Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2017/00384

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багт оршин суух, эмэгтэй, ВО68121708 регистрийн дугаартай, Гэцэл овогт Жандалын Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 11 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух, эмэгтэй, ВЭ50061505 регистрийн дугаартай, Авга овогт Чойжингийн Батчулуунд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 900000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Жандалын Алтанцэцэг нь Баянхонгор аймгийн Хаан банкны салбарт 5225523868 тоот хугацаатай хадгаламжиийн данс нээлгэж 800000 төгргөг хадгалуулж байсан юм. Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Батчулуун нь надтай уулзаад "Оюутан хүүхдэд мөнгө хүрэхгүй байна. Чиний банкны хадгаламжийн мөнгийг чинь зээдээд удаахгүй 3 сар болгоод өгнө" хүүтэй өгнө гэхээр нь зөвшөөрөөд би банкнаас 700000 төгрөгөө хадгаламжаасаа аваад гаргаж өгсөн боловч одоог хүртэл өгөхгүй өдийг хүрч байна. Одоо болохоор ямар нэгэн шалтгаан хэлээд өгөхгүй байгаа тул энэ мөнгийг гаргуулж авах шаардлагатай байна. Мөн 2016 оны намар 09 сард Заг сумаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж өгсөн 200000 төгрөгийг мөн банкин дээр очоод зээлээд авсан ч одоог хүртэл өгөхгүй байгаа юм. Миний хөгжлийн бэрхшээлтэй, дорой, хүний өмнөөс юм хэлж чаддаггүй байдлыг далимдуулан миний мөнгийг буцааж өгөхгүй байгаад маш их гомдолтой байгаа юм. Иймд миний 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлүүлсэн 700000 төгрөг, сүүлд зээлүүлсэн 200000 төгрөг нийт 900000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Ж.Алтанцэцэг нь Ч.Батчулуунд зээлдүүлсэн 900000 төгрөгөөс 200000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сард хүлээн авсан. Одоо түүнээс 700000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Батчулуун шүүхэд гаргасан тайлбартаа:

Ж.Алтанцэцэгээс 900000 төгрөг зээлсэн нь үнэн. Үүнээс 200000 төгрөгийг түүнд хүлээлгэн өгсөн. Одоо 700000 төгрөгийг өгнө. Өөр маргах зүйлгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь зээлийн гэрээний үүргийн 900000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 200000 төгрөгийг татгалзсан, хариуцагч Ч.Батчулуун нь зээлийн гэрээний үүргийн 700000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн тэдгээрийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь зээлийн гэрээний үүргийн 900000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 200000 төгрөгийг татгалзсан, хариуцагч Ч.Батчулуун нь зээлийн гэрээний үүргийн 700000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 13075 төгрөг, хариуцагч Ч.Батчулуунаас 10675 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Ч.Батчулуун нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ