| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0837/э |
| Дугаар | 2021/ШЦТ/252 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Г.Ууганбаатар,
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Шүүгдэгч: ...../өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ холбогдох эрүүгийн 2011017960144 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, компьютер хангамжийн мэргэжилтэй, Тиси ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Буман өлзий хороолол 765-р байр 2-503 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ........
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар
Шүүгдэгч ......нь 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди худалдааны төвийн 15-8 дугаар лангуунаас З.Мягмардэмбэрэлийн эзэмшлийн Айфон 11 про макс загварын гар утсыг “өнөөдөр өөр хүнд зараад мөнгийг нь маргааш өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч З.Мягмардэмбэрэлд 3.300.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
m
Эрүүгийн 2011017960144 дугаартай хэргээс:
Шүүгдэгч ...... шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч З.Мягмардэмбэрэлийн “Манай худалдагч Мөнхтөр эхлээд над руу утсаар залгаад “Од буюу Ялалт-Од Ай фоне 11 про макс утсыг өнөөдөр авч яваад зарчихаад мөнгийг нь шилжүүлчихье” гэж байна, яах вэ” гэж надаас асуухаар нь би “аваачиж зарчихаад шилжүүлчих юм бол тэг ээ, мөнгийг нь маргааш өгчих юм байгаа биз дээ” гэхэд “тийм” гэж байна аа гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Ялалт-Од манай лангууны худалдагч Мөнхтөрөөс утсыг аваад явсан байсан. Би тухайн үед Теди дээр байгаагүй. Зөвхөн утсаар ярисан юм. Ялалт-Од манай худалдагч Мөнхтөрөөс гар утсыг хүлээн авсан. Маргааш нь би өөрөө Ялалт-Од руу залгаад “яасан бээ нөгөө утсаа зарсан уу, мөнгийг нь шилжүүлээч ээ” гэхэд тэрээр “нөгөө худалдаж авна гэсэн хүн нь ирсэнгүй, би гэртээ утсыг орхиод ирсэн, худалдан авах ёстой хүн нь өнөөдөр яг ирж авна гэсэн” гэхээр нь би “наад утас чинь манайд ганцхан байгаа, чи аваад ир ээ, би өөрөө зарчихна, маргааш аваад ирээрэй” гэж хэлснээс хойш өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй, утсыг буцааж өгөөгүй алга болсон. Одоо болтол хохирол төлбөр барагдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-8-9/,
Гэрч Б.Мөнхтөрийн “З.Мягмардэмбэрэл манай лангууны эзэн юм. 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Ялалт-Од над дээр ирээд чи надад гоулд өнгөтэй Айфон 11 про макс гар утсыг өгөөч хөдөөнөөс ирэх хүнд зарах юм, мөнгийг нь маргааш өгье гэж хэлээд надаас 3.400.000 төгрөгөөр зардаг шинэ гоулд өнгөтэй Айфон 11 про макс утсыг аваад явсан. Өмнө нь 3 удаа лангууны утас зарж байсан. Тэр өдөр авч явснаас хойш мөнгийг нь өгөхгүй, ажлаасаа гараад холбоо барихгүй байгаа. Гар утас авч явсан өдрийн маргааш би түүнээс мөнгөө авья гэтэл Ялалт- Од хэлэхдээ би хөдөө байдаг хүнд өгчихсөн байгаа, мөнгийг нь арай аваагүй байна гэж хэлсэн. Тэрнээс хойш мөнгөө авья гэж хэлэхэд тал мөнгө нь дансанд байна, бүтнээр нь шилжүүлье гэж хэлсэн боловч хойшлуулсаар байгаад ажилдаа хэд хоног ирэхгүй байж байгаад ажпаасаа бүрмөсөн гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-13-14/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-16/,
Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-116/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ялалт-Од нь 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Теди худалдааны төвийн 15-8 дугаар лангуунаас З.Мягмардэмбэрэлийн эзэмшлийн Айфон 11 про макс загварын гар утсыг “өнөөдөр өөр хүнд зараад мөнгийг нь маргааш өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч З.Мягмардэмбэрэлийн “Манай худалдагч Мөнхтөр эхлээд над руу утсаар залгаад “Од буюу Ялалт-Од Ай фоне 11 про макс утсыг өнөөдөр авч яваад зарчхаад мөнгийг нь шилжүүлчихье” гэж байна, яах вэ” гэж надаас асуухаар нь би “аваачиж зарчхаад шилжүүлчих юм бол тэг ээ, мөнгийг нь маргааш өгчих юм байгаа биз дээ” гэхэд “тийм” гэж байна аа гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Ялалт-Од манай лангууны худалдагч Мөнхтөрөөс утсыг аваад явсан байсан. Би тухайн үед Теди дээр байгаагүй. Зөвхөн утсаар ярьсан юм. Ялалт-Од манай худалдагч Мөнхтөрөөс гар утсыг хүлээн авсан. Маргааш нь би өөрөө Ялалт-Од руу залгаад “яасан бээ нөгөө утсаа зарсан уу, мөнгийг нь шилжүүлээч ээ” гэхэд тэрээр “нөгөө худалдаж авна гэсэн хүн нь ирсэнгүй, би гэртээ утсыг орхиод ирсэн, худалдан авах ёстой хүн нь өнөөдөр яг ирж авна гэсэн” гэхээр нь би “наад утас чинь манайд ганцхан байгаа, чи аваад ир ээ, би өөрөө зарчихна, маргааш аваад ирээрэй” гэж хэлснээс хойш өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй, утсыг буцааж өгөөгүй алга болсон. Одоо болтол хохирол төлбөр барагдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Б.Мөнхтөрийн “З.Мягмардэмбэрэл манай лангууны эзэн юм. 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Ялалт-Од над дээр ирээд чи надад гоулд өнгөтэй Айфон 11 про макс гар утсыг өгөөч хөдөөгөөс ирэх хүнд зарах юм, мөнгийг нь маргааш өгье гэж хэлээд надаас 3.400.000 төгрөгөөр зардаг шинэ гоулд өнгөтэй Айфон 11 про макс утсыг аваад явсан. Өмнө нь 3 удаа лангууны утас зарж байсан. Тэр өдөр авч явснаас хойш мөнгийг нь өгөхгүй, ажлаасаа гараад холбоо барихгүй байгаа. Гар утас авч явсан өдрийн маргааш би түүнээс мөнгөө авъя гэтэл Ялалт- Од хэлэхдээ би хөдөө байдаг хүнд өгчихсөн байгаа, мөнгийг нь арай аваагүй байна гэж хэлсэн. Тэрнээс хойш мөнгөө авъя гэж хэлэхэд тал мөнгө нь дансанд байна, бүтнээр нь шилжүүлье гэж хэлсэн боловч хойшлуулсаар байгаад ажилдаа хэд хоног ирэхгүй байж байгаад ажлаасаа бүрмөсөн гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-13-14/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-16/, Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-116/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ..... дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч ..... нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч ..... ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа.
Шүүх шүүгдэгч .....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..... оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч ..... нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ...... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..... 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ..... нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарласугай.
5. Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.