Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2017/00228

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 10/ШШ2017/002*******

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 06 02 10/ШШ2017/002*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19******* онд ******* аймагт төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* боловсролтой, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ******* дүүрэг дугаар хороо ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19 онд аймагт төрсөн, настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* дүүргийн дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, овогт /РД:121117/ холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр 201 онд танилцаад хамт амьдраад 4 жил болж байна. 2016 оны сард охин төрүүлсэн. Охиноо төрснөөс хойш бид хоёрт анхаарал халамж тавихаа больсон, ажилтай гээд гэр орондоо ирэх нь багассан. Сүүлийн үед архи уун согтуурч хэл амаар доромжлон гэрээсээ хөөсөн тул 5 сараас би гэрээсээ охиноо аваад явсан. Тиймээс охин тэтгэлэг тогтоож өгнө үү, надтай амьдрах хүсэлгүй, эвлэрье, ойлголцоё гэсэн сэтгэлгүй учраас тусдаа амьдрахаар шийдвэрлэсэн, урд нь хэд хэдэн удаа сална гээд яваад эргэж ирдэг байсан, өөрчлөгдөх болов уу гэж бодсон байдаг хэвээрээ байгаа учраас салсан гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хоёр 2016 онд ******* дүүрэгт хотоос шилжиж ирсэн. Ирээд ажилгүй байх хугацаандаа өөрийн багш Эрдэнэчулуунд тусалж дэмжин хажуугаар нь гар бөмбөгийн дугуйлан хичээллүүлэн тав гурван төгрөг олдог байсан. Хүүхдүүдийг аваад уралдаан тэмцээнд явдаг, амьдралын нөхцөл бололцоо, мөнгөний дутагдалтай, гэр бүлдээ тавих анхаарал халамж муу байсан нь үнэн. Охиндоо тэтгэлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, өмнө нь хоёулаа тус тусдаа амьдралтай байсан, манай хүн гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа учраас бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, гэхдээ миний охин надаар овогтой гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 201 оноос эхлэн хамтран амьдарч 2016 оны 0 дугаар сарын 04-ний өдөр охин төрүүлэн одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь 1101000177 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолтоор, зохигчид нь хамтран амьдарч байгаад нөхөр нь согтууруулах ундаа хэрэглэдэг байсан, гэр бүлдээ тавих анхаарал халамж дутмаг, байнгын хэрүүл маргаан, таарамжгүй харьцаатай байсны улмаас 2017.05 сараас тус тусдаа амьдрах болсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, охинтойгоо уулзахад хориглох эрхгүй.

Хариуцагч нь охин өөрийн хүүхэд мөн эсэхэд маргаагүй, хүүхэд эцэг оор овоглож төрсний гэрчилгээ авсан, захиргааны журмаар эцэг мөн болох нь тогтоогдсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг оос тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6 дугаар зүйлийн 6.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид *******.2 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8., 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар овогт ийн 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг оос сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар оос гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6 дугаар зүйлийн 6.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ