Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 13 өдөр

Дугаар   2021/ШЦТ/430

 

 

 

      

 

 

 

    2021        8            13                                    2021/ШЦТ/430

 

 

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Одбаяр, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч О.Т-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М овогт О-ы Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002005800011 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  М Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдөр О- аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт О-ы Т- /РД: 000000000/.

                                                                                                    

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Т- нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 60 дугаар байрны орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 3,0019 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 60 дугаар байрны 13 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 158.5563 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн байрны орцны 2 давхрын цонхны тавцан дээр уутны хамтаар 2,3 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч О.Т-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй, миний толгой өвдөөд байдаг, тэр талаар интернэтээс судалж үзээд энэ зүйлийг хэрэглэвэл зүгээр болно гээд хэрэглэдэг, одоогоор үсчин хийхгүй, гэртээ гар утсаараа онлайнаар покер тоглодог, ээжийнхээ гэрийн хаягт ээжтэйгээ хамт байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч А.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...О.Т- миний ганц хүү, ...цагдаа нарт баригдахаас 7 хоногийн өмнө О.Т- гаднаас орж ирчхээд тэнэг хүүхэд шиг гар хөлөө хөдөлгөөд, шалтгаангүй инээгээд байхаар нь яагаад инээгээд байгаа юм гэхэд зүгээр инээмээр санагдаад гэхээр нь бага зэрэг гадарласан...” /хх-ийн 36-38/ гэсэн,

 

Шүүгдэгч О.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “....2020 оны 8, 9 сарын үед Дархан явах замаас өвс түүсэн. Түүсэн өвсөө гэртээ авчирсан. ...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баярхүү ахтай хэдэн пиво уусан. Тэгээд гэр рүүгээ харих замдаа орцондоо бага зэрэг өвс хэрэглэсэн. Тэр өдрөө гэртээ орж амарсан. 2020  оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрээс гараад орцны шатаар бууж байгаад цагдаа нарт баригдсан...” /хх-ийн 33-34, 135-136, 178/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №6052 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. №3 гэж дугаарласан улаан өнгийн металл савтай ахуйн хэрэглээний газ 3 ширхэг-нд шинжилгээ хийх техникийн боломжгүй байна.

2.3 Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамал мэт зүйл 1 ширхэг, №2 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл 2 ширхэг, №4 гэж дугаарласан шингэн зүйлтэй хуванцар сав, савны хажуу талын цоорхойд хуйлж шургуулсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, №5 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, претка 2 ширхэг, тугалган цаас 2 хэсэг, хоосон гялгар уут 1 ширхэг, №7 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн үлдэгдэлтэй гялгар уут 1 ширхэг, №9 гэж дугаарласан ёроол хэсгийг тайрсан хуванцар сав 1 ширхэг, №8 гэж дугаарласан цаасан хайрцаг 1 ширхэг,  New York гэсэн бичиглэлтэй цагаан эрээн өнгийн уут тус бүрээс дельта-9 тетрагодроканнабинол / delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

4. Дельта-9 тетрагодроканнабинол / delta 9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.

5. №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн уутны хамт жин нт 37,6144 грамм, цэвэр жин 32,3681, №2 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл /2 ширхэг/-ийн савны хамт жин нь 167,6144 грамм, цэвэр жин нь 126,1882 грамм, №7 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн үлдэгдлийг шинжилгээнд бүрэн зарцуулсан. Бусад ургамал мэт зүйл тус бүрээс 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав...” /хх-ийн 42-51/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №6053 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл шинжилгээ хийхэд тэнцэнэ.

2.3 Шинжилгээнд ирүүлсэн №169 О.Т-гээс хураасан /биеэс/ 2020.11.03 х/ч С.Амартайван гэж хаягласан зиплок түгжээ бүхий гялгар уутанд дэвтрийн цаасанд боосон ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол Delta 9 tetrahydrocannabinol илэрч байна.

4. дельта-9 тетрагидроканнабинол Delta 9 tetrahydrocannabinol нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна.

5. Дэвтрийн цаасанд боосон ургамал эмт зүйлийн цэвэр жин нь 3,00019 гар байсан ба ургамал мэт зүйлээс 0,1 гр-г шинжилгээнд зарцуулав...” /хх-ийн 53-55/  гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №46051 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд О- Т- 000000000 2020.11.03 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /THC/ илэрч байна. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 56-59/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №4692 тоот дүгнэлтэд: “...1. 2. Шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын  жагсаалтад хамаарна.

Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин 12 грамм байсан ба ургамал мэт зүйлээс 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав...” /хх-ийн 42-44/ гэсэн,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1192 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. О.Т- нь урьд өмнө н сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.Т- нь одоо Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна.

2.  О.Т-гийн дээрх сэтгэцийн эмгэг нь олдмол эмгэг болно.   

3. О.Т- нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. О.Т- нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэрэгт холбогдох үедээ хэрэг хариуцах чадвартай байна.

5. О.Т- нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. О.Т- нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

6. О.Т-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.  

7. О.Т- нь мансууруулах бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна...” /хх-ийн 126-127/ гэсэн дүгнэлтүүд,

 

-  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Нэгжлэг хийн тухай тэмдэглэл /хх-ийн 4-8/,

- Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-12/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-16/

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 17-18/,

- Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-26/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 27/,

- Хилээр нэвтэрсэн лавлагааны хариу /хх-ийн 75/,

- Шүүгдэгч О.Т-гийн хувийн байдалтай холбоотой төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 117/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 118/, гадаад паспортын хуулбар /хх-ийн 143-145/, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 180-188/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 77-91/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч О.Т- 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 60 дугаар байрны орчим өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 3,0019 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 60 дугаар байрны 13 тоотод Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 158.5563 грамм жинтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг,

мөн өөрийнхөө байрны орцны 2 давхрын цонхны тавцан дээр уутны хамтаар 2,3 грамм жинтэй дээрх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч А.О-ы “...О.Т- миний ганц хүү. ...цагдаа нарт баригдахаас 7 хоногийн өмнө О.Т- гаднаас орж ирчхээд тэнэг хүүхэд шиг гар хөлөө хөдөлгөөд, шалтгаангүй инээгээд байхаар нь яагаад инээгээд байгаа юм гэхэд зүгээр инээмээр санагдаад гэхээр нь бага зэрэг гадарласан...” /хх-ийн 36-38/ гэсэн, шүүгдэгч О.Т-гий “....2020 оны 8, 9 сарын үед Дархан явах замаас өвс түүсэн. Түүсэн өвсөө гэртээ авчирсан. ...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баярхүү ахтай хэдэн пиво уусан. Тэгээд гэр рүүгээ харих замдаа орцондоо бага зэрэг өвс хэрэглэсэн. Тэр өдрөө гэртээ орж амарсан. 2020  оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрээс гараад орцны шатаар бууж байгаад цагдаа нарт баригдсан...” /хх-ийн 33-34, 135-136, 178/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №6052 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт Шинжилгээнд ирүүлсэн зүйлс нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. №3 гэж дугаарласан улаан өнгийн металл савтай ахуйн хэрэглээний газ 3 ширхэг-нд шинжилгээ хийх техникийн боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамал мэт зүйл 1 ширхэг, №2 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл 2 ширхэг, №4 гэж дугаарласан шингэн зүйлтэй хуванцар сав, савны хажуу талын цоорхойд хуйлж шургуулсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, №5 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, претка 2 ширхэг, тугалган цаас 2 хэсэг, хоосон гялгар уут 1 ширхэг, №7 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн үлдэгдэлтэй гялгар уут 1 ширхэг, №9 гэж дугаарласан ёроол хэсгийг тайрсан хуванцар сав 1 ширхэг, №8 гэж дугаарласан цаасан хайрцаг 1 ширхэг,  New York гэсэн бичиглэлтэй цагаан эрээн өнгийн уут тус бүрээс дельта-9 тетрагодроканнабинол / delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагодроканнабинол / delta 9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн уутны хамт жин нт 37,6144 грамм, цэвэр жин 32,3681, №2 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл /2 ширхэг/-ийн савны хамт жин нь 167,6144 грамм, цэвэр жин нь 126,1882 грамм, №7 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн үлдэгдлийг шинжилгээнд бүрэн зарцуулсан. Бусад ургамал мэт зүйл тус бүрээс 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав...” /хх-ийн 42-51/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2020 оны №6053 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №169 О.Т-гээс хураасан /биеэс/ 2020.11.03 х/ч С.Амартайван гэж хаягласан зиплок түгжээ бүхий гялгар уутанд дэвтрийн цаасанд боосон ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол Delta 9 tetrahydrocannabinol илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол Delta 9 tetrahydrocannabinol нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” /хх-ийн 53-55/  гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №46051 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд О- Т- 000000000 2020.11.03 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /THC/ илэрч байна. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно...” /хх-ийн 56-59/ гэсэн,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2020 оны №4692 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын  жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин 12 грамм байсан ба ургамал мэт зүйлээс 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав...” /хх-ийн 42-44/ гэсэн,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 1192 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: О.Т- нь урьд өмнө н сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.Т- нь одоо Каннабинойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. О.Т-гийн дээрх сэтгэцийн эмгэг нь олдмол эмгэг болно. О.Т- нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Т- нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэрэгт холбогдох үедээ хэрэг хариуцах чадвартай байна. О.Т- нь одоо хэрэг хариуцах чадвартай байна. О.Т- нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. О.Т-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.  О.Т- нь мансууруулах бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй байна...” /хх-ийн 126-127/ гэсэн дүгнэлтүүд, нэгжлэг хийн тухай тэмдэглэл /хх-ийн 4-8/, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-12/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-16/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 17-18/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-26/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

М Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Т- анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид учрах хор уршиг, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний одоо оршин суугаа нутаг дэвсгэр буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооноос гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-гийн 2021 оны 01 дүгээр сарын 29-нөөс 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хүртэл цагдан хоригдсон 59 хоногийн нэг хоногийг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт 59 хоногийг хасч, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 10 сар 1 хоногоор тогтоов.

 

Эрүүгийн 2002005800011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан 38.1 грамм жинтэй гялгар ууттай өвс мэт зүйл, №2 гэж дугаарласан 171.8 грамм жинтэй хуванцар савтай өвс мэт зүйл, №2 гэж дугаарласан ахуйн хэрэглээний газ 2 ширхэг, №4 гэж дугаарласан шингэн зүйлтэй хуванцар сав, савны хажуу талын цоорхой хэсэгт 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж хийсэн, №5 гэж дугаарласан хүрэн өнгийн гаансны толгой, №6 гэж дугаарласан тугалган цаас 3 хэсэг, притка 2 ширхэг, зиплок гялгар уут 1 ширхэг,  №7 гэж дугаарласан гялгар уут, №8 гэж дугаарласан Үе Үе нэртэй кофений хайрцаг, №9 гэж дугаарласан хуванцар сав, New York гэсэн хаягтай том цагаан өнгийн уут, О.Т-гийн биеэс хураан авсан 10.9 грамм жинтэй өвс мэт зүйл зэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, NZ66437488, NZ3376620 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэх /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Т- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

М улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                         

1. Шүүгдэгч М овогт О-ы Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ы Т-г 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-гийн цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийн нэг хоногийг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, нийт 59 хоногийг түүнд оногдуулсан ялаас хасч, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Шүүгдэгч О.Т-г Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 2002005800011 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж дугаарласан 38.1 грамм жинтэй гялгар ууттай өвс мэт зүйл, №2 гэж дугаарласан 171.8 грамм жинтэй хуванцар савтай өвс мэт зүйл, №2 гэж дугаарласан ахуйн хэрэглээний газ 2 ширхэг, №4 гэж дугаарласан шингэн зүйлтэй хуванцар сав, савны хажуу талын цоорхой хэсэгт 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж хийсэн, №5 гэж дугаарласан хүрэн өнгийн гаансны толгой, №6 гэж дугаарласан тугалган цаас 3 хэсэг, притка 2 ширхэг, зиплок гялгар уут 1 ширхэг,  №7 гэж дугаарласан гялгар уут, №8 гэж дугаарласан Үе Үе нэртэй кофений хайрцаг, №9 гэж дугаарласан хуванцар сав, New York гэсэн хаягтай том цагаан өнгийн уут, О.Т-гийн биеэс хураан авсан 10.9 грамм жинтэй өвс мэт зүйл зэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, NZ66437488, NZ3376620 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэх /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн 2002005800011 дугаартай хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Т- нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон М Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газар хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нинжбадгарт даалгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т-д авсан  хувийн баталгаа гаргах болон М Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.АЛТАНЖИГҮҮР