| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01931/И |
| Дугаар | 1620 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 1620
| 2017 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2017/01620 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 оршин байрлах Жи Мобайл ХХК /5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туул 4 дүгээр хэсэг, 1 тоотод оршин суух, Орилоохүүгийн Наранцэцэгт /ОЕ77052900/ холбогдох
240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Чингэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: О.Наранцэцэг нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай компанитай 1186517 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм.
Хэрэглэгч нь 1186517 гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 160,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.
Иймээс О.Наранцэцэгтэй байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 160,000 төгрөг, гэрээний 5.3-д зааснаар алданги 80,000 төгрөг, нийт 240,000 төгрөгийг хэрэглэгч О.Наранцэцэгээс гаргуулж өгнө үү.
Алданги 40,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч О.Наранцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 240,000 төгрөгийг 160,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 80,000 төгрөгийн 40,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Жи мобайл ХХК-д төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч О.Наранцэцэгээс 240,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 240,000 төгрөгийн 40,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.Наранцэцэг нь 160,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 40,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, баримтаар тогтоогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Наранцэцэгт холбогдох 240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 240,000 төгрөгийн 40,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч О.Наранцэцэг нь 160,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 40,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийн тал хувь болох 3925 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Наранцэцэгээс 3925 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ