Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 43

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй С.Норовт холбогдох “Зээл 6.573.079  төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан 4 дүгээр багийн 2-р хэсэг 200 тоотод оршин суугч Самбуу овогтой Норов нь 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Ноосон болон хөвөн даавуун утсаар оймс үйлдвэрлэх” төсөл хэрэгжүүлэхээр 7.500.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн С.Норов  зээлийн хугацаа 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

Иймд иргэн С.Норов үндсэн зээл болох 6.409.346 төгрөг, алданги 160.233 төгрөг, нотариатын үнэ 3500 төгрөг, нийт 6.573.079 төгрөгийг С.Норовоос гаргуулан авч манай сумын төрийн сангийн 131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр  баг, 2 дугаар хэсэг, 200 тоотод оршин суух хаягтай Боржигон овогтой Самбуугийн Норов /МЭ66040101/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Самбуу овогтой Норов миний бие нь Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байгаа  6.573.079  төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 06 сар хүртэл хувааж төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч С.Норовт холбогдох “Зээл 6.573.079 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч С.Норов  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөсчөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 6,573,079 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 120,119 төгрөгний тал хувь болох 60,259,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.