| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/01277/И |
| Дугаар | 1599 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 1599
| 2017 оны 04 сарын 09 өдөр | Дугаар 101/ШШ2017/01599 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 23 б-45 тоотод оршин суух, Маамын Буянхүүгийн /ЧР79041217/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Критал таун 803-308 тоотод оршин суух, Болдын Тамирт /ЧЛ83102518/ холбогдох,
Зээлийн төлбөрт 1,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тайлбартаа: Би 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.Тамирт 1 сарын хугацаатай 5,000,000 төгрөгийг 100,000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Б.Тамир нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 300,000 төгрөгийг миний Голомт банкны дансаар шилжүүлж өгсөн байсан. Үлдэгдэл 1,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Буянхүүгийн дансанд 300,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1,450,000 төгрөг байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Буянхүү нь хариуцагч Б.Тамираас 1,750,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,750,000 төгрөгийн 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,450,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. М.Буянхүүгийн нэхэмжлэлтэй, Б.Тамирт холбогдох 1,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,750,000 төгрөгийн 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,450,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42,950 төгрөгийн тал хувь болох 21,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Тамираас 21,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Буянхүүд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ