Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/04

 

 

                

 

                           

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                             Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн С.О-д холбогдох эрүүгийн 2003 00000 0375 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ын О, регистрийн дугаар Ч3:*****.  

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.О нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Сонсголонгийн зам, “Шунхлай” Шатахуун түгээх станцын зүүн уулзварт “Файнанс Стор ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Синотрак" маркийн *** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.М-гийн жолоодож явсан “Хьюндай Соната' маркийн *** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Д.М-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний эзэмшлийн Хьюндай” маркийн “Соната” загварын **** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохиролд нийт 6.001.000 /зургаан сая нэг мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                          ТОДОРХОЙЛОХ нь :     

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад : 

Шүүгдэгч С.О нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03 цаг 05 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр  Сонсголонгийн зам, “Шунхлай” Шатахуун түгээх станцын зүүн уулзварт “Файнанс Стор ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Синотрак" маркийн *** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас “Хьюндай Сонота маркийн *** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Д.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь :     

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: ..."Шунхлай” Шатахуун түгээх станцын зүүн урд уулзварт Хово маркийн *** УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдаасаа хойшоо явж байгаад зүүн гар тийшээгээ эргэж Х.Соната маркийн **** УНВ улсын дугаартай автомашинтай хойноосоо урагшаа явсан замд мөргөлдсөн байв.../хх-ийн 9-10/,

- зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-17/,

 - хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М-гийн: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Сонсголонгийн замаар 2020 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 03 цагийн үед би өөрийн эзэмшлийн Х.Соната маркийн **** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, ганцаараа гэр лүүгээ харих гээд хойноосоо урагшаа чиглэлд замын 1 дүгээр эгнээгээр 60 гаран км цаг хурдтай явж байтал зүүн гар талаас Хово маркийн том тэрэг зүүн эргээд ороод ирсэн. Би уг тээврийн хэрэгслийг нэлээд холоос хараад тоормос гишгэсэн боловч баруун дунд хэсэг болох чиргүүл хэсэг рүү нь автомашиныхаа урд хэсгээр мөргөсөн.../хх-20-21, 23/,

- гэрч Г.Н-гийн: ...2020.09.23-ны шөнө 03 цаг өнгөрч байхад нэг том автомашин урдаасаа зүүн гар тийшээ эргэж байгаа нь цонхоор харагдсан. Тэгээд удаагүй юм хоорондоо мөргөлдөх чимээ гарахаар нь цонхоороо дахин харсан чинь зүүн гар тийшээ эргэж байсан том автомашин жижиг суудлын автомашинтай мөргөлдсөн харагдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

- шинжээчийн дүгнэлт: 1. Д.М-гийн биед баруун шагай, өсгийн үений мултрал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөелөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 51-52/,

- мөрдөгчийн магадлагаа: 1. Sino truck маркийн *** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Х.Соната-7 маркийн **** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 69/,

- шүүгдэгч С.О-ын:..2020.09.23-ны шөнө 03 цагийн  ганцаараа урдаасаа хойшоо явж байгаад зүүн гар тийшээ эргэх уулвараар эргээд “Шунхлай” Шатахуун түгээх станц руу орох гээд явж байтал хойноосоо урагшаа чиглэлд явж байсан Х.Соната-7 маркийн хар өнгийн автомашин баруун талын гол хэсэг рүү урд хэсгээрээ мөргөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

-“Итгэл-Эстимэйт” компаний гаргасан автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт : эзэмшигчийн нэр: Д.М, “Х.Соната-7 " маркийн *** УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ нийт 6.001.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-60/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна гэрч, хохирогч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, техникийн шинжээч үзлэгийн тэмдэглэл худал үйлдсэн, бэхжүүлсэн, мөрдөгчийн магадлагаа хууль бус гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.        

Иймд шүүгдэгч С.О-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч  согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

            Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын баримт хэрэгт авагдаагүй, харин хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд   6.001.000 төгрөгийн хохирол учирсан /хх-56-57, 87/ байх ба шүүгдэгч нь хохирогчид 6.001.000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэхэд 470.000 төгрөг, журмын хашааны зардал 150.000 төгрөг болон эрүүл мэндийн шинжилгээ, эмийн зардалд 180.000 төгрөг төлсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, түүнчлэн шүүгдэгч ба хохирогч нар харилцан эвлэрч, гомдол саналгүй тухай бичгээр илэрхийлсэн /хх-87/ байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

“Синотрак" маркийн *** УБК улсын дугаартай  автомашиныг шүүгдэгч нь “Файнанс Стор ББСБ” ХХК-иас зээлээр авсан байх ба энэ талаар хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүйг тэмдэглэв.  

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:     

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй, тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг зохих ёсоор төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.          

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөрөнгө орлоготой болон түүний хувийн байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж тус хэрэгт авагдсан /хх-27, 41-46, 49/ байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 нэгжийг 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч С.О-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О-ад оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг С.О-ад мэдэгдсүгэй.        

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.      

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О*-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР