраас өнөөдрийг хүртэл төлөөгүй байдалтай байна. Б.Энхноровт 1.100.000 төгрөгийг 2017 оны 05-р сарын 20-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Энэ хугацаанд боломжоороо төлөөд явна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхноровын хариуцагч Т.Мөнх-Эрдэнэд холбогдуулан гаргасан “1.100.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “....Б.Энхноровт 1.100.000 төгрөгийг 2017 оны 05-р сарын 20-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна.  

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 15.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Энхноровын Т.Мөнх-Эрдэнэд холбогдуулан гаргасан “1.100.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 15.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 15.475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА