Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Л.Батжаргал даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар баг Борхойн 10-2-7 тоотод оршин суух, Боржигон овогт Дамбийгийн Цэрэн /РД:ЕО49012568/-ийн  нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Д.Цэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Цэрэн нь 1984 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс  Улаанбаатар төмөр зам, Замын 4 дүгээр ангийн 10 дугаар хэсэгт замчнаар, 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Худалдааны 7 дугаар конторт  угаагчаар,  1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс Улаанбаатар төмөр зам, Замын 4 дүгээр ангийн 1113 дугаар ангид өргөлтийн засварчнаар, 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Улаанбаатар төмөр замын Худалдааны 7 дугаар конторт угаагчаар, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар төмөр зам, Замын-Үүд өртөөнд бохирын үйлчлэгчээр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Дорноговь аймгийн Замын-Үүд Тохижилт компанид цэвэрлэгч тус тус ажилд орж, тухайн ажил бүрт сэлгэж, шилжиж тасралтгүй ажиллаж байгаад хамгийн сүүлд 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд Тохижилт компаниас өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байсан.  Миний дээрх байгууллагуудад ажилд орсон гарсан тушаалууд архиваас шүүгээд гарч ирэхгүй байгаа бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт зөрүүтэй бичигдсэн шалтгаанаар тэтгэврээ авч чадахгүйд хүрээд байна. Иймд миний 1984 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл дээрх байгууллагуудад үйлчлэгч, цэвэрлэгч, угаагчаар, өргөлтийн засварчнаар ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэрэн нь 1984 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс  Улаанбаатар төмөр зам, Замын 4 дүгээр ангийн 10 дугаар хэсэгт замчнаар, 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Худалдааны 7 дугаар конторт  угаагчаар,  1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс Улаанбаатар төмөр зам, Замын 4 дүгээр ангийн 1113 дугаар ангид өргөлтийн засварчнаар, 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Улаанбаатар төмөр замын Худалдааны 7 дугаар конторт угаагчаар, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар төмөр зам, Замын-Үүд өртөөнд бохирын үйлчлэгчээр, 1995 онд Дорноговь аймгийн Замын-Үүд Тохижилт компанид цэвэрлэгчээр тус тус тасралтгүй сэлгэн, шилжиж 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Цэрэн нь 1984 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс  Улаанбаатар төмөр зам, Замын 4 дүгээр ангийн 10 дугаар хэсэгт замчнаар, 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Худалдааны 7 дугаар конторт  угаагчаар,  1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс Улаанбаатар төмөр зам, Замын 4 дүгээр ангийн 1113 дугаар ангид өргөлтийн засварчнаар, 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Улаанбаатар төмөр замын Худалдааны 7 дугаар конторт угаагчаар, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар төмөр зам, Замын-Үүд өртөөнд бохирын үйлчлэгчээр, 1995 онд Дорноговь аймгийн Замын-Үүд Тохижилт компанид цэвэрлэгчээр тус тус тасралтгүй сэлгэн, шилжиж 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилласан болох нь нэхэмжлэгч Д.Цэрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Худалдааны 7 дугаар конторын даргын 88 дугаартай тушаал, 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Улаанбаатар төмөр замын Худалдааны 7 дугаар конторын даргын 44 дугаартай тушаал, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Замын 4 дүгээр ангийн даргын 254 дугаартай тушаал, 1984 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Замын 4 дүгээр ангийн даргын 106 дугаартай тушаал, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Замын-Үүд Өртөөний даргын 197 дугаартай тушаал, 1999 оны 01 дүгээр ангийн 05 дугаар сарын Дорноговь аймгийн Замын-Үүд Тохижилт компаний захирлын 01 дугаартай тушаал, гэрч Д.Цэцэгмаа, О.Батцэцэг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус батлагдан тогтоогдож байна.

Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.Цэрэнг 1984 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс  Улаанбаатар төмөр зам, Замын 4 дүгээр ангийн 10 дугаар хэсэгт замчнаар, 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Худалдааны 7 дугаар конторт  угаагчаар,  1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс Улаанбаатар төмөр зам, Замын 4 дүгээр ангийн 1113 дугаар ангид өргөлтийн засварчнаар, 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Улаанбаатар төмөр замын Худалдааны 7 дугаар конторт угаагчаар, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар төмөр зам, Замын-Үүд өртөөнд бохирын үйлчлэгчээр, 1995 онд Дорноговь аймгийн Замын-Үүд Тохижилт компанид цэвэрлэгчээр тус тус тасралтгүй сэлгэн, шилжиж 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  нэхэмжлэгч Боржигон овогт Дамбийгийн Цэрэнг  1984 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс  Улаанбаатар төмөр зам, Замын 4 дүгээр ангийн 10 дугаар хэсэгт замчнаар, 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс Улаанбаатар төмөр замын Худалдааны 7 дугаар конторт  угаагчаар,  1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс Улаанбаатар төмөр зам, Замын 4 дүгээр ангийн 1113 дугаар ангид өргөлтийн засварчнаар, 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс Улаанбаатар төмөр замын Худалдааны 7 дугаар конторт угаагчаар, 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс Улаанбаатар төмөр зам, Замын-Үүд өртөөнд бохирын үйлчлэгчээр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Дорноговь аймгийн Замын-Үүд Тохижилт компанид цэвэрлэгчээр тус тус тасралтгүй сэлгэн, шилжиж 1999 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл  ажиллаж  байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ