| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0841/э |
| Дугаар | 2021/ШЦТ/200 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч: ....... /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ......... нарт холбогдох эрүүгийн 2011018530094 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 24 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “Welness gym”-д багш ажилтай, Ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 17-268а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ......
Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бүрдэл майнинг ХХК-д оператор ажилтай. Ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Ахмадын байрны 804-66 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, .......
Холбогдсон гэмт хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр
Шүүгдэгч ..... нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр /Danabol zarna/ данабол зарна гэсэн зар фейсбүүкт байршуулж, Б.Анхбаярт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны хойд талд Данабол, Дианабол гэх нэртэй Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 200 ширхэг эмүүдийг 1 ширхгийг нь 1200 төгрөг, нийт 240.000 төгрөгөөр худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан,
Шүүгдэгч ..... нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зам гүүрийн авто баазын автобусны буудал орчим Данабол, Дианабол гэх нэртэй Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмүүдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2011018530094 дугаартай хэргээс:
Шүүгдэгч .....нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ....нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Гэрч О.Цэлмэгийн би Анхбаяр гэх залуутай холбогдоод уг эмийг хэд байгаа талаар асуухад 150 ширхэг байгаа гэж байсан ... Анхбаяр нь хэсэг хугацааны дараа эргээд холбогдоно гэж хэлээд үүнээс 2-3 хоногийн дараа надтай холбогдож “150-аас илүү олдохгүй байна” гэхээр нь би түүнд байгаа эмийг нь авъя гээд дуудсан юм ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 -52/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн 9-1/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/,
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-35/,
Авто эргүүлийн томилгооны тэмдэглэл /хх-ийн 45-46/,
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 1 дугаартай “...эмийн төрөлд хамаарна ... Данабол, Дианабол эмүүд улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй болно ...” гэсэн дүгнэлт/хх-ийн 48-50/,
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1354 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 55-57/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ....... нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр /Danabol zarna/ данабол зарна гэсэн зар фейсбүүкт байршуулж, ...... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны хойд талд Данабол, Дианабол гэх нэртэй Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 200 ширхэг эмүүдийг 1 ширхгийг нь 1200 төгрөг, нийт 240.000 төгрөгөөр худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч .....р нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зам гүүрний авто баазын автобусны буудал орчим Данабол, Дианабол гэх нэртэй Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмүүдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О.Цэлмэгийн би Анхбаяр гэх залуутай холбогдоод уг эмийг хэд байгаа талаар асуухад 150 ширхэг байгаа гэж байсан ... Анхбаяр нь хэсэг хугацааны дараа эргээд холбогдоно гэж хэлээд үүнээс 2-3 хоногийн дараа надтай холбогдож “150-аас илүү олдохгүй байна” гэхээр нь би түүнд байгаа эмийг нь авъя гээд дуудсан юм ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 -52/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн 9-1/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-35/, Авто эргүүлийн томилгооны тэмдэглэл /хх-ийн 45-46/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм био бэлдмэлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 1 дугаартай “...эмийн төрөлд хамаарна ... Данабол, Дианабол эмүүд улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй болно ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-50/, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1354 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 55-57/, зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ....... үйлдэл нь хууль бусаар эм, био бэлдмэл худалдах гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд прокуророос шүүгдэгч ..... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмүүдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч ...... нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч ....... нарыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ....... нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хэргийн материалд шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй тул .......нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...... нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав.
Шүүгдэгч ...... нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,.......... эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай байхаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ...... нар нь энэ гэмт хэргийг ашиг орлого олох зорилгоор үйлдсэн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэхүү эмийг худалдан борлуулж тодорхой хэмжээний ашиг орлого олсон байгаа байдал зэргийг харгалзан тэдгээрт шүүхээс торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэн, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаяр, С.Баянхаан нарыг тус бүрийг 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая / төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........ нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Анхбаяр, С.Баянхаан нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Danabol” данабол нэртэй 42 ширхэг эм, “Dianabol” дианабол нэртэй 99 ширхэг нийт 141 ширхэг эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахаар тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1........ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмүүдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ......8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ..... 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 8.000.000 /найман сая/ төгрөгөөр тус тус торгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .....нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Анхбаяр, С.Баянхаан нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.
5. Шүүгдэгч ....нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Danabol” данабол нэртэй 42 ширхэг эм, “Dianabol” дианабол нэртэй 99 ширхэг нийт 141 ширхэг эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүү