| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0841/э |
| Дугаар | 2021/ШЦТ/254 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: А.Нямсүрэн,
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Шүүгдэгч: ....... түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... холбогдох эрүүгийн 2111000000016 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 1 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд
2008 оны 06 дугаар саарын 16-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт 3 жилийн хорих ял шийтгэж, 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухайн хуулиар суллагдсан,
2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 6 хорих ял шийтгэж, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ял шийтгэж, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 841 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, ял биелэгдээгүй, ......
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар
Шүүгдэгч ....... нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-612 тоотод Д.Ганбаатарын өврөөс унасан 3,000,000 төгрөгийг хууль бусаар илээр авч зугтаан явахдаа гэмт үйлдлээ дуусгахын тулд Д.Ганбаатарыг түлхэж унагаан гар луу нь өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг нь дээрэмдсэн,
Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Д.Ганбаатарыг түлхэж унагаан гар луу нь өшиглөсний улмаас Д.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2111000000016 дугаартай хэргээс:
Шүүгдэгч ......шүүхийн хэлэлцүүлэгт: 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 7 цагт Хүчит шонхор зах дээр би Ганбаатартай таарсан. Тэгсэн Ганбаатар самарт яваад ирсэн гээд 1 шил архи, 1 том пиво аваад хамт уух уу гэсэн. Тэгээд бид 2 архи, пиво хоёроо аваад Амартөрийнд орж уусан. Тухайн үед Ганбаатар надад “..би эхнэрээ зодсон. Чи очоод уучлалт гуйгаад өг...” гэж гуйгаад бид 2 машинтай Ганбаатарын эхнэр рүү нь явсан. Би Ганбаатарын мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн өглөө авч зугтаасан. Харин Ганбаатар намайг 2020 оны 12 дугаар сарын 30-нд зодсон. Би Ганбаатарын мөнгийг авч зугтсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин Ганбаатарын гар руу нь цохиогүй гэв.
Хохирогч Д.Ганбаатарын “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өглөө Хүчит шонхор зах дээр явж байсан чинь найз Алтанхуягтай таарсан, хоёулаа Амартөр гэдэг найзындаа очиж архиа хувааж ууцгаасан. Тэгээд Алтанхуягт би өчигдөр эхнэртэйгээ муудалцсан, хоёулаа манайд хамт очоодохъё гэж хэлээд тэндээс такси бариад хамт явцгаасан. Гэрт очсон чинь манай том хүү надад уурлаад та яагаад ээжийг зодож байгаа юм бэ гэж хэлээд түлхсэн чинь миний дээлнийхээ өвөрт хийчихсэн байсан ууттай 3,000,000 төгрөг газар уначихсан. Алтанхуяг миний ард зогсож байсан бөгөөд тэрийг харангуутаа шууд аваад гараад зугатаачихсан. Би араас нь гараад хөөгөөд бариад автал намайг түлхэж унагаагаад гар руу өшиглөчихөөд зугатаачихсан. Тэрнээс хойш өөрөө ирээд мөнгө өгөх байлгүй гэсэн чинь мөнгө буцааж өгөөгүй. Зүүн гарын эрхий хуруу хөндүүрлээд өвдөөд байхаар нь өчигдөр Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь хугарчихсан байна гэж хэлсэн. Миний гарыг Аптанхуяг өшиглсөний улмаас хугарсан. Надаас хүчээр авсан 3,000,000 төгрөгнөөс 1,000,000 төгрөгийг буцаан авсан, үлдсэн 2,000,000 төгрөгөө нэхэмжилж байна. Болсон асуудлыг манай эхнэр болон хүүхдүүд харсан...”, “...Би 3 сая төгрөгөө тусад нь уутанд хийгээд авч яваад байсан. Тэрийг манай эхнэр мэднэ, Баатар ах ч мэднэ. Алтанхуяг намайг мөнгөтэй гэдгийг мэдээд надаас салахгүй байсан. Амартөрийн гэрт зодоон болоогүй. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гар луу өшиглүүлээд 2021 оны 01 сарын 05-ны өдөр үзүүлсэн шалтгаан гэвэл хэд хоноод зүгээр болчих байх гэж бодсон чинь өдөр ирэх тусам хавдаад байсан юм. Тэгээд үзүүлэхэд таны гар чинь хуучин хугарч байсан уу гэж эмч асуусан. Тэгээд 1 жилийн өмнө гэмтээсэн гэдгээ хэлсэн. Тэгтэл гар чинь гэмтсэн байна, тэр хугарал чинь дахиад сэдэрсэн байж магадгүй гэж хэлээд гипс хийж өгсөн. Алтанхуягт өшиглүүлэхээс өмнө надад ямар нэгэн зовиур байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-9,120-121/,
Гэрч Б.Мөнхтуяагийн “...Ганбаатар бол миний нөхөр байгаа юм. Хамт амьдраад 22 жил болж байна Гэрлэлтийн баталгаатай. Ганбаатар 2020 оны намар самранд яваад буцаж ирэхдээ 4,000,000 төгрөгтэй ирсэн юм. Тэрнийхээ 3,000,000 төгрөгийг уутанд хийгээд биедээ авч яваад байсан. 2020 оны 12 дугаар сарын 29- ний өдөр надтай маргалдаад яваад өгсөн. Маргааш нь буюу 12 дугаар сарын 30- ний өглөө 11 цагийн орчим нэг танихгүй хүнтэй хамт гэрт ирсэн. Хоёулаа архи уусан байдалтай согтуу байсан юм. Манай том хүү Ганбаатарыг та яагаад ээжийг зодож байгаа юм, яв гээд түлхээд хөөсөн. Тэгсэн чинь нөгөө өвөртөө хийчихээд яваад байсан ууттай мөнгө нь сугараад газар унахад ард нь зогсож байсан танихгүй залуу аваад зугатаачихсан. Ганбаатар хөөе миний мөнгө, зогсож бай гээд араас нь гүйгээд гарсан. Би нөхөртэйгээ муудалцсан байсан болохоор араас нь гараагүй, хүүхдүүд маань ч гараагүй. Ганбаатар гарч яваад буцаж гэрт орж ирээгүй. Гадаа гараад юу болсон эсэхийг мэдэхгүй байна, ямар ч гэсэн уутанд нь 3.000.000 төгрөг байсныг би мэдэж байгаа. Архи дарс ууж байхдаа мөнгөө үрчихээгүй л бол гэрт байхдаа 3,000,000 төгрөг тоолоод цагаан өнгийн уутанд хийгээд дээлний өвөрт хийчихээд гараад явчихсан. Наад мөнгөө гээчихнэ шүүдээ гэхэд чамд хамаагүй гээд мөнгөө үлдээхгүй байсан юм. Ямар ч гэсэн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гарахдаа гар хөл нь зүв зүгээр л байсан. Хүү Пүрэвдорж нь энэ жил 19 настай. Цээжнээс нь түлхсэн, бүр хөөж гаргасан асуудал бас болоогүй. Та ээжийг яаж байгаа юм бэ та эндээс яв гэж хэлээд цээжнээс нь түлхсэн юм, Цохиж зодсон асуудал болоогүй...”, “...Нөгөө хамт явж байсан хүн нь гэрт байхдаа мөнгийг нь аваад зугатаасныг би өөрөө харсан шүү дээ. Ганбаатар араас нь гүйгээд гараад явсан. Би хүүхдүүдээ араас нь битгий яв, өөрөө асуудлаа шийдэг гээд явуулаагүй. Маргааш нь билүү одоо тэгж санаж байна гэртээ ирэхдээ өчигдөр мөнгө дээрэмдсэн хүн гар луу өшиглөөд гэмтээчихлээ гээд зүүн гарын эрхий хуруу нь байсан санаад байна хавдчихсан байдалтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-14-15, 17/,
Гэрч М.Пүрэвдоржийн “...Аав 2020 оны намар яваад 4 орчим сая төгрөгтэй ирсэн. Тэрнийхээ 3,000,000 төгрөгийг өвөртөө хийчихээд хэнд ч өгөхгүй яваад байсан юм. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр аав ээжтэй муудалцаад цохиж зодчихоод яваад өгсөн байсан. Шалтгаан нь архинаас л болсон. Архи уухаараа ээжийг зодох гээд байдаг тал байдаг.Тэгээд шинэ жилийн урьд өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аав нэг танихгүй ахыг дагуулаад гэрт ороод ирсэн. Хамт орж ирсэн хүнийг нь танихгүй. Хоёулаа архи уучихсан байсан, гэхдээ биеэ авч явах чадвартай халамцуу байсан юм. Аавыг орж ирэхээр нь миний уур хүрээд та яахаараа ээжийг зодож байдаг юм бэ гэж хэлээд цээжнээс нь түлхчихсэн чинь нөгөө дээлнийхээ өвөрт хийчихсэн ууттай мөнгө нь газарт уначихсан. Ард зогсож байсан ах нөгөө ууттай мөнгийг нь аваад шууд гэрээс гараад зугатаачихсан. Аав ч араас нь хүүе миний мөнгийг аваад ир гэж хэлээд байдгаараа хараал хэлээдгүйгээд гарсан. Би араас нь гарах гэтэл ээж найз нь юм бол хоорондоо учраа олох байлгүй дээ хэрэггүй орхичих гэж хэлсэн. Гадаа гараад юу болсныг мэдэхгүй, аав эргэж орж ирээгүй. Тэгээд маргааш нь билүү эрхий хуруугаа хугалчихсан гээд яваад байсан. Тэрийг нь хэн хугалсныг мэдэхгүй. Нөгөө хүн нь мөнгө аваад зугатаачихсан, буцааж өгөөгүй гэж байсан. Гэрээс гарахдаа уутанд 3,000,000 төгрөгөө хийгээд гарсан, ямар ч гэсэн ууттай мөнгө нь тэр чигтээ байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-20/,
Гэрч Р.Баатарын “...одоо миний санаж байгаагаар 2020 оны 12 дугаар сарын 26-нд байхаа зах дээр явж байсан чинь Ганбаатар надад ахаа самранд яваад овоо хэдэн төгрөг хийгээд ирлээ, танд мөнгөө хадгалуулмаар байна гэхээр нь би эхлээд дургүйцэж байгаад авсан. Надад бэлнээр нийт 4,300,000 төгрөг өгсөн. Тэр дор нь чи одоо ар гэртээ хань бараа болоочээ баяр ёслол болж байна гэрт чинь идэж уух юм дөхүүлье гэж хэлээд гулууз мах, ус ундаа, торт зэргийг аваад гэрт нь аваачиж өгсөн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 28-нд байсан гэж санаад байна Ганбаатар манай гэрт эхнэрээ дагуулж ирээд хоёулаа надаас бэлэн 4.000.000 төгрөг тоолоод аваад явсан. 3,000,000 төгрөгийг нэг тусдаа 1,000,000 төгрөгийг нэг тусдаа уутанд хийгээд боогоод дээлнийхээ өвөрт хийгээд аваад явсан. Тэрнээс хойш Ганбаатартай уулзаагүй. Маргааш нь дахиад залгаад мөнгөө ерөөсөө танд байлгаж байя гэхээр нь би авахгүй гэж хэлээд аваагүй. Тэр мөнгөөрөө яасан эсэхийг мэдэхгүй байна. Тусдаа уутанд хийсэн 1,000,000 төгрөгнөөс 200,000 төгрөгийг нь миний дэргэд эхнэртээ өгч байсан. Ганбаатар надад данс байхгүй, мөнгөө гээчихэж магадгүй гээд хадгалуулж байсан. Бид хоёр хуурай ах дүү хоёр байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-22/,
2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/,
Хүний биед хийсэн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1972 дугаартай “...Д.Ганбаатарын биед зүүн гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-126-127/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Алтанхуяг нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-612 тоотод Д.Ганбаатарын өврөөс унасан 3,000,000 төгрөгийг хууль бусаар илээр авч зугтаан явахдаа гэмт үйлдлээ дуусгахын тулд Д.Ганбаатарт түлхэж унагаан гар луу нь өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэт хэрэг үйлдсэн,
Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Д.Ганбаатарыг түлхэж унагаан гар луу нь өшиглөсний улмаас Д.Ганбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Д.Ганбаатарын “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өглөө Хүчит шонхор зах дээр явж байсан чинь найз Алтанхуягтай таарсан, хоёулаа Амартөр гэдэг найзындаа очиж архиа хувааж ууцгаасан. Тэгээд Алтанхуягт би өчигдөр эхнэртэйгээ муудалцсан, хоёулаа манайд хамт очоодохъё гэж хэлээд тэндээс такси бариад хамт явцгаасан. Гэрт очсон чинь манай том хүү надад уурлаад та яагаад ээжийг зодож байгаа юм бэ гэж хэлээд түлхсэн чинь миний дээлийнхээ өвөрт хийчихсэн байсан ууттай 3,000,000 төгрөг газар уначихсан. Алтанхуяг миний ард зогсож байсан бөгөөд тэрийг харангуутаа шууд аваад гараад зугтаачихсан. Би араас нь гараад хөөгөөд бариад автал намайг түлхэж унагаагаад гар руу өшиглөчхөөд зугтаачихсан. Тэрнээс хойш өөрөө ирээд мөнгө өгөх байлгүй гэсэн чинь мөнгө буцааж өгөөгүй. Зүүн гарын эрхий хуруу хөндүүрлээд өвдөөд байхаар нь өчигдөр Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь хугарчихсан байна гэж хэлсэн. Миний гарыг Алтанхуяг өшиглөсний улмаас хугарсан. Надаас хүчээр авсан 3,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг буцаан авсан, үлдсэн 2,000,000 төгрөгөө нэхэмжилж байна. Болсон асуудлыг манай эхнэр болон хүүхдүүд харсан...”, “...Би 3 сая төгрөгөө тусад нь уутанд хийгээд авч яваад байсан. Тэрийг манай эхнэр мэднэ, Баатар ах ч мэднэ. Алтанхуяг намайг мөнгөтэй гэдгийг мэдээд надаас салахгүй байсан. Амартөрийн гэрт зодоон болоогүй. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гар луу өшиглүүлээд 2021 оны 01 сарын 05-ны өдөр үзүүлсэн шалтгаан гэвэл хэд хоноод зүгээр болчих байх гэж бодсон чинь өдөр ирэх тусам хавдаад байсан юм. Тэгээд үзүүлэхэд таны гар чинь хуучин хугарч байсан уу гэж эмч асуусан. Тэгээд 1 жилийн өмнө гэмтээсэн гэдгээ хэлсэн. Тэгтэл гар чинь гэмтсэн байна, тэр хугарал чинь дахиад сэдэрсэн байж магадгүй гэж хэлээд гипс хийж өгсөн. Алтанхуягт өшиглүүлэхээс өмнө надад ямар нэгэн зовуурь байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-9,120-121/, Гэрч Б.Мөнхтуяагийн “...Ганбаатар бол миний нөхөр байгаа юм. Хамт амьдраад 22 жил болж байна Гэрлэлтийн баталгаатай. Ганбаатар 2020 оны намар самарт яваад буцаж ирэхдээ 4,000,000 төгрөгтэй ирсэн юм. Тэрнийхээ 3,000,000 төгрөгийг уутанд хийгээд биедээ авч яваад байсан. 2020 оны 12 дугаар сарын 29- ний өдөр надтай маргалдаад яваад өгсөн. Маргааш нь буюу 12 дугаар сарын 30- ний өглөө 11 цагийн орчим нэг танихгүй хүнтэй хамт гэрт ирсэн. Хоёулаа архи уусан байдалтай согтуу байсан юм. Манай том хүү Ганбаатарыг та яагаад ээжийг зодож байгаа юм, яв гээд түлхээд хөөсөн. Тэгсэн чинь нөгөө өвөртөө хийчхээд яваад байсан ууттай мөнгө нь сугараад газар унахад ард нь зогсож байсан танихгүй залуу аваад зугтаачихсан. Ганбаатар хөөе миний мөнгө, зогсож бай гээд араас нь гүйгээд гарсан. Би нөхөртэйгөө муудалцсан байсан болохоор араас нь гараагүй, хүүхдүүд маань ч гараагүй. Ганбаатар гарч яваад буцаж гэрт орж ирээгүй. Гадаа гараад юу болсон эсэхийг мэдэхгүй байна, ямар ч гэсэн уутанд нь 3.000.000 төгрөг байсныг би мэдэж байгаа. Архи дарс ууж байхдаа мөнгөө үрчхээгүй л бол гэрт байхдаа 3,000,000 төгрөг тоолоод цагаан өнгийн уутанд хийгээд дээлийн өвөрт хийчхээд гараад явчихсан. Наад мөнгөө гээчихнэ шүүдээ гэхэд чамд хамаагүй гээд мөнгөө үлдээхгүй байсан юм. Ямар ч гэсэн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гарахдаа гар хөл нь зүв зүгээр л байсан. Хүү Пүрэвдорж нь энэ жил 19 настай. Цээжнээс нь түлхсэн, бүр хөөж гаргасан асуудал бас болоогүй. Та ээжийг яаж байгаа юм бэ та эндээс яв гэж хэлээд цээжнээс нь түлхсэн юм, Цохиж зодсон асуудал болоогүй...”, “...Нөгөө хамт явж байсан хүн нь гэрт байхдаа мөнгийг нь аваад зугтаасныг би өөрөө харсан шүү дээ. Ганбаатар араас нь гүйгээд гараад явсан. Би хүүхдүүдээ араас нь битгий яв, өөрөө асуудлаа шийдэг гээд явуулаагүй. Маргааш нь билүү одоо тэгж санаж байна гэртээ ирэхдээ өчигдөр мөнгө дээрэмдсэн хүн гар луу өшиглөөд гэмтээчихлээ гээд зүүн гарын эрхий хуруу нь байсан санаад байна хавдчихсан байдалтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-14-15, 17/, Гэрч М.Пүрэвдоржийн “...Аав 2020 оны намар яваад 4 орчим сая төгрөгтэй ирсэн. Тэрнийхээ 3,000,000 төгрөгийг өвөртөө хийчхээд хэнд ч өгөхгүй яваад байсан юм. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр аав ээжтэй муудалцаад цохиж зодчихоод яваад өгсөн байсан. Шалтгаан нь архинаас л болсон. Архи уухаараа ээжийг зодох гээд байдаг тал байдаг.Тэгээд шинэ жилийн урьд өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аав нэг танихгүй ахыг дагуулаад гэрт ороод ирсэн. Хамт орж ирсэн хүнийг нь танихгүй. Хоёулаа архи уучихсан байсан, гэхдээ биеэ авч явах чадвартай халамцуу байсан юм. Аавыг орж ирэхээр нь миний уур хүрээд та яахаараа ээжийг зодож байдаг юм бэ гэж хэлээд цээжнээс нь түлхчихсэн чинь нөгөө дээлийнхээ өвөрт хийчихсэн ууттай мөнгө нь газарт уначихсан. Ард зогсож байсан ах нөгөө ууттай мөнгийг нь аваад шууд гэрээс гараад зугтаачихсан. Аав ч араас нь хүүе миний мөнгийг аваад ир гэж хэлээд байдгаараа хараал хэлээд гүйгээд гарсан. Би араас нь гарах гэтэл ээж найз нь юм бол хоорондоо учраа олох байлгүй дээ хэрэггүй орхичих гэж хэлсэн. Гадаа гараад юу болсныг мэдэхгүй, аав эргэж орж ирээгүй. Тэгээд маргааш нь билүү эрхий хуруугаа хугалчихсан гээд яваад байсан. Тэрийг нь хэн хугалсныг мэдэхгүй. Нөгөө хүн нь мөнгө аваад зугтаачихсан, буцааж өгөөгүй гэж байсан. Гэрээс гарахдаа уутанд 3,000,000 төгрөгөө хийгээд гарсан, ямар ч гэсэн ууттай мөнгө нь тэр чигтээ байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-20/, Гэрч Р.Баатарын “...одоо миний санаж байгаагаар 2020 оны 12 дугаар сарын 26-нд байхаа зах дээр явж байсан чинь Ганбаатар надад ахаа самарт яваад овоо хэдэн төгрөг хийгээд ирлээ, танд мөнгөө хадгалуулмаар байна гэхээр нь би эхлээд дургүйцэж байгаад авсан. Надад бэлнээр нийт 4,300,000 төгрөг өгсөн. Тэр дор нь чи одоо ар гэртээ хань бараа болоочоо баяр ёслол болж байна гэрт чинь идэж уух юм дөхүүлье гэж хэлээд гулууз мах, ус ундаа, торт зэргийг аваад гэрт нь аваачиж өгсөн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 28-нд байсан гэж санаад байна Ганбаатар манай гэрт эхнэрээ дагуулж ирээд хоёулаа надаас бэлэн 4.000.000 төгрөг тоолоод аваад явсан. 3,000,000 төгрөгийг нэг тусдаа, 1,000,000 төгрөгийг нэг тусдаа уутанд хийгээд боогоод дээлийнхээ өвөрт хийгээд аваад явсан. Тэрнээс хойш Ганбаатартай уулзаагүй. Маргааш нь дахиад залгаад мөнгөө ерөөсөө танд байлгаж байя гэхээр нь би авахгүй гэж хэлээд аваагүй. Тэр мөнгөөрөө яасан эсэхийг мэдэхгүй байна. Тусдаа уутанд хийсэн 1,000,000 төгрөгөөс 200,000 төгрөгийг нь миний дэргэд эхнэртээ өгч байсан. Ганбаатар надад данс байхгүй, мөнгөө гээчхэж магадгүй гээд хадгалуулж байсан. Бид хоёр хуурай ах дүү хоёр байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-22/, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/, Хүний биед хийсэн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1972 дугаартай “...Д.Ганбаатарын биед зүүн гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-126-127/, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Алтанхуягийн үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн байх тул шүүгдэгч Б.Алтанхуягийн хоёр удаагийн үйлдлийг хэд хэдэн гэмт хэрэг гэж үзлээ.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Алтанхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Алтанхуягийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Алтанхуягийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2дахь хэсэгт заасан, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт өөр өөр төрлийн ял оногдуулж, өмнөх 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 841 дүгээр дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хөнгөн ялыг хүнд ялд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Алтанхуяг нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 126 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шүүгдэгч Б.Алтанхуягаас нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулан хохирогч Д.Ганбаатарт олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж эд хөрөнгийг нь дээрэмдсэн,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ...... 2 /хоёр/ жилийн ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож нийт 87 хоног, өмнөх 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 841 дүгээр дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нийт 33 хоногийн хорих ялуудыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сараар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ..... оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахаар тогтож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Алтанхуягаас гаргуулж хохирогч Д.Ганбаатарт олгуулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 127 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч Б.Алтанхуягийн эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..... урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлү